Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

“Хэл судлал – Шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Болох огноо: 2019/04/26

Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн - Англи хэл судлалын тэнхимээс жил бүр зохион байгуулдаг “ХЭЛ СУДЛАЛ – ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 04-р сарын 26-ны өдөр СЭЗИС-ийн C байрны 102 тоот танхимд 11:00 цагт болно.

Энэхүү хурлын зорилго нь хэл судлалын чиглэлээр судалгаа хийж буй багш, эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах, мэдээлэл туршлага солилцох, шинэ санаа дэвшүүлэх, шинэ аргазүйд суралцах, хэл судлалд тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрдэм шинжилгээний ажлыг олон нийтэд түгээх, таниулахад оршино.

“ХЭЛ СУДЛАЛ-ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” эрдэм шинжилгээний хурлын чиглэл:

  • Гадаад хэл заах аргазүй (академик англи хэл, мэргэжлийн англи хэл, технологид суурилсан хэлний сургалт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл)
  • Хэл шинжлэл (зэрэгцүүлсэн ба харьцуулсан хэл шинжлэл, хэл шинжлэлийн өнөө үеийн чиг хандлага, онол, практик арга зүй, орчуулгын онол)

Хуралд оролцогчид 2019 оны 3-р сарын 14-нөөс 4-р сарын 19-ний өдөр хүртэл ganzul.g@ufe.edu.mn цахим хаягаар бүртгүүлж, товч хураангуйг дээрх хугацаанд илгээнэ. Илтгэлийн хураангуйд өөрийн эрдмийн зэргийг дурьдана уу.

Эрдэм шинжилгээний хурлын илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
  • Илтгэл нь илтгэлийн нэр ба илтгэгчийн нэр, хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, номзүйн жагсаалтыг оролцуулан А4 (210x297mm) хэмжээтэй 5-10 хүртэлх хуудсанд багтсан байх;
  • Ерөнхий гарчиг 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, дэд гарчиг 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, бичвэрийн үсгийн фонт -Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаас зэрэгцсэн байх;
  • Ашигласан эх сурвалжаа илтгэл болон номзүйн жагсаалтад бичихдээ олон улсын APA загварыг ашиглах.

Жич: Илтгэлийг монгол, англи хэлээр хэлэлцүүлж болно. Хуралд оролцогчдын хүсэлтээс хамаарч эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэх эсэхийг шийднэ.

Хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ganzul.g@ufe.edu.mn; tumurbars.ts@ufe.edu.mn цахим хаягаар болон 99058296, 96627222 утсаар холбогдож авна уу.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
СЭЗИС-Англи хэл судлалын тэнхим
2019.03.14