Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Бакалаврын сургалтын алба

Албаны зорилго:

СЭЗИС-ийн оюутан, суралцагсдыг үр дүнтэй суралцах, мэргэжлийн, судалгаа шинжилгээний дадлага, ур чадвартай болгон бэлтгэх, сонирхлын бүлгүүдийн эрэлт хэрэгцээг хангахуйцаар зохион байгуулах, Оюутныг нийгмийн идэвхтэй гишүүн болон төлөвших, зорилготой амьдралд бэлтгэх, дэмжлэг үзүүлэх ажлыг бусад нэгж, үйл ажиллагаатай уялдуулах, дэмжин туслах зэрэг болно.

Албаны үндсэн чиг үүргүүд:

  • Элсэлт - Шинэ оюутныг элсүүлэх, чиглүүлэх, гэрээ байгуулах
  • Сургалт – Оюутны сурч боловсрох үйл ажиллагааг дэмжих, туслах, хичээлийн хуваарь гаргаж танилцуулах, хичээл сонголтын үйл ажиллагааг зааварчлах, шаардлагатай тохиолдолд зохицуулалт хийх, улиралын явцад болон төгсгөлд хичээл таслаж буй болон хангалтгүй суралцаж буй оюутнуудад анхааруулах, асран хамгаалагч нартай холбогдох, оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжид хамрагдах оюутнуудын хүсэлтийг авах, шийдвэрлэх, тооцоо гаргах, гэрээ байгуулах
  • Шилжилт хөдөлгөөн - Суралцаж буй оюутан түр болон жилийн чөлөө авах, хөтөлбөр, мэргэжил солих, өөр сургуулиас шилжиж ирэх, явахтай холбоотой гарах асуудлуудыг зохицуулах, зохион байгуулах
  • Төгсөлт – дүн тулгалт хийх, төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулах
  • Оюутны үйлчилгээ - оюутны академик зөвлөгөө, оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутны сургалтын болон бусад тэтгэлэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөгөө, оюутныг хамруулсан соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээнүүдийн зохион байгуулалтыг хариуцаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй алба байна. Тэтгэлэгт хөтөлбөрүүд, санхүүгийн дэмжлэгтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх, оюутнуудыг мэдээллээр хангах, зөвлөх
    • Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлаг, спорт, олон нийтийн үйл ажиллагааг чиглүүлж ажиллах
    • Ажил олгогч, төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэх үзүүлэх замаар оюутан, төгсөгчдөө ажлын байраар хангах


Холбоо барих

СЭЗИС-ийн А байрны 206а, 206б, 206в тоот өрөө
Утас: 451956
fa_registrary@ufe.edu.mn

Хамт олон: