Нүүр хуудас Мон Eng Рус Чухал холбоосууд
 
Information for: · Оюутан
· Багш
· Элсэхийг хүсэгчид
· Төгсөгчид
· Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв
· Ажлын байр
 
 
  СЭЗДС -> Бидний тухай-> Захирлын мэндчилгээ  

Ректорын мэндчилгээ

* Монгол улсын хөгжилд - дээд боловсролын салбарын манлайлал *

Улс эх орныхоо хөгжил дэвшлийн шат бүрийн сорилт бүхнийг даван туулж гэрэлт ирээдүйн оргил өөд тэмүүлэх сэтгэлийн хат, өндөр мэдлэг, нарийн ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд бие, сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн СЭЗИС-ийн нэгэн гэр бүл болох үе үеийн удирдлагууд, багш нар, төгсөгч, оюутан, ажилтан та бүхэнд 2018-2019 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе. Дэлхий дахин хөгжлийн шинэ үеийн гараанд хэдийнээ дэвшин гарсан энэ үед Монгол улсын хөгжлийг түүчээлэх түүхэн хариуцлага та бидэнд буйг гүнээ ухамсарлаж байна.

Монгол улсын нийт байгууллага, нэгжүүдэд төгс гүйцэтгэл, чанарын баталгааг дээдэлсэн системийн хандлагыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн аж үйлдвэрийн хувьсал бөгөөд эрч хүчээ авч хурдацтай явагдах технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах шаардлага улам бүр нэмэгдсээр байна.

СЭЗИС нь энтрепренер их сургууль болох зорилгынхоо хүрээнд нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнд тохирсон шийдлийг эрэлхийлж үнэ цэнийг бүтээдэг, энтрепренер хандлагыг сургуулийн бүх түвшинд төлөвшүүлэн сургалт болон судалгааны үйл ажиллагааны үндсэн чиглэл болгож ажиллана.

Боловсролын болон бизнесийн “платформ” хэлбэрийн загварт тулгуурлаж ажиллахын хувьд СЭЗИС нь цаашид хамгийн авъяаслаг багш, судлаач, оюутнууд, энтрепренерүүдийн нээлттэй талбар байх болно.

Эдгээр шилжилтийг хийхэд бидэнд олон саад бэрхшээл, цаг хугацаа, хүчин чармайлт ихээхэн шаардах хэдий ч СЭЗИС-ийн гэр бүлийн гишүүн бүрийн хамтын ажиллагааны үр дүнд энэхүү шинэчлэлийг амжилттай гүйцэтгэж Монголын дээд боловсролын ирээдүйн чиг хандлагыг өөрчлөнө гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний эрдмийн их аян амжилт бүтээлээр арвин байхыг хүсье.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОР Б.МӨНХБАЯР
2018.09.03

 

Санхүү эдийн засгийн их сургууль



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


Монголын бизнесийн зөвлөл


Бид олон нийтийн сүлжээнд


IFE facebook    IFE twitter    IFE youtube



13381 Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
Ш/х: Улаанбаатар-49 Утас: 976-11-458378