Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Ашгийн бус байгууллагын менежментээр мэргэшүүлэх МВА 1 жилийн хөтөлбөрт суралцахыг урьж байна

Болох огноо: 2019/04/05 - 2019/04/15

NPO-MBA хөтөлбөр нь бизнесийн менежментийн арга ухааныг ашгийн бус байгууллагын менежментийн хүрээнд тухайлан суралцуулах сургалт явуулдаг МВА хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрийн зорилго нь нийгмийн олон талт асуудлуудыг шийдвэрлэх, нийгмийн хариуцлагын бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийн үйл явцад оролцогч талууд хамтран ажиллах асуудлаар мэргэших, бүтээлч хувь нэмэр оруулах, Төр, Бизнес, ИНБ, ТББ, ОУХБ–уудын шийдвэр гаргах түвшинд ажиллах мэргэшсэн менежер, удирдах ажилтнуудыг бэлтгэхэд чиглэгддэг.

Сургалтын зохион байгуулалтын хувьд Танхим (бямба гарагийн), Цахим (орон зайнаас үл хамааран дэлхийн хаанаас ч суралцах) хэлбэрийн сонголтыг санал болгож байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  1. Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн байх
  2. Бие даан судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхолтой байх
    - Төр, ИНБ, ОУБ-ын чиглэлээр бол давуу тал болно
  3. Нийгмийн олон талт асуудлаар ажиллах хүсэл эрмэлзлэлтэй
  4. Гадаад хэл дээр эх сурвалж ашиглах чадвартай

Бүртгэл:

2019 оны 4-р сарын 15-ныг дуустал явагдана.
Бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс өөрийн биеэр болон цахимаар бүртгүүлэх боломжтой.

СЭЗИС, NPO-MBA хөтөлбөр
СЭЗИС, “С” байр, 10 давхар, 1004 тоот
Утас: 99850623
и-мэйл: npom@ufe.edu.mn
web: www.ufe.edu.mn
facebook page: www.facebook.com/NonProfitOfMongolia/