Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 

Зарлал | Бусад...

АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ МВА ХӨТӨЛБӨР (NPO –MBA)

Үйл ажиллагаа болох хугацаа: 2018/09/05 - 2018/10/15
Ашгийн бус байгууллагын менежментийн МВА хөтөлбөр нь улс орны тогтвортой хөгжил, нийгмийн олон талт асуудлуудыг шийдвэрлэх, байгууллагуудын нийгмийн хариуцлагын бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцогч талууд хамтран ажиллахад хувь нэмрээ оруулж, Төр, ТББ, ОУХБ, ИНБ-ын шийдвэр гаргах түвшний мэргэшсэн менежерүүдийг бэлтгэхээр зорьж буй 1 жилийн хөтөлбөр юм.

Уг хөтөлбөр нь Танхим (Бямба гарагийн анги), Эчнээ (орон нутгийн эчнээ анги), Цахим (онлайн анги) орон зайнаас үл хамааран дэлхийн аль ч өнцгөөс, монгол хэл дээрээ, хамгийн бага зардлаар, хамгийн богино хугацаанд сурах боломжтой, уян хатан сургалтын хэлбэрүүдийн сонголттойгоор сургалт явуулж байна. Хичээлийн жил бүр хаврын болон намрын элсэлт авдаг тул элсэхийг хүсэгчид дараах хаягаар хандана уу.

Бүртгэл:
NPO–MBA хөтөлбөрийн 2018 -2019 оны хичээлийн жилийн намрын элсэлт 2018 оны 10 сарын 15-ыг дуустал явагдана. Бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс өөрийн биеэр ирж (и-мэйл хаягаар бүртгүүлэх хүсэлтээ илгээж болно) бүртгүүлнэ үү.

Элсэгчдэд тавигдах шаардлага:
  1. Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн байх
  2. Бие даан төсөл бичих, хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхолтой
  3. Төр, ТББ, ОУБ-ууд болон нийгмийн эрх ашгийг хөндсөн төсөл хөтөлбөрүүдэд ажилладаг бол давуу тал болно.

Холбоо барих хаяг:
СЭЗИС-ийн Байгууллагын нийгмийн хариуцлага, засаглалын хөгжлийн төв
СЭЗИС, “С” байр, 11 давхар, 1104 тоот
Утас: 70008198, 99850623, 91913034
и-мэйл: npom@ufe.edu.mn
web: www.ufe.edu.mn
facebook page: www.facebook.com/NonProfitOfMongolia/ 

(Жич: Иргэний нийгэм, ашгийн бус, ТББ-ын чадавхийг бэхжүүлэх богино хугацааны сургалтыг захиалгаар хэрэгжүүлж байна.)
     
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378