Оюутны байр

Оюутны дотуур байр нь 1962 онд байгууллагдсан. Оюутны дотуур байрны хамт олны зорилго нь хүн бүрт хүрч үйлчлэх , зөв боловсон харьцах, хоёр дахь гэр болсон оюутны байрныхаа цэвэр тохилог орчинг бүрдүүлэх, хэрэгтэй үед нь туслаж дэмжлэг үзүүлэх, амгалан тайван байдлыг бүрдүүлэх зорилгын хүрээнд ажилладаг. Нийт 8 ажилчинтай
Багш-1
Жижүүр-4
Үйлчлэгч-3 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Оюутны дотуур байр нь 240 хүний багтаамжтай. Нийт 73 өрөөтэй . Гадаад багш , магистер, докторын оюутнуудад зориулсан 11 өрөөтэй. Бүх өрөө нь дотроо ОО, угаалтуур, гал тогоотой стандартын шаардлага хангасан.

Хичээлийн жилийн эхэнд дотуур байрны дарга, зөвлөлөө сонгож хийх ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу ажиллаж, тайлан мэдээгээ тухай бүрт нь гаргаж ажилладаг. Оюутнуудаа нэгдмэл нэг санаа хүсэл зорилготой байлгах үүднээс” Танилцах” үдэшлэг зохион байгуулдаг.

Оюутны байрны ажилчдын хурлыг сар болгон тогтмол хийж, хийх ажил болон тулгамдаж байгаа асуудлаа тогтмол ярилцаж ажлын чанар хүртээмжийг сайжруулж ажилладаг. Жил бүр дотуур байрны оюутнуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даамны тэмцээн зохион байгуулдаг.

Жил бүрийн 11 сард оюутнуудын дунд “ Шилдэг өрөө” шалгаруулж идэвхитэй оролцсон оюутан, өрөөг шагнаж урамшуулдаг.

Сүүлийн жилүүдэд оюутны дотуур байранд хэсэгчилсэн засвар хийж, тавилга, ор зэргийг шинчилэн оюутнуудын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэв.

Онцлог давуу тал нь

  • Давхар болгондоо уншлагын танхимуудтай нийт 110 хүүхдийн хүчин чадалтай. Өндөр хурдны Wi Fi интернет үйлчилгээг багш, оюутнууддаа үнэ төлбөргүй үйлчилдэг.
  • Давхар болгондоо ариун цэврийн өрөө 4 мөн давхар болгондоо 8-н угаалтуур бүхий угаалгын өрөөнүүдтэй. 4-н шүршүүр бүхий халуун усны өрөө 2, халаалтын ялтсан бойлер, хэрэглээний усны өргөлтийн насос тавьснаар оюутан, багш нарийнхаа тав тухтай дулаан тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдсэн.
  • Мөн байрныхаа оюутнуудийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж өрөө тус бүрийг иж бүрэн тавилгаар тохижуулсан /номын тавиур, ор, сандал, ширээ, өлгүүр, гал тогооны шкаф/.
  • СЭЗИС-н оюутны дотуур байр нь оюутны зөвлөлөө жил бүр сонгон шалгаруулж оюутны дотуур байрны дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тус зөвлөл нь 6 гишүүнээс бүрдэх ба байрны дарга, давхарын дарга,охид, хөвгүүдийн зөвлөл гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Тэдний үүрэг нь оюутнуудийнхаа цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгын хүрээнд танилцах үдэшлэг, сагс, волейбол, шатар, даам, теннис зэрэг спортын арга хэмжээг явуулдаг.
  • Оюутны байрны багш, оюутны зөвлөл нь гадна, дотны олон байгууллагуудтай хамтарч ажилладаг. Оюутны байрны багш нарын холбоо, БЗД-н өрхийн эмнэлэг, Өсвөр үе залууст ээлтэй клиник, БЗД-н цагдаагын хэсэг. Эрүүл мэндийн болон бусад сургалт сурталчилгаа, туршлага солилцох ажиллуудыг хийдэг.

Эрхэм та манай оюутны байранд бүртгүүлэхээр ирэхдээ дараах зүйлсийг бүрдүүлэх шаардлагатай:
  • Сургалтын албаны байранд суух зөвшөөрөл
  • Төлбөр төлсөн баримт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Чээж зураг 2%
  • Шинжилгээний хуудас/Сүрьеэ, Шээс, Цагаан хорхой, ДОХ/

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Арслантай гүүр, Оюутны хотхон, СЭЗИС-н дотуур байр.

Хамт олон: