Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Тэтгэлэг

Элсэгчдийг дэмжих тэтгэлэг:
  • Улсын олимпиадад оролцож байр эзэлсэн оюутнуудад цахим ухаалаг, зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамруулж, сонирхсон мэргэжлээ сонгох эрх
  • Элсэлтийн ерөнхий шалталтдаа хамгийн өндөр оноо авсан элсэгчдийг/Англи хэл 800, Математик 800, Эрх зүй 800/ дэмжиж эхний улиралын сургалтын төлбөрөөс тодорхой хувиар чөлөөлөх тэтгэлэг
Амжилттай суралцагчдыг дэмжих тэтгэлэг:
  • СЭЗИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг
  • Оюутны солилцооны хөтөлбөрүүд
  • Засгийн газар, Төрийн сангийн зээлээр гадаадад суралцах боломжууд

Ректорын нэрэмжит тэтгэлэг

2 улирал дараалан 15 кредит хичээл сонгон судлаад голч дүнгээ 3.4-өөс дээш байлгасан оюутан нь СЭЗИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжтой болдог.

Ректорын нэрэмжит тэтгэлэг дараах байдлаар тэтгэлэг олгогдог:

Голч дүн Тэтгэлэг олгох хувь
3.4 - 3.59 25%
3.6 - 3.79 50%
3.8 - 4.00 100%

Тэтгэлэгт тавигдах шаардлага юу вэ?

Суралцагчийн дүнгийн голчийн үзүүлэлт аливаа тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шалгуур үзүүлэлт болдог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөрийн онцлог, зорилгоос шалтгаалан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын хувьд харилцан адилгүй байна.

СЭЗИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүс тэтгэлэг олгодог.

  1. СЭЗИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний өдрийн хөтөлбөрийн оюутан байх
  2. Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/- 3.4 ба түүнээс дээш голчтой хоёр улирал дараалан улирал бүр 15-аас байгагүй багц цагийн хичээл судалсан байх
  3. Оюутан нь СЭЗИС-ийн нэрийн өмнөөс олон улс, бүс нутаг, их дээд сургуулиудын дунд зохиогдож байгаа эрдэм шинжилгээний хурал, олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээн, наадмуудад амжилттай оролцож эхний 3 байранд шалгарсан бол, мөн сайн дурын мэргэжлийн клубүүдийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцон, нийгэмд үнэлэгдэхүйц байдлыг үнэлэн шагнаж урамшуулна.

Тэтгэлэгийн нэр Тэтгэлэг зарлах хугацаа Мэдээлэл авах холбоос
Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг 10 сард https://mecss.gov.mn/page/43/
Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг 10 сард https://mecss.gov.mn/page/43/
СЭЗИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг 3 болон 10 сард https://infosys.ufe.edu.mn
Ernst&Young компанийн нэрэмжит тэтгэлэг 5 сард https://www.ey.com/mn/en/home
Зориг сангийн нэрэмжит тэтгэлэг 9 сард http://zorigsan.mn/mn/
Бадраа сангийн нэрэмжит тэтгэлэг 10 сард 99290563
Голомт банкны нэрэмжит тэтгэлэг 9 сард https://www.golomtbank.com/
Хаан банкны нэрэмжит тэтгэлэг 9 сард https://www.khanbank.com/mn/personal
Хектор&Батжаргал сан 10 сард 70120450

Тэтгэлэг авсан оюутнууд