Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Номын сан

Фондын бүтэц:

Нийт ном 63275 гаруй
Үүнээс:

Монгол 44693
Англи 14034
Бусад 4548

Цахим мэдээллийн сан:

EBSCO 2017-2018 оны хичээлийн жилд:
EBSCO Publishing; Academic Search Premier – энэ мэдээллийн санд 8500 төрлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүд (full text)
EBSCO Publishing; Business Source Complete - 27168 бизнесийн эх сурвалж бүрэн эх (full text)
EBSCO eBook academic collection (EBSCOhost ) - 158323 орчим цахим номтой
EBSCO Regional business news
EBSCO The Belt and Road Initiative Reference Source - 5000 гаруй сэтгүүлүүд бүрэн эхээрээ, 50 гаруй сонингууд болон бусад эх сурвалжууд бүрэн эхээрээ /Full Text//туршилтаар/

EBSCO Discovery service -нэгдсэн хайлтын систем нь 140 нэр төрлийн мэдээллийн сан бүхий 387140 ном зохиол, сурах бичиг, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл илтгэл, судалгааны материалтай.

Lib4U.net - Номын сангийн электрон каталоги

Цахим тогтмол хэвлэл – “Өдрийн сонин” “Өнөөдөр”

Эрдэм шинжилгээ судалгааны фонд, уншлагын танхим

Хичээлийн “C” байрны 12 давхарт, №1201

Нийт 7861 төрлийн 14468 ш ном, судалгааны материалтай.
Ном, сурах бичиг, лавлах нэвтэрхий толь бичгүүд, бакалавр, магистр, докторын судалгааны ажлууд, эрдэм шинжилгээ, судалгааны материалуудтай.

Суудлын тоо
100

Цагийн хуваарь
Даваа-Бямба 9.00-21.00 Нямд амарна.

Гэрээр ном олгох фонд

Хичээлийн “A” байрны 3 давхарт, №310

Нийт 3353 төрлийн 18081 ш ном сурах бичигтэй.
Эдийн засгийн, математик, бизнес статистик, банк санхүү, нягтлан бодох бүртгэл, англи хэл, компьютер, улс төр, философи, харилцааны ёс зүйн үндсэн сурах бичиг гарын авлагуудтай.

Цагийн хуваарь
Даваа-Бямба 9.00-21.00 Нямд амарна.

Уншлагын танхим

Хичээлийн “A” байрны 3 давхарт, №311

Нийт 502 төрлийн 2417ш номтой
Эдийн засаг, математик, бизнес, статистик, банк санхүү, нягтлан бодох бүртгэл, англи хэл, компьютер, улс төр, философи, харилцааны ёсзүйн үндсэн сурах бичгүүдтэй.

Суудлын тоо
100

Цагийн хуваарь
Даваа-Бямба 9.00-21.00 Нямд амарна.

Тогтмол хэвлэлийн уншлагын танхим

Хичээлийн “A” байрны 3 давхарт, №309

Монгол хэлээр 69 нэр төрлийн Англи Орос хэлээр 39 нэр төрлийн 850 ширхэг нэгж сэтгүүлтэй.
Өдөр тутам гардаг, 7 ба 14 хоног тутамд гардаг нийт 11 нэр төрлийн сонингийн архив фондтой.

Суудлын тоо
20

Цагийн хуваарь
Даваа-Баасан 9.00-18.00 Үдийн завсарлага:14.00-15.00 Бямба, Нямд амарна.

Гадаад ном-Бизнес мэдээллийн фонд, уншлагын танхим

Хичээлийн “B” байрны 1 давхарт, №101

Нийт 10419 төрлийн 27435 ш номтой.
Гадаад номын фондод англи, орос, япон, солонгос хэлээр мэргэжлийн сурах бичиг ба холбогдох ном зохиол, уран зохиолын ном Бизнес мэдээллийн фондод бизнесийн удирдлагын болон уран зохиол, танин мэдэхүй, бие хүний төлөвшил, түүх, ёсзүй, харилцааны холбогдолтой номтой.

Суудлын тоо
100

Цагийн хуваарь
Даваа-Бямба 9.00-21.00 Нямд амарна.

Цахим уншлагын танхим

Хичээлийн “A” байрны 3 давхарт, №308

Цахим мэдээллийн сангийн танилцуулга, чиглүүлэх сургалт явагддаг. Дадлага хийх 16 ширхэг компьютертай.

Суудлын тоо
20

Цагийн хуваарь
Даваа-Баасан 9.00-18.00 Үдийн завсарлага:13.00-14.00 Бямба, Нямд амарна.

Алсын хараа: Ном бүгдийг аварна

Эрхэм зорилго

Уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц чанартай фондтой, шинэлэг үйлчилгээтэй, чадварлаг боловсон хүчинтэй, орчин үеийн техник технологи бүхий мэдээллийн төв болоход оршино.

Номын сангийн үндсэн чиг үүрэг:

Номын сан нь нийт уншигчдын судалгаа шинжилгээ хийх, сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, холбогдох чиглэлийн ном сурах бичиг, цахим ном, цахим мэдээллийн сан, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангах

СЭЗИС-ийн номын сан нь сургалтын албанд харьяалагдаж, хичээлийн “А” “В” “С” байранд нийт 1155,6 м2 талбайд 338 суудал 6 танхим, 12 номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангийн ном бүрдүүлэлтийн зохистой бодлогыг ханган ном бүрдүүлэх комисс (захирал, номын сангийн эрхлэгч, ном зүйч, хөтөлбөрийн болон тэнхимийн эрхлэгчид, санхүүч) нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Номын сан нь үндсэн чиг үүргийн хүрээнд багш, оюутнуудын мэдээллийн хэрэгцээг хангах, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажлаа төлөвлөж, гүйцэтгэлээ хянаж тайлагнан, шаардлагатай шинжилгээнүүдийг хийж, шийдвэр гаргалтандаа ашиглан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

2009 оноос манай сургуулийн багш судлаач, оюутан суралцагчид бакалавр, мастер, доторантурын сургалт судалгааны ажилдаа EBSCO мэдээллийн сангийн багцуудыг тогтмол ашигласаар ирлээ.

2015 оноос эхлэн Монголд анх удаа EBSCO discovery services- нэгдсэн хайлтын үйлчилгээг нэвтрүүлсэнээр номын сангуудад хэвлэмэл бүтээгдэхүүний фонд болон цахим мэдээллийн сангуудаас мэдээлэл хайх, цахим фондын менежмент, өөрийн үйл ажиллагааны болон хэрэглэгчийн цагийг хэмнэх зайлшгүй чухал асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

EBSCO Discovery service - нэгдсэн хайлтын систем нь ном сан, мэдээллийн үйлчилгээний салбарт шинээр гарч ирсэн тэргүүлэх үйлчилгээний системүүдийн нэг бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 100 орны 10000 гаруй номын сангууд ашиглаж байгаа нь тус системийн нэр хүндийн илэрхийлэл юм.

Тус лавлагаа мэдээллийн нэгдсэн хайлтын системийн үйлчилгээний тусламжтайгаар зөвхөн манай хэрэглэгчээр хязгаарлагдахгүй, олон нийт нээлттэйгээр манай сургуулийн цахим хуудсаар дамжуулан хэрэгцээт мэдээ мэдээллийг хайх боломжийг монгол улсын хэмжээнд анх удаагаа олгосон.

Үйлчилгээний танхимууд нь тус бүр электрон каталогийн хайлтын 1 компьютертэй бөгөөд багш, оюутнууд электрон болон цаасан хэлбэрээр хайлтыг хийдэг ба электрон хайлтыг манай үндсэн программ болох Lib4U (http://www.ife.edu.mn/elibrary, http://opac.ife.edu.mn) программыг өргөн хүрээнд ашиглаж байна.

СЭЗИС-ийн судлаачид EBSCO - www.ebscohost.com цогц мэдээллийн санг 2009 оноос, мөн Springer-http://link.springer.com/, Jstor - www.jstor.org, Cambridge Journals Online -www.journals.cambridge.org,OECD-e Library -www.oecd-ilibrary.org, www.oed.com Oxford English Dictionary Online -http://www.oxforddictionaries.com/ ,Oxford Reference Online -www.oxfordreference.com, зэрэг мэдээллийн санг сүүлийн жилүүдэд судалгаа шинжилгээний ажлууддаа ашиглаж байна.

Үйлчилгээний төрөл
  • Танхимаар, гэрээр олгох
    Уншлагын танхим
    Гэрээр ном олгох фонд
    Тогтмол хэвлэлийн танхим
    Цахим уншлагын танхим
  • Чөлөөт сонголт
    Гадаад ном-Бизнес мэдээллийн фонд уншлагын танхим Эрдэм шинжилгээ судалгааны фонд уншлагын танхим
  • Цахимаар
    Цахим мэдээллийн сангийн үйлчилгээ /тус сургуулийн багш, оюутнууд сургуулийн орчинд хязгаарлалтгүй хандана.
    Жич: EBSCO цахим мэдээллийн санд гаднаас хандахдаа тусгай эрх авч ашиглана.
Номын сангийн мэдээллийн ажил
  1. Шинэ номын мэдээлэл
  2. Шинэ номын vзэсгэлэн
  3. Лавлагаа мэдээллийн vйлчилгээ
  4. Е-оffice, Ifo-sys-т мэдээлэл гаргах
  5. Номын сангийн танилцах, чиглүүлэх хичээл
  6. EBSCO цахим мэдээллийн сангийн Full Text Finder-Лавлагааны мэдээллийн үйлчилгээ нь 125 мэдээллийн сан бүхий 303973 ном зохиол, сурах бичиг тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний илтгэл судалгааны материалаар үйлчилгээ үзүүлж байна./24 цагаар ашиглах боломжтой/
  7. Номын сангийн каталоги
    1. Электрон каталоги - Номын сангийн Lib4U.net программ (ttps://lib4u.net/?lib=ufe )
    2. liebsco discovery services нэгдсэн хайлтын үйлчилгээ

Холбоо барих

А-Байрны 3 давхарт 301, 310а, В байрны 12 давхарт.
Холбоо барих утас: 11-450927
Хаяг: УБ-49 Энхтайваны өргөн чөлөө 5 СЭЗИС 13381

Хамт олон: