Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнес, ажил олгогчид
· Ажлын байр
 
 

Цахим NPO-MBA 1 жилийн хөтөлбөрийн элсэлт эхэллээ

Үйл ажиллагаа болох хугацаа: 2017/05/20 - 2017/09/01
ХАМГИЙН ХЯМД – ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНЫ – ХАМГИЙН ОНОВЧТОЙ

Интернет ашиглан орон зайнаас үл хамааран дэлхийн аль ч өнцгөөс таны цаг зав боломжид тулгуурлан хамгийн бага зардлаар хамгийн богино хугацаанд СЭЗИС-ийн Ашгийн бус байгууллагын менежментээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын магистрын 1 жилийн хөтөлбөр (NPO-МВА)-т суралцах боломжтой боллоо.

NPO-MBA хөтөлбөр нь дэлхийн сүүлийн үеийн чиг хандлага болох бизнес менежментийг ашгийн бус байгууллагын менежменттэй хослуулсан сургалтыг нэвтрүүлж буй монголд анхдагч МВА хөтөлбөр юм. Мөн дипломын хамгаалалтыг онлайнаар буюу цахимаар дэлхийн хаанаас ч хамгаалах боломжийг нэвтрүүлсэн монголын анхны магистрын хөтөлбөр болж байна.

NPO-MBA хөтөлбөр нь Ашгийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, Олон улсын байгууллага, Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдах ажилтан, менежер, мэргэжилтнүүдийг богино хугацаанд бэлтгэх, чадавхижуулах зорилготой хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт суралцсанаар төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, нийгмийн болон ашгийн бус байгууллагуудад тулгамдсан асуудлуудыг нөхцөл байдалтай уялдуулан таньж мэдэх, шийдвэрлэх арга замуудыг эрж хайх, оновчтой шийдвэр гаргах мэдлэг, чадварт суралцахаас гадна манлайлах болон санхүү менежментийн ур чадвараа дээшлүүлэх, мөн бизнесийн болон бусад салбарт ажиллаж буй суралцагчдын туршлагаас хуваалцах боломжтой бөгөөд бизнес менежментийн сургалтуудыг практиктай илүү сайн холбосон мэдлэгийг олж авна.

СЭЗИС-ийн дэргэдэх Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи бэхжүүлэх төв нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр ажилладаг бөгөөд 2016-2017 оны хичээлийн элсэлтээ зарлаж байна. Уг хөтөлбөрт суралцагч нийт 42 кр цагийн хичээлийг 1 жилийн хугацаанд судлаж дипломоо хамгаалсанаар төгсөнө.

Элсэгчдэд тавигдах шаардлага:
  1. Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн байх
  2. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  3. Бие даан судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхолтой /Төр, ИНБ, ОУБ, АББ-ын чиглэлээр бол сайн/
  4. Олон улсын болон нийгмийн эрх ашгийг хөндсөн төсөл хөтөлбөрүүдэд ажилладаг бол давуу тал болно.

Бүртгэл:
Бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс биеэр ирж (и-мэйл хаягаар бүртгүүлэх хүсэлтээ илгээж болно) бүртгүүлнэ үү.

СЭЗИС-ийн Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи бэхжүүлэх төв СЭЗИС, “С” байр, 11 давхар, 1104 тоот

Утас: 70008198, 99850623
и-мэйл: npom@ife.edu.mn
facebook page: www.facebook.com/NonProfitOfMongolia/
     
 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378