Түүхэн замнал |
Он дараалал |
Үйл явдлын товчоон |
1924 |
Гаалийн түр сургууль байгуулагдав. |
1926 |
Сурах хугацааг 2 жил болгон сунгаж заах хичээл, сурагчдын тоог олшруулан сургалтын төлөвлөгөө, програмыг шинэчлэн Нягтлан бодохын түр сургууль болгон өөрчлөв. |
1935 |
Улс ардын аж ахуйн бүтэц өөрчлөгдөн, шинэ шинэ салбарууд бий болсон нь бүртгэл тооцооны мэргэжилтэй боловсон хүчнийг улам ихээр шаардах болсоноор Санхүүгийн техникум болон өргөжсөн. |
1936 |
Сангийн сайд С.Довчингийн нэрэмжит сургууль болсон. |
1946 |
Санхүүгийн техникумыг Санхүү эдийн засгийн техникум болгон өөрчилж, суралцах хугацааг 3 жил болгожээ. |
1949 |
“Нягтлан бодохын үндэс“ анхны сурах бичигийг Зөвлөлтийн мэргэжилтэн А.А.Юрков болон багш Ч.Түмэн нар гаргажээ. |
1967 |
Аж үйлдвэр, төсвийн нягтлан бодогч нарыг бэлдэх оройн салбар нээгдэв. |
1971 |
Хөдөө аж ахуйн нягтлан бодогч нарыг бэлдэх эчнээ салбар нээгдэв. |
1991 |
БНМАУ-ын Засгийн газрын тогтоол, Ардын боловсролын яамны тушаалаар эдийн засгийн өргөн мэдлэг, чадвартай нягтлан бодогч, татварын байцаагч, брокер, диллер зэрэг мэргэжилтэн бэлдэх Санхүү эдийн засгийн коллежийг Санхүү эдийн засгийн техникумын материаллаг бааз, боловсон хүчинд суурилан Эдийн засгийн коллежийг байгуулжээ. |
1996 |
МУ-ын Гэгээрлийн яамны сайдын тушаалаар Эдийн засгийн коллежийг өргөтгөн Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль болгон зохион байгуулав. |
2000 |
Дээд боловсролын магадлан итгэмжлэлийг зөвлөлөөр бүх гишүүдийн 100% саналаар СЭЗДС магадлан итгэмжлэгдсэн. |
2005 |
Монгол улсад анх удаа байгууллага болон сургалтын хөтөлбөрүүд нь магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль болсон. |
2008 |
АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP /Олон Улсын Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл/ гишүүнээр элссэн. |
2012 |
Олон Улсын магадлан итгэмжлэл хийлгэв /ACBSP/ |
2014 |
СЭЗДС нь сургуулийнхаа 90 жилйин ойг тэмдэглэн өнгөрүүлж олон арга хэмжээ, сургалт, эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулсан. |
2015 |
9 орны 18 Их дээд сургуулиудтай хамтран “Цахим Ухаалаг Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч их дээд сургуулиудын олон улсын ассоциаци”-ийг байгуулах хүрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурах ажиллагааг зохион байгуулсан. |
2015 |
2015 онд Санхүү эдийн засгийн их сургууль нь Их сургуулийн статусаа авсан. |