Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Болох огноо: 2019/05/01 - 2019/05/10

2018-2019 оны хичээлийн жил

СЭЗИС нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны эрдэм шинжилгээний бага хурлаа XII жилдээ Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд нээлттэй зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Зорилго: Онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжихэд чиглэгдэнэ.

Илтгэл хүлээн авах

Илтгэлийг 2019 оны 05-р сарын 01-нээс 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд СЭЗИС–ийн Бакалаврын сургалтын албанд /хичээлийн A байрны 209 тоотод/ хэвлэмэл 2 хувь, электрон хэлбэрээр naranchimeg.j@ufe.edu.mn хаягаар хүлээн авна.
Бичгээр ирүүлсэн илтгэлүүдийг комисс урьдчилан шүүж салбар хуралдаанд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.

Зохион байгуулалт

СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XII бага хуралд илтгэх судалгааны ажлын сэдэв нь СЭЗИС-ийн Ректорын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/054 тоот тушаалын /Хавсралт №3/-аар баталсан СЭЗИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлд нийцсэн байх талаар судлаач оюутнууд анхаарна уу. Үүнд:

  1. Дижитал эдийн засгийн бүртгэл, санхүүгийн тогтолцоо
  2. Үндэсний стратегийн салбаруудын хөгжлийн загвар
  3. Евроазийн орон зай дахь эдийн засгийн хамтын ажиллагаа
  4. Бүс нутгийн тулхтай хөгжлийн экосистем: ирээдүйн боловсрол
  5. Нийгмийн инновац ба энтрепренершип

Оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Эхний шат: 6 салбараар илтгэлийг шүүгчийн бүрэлдэхүүн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комиссоор үнэлүүлэн нэгтгэсэн салбараар хэлэлцүүлэхийг зөвшөөрнө. Үүнд:

  • Эдийн засаг
  • Бизнесийн удирдлага
  • Нягтлан бодох бүртгэл
  • Санхүү
  • Хүмүүнлэг, нийгмийн ухаан
  • Мэдээллийн системийн менежмент

Хугацаа: Эхний шатны салбар хуралд ирсэн материалыг эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комиссоор 2019 оны 05-р сарын 4-нөөс 05 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд шалгаруулж 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор илтгэл ирүүлсэн оролцогчдод мэдэгдэнэ.

Хоёрдахь шат: Шалгарсан илтгэлүүдийг нэгтгэсэн хоёр салбараар хэлэлцэнэ. Үүнд:

  • Салбар 1. Эдийн засаг, Санхүү, Нягтлан бодох бүртгэл
  • Салбар 2. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэг, Нийгмийн ухаан, Мэдээллийн системийн менежмент

Хугацаа: Шалгарсан шилдэг илтгэлүүдийн нэгдсэн хуралдааныг 2019 оны 05-р сарын 10-ны өдрийн 12.00 цагт СЭЗИС-ийн хичээлийн А байрны 313 тоот ангид зохион байгуулна.

Судалгааны ажилд тавих ерөнхий шаардлага:

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Практик ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх

Бичвэрт тавих шаардлага

  1. Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.
    • Бүтээлийн нэр
    • Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
    • Товч хураангуй
    • Түлхүүр үг
    • Оршил
    • Үндсэн хэсэг/судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэсэн дэд хэсгүүд эсвэл сэдвээс хамаарсан дэд сэдвүүд байж болно/
    • Дүгнэлт
    • Зөвлөмж
    • Ном зүйн жагсаалт
    • Хавсралт
  2. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Үүнд: СЭЗДС-ийн захирлын 2011 оны 9-р сарын 28-ны өдрийн 188 тушаалаар баталсан “Эшлэл авах, эх үүсвэрийг заах болон номзүйн бичилт хийх стандарт”-ыг мөрдөнө.
  3. Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, номзүйн жагсаалтыг оролцуулан А4 (210x297mm) хэмжээтэй 12 хүртэлх хуудсанд багтана.
  4. Бүтээл нь Windows /2000/XP/VISTA-ийн Microsoft Office 2007 программ дээр хийгдсэн, *.doc, *.pdf өргөтгөлтэй байна.
  5. Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт –[Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]
  6. Цаасны хэмжээ (Page Setup->Margins): Top:2.5см, Bottom:2см, Left:3см (үдэх зай багтсан), Right:2см байна.
  7. Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets) цэгэн тэмдэг (•)-ийг сонгоно.
  8. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.
  9. Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold, Italic байна.
  10. Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг *.JPEG өргөтгөлтэй байна.
  11. Үнэлгээ хийсэн тоон болон чанарын мэдээллийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулна. Харин Estimation Output, Actual, Fitted, Residual Graph-ийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулж, нэг нүүрэнд тусган үзүүлнэ.
  12. Номзүй -[Times New Roman, 12pt, ALL CAPS, Bold, зүүн талаас зэрэгцсэн байна]
    • Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
    • Мөр хоорондын зай [(Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.15sp)].
    • Эх сурвалжуудыг дугаарлахгүй.
    • Номзүйн жагсаалтад үсгийг тод (Bold)-оор бичихгүй.
    • Зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.

Жич: Номзүйн бичилт хийхдээ СЭЗДС-ийн захирлын 2011 оны 9 сарын 28-ны өдрийн 188 тоот тушаалаар баталсан “Эш татах, эх сурвалжийг заах, номзүйн бичилт хийх стандарт”-ыг мөрдөнө.

Хэл найруулгад тавих шаардлага

  1. Учир шалтгааны (логик) нарийн дараалалтай, тодорхой, баталгаа нотолгоо сайтай байх
  2. Сэдэвт холбогдох өмнөх судалгааг бүрэн гүйцэд авч үзсэн байх
  3. Тогтсон, оновчтой нэр томьёо хэрэглэсэн байх
  4. Эшлэл, догол мөр авсан байх
  5. Ярианы хэлний үг хэллэг хэрэгдэхгүй байх
  6. I биеийн төлөөний үгийг олон тоогоор бичих
  7. Зөв бичих дүрмийн алдаагүй байх
  8. Цэг тэмдгийг оновчтой байдлаар хэрэглэсэн байх

Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд

  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
  • Практик ач холбогдол
  • Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал
  • Судалгааны арга аргачлал
  • Илтгэх болон хэлэлцэх ур чадвар

Шалгаруулах журам, шагнал

  • Илтгэл нь хүлээн зөвшөөрөгдсөн оюутны илтгэлийг дээр дурьдсан 6 салбараар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комисс шалгаруулж шалгарсан илтгэлүүд нэгдсэн хуралдаанд орох эрх авна.
  • Нэгдсэн хуралдааныг дээр дурьдсан нэгтгэсэн 2 салбараар зохион байгуулна.
  • Нэгтгэсэн 2 салбараас тус бүр доорхи байр эзлүүлнэ.
    1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
    2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
    3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал