Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Бүртгэл мэдээллийн төв

Бүртгэл мэдээллийн төвийн товч танилцуулга:

Санхүү, эдийн засгийн их сургууль нь 2001 онд кредит системд шилжсэнээр Бүртгэл мэдээллийн төв анх үүссэн ба одоогоор тус төв нь сургалт, оюутан хариуцсан проректорын удирдлага дор эрхлэгч, мэргэжилтэн гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Бүртгэл мэдээллийн төв нь Боловсролын тухай, дээд боловсролын тухай хуулиуд болон сайдын тушаал , тогтоол, шийдвэр болон СЭЗИС-ийн дотоод, дүрэм журмын хүрээнд элсэгч, суралцагч, төгсөгчдийн мэдээллийн санг СЭЗИС-ийн удирдлагын мэдээллийн систем болон БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн системд тус тус үүсгэж дээрх мэдээлэлд боловруулалт, шинжилгээ хийн зохих алба нэгжүүдийг мэдээллээр хангаж ажилладаг. СЭЗИС-д 2018-2019 оны хичээлийн жилийн 1-р улирлын байдлаар 87 докторант, 1864 магистрант, 3697 оюутан нийт 5648 суралцагч суралцаж байна.

Оюутны бүртгэл, хичээл сонголт, төгсөлтийн мэдээллийн сан бүрдүүлж шаардлагатай хүмүүсийг мэдээллээр хангах, мэдээллийн сан бүрдүүлэх сургалтын албаны үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй нэгж юм.

Бүртгэл мэдээллийн албаны зорилго:

Доктор, магистр, бакалаврын болон шаталсан сургалттай хөтөлбөрүүдийн элсэхийг хүсэгч, суралцагчийн шилжилт хөдөлгөөн, дүн, төлбөрийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж зохих алба нэгжүүдийг хангаж ажиллах.

Бүртгэл мэдээллийн албаны чиг үүрэг

  • Элсэгчдийн мэдээллийг (анкетын асуулгаар) авах;
  • Суралцагчдын мэдээллийн сан үүсгэх;
  • Улирлын төгсгөлд суралцагчдын дүнг цахим болон цаасан хэлбэрээр баталгаажуулж сан үүсгэх;
  • Улирал бүр суралцагчдын хичээл сонголтын “урьдчилсан” ба “баталгаажуулах” сонголтуудыг зохион байгуулах, оюутнуудыг хичээл сонголтын мэдээллээр хангах;
  • Суралцагчдын шилжилт хөдөлгөөнийг системд тэмдэглэх;
  • Суралцагчдын цахим үнэмлэх хэвлэх болон олгох;
  • Суралцагч болон төгсөгчдөд дүнгийн тодорхойлолтоор үйлчлэх;
  • СЭЗИС-ийн дипломын дугаар захиалах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргах;
  • Үнэт цаас хэвлүүлж авах;
  • Дипломын улсын дугаар болон СЭЗИС-ийн бүртгэлийн дугаар олгох, бүртгэх;
  • Төгсөгчдийн диплом, хавсралтыг хэвлэх;
  • Төгсөгчдийн мэдээллийн санг цахим болон цаасан хэлбэрээр хадгалах, олон нийтэд нээлттэй мэдээлэх;
  • Дипломын хуулбарыг архивт шилжүүлэх;
  • Суралцагчдын тухайн улиралд үзэх кредитийн мэдээллийг баталгаажуулах, зохих алба нэгжүүдэд мэдээлэл өгөх;
  • Эцэг, эхийг дүн болон сурлагын явцын талаарх мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, эргэх холбоотойгоор эцэг, эхээс санал авч, үйл ажиллагааг сайжруулах;

Холбоо барих:

Бүртгэл мэдээллийн алба
СЭЗИС А Байр 201 тоот
Утас: 70151756

Хамт олон: