Оюутны клуб

Үйл ажиллагааны чиглэл:

HIVE - Нягтлан бодох бүртгэлийн клуб нь нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хамтын ажиллагаа, цааш хөгжин дэвших боломжийг бүрдүүлэх, хамтдаа суралцах болоод мэргэжлийнхээ үнэ цэнийг бусдад таниулах зорилго бүхий клуб юм.

Томоохон зохион байгуулагддаг арга хэмжээ:

“RUN ACCOUNTANT RUN” эвент Нягтлан бодох бүртгэлийн оюутнуудад практикын мэдлэг олгох, тулгамдаж буй асуудалд зөвлөгөө өгөх буюу багцын хичээлүүдийн талаарх мэдээлэл хүргэж сонирхсон чиглэлээрээ хичээлүүдээ дэлгэрүүлэн үзэхэд чиглүүлэх, нягтлан бодох бүртгэлээр суралцаж буй оюутнуудын хоорондын харилцааг сайжруулж танилын хүрээг тэлэх, “Төгсөөд хаа хүрэх вэ?” хэмээх асуултанд бодит жишээнд тулгуурлан илтгэл танилцуулах буюу төгсөөд шууд ажлийн байранд гарах эсвэл үргэлжлүүлэн зэрэг ахиулж суралцах зэрэг сонголтуудын ялгааг танилцуулах зорилготой үйл ажиллагаа юм.

Хамрах хүрээ: Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн салбар сургууль болох ОУНББСМС-ийн 1-4-р курсийн оюутнууд

“Radocs” маркетингийн клуб

Байгуулагдсан он: 2016
Нэрний утга: Remarkable, Accountable, Doer, Objective, Creative, Smart
Клубын зорилго: Монголын маркетингийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хүмүүнлэг гишүүдийг бэлтгэхэд оршино.
Давуу тал: СЭЗИС болон бусад байгууллагуудын үйл ажиллагаа ба маркетингийн ажилд туслалцаа үзүүлж, онол ба дотоод сургалт, ур чадваруудаа практикт ашиглан үйл ажиллагаа явуулдагаараа давуу талтай.

I. ТАНИЛЦУУЛГА

Үүсгэн байгуулагдсан он, сар, өдөр: 2020.09.01

Төлөв Батлагдаж буй
Үүсэл, хөгжил 2020 онд ACCA хөтөлбөрийн 2-р дамжааны оюутнууд Т.Анударь, П.Амарлин нар үүсгэн байгуулсан ба 2021 оны байдлаар удирдах зөвлөлийн нийт 7 гишүүнтэй.
Үйл ажиллагааны чиглэл СЭЗИС-ийн анхны англи хэлний клуб
  1. Оюутнуудын үзэл бодлоо өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх,
  2. Англи хэлний ярианы чадвараа хамтран хөгжүүлэх,
  3. Үе тэнгийнхнийхээ хамтаар цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үйл ажиллагааны чиглэл оршино.
Эрхэм зорилго Хамтдаа хөгжих халуун дулаан орчинг бий болгох.
Алсын хараа СЭЗИС-ийн оюутнуудын өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, дэлхийн хэл болох англиар өөрийгөө цэгцтэй, зөв илэрхийлдэг эерэг хамт олныг бий болгох.
Үнэт зүйл Бие биенээ дэмжих түшиг тулгуурт хамт олон, тасралтгүй тэлэх хэл ярианы баялаг, танин мэдэхүй, өөртөө итгэх итгэл
Бүтэц зохион байгуулалт
  • Үйл ажиллагаа хариуцсан чиглүүлэгч
  • Хүний нөөц хариуцсан чиглүүлэгч
  • Санхүү/логистик хэлтэс
  • Медиа маркетингийн хэлтэс
  • Бичиг хэргийн хэлтэс
Уулзалтын хуваарь Мягмар гараг бүр 17:00 цагаас 19:00 цаг хүртэл.
Нэмэлт мэдээлэл Зөвлөх багшийн нэр: Д.Отгонсүх
Email: otgonsukh.d@ufe.edu.mn
II. ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД
Нэрс Албан тушаал Курс Оюутны код Утасны дугаар
1 П.Амарлин Үүсгэн байгуулагч/ Үйл ажиллагаа хариуцсан координатор ОУНББСС C191 B18FP1002 93020099
2 Т.Анударь Үүсгэн байгуулагч/ Хүний нөөц хариуцсан координатор ОУНББСС C191 B18FP1079 99343960
3 Г.Анужин Санхүү СУТ 3-5 B18FA1129 94968899
4 Д.Булган Медиа СУТ 3-5 B18FA1652 99997620
5 М.Буяант Медиа МС 2-16 B19FA1097 80804137
6 Б.Удвал Үйл ажиллагаа ОУНББСС C191 B19FP1027 99199564
7 Г.Халиун Нарийн бичиг СУТ 1-5 B20FC1328 99331999
III. БҮРЭЛДЭХҮҮН
  1. Клуб нь хоёр чиглүүлэгч/координатор, нарийн бичиг, санхүү, медиа хариуцсан гишүүд болон бүсад гишүүдээс бүрдэнэ.
  2. “Талкологи клубын гишүүн” гэж Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын зэрэг горилон суралцаж буй Өдрийн, Хамтарсан болон Солилцооны хөтөлбөрийн оюутныг;
  3. “Талкологи клубын удирдах зөвлөл” хоёр чиглүүлэгч, нарийн бичиг, санхүүгийн албаны дарга, медиа албаны дарга нар багтана.
IV. ҮЙЛ АЖИЛЛАГАА
  1. Элсэлт
    Намар болон хаврын улиралд тус бүр элсэлт авах ба элсэлт анкет болон ярилцлагын гэх хоёр шатнаас бүрдэнэ.
  2. Клубийн уулзалтууд
    Ковид-19- ын улмаас хөл хорионы үед онлайн уулзалтуудыг сард 3 удаа хийдэг бол, танхимын сургалтын үед 7 хоног бүр 2 цагаар цугладаг.
  3. Тэмцээн, уралдаан бусад
    Жил бүр Англи хэл дээрх илтгэлийн тэмцээн, Олимпиад зохион байгуулах боломжтой.
UFE Start-Up club

Клубийн зорилго: Гарааны бизнес эрхлэх сонирхолтой залууст зориулж эко-систем бий болгох
Клубийн алсын хараа: Залууст гарааны бизнес эхлүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадваруудыг тасралтгүй хүргэж, хөгжүүлж анхны алхамаа хийх дэмжлэг нь байх юм.
Клубийн товч танилцуулга: UFE Start-Up клуб нь анх 2017 онд үүсгэн байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэг явуулсаар байна. Одоогийн байдлаар 38 гишүүний бүрэлдэхүүнтэй. Бид клубийнхаа гишүүдэд зориулан дотооддоо сургалт хөгжлийн үйл ажиллагаа, гишүүдээс гадна сургуулийнхаа оюутнуудад чиглэсэн уулзалт, эвентүүдийг жил бүр зохион байгуулсаар байна. Өдийг хүртэл “Бодлын цуурай-1”, “Бодлын цуурай-2 Төсөл миний амьдралд”, “Pajama Day”, “UFE Startup 2017” гэх мэт сургуулийнхаа оюутнуудад зориулсан үйл ажиллагааг, бусад клубүүдтэй хамтарсан үйл ажиллагааг ч зохион байгуулсан.

I. Ерөнхий мэдээлэл
  1. Нэр
    Хөрөнгө Оруулалтын Сан Клуб (Investment Fund Club)
  2. Үйл ажиллагааны чиглэл
    Санхүүгийн зах зээл, сангийн удирдлага, арилжаа, хөрөнгө оруулалт,
II. Танилцуулга
  1. Товч танилцуулга

    Манай клуб нь 2014 оны 11 сард байгуулагдсан бөгөөд 7 дахь жилдээ үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Клубийн үндсэн үйл ажиллагаа нь хувьцаа, биткойн, таваар, валютын арилжаа бөгөөд Техник шинжилгээ, Суурь шинжилгээг хослуулан ашиглаж, өнгөрсөн түүхэн өгөгдөлд үндэслэн ирээдүйн ханшийн чиглэлийг таамаглах замаар зөрүүнээс нь ашиг хийдэг.

    Ашиг гэдэг бидний чанарын үзүүлэлт боловч бидний хамгийн чухал, хамгийн гол үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт бол бидний гишүүд юм. Тэдний арилжааны хүсэл тэмүүллийг тогтвортой байлгаж санхүү, хөрөнгийн зах зээлд идэвхтэй тоглогч болгохын тулд дан ганц арилжаа, мөнгө, ашиг гэж ярихаас илүүтэй ‘Арилжаачин хүн ямар байх хэрэгтэй’ талаар хувь хүнд чиглэсэн зөвлөгөөг тэдэнд хүргэж ёс суртахуунтай арилжаачид бэлтгэх нь клубийн хамгийн чухал алхам.

    Нийт гишүүддээ цэгцтэй, системтэй, цогц мэдлэг олгосны үндсэн дээр бид “Хаалттай сан” босгон удирддаг бөгөөд тэрхүү санг өөрсдийн хуримтлуулсан мэдлэгт үндэслэн арилжаалан, бодит хэрэглээ болгох замаар бид хөрөнгийн зах зээлийн мэдлэгт илүү гүн суралцдаг. Энэ нь тэднийг ирээдүйн олон хүний итгэлийг даасан “Сангийн Менежер” (Portfolio Manager) болох суурь нь болох юм.

  2. Эрхэм зорилго

    Өөрийн нөөц бололцоог харж чадсан, Монгол улсын Санхүүгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахуйц ‘сангийн удирдлага, арилжаа, хөрөнгө оруулалт’-аар мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн болон төлөвшихөд оюутнуудаа дэмжин ажиллах.

  3. Уриа үг
    Бид үнэ цэнд хөрөнгө оруулна
  4. Алсын хараа

    Клубийн гишүүдийг Ирээдүйн Сангийн туршлагатай ур чадвартай менежерүүд, “CFA Chartholder”-уудыг бэлтгэн гаргах, Хөрөнгө Оруулалтын сангийн үйл ажиллагааг тодорхой төвшинд эрхлэх, үйл ажиллагаа явуулах, суралцах.

Максимум клубийн танилцуулга

Товч танилцуулга:
СЭЗИС-ийн ууган клубуудын нэг болох “Максимум” клуб нь уран илтгэл, парламентийн мэтгэлцээн, хувь хүний хөгжлийн сайн дурын клуб бөгөөд 2008 оны 10-р сараас хойш оюутнуудын илтгэх урлагийг хөгжүүлэх, үйл ажиллагаагаа тогтворжуулах, оюутнуудын идэвхи оролцоог сайжруулах зорилгоор сургуульдаа болоод улсын хэмжээнд тэмцээн уралдааныг зохион байгуулж, хот, улсын чанартай тэмцээнүүдэд оролцон амжилт, бүтээл, дурсамжаар дүүрэн 10-аад жилийг ардаа үджээ.

Үйл ажиллагааны чиглэл:
Уран илтгэл, парламентийн мэтгэлцээн, хувь хүний хөгжил.

Эрхэм зорилго:
Бодлын тань далд хэсгийг үг болгон гаргаж, үйлдэл болгон хөгжүүлэх боломжийг олгох.

Уриа:
Уншъя, сонсъё, сэтгэе, ярилцья, хамтдаа хөгжье.

Оргил клубын танилцуулга:

Оргил математикийн клуб нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд математик, сэтгэн бодон чадварын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах, улсын болон олон улсын математикын олимдиадад сургуулиа төлөөлөн оролцох, мөн нэгнээсээ суралцаж өөрийгөө хөгжүүлэх боломжтой СЭЗИС–ийн сайн дурын клуб юм.

    Оргил клубын тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаа нь:
  • Сагсан бодолт /1–р курсын оюутнууд дунд зохион байгуулагддаг ганцаарчилсан болон багийн төрлийн математикийн олимпиад/
  • IQ KING /Сэтгэх бодох чадвар, гүйлгээ ухаан, багийн ажиллагаа шаардах IQ тэмцээн/
  • MAT111, MAT112 хичээлийн хүрээнд давтлага өгөх, шалгалтад бэлдэх зэрэг болно.
  • Orgil Talk /Клубын дотоод уур амьсгал сайжруулах, бусаддаа туршлага хуваалцах ярилцлага/
Оюуны хээ – Сэтгэл судлал сонирхогчдын клуб

КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА

Үүсгэн байгуулагдсан он, сар, өдөр 2019 он 01 сарын 19 өдөр
Үүсэл хөгжил Сэтгэл судлалын салбарыг сонирхдог, хувиараа судалдаг, судалгаа, шинжилгээ хийдэг, анхан шатны мэдлэгтэй, цаашдаа нэмэлт мэргэжил болон үндсэн мэргэжилтэй холбон суралцахыг хүсдэг хэсэг бүлэг оюутнуудын хүрээллээс үүсэв.
Үйл ажиллагааны чиглэл СЭЗИС-ийн оюутнуудын сэтгэлзүйн байдал, зан төлөв, зуршил, стресс бухимдал, ачаалал зэргийг судлан шинжлэх, оюутан өөрийгөө танин мэдэх, ойлгох, сэтгэл судлалын үндсэн ойлголт, хэрэглүүрийг цуглуулан судлан шинжлэх арга зүйд суралцах, бусдад сонирхолтой мэдээлэл түгээх.
Алсын Хараа Дотоод оршихуйн замыг гэрэлтүүлье.
  • Сэтгэл судлал салбарын алсын хараа нь өөрийгөө зөв замаар, зөв удирдан чиглүүлэн, танин мэдэх юм.
Эрхэм зорилго СЭЗИС-ийн оюутнууддаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж “Өнөөдөр өөрийн төлөө инээж, Маргааш бусдын төлөө инээ” гэх зорилго дор өөртөө болон бусдад эерэг, зөв хандлагыг бий болгоход уриалж, манлайлах
Уриа Содон гэрлийг түгээе.
Тэргүүн Б.Янжиндулам
Клубын үндсэн үйл ажиллаагааны чиглэл:

Хүүхэд, залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулах.

    Эрүүл мэнд:
  • Цусны донор
  • БЗДХ,ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх
  • Эрүүл мэнд, анхны тусламж
  • Ус, орчны эрүүл ахуй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдал
    Гамшгийн менежмент:
  • Гамшгийн бэлэн байдлыг хангах дадлага, сургуулилт
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагаа
    Нийгмийн халамж:
  • Гэрийн эргэлт, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг
  • Тусч хамтлаг
    Олон улсын нөхөрлөл, хамтын ажиллагаа:
  • Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа
  • Олон улсын арга хэмжээ, сургалт, семинар
  • Олон улсын гишүүн солилцооны хөтөлбөр
    Хувь хүний хөгжил ба залуучуудын хөгжил:
  • Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүй
  • Хувь хүний хөгжлийн сургалт, семинар
  • “Залуучуудын оролцоонд тулгуурлан зан үйлийг өөрчлөх нь” олон улсын сургалт
Клубын товч танилцуулга

СЭЗИС-ийн дэргэдэх Залуучуудын Улаан Загалмай клуб нь 2020 оны 9 сард албан ёсоор үүсгэн байгуулагдсан бөгөөд 2021 оны 4 сарын байдлаар нийтдээ 60 идэвхтэн гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубын тэргүүний үүрэгт ажлыг БУТ-ын 3-р курсийн оюутан Г.Намуунзаяа
Дэд тэргүүнээр БУТ-ын 2-р курсийн оюутан Б. Наранчимэг
Нарийн бичгээр ОУНББСМС-ийн АССА 1-р курсийн оюутан А.Хулан нар тус тус хашиж байна.
Олон нийтийн цахим сүлжээнд фэйсбүүк хуудас, инстаграм хуудас хөтлөн явуулдаг.

Клубын зохион байгуулдаг томоохон арга хэмжээ:
  • Цусны донорын үйл ажиллагаа
  • Таниулах өдөрлөг
  • Анхны тусламжийн өдөрлөг
  • Гамшгаас хамгаалах өдөрлөг
  • Дэлхийн гар угаах өдөрлөг
  • Дэлхийн 00-ын өдөрлөг
  • Дэлхийн усны өдөр
  • Витаминжуулалтын аян
  • Сайн дурын үйл ажиллагаануудыг зохион байгуулах, хамтрах, нэмэлт хүч болох гэх мэт.
ТАНИЛЦУУЛГА
Үүсгэн байгуулагдсан он, сар, өдөр 2007 оны 12 сарын 3
Төлөв Итгэмжлэгдсэн
Үүсэл хөгжил 2020-2021оны хичээлийн жилд нийт 26 гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэл
  • Санхүүгийн судалгаа хийх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаа
  • Клубийн төгсөгч, салбарын мэргэжилтнүүд урьж хэлэлцүүлэг зохион байгуулах
Эрхэм зорилго “Хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишигт хүргэх чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх”
Давуу тал Санхүү, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг харилцан гишүүдтэйгээ солилцож, өөрийгөө хөгжүүлэх.
Бүтэц
Уулзалтын хуваарь Лхагва гараг 18:00
Баасан гараг 18:00
Нэмэлт мэдээлэл Facebook page : Сэтгэшгүй клуб
https://www.facebook.com/Setgeshguiclub/
ДҮРЭМ БА ЖУРАМ

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

1-р зүйл. Үндсэн дүрмийн зорилго, зохицуулалт

  1. Санхүү эдийн засгийн их сургуулийн Сэтгэшгүй клуб нь Сэтгэшгүй клубийн үндсэн дүрэмд захирагдана.
  2. Үндсэн дүрмийн зорилго нь Сэтгэшгүй клубийн үнэт зүйлс, зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим, бүтэц, зохион байгуулалт, санхүү, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж зохицуулахад оршино.
  3. Үндсэн дүрэм нь Монгол улсын бүх хүчин төгөлдөр хууль, хууль тогтоомж, эрх зүйн актад нийцсэн байна. Гэхдээ Сэтгэшгүй клуб дээр дурдсан хууль, хууль тогтоомж, эрх зүйн актын биелэлтийг хангахад хариуцлага хүлээхгүй.

2-р зүйл. Үндсэн дүрэмд тусгагдсан нэр томьёо

  1. “Сэтгэшгүй клубийн гишүүн” гэж Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын зэрэг горилон суралцаж буй Өдрийн, Хамтарсан болон Солилцооны хөтөлбөрийн оюутныг;
  2. “Сэтгэшгүй клубийн хүндэт гишүүн” гэж клубийн үүрэгт ажлыг 3 ба түүнээс дээш улирал тасралтгүй (1 улиралд ирц нь 70%-с доошгүй байна) гүйцэтгэсэн оюутныг;
  3. “Сэтгэшгүй клубийн удирдах зөвлөлийн гишүүн” гэж клубийн Тэргүүн, Дэд тэргүүн, Нарийн бичгийн дарга, Алба хэлтэсүүдийн даргыг;

3-р зүйл. Сэтгэшгүй клуб, түүний бүтэц

  1. Сэтгэшгүй клуб нь Санхүү Эдийн Засгийн Их Сургууль төрийн бус байгууллага буюу Оюутны холбооны итгэмжлэгдсэн салбар байгууллага бөгөөд ашгийн төлөөх бус нийтлэг санаа зорилгын дор нэгдсэн, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм.
  2. Сэтгэшгүй клуб нь дараах ерөнхий бүтэцтэй байна.

4-р зүйл. Сэтгэшгүй клубийн үнэт зүйлс, зорилго

  1. Сэтгэшгүй клубийн Эрхэм зорилго нь Монголын Хөрөнгийн Зах Зээлийг дэлхийн жишигт нийцүүлэх хүмүүнлэг залуусыг бид чиглүүлнэ.
  2. Сэтгэшгүй клуб нь өөрийн тамга, тэмдэг, бэлэгдэл, туг, лого, үнэмлэх, уриа, хэвлэмэл хуудастай байж болх бөгөөд дээрх зүйлс нь Сэтгэшгүй клубийн өмч бөгөөд зөвхөн Сэтгэшгүй клуб ашиглах эрхтэй.

5-р зүйл. Сэтгэшгүй клубийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

  1. Сэтгэшгүй клуб нь оюутнуудад хөрөнгийн зах зээлийг судлах, түүнд оролцоход дэмжих үйл ажиллагаа зохион байгуулна.
  2. Гишүүддээ тодорхой дадлага, туршлага олж авах боломжийг хангаж өгөх, ухамсарт бие хүн болон төлөвшихөд нь чиглэсэн олон нийтийн ажилд уриалан оролцуулах.

6-р зүйл. Сэтгэшгүй клубийн гишүүний эрх, үүрэг

  1. Сэтгэшгүй клубийн гишүүн нь дараах эрхтэй. Үүнд:
    • Сэтгэшгүй клубийн гишүүн мэдээлэл авах болон өөрийн санал, гомдол, хүсэлтийг Сэтгэшгүй клубд чөлөөтэй илэрхийлэх.
    • Сэтгэшгүй клубээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох, хамтарч ажиллах.
  2. Сэтгэшгүй клубийн гишүүн нь дараах үүрэгтэй. Үүнд:
    • Ёс суртахуунлаг байдлыг эрхэмлэх
    • Сэтгэшгүй клубээс гарсан шийдвэрийг даган мөрдөж, хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох.

Хоёрдугаар бүлэг. Сонгуулийн үйл ажиллагаа

7-р зүйл. Сонгууль түүний зохион байгуулалт

  1. Тэргүүн сонгох: Клубийн дэд тэргүүн, алба хэлтсийн дарга нар хуралдаж тэргүүнийг томилно.
  2. Дэд тэргүүн сонгох: Дэд тэргүүнийг клубийн Тэргүүн сонгоно.
  3. Алба хэлтсийн даргыг сонгох: Нэр дэвшигчид дундаас хамгийн олон санал авсан нэр дэвшигч алба хэлтсийн даргаар сонгогдоно.

Гуравдугаар бүлэг. Сэтгэшгүй клубийн удирдах зөвлөл

8-р зүйл. Сэтгэшгүй клубийн удирдах зөвлөл, үйл ажиллагаа

  1. Удирдах зөвлөл нь байнгын үйл ажиллагаатай Сэтгэшгүй клубийн дээд удирдлага мөн.
  2. Удирдах зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй:
    • Тэргүүн
    • Дэд тэргүүн
    • Нарийн бичиг
    • Алба хэлтэсүүдийн дарга
  3. Удирдах зөвлөл нь:
    • Шаардлагатай үед цаг товлон хуралдана.
    • Сэтгэшгүй клубийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

9-р зүйл. Сэтгэшгүй клубийн Тэргүүн түүний эрх, үүрэг

  1. Сэтгэшгүй клубийн Тэргүүн нь Удирдах зөвлөлийн дарга мөн.
  2. Тэргүүний бүрэн эрхийн хугацаа нь төгсөх хүртэл эсвэл огцрох хүртэл байна.
  3. Тэргүүн нь дараах эрхтэй. Үүнд:
    • Удирдах зөвлөлөөс баталсан эрх зүйн баримт бичиг, шийдвэрийн бүрэн болон тодорхой хэсэгт нь хориг тавих.
    • Дүрэм, журам, төсөлт ажил санаачлан боловсруулж, Удирдах зөвлөлд өргөн барьж, шийдвэрлүүлэх.
    • Сэтгэшгүй клубийг үйл ажиллагааны үндсэн чиглэлийнх нь дагуу гадаад болон дотоодын байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллахад төлөөлөх.
    • Сэтгэшгүй клубийн гишүүнийг аливаа шагнал, урамшуулал, тэтгэлэгт хөтөлбөр, гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнд тодорхой асуудлаар тодорхойлолт, дүгнэлт гаргах, санал, хүсэлт хүргүүлэх.
  4. Тэргүүн нь дараах үүрэгтэй. Үүнд:
    • Удирдах зөвлөлийг удирдан зохион байгуулж, хурлыг нь даргалах.
    • Клубийн дотоод дүрэм журмыг чандлан сахих.
  5. Тэргүүний албан тушаал эзэнгүй болсон бол түүнийг дэд тэргүүн нөхөн орлоно.
  6. Хэрэв дээрх хоёр албан тушаал нэгэн зэрэг эзэнгүй болвол Удирдах зөвлөлийн нэг гишүүнийг түр хугацаанд Тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилно.

10-р зүйл. Сэтгэшгүй клубийнн Дэд тэргүүн түүний эрх, үүрэг

  1. Сэтгэшгүй клубийн Дэд тэргүүн нь Оюутны холбооны гүйцэтгэх дээд албан тушаалтан бөгөөд Тэргүүний эзгүй үед түүнийг орлоно.
  2. Дэд тэргүүний бүрэн эрхийн хугацаа нь төгсөх хүртэл эсвэл огцрох хүртэл байна.
  3. Дэд тэргүүн нь дараах эрхтэй. Үүнд:
    • Удирдах зөвлөлөөс баталсан эрх зүйн баримт бичиг, шийдвэрийн бүрэн болон тодорхой хэсэгт нь хориг тавих.
    • Дүрэм, журам, төсөлт ажил санаачлан боловсруулж, Удирдах зөвлөлд өргөн барьж, шийдвэрлүүлэх.
  4. Дэд тэргүүн нь дараах үүрэгтэй. Үүнд:
    • Сэтгэшгүй клубийн өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж, Удирдах зөвлөл, Тэргүүний баталсан үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх, хяналт тавих.
  5. Дэд тэргүүний албан тушаалд дараах шаардлагыг хангасан байна.
    • Сэтгэшгүй клубийн албан тушаалтнаар дор хаяж 1 улирал ажилласан байх.
  6. Дэд тэргүүний албан тушаал эзэнгүй болсон бол түүнийг Нарийн бичгийн дарга нөхөн орлоно.

Дөрөвдүгээр бүлэг. Сэтгэшгүй клубийн санхүү

11-р зүйл. Сэтгэшгүй клубийн хөрөнгө, санхүүжилт

  1. Сэтгэшгүй клубийн хөрөнгө нь СЭЗИС-ийн эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглаж буй хөрөнгө болон хуулийн дагуу өмчлөх эрхийг нь олж авсан Сэтгэшгүй клубийн өмчлөлийн хөрөнгөнөөс бүрдэнэ.
  2. Сэтгэшгүй клуб нь холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, оюуны өмч болон соёлын үнэт зүйлсийн өмчлөх эрхийг олж авч болно.
  3. Сэтгэшгүй клубийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
    • Сэтгэшгүй клубийн хөгжлийн бодлого, зорилгын дагуу боловсруулан гаргасан ерөнхий хөтөлбөрийг СЭЗИС-ийн удирдлагад танилцуулж, хянуулсны үндсэн дээр СЭЗИС-иас төсөвлөсөн санхүүжилт.
    • СЭЗИС-ийн оюутнуудад зориулсан зарим төлбөртэй үйл ажиллагааны хураамж.
    • Сэтгэшгүй клубийн үйл ажиллагааг ивээн тэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний сайн дурын хандив, дэмжлэг, тусламж.
    • Сэтгэшгүй клубийн үндсэн үйл ажиллагаанд нийцсэн ажил үйлчилгээ, тодорхой төсөлт ажлыг хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын төрийн ба төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагуудаас олгосон санхүүжилт.
    • Хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.

12-р зүйл. Сэтгэшгүй клубийн хуримтлалын сан, түүний зарцуулалт

  1. Сэтгэшгүй клубийн хуримтлалын сан нь Үндсэн дүрмийн 11-р зүйлийн 3-т заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдэнэ.
  2. Сангийн зорилго нь Сэтгэшгүй клубийн тухайн жилийн зорилго, зорилт, ерөнхий хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг эдийн засаг, хуваарилалтын үр ашигт байдлаар захиран зарцуулахад оршино.
  3. Сангийн хөрөнгийг зорилго, зориулалтынх нь дагуу захиран зарцуулах эрхийг Удирдах зөвлөл эдэлнэ.
  4. Сангийн хөрөнгө болон Сэтгэшгүй клубийн хөрөнгийг хувийн ашиг олох зорилгоор ашиглах, хуваарилах, зээл олгож хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно.
  5. Сангийн хөрөнгийг дараах байдлаар хуваарилна. Үүнд:
    • Сэтгэшгүй клубн хөгжлийн бодлого, зорилгын дагуу боловсруулан гаргасан ерөнхий хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдож СЭЗИС-ийн олгосон санхүүжилтийн эх үүсвэрийг тухайн үйл ажиллагаанд нь үр ашигт байдлаар захиран зарцуулна.
    • Үндсэн дүрмийн 11-р зүйлийн 3-т заасан санхүүжилтийн эх үүсвэрийг зориулалтынх нь дагуу үр ашигт байдлаар захиран зарцуулна.
    • Хэрэв үйл ажиллагаанд төсвийн илүүдэл бий болсон тохиолдолд зөрүү мөнгөн дүнг СЭЗИС-д буцаан олгоно.
    • Хэрэв тухайн жилийн ерөнхий хөтөлбөрийн төсөвт төсвийн илүүдэл бий болсон тохиолдолд төсвийн дахин хуваарилалтыг хийж болно.
    • Хэрэв төсөвт үйл ажиллагаанд төсвийн дутагдал бий болсон тохиолдолд зөрүү мөнгөн дүнг Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу сангийн үлдэгдэл хөрөнгөөс олгож болно.

Тавдугаар бүлэг. Сэтгэшгүй клубийн хүний нөөц

13-р зүйл. Сэтгэшгүй клубийн хүний нөөц, түүний бүрдүүлэлт

  1. Сэтгэшгүй клубийн хүний нөөц нь Сэтгэшгүй клубийн албан тушаалтнуудаас бүрдэнэ.
  2. Сэтгэшгүй клуб нь үйл ажиллагааны тогтвортой, тасралтгүй байдлыг хангахад чиглэгдсэн хүний нөөцийн бодлоготой байна.

14-р зүйл. Сэтгэшгүй клубийн сонгуульт албан тушаал, түүнд нэр дэвшигч

  1. Сэтгэшгүй клубийн сонгуульт албан тушаал нь Алба хэлтсийн дарга нар мөн Нарийн бичгийн дарга албан тушаал байна.
  2. Сонгуульт албан тушаалд нэр дэвшигч нь дараах тусгай шаардлагыг хангасан байна.
    • СЭЗИС-иас албан ёсоор чөлөө аваагүй байх.
    • Өөр сонгуульт албан тушаалд давхар нэр дэвшээгүй байх.
    • Сонгуульт албан тушаалд нэр дэвшигч нь Сэтгэшгүй клубт дор хаяж 1 улирал ажилласан байна.
  3. Сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдэд зориулж Сэтгэшгүй клубээс ямар нэгэн төсөв үл батална.

15-р зүйл. Сэтгэшгүй клубийн албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл

  1. Сэтгэшгүй клубийн албан тушаалтан нь өөрийн албан үүргээ ямар нэг шалтгааныулмаас гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд түүний чөлөөлөгдөх тухай өргөн барьсан өргөдлийг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлнө.
  2. Мөн дараах нөхцлүүд бүрдсэн тохиолдолд албан тушаалтныг клубийн хурлаар оруулан албан тушаал бууруулах эсвэл клубээс хасах эсэхийг шийдвэрлэнэ.
    • Тухайн улиралд ирц нь 70%-с доогуур байвал сануулга өгнө.
    • Албан үүргээ биелүүлж чадалгүй хариуцлага алдсан тохиолдолд сануулга өгнө.
      Сануулгыг 2 удаа өгнө.
    • 2 Сануулга авсан албан тушаалтныг клубийн хурлаар оруулна.

16-р зүйл. Сэтгэшгүй клубийн албан тушаалтны ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх,шагнал, урамшуулал, нөхөн олговор

  1. Сэтгэшгүй клубийн албан тушаалтны албан тушаал, үүрэг хариуцлага, ажлын гүйцэтгэлийг харгалзан үзэж шагнал, урамшуулал олгож болно.
  2. Сэтгэшгүй клубийн албан тушаалтны үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлыг нөхөн олгож болно.

17-р зүйл. Сэтгэшгүй клубийн албан тушаалтанд хариуцлага тооцох

  1. Дараах тохиолдол нь Сэтгэшгүй клубийн албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно. Үүнд:
    • Клубийн үнэт зүйлс, зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлд үлнийцсэн үйл ажиллагаа явуулсан.
    • Сэтгэшгүй клубийн нэр төрд халдсан, нэр төрийг унагасан, гутаан доромжилсон.
    • Өөрийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, алдаа зөрчил гаргасан.
    • Өөрийн албан тушаалаа урвуулан ашигласан.
    • Өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан.
    • Албан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн.
    • Сэтгэшгүй клубийн дотоод дүрэм, журам, дэг зөрчсөн.
    • Анхан шатны баримт, гэрээ хэлэлцээр, албан бичгийг хуурамчаар үйлдсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон.
    • Сэтгэшгүй клубийн хөрөнгийг санаатай болон санамсаргүй байдлаар эвдэж гэмтээх.
Фанат клубийн танилцуулга болон зураг

Фанат клуб нь СЭЗИС-ийн оюутан залуус, багш ажилчид дундах тэмцээн уралдаан, спортын бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж, спортоор дамжуулан хамтын ажиллагаа, спортын танин мэдэгдэхүйн үйл ажиллагааг хариуцан ажилладан спорт клуб юм.2007 оны 11 сарын 1-нээс эхлэн тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.

    Клубийн зохион байгуулдаг үйл ажиллагаа:
  • Элсэгчдийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн
  • Элсэгчдийн аварга шалгаруулах Воллейболын тэмцээн
  • Элсэгчдийн аварга шалгаруулах Хөл бөмбөгийн тэмцээн
  • Агаартаа- намрын спартикад
  • Фанат клубийн нэрэмжит Сагсан бөмбөгийн тэмцээн
  • САШТ- Теннис
  • 3Х3 ТЭМЦЭЭН
  • Сургуулийн аварга шалгаруулах Esport тэмцээн
  • Сургуулийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн
  • Сургуулийн аварга шалгаруулах Воллейболын тэмцээн
  • Сургуулийн аварга шалгаруулах Хөл бөмбөгийн тэмцээн
  • Агаартаа- хаврын спартикад
  • Клубуудын өдөрлөг
Хэмнэл клубын танилцуулга

Хэмнэл Club нь урлагийн (ДУУ, ХӨГЖИМ, БҮЖИГ болон бусад) боловсрол, ур чадваруудад суралцаж урлагт үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулах, бусад байгууллага, клуб болон хамт олонтой хамтран ажиллан урлагийн салбарт туршлага хуримтлуулах боломжоор хангаж ажиллахыг зорьдог ба бид 2015 онд анх үүсгэн байгуулагдсан хугацаанаас хойш СЭЗИС дотоод болон гадагшаа чиглэсэн урлагийн үйл ажиллагаануудыг тасралтгүй зохион байгуулж, СЭЗИС-ийн оюутан залуусыг урлагийн боловсролоор тасралтгүй хангасаар байна.

Цэцэн бэрс клубийн танилцуулга

Цэцэн бэрс клуб нь 2014 оноос СЭЗИСургуульд түшиглэн байгуулагдсан, долоон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй оюуны спортыг оюутан залууст түгээн дэлгэрүүлэх болоод залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх мөн оюутнуудыг эрч хүчээр цэнэглэхэд оршидог. Байгуулагдсан цагаасаа эхлэн элсэгчдийн болоод их сургуулийн аваргын тэмцээнийг зохион байгуулж, шатрын спортын их мастеруудыг урьж залууст уг спортын талаар мэдлэг, мэдээлэл хүргэх зэргээр өргөн цар хүрээнд ажиллаж, шатрыг хоорондоо төдийхөнөөр бус клубийн гишүүдийнхээ чадварыг дээшлүүлэхэд тогтмол анхаардаг. Дээрхээс дүгнэн хэлэхэд бидний үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, оюутан залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах, гишүүдийнхээ шатар тоглох чадварыг дээшлүүлэх зэрэг бол үүнээс гадна нэг чухал зорилго бол нийт оюутнуудын нийгмийн идэвхийг дээшлүүлэхэд СЭЗИС-ийн клуб нэг бүрийн адил идэвхийлэн оролцож байна

Чөлөөт Бичээчид клуб

Үйл ажиллагааны чиглэл: Хувь хүний хөгжил

Товч танилцуулга: Чөлөөт Бичээчдийн клуб нь анх 2008 онд байгуулагдсан бөгөөд “өөрийгөө танин мэдэх, тасралтгүй, цэгцтэйгээр эрдэм, мэдлэгт суралцах, суралцсан үнэ цэнтэй зүйлсээ бусадтай хуваалцах” зорилгын дор үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр ирсэн. Уламжлалт зохион байгуулдаг үйл ажиллагаануудаас:

  1. “Бидний өдөр” төсөл
  2. “Найргийн үдэш” төсөл
  3. “Кино үдэш” төсөл
Эдийн засагчдийн клуб

Үйл ажиллагааны чиглэл:
Эдийн засагчдын клуб нь эдийн засагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын авьяас чадвар, хүсэл тэмүүлэл, үнэт зүйлийг нээн илрүүлэх, хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, мөн эдийн засгийн утга учрыг бусдад таниулах зорилго бүхий клуб юм.

    Зохион байгуулдаг үйл ажиллагаа:
  • Микроэкономиксийн олимпиад
  • Макроэкономиксийн бодлогын бодолт
  • Нобелийн шагналт эдийн засагчдын мэдээлэл
  • Экономикс ярилцлагын булан
  • Экономиксийн ойлголтууд
Илүү дэлгэрэнгүйг клубийн вебсайтаас сонирхоно уу. https://ecnclub.com/
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ЭТИКА” КЛУБ

ЗОРИЛГО

Ёс зүйн мэдлэг, чадвар эзэмших, хөгжиж дэвших, боловсрох, ёс суртахуунлаг бие хүн болж төлөвших, бусдад туслах, сургууль, хамт олон дунд ёс суртахуунлаг таатай орчин бүрдүүлэх, нийгэмд зориулсан хүнлэг, энэрэнгүй үйлсэд бусдыг уриалах, хамтран зохион байгуулахад оршино.

КЛУБИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

  • Судалгаа шинжилгээ
  • Сургалт семинар
  • Илтгэл хэлэлцүүлэг
  • Хүмүүнлэгийн үйл ажиллагаа
  • Бусад

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Оюутан залуучуудын өнөөгийн төлөв байдалд тулгуурлан тодорхой ажлуудыг зохион байгуулах
  • Бусдад дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд суралцах
  • “СЭЗИС-ийн соёлын стандарт, ёс зүйн дүрэм”-ийг оюутнуудад сурталчлан таниулах, мөрдүүлж хэвшүүлэх

ЗОХИОН БАЙГУУЛСАН ГАДАГШАА ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • “Амархныг биш, Зөвийг нь хий” уриатай “Этика” өдөрлөг
  • “Сэтгэлзүйн хагалгаа” өдөрлөг, “Оюуны хээ” клубтэй хамтарсан
  • "Ethica Movie Day"

ХОЛБОО БАРИХ
Утас: 976 94084848
Facebook: https://www.facebook.com/ethicaufe
Инстаграм: https://www.instagram.com/ethicaclub_ufe/?hl=en

Агшин клуб танилцуулга

"Агшин" клуб үүсгэн байгуулагдаад 6 жилийг ардаа үджээ. Үүсэн байгуулагдсан цагаас эхлэн СЭЗИС-д зохион байгуулагдаж буй бүхий л урлаг, спортын арга хэмжээ болон баяр, ёслолын арга хэмжээнүүдэд гэрэл зураг авч улмаар сургуулийнх гэрэл зургийн санг бүрдүүлж,

  • 2015 онд "Бидний Агшин" гэрэл зургийн үзэсгэлэн
  • 2016 онд " Agshin Room", " Hello by Agshins" мөн " Humans Of UFE" төслийг хугацаагүй хэрэгжүүлж,
  • 2017 онд "Agshin Room", "Hello by Agshin"
  • 2018 оноос " Agshin House", "Agshin with ?", "UFE everyday" зэрэг олон олон үйл ажиллагааг санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ
  • 2019 онд - Агшин клубийн 5 жилийн ойд зориулсан "MomenSe" гэрэл зургийн үзэсгэлэнг Contemporary Art Center of Mongolia-д амжилттай зохион байгуулж байсан билээ.

Анх 11 гишүүнтэй эхэлж байсан клуб маань өнөөдөр 80 гаруй гишүүнтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Агшин хэмээх гэр бүлийг бий болгоход үнэлж баршгүй хувь нэмрээ үзүүлсэн жил бүрийн төгсөгч, оюутан болоод бидний үйл ажиллагаануудыг дэмжсээр ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье!

Агшин клубын товч танилцуулга: Агшин клуб нь гэрэл зураг сонирхогч залуус өөрсдийнхөө сонирхлыг хөгжүүлэх замаар сургуулийн үйл ажиллагаа, тэмдэглэлт өдрүүдэд гэрэл зураг авч СЭЗИС-ийн гэрэл зургийн санг бүрдүүлэхээс гадна бусад шинэ шинэлэг үйл ажиллагааг сургуулийн болон сургуулийн бус хүрээнд зохион байгуулах зорилготой хүндэт болон үндсэн гишүүдээс бүрдэх нэгдэл юм.

Агшин клубын үндсэн үйл ажиллагааны чиглэл: СЭЗИС-ийн зохион байгуулсан үйл ажиллагаа, тэмдэглэлт баяруудын болон өдөр тутмын зураг авах.
СЭЗИС-ийн оюутан, олон нийтэд хүртээмжтэй бусад үйл ажиллагааг эрхлэх.
Хүндэтгэсэн: Агшин Клуб

CUPS клубийн танилцуулга

БҮТЭЭЛЧ, ОНЦГОЙ, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ ОЮУТНУУДЫН КЛУБ

Клубийн эрхэм зорилго
Суралцах тэмүүллээрээ нэгдэж, хамтдаа тасралтгүй хөгжих

Алсын хараа
Оюутнуудын хөгжлийг дэмждэг сургуульдаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх клуб болох

Үнэт зүйлс
  • Байнга суралцах, хөгжин дэвших
  • Суралцах хязгааргүй хүсэл, тэмүүлэл
  • Харилцан илэн далангүй, нээлттэй байх
  • Эерэг хандлагыг түгээх
  • Үүрэг хариуцлагаа ухамсарлах
  • Хамт олонч, бүтээлч байх
  • Эрүүл биеийг эрхэмлэх

Байгуулагдсан огноо: 2017.03.30
Нэрний утга: Creative Unique Passionate Students

Бид бүгдээрээ ирээдүйд чадварлаг ажилтан, мэргэжилтэн, бизнес эрхлэгчид болохыг хүсч зорин энэхүү сургуульд хөл тавин орсон. Гэвч хүсэл тэмүүлэл байвч арга учираа олохгүй, зорилгоо тодорхойлж чадахгүй, өөрт байгаа нөөц бололцоогоо гаргаж чадахгүй гээд асуудлууд маш олон тулгардаг.
Харин манай клубын зорилго нь суралцах тэр их хүслээр жигүүрлэж хамтдаа тасралтгүйгээр хөгжих явдал юм. Манай клубд элссэнээр хувь хүний хөгжлийн алхмууд болон ирээдүйд хаана ч очсон хэрэгтэй ур чадваруудыг суралцаж, өөрийн хамгийн сайн чаддаг зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, олон нийтийн үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулан туршлага хуримтлуулах боломжтой юм.
Мөн бид хувь хүнийг хөгжүүлэх 3 үндсэн чиглэлийн дагуу төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг.

  • Сэтгэлзүйн хөгжил
  • Оюуны хөгжил
  • Биеийн хөгжил

“RUN ACCOUNTANT RUN” эвент Нягтлан бодох бүртгэлийн оюутнуудад практикын мэдлэг олгох, тулгамдаж буй асуудалд зөвлөгөө өгөх буюу багцын хичээлүүдийн талаарх мэдээлэл хүргэж сонирхсон чиглэлээрээ хичээлүүдээ дэлгэрүүлэн үзэхэд чиглүүлэх, нягтлан бодох бүртгэлээр суралцаж буй оюутнуудын хоорондын харилцааг сайжруулж танилын хүрээг тэлэх, “Төгсөөд хаа хүрэх вэ?” хэмээх асуултанд бодит жишээнд тулгуурлан илтгэл танилцуулах буюу төгсөөд шууд ажлийн байранд гарах эсвэл үргэлжлүүлэн зэрэг ахиулж суралцах зэрэг сонголтуудын ялгааг танилцуулах зорилготой үйл ажиллагаа юм.

Клубийн танилцуулга

Үйл ажиллагааны чиглэл:
Кобалт клуб нь СЭЗИС-н уран зураг сонирхдог болон урлагт хайртай оюутан сурагчдад сонирхол ур чадвараа хөгжүүлэх, уран бүтээл хийх болон мэдлэг хүрээгээ тэлж бусадтай хуваалцах боломжийг олгодог.

Намтар:
Анх уран зургийн хичээлийг сонгон судалсан оюутнууд нэгдэж 'UFE ART Club' нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Улмаар 2016 оны намар клубийг цаашид тууштай үргэлжлүүлэхээр 5 оюутан нэгдсэн нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үндэс нь болсон бөгөөд 2016 оны хавар нэрээ албан ёсоор "Cobalt" болгон өөрчилж шинэ элсэлтээ авч эхэлснээр өргөжин тэлж, 2018 оны хаврын семестрт 'итгэмжлэгдсэн' клубуудын нэг болсон билээ. 2019 онд “Мэдрэмж” уламжлалт үзэсгэлэнгээр клубийн хамт олон болон тухайн улиралд уран зургийн хичээлийг судалсан оюутнуудтай хамтран амжилттай уран бүтээлээ толилуулсан.

Бета клубийн танилцуулга

1. Үйл ажиллагааны чиглэл:
“BETA” бизнесийн судалгаа, эрдэм шинжилгээний клуб нь СЭЗИС-ийн оюутнуудад судалгаа, шинжилгээний талаар онолын болон практик мэдлэг олгох зорилготой үйл ажиллагаа явуулдаг тус их сургуулийн хамгийн отгон клубуудын нэг юм. Нийт оюутан, сурагчидад судалгаа шинжилгээний анхан шатны ойлголтоос авахуулаад, мэргэжлийн төвшинд шаардагддаг ур чадварыг суралцахад тусалдаг бөгөөд СЭЗИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлгийн шалгуур болох эрдэм шинжилгээний хуралд хэрхэн оролцох талаар зөвлөгөө болон чиглүүлгийг өгдөг цор ганц сайн дурын бүлэг билээ.

2. Алсын хараа, эрхэм зорилго:
“Судлаач соёлыг оюутан залуус болон олон нийтэд түгээх” алсын хараан доор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бидний эрхэм зорилго нь Монгол улсын ирээдүй хойч үе болсон оюутан, сурагчдад судлаач соёлыг таниулснаар Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах юм.

3. Клубийн дотоод бүтэц, зохион байгуулалт
“БЕТА” клуб нь алба нэгжийн хувьд дороох байдлаар хуваагддаг.

  • Үндсэн үйл ажиллагааны алба: Клубийн өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар байгууллагдсанаас хойш албан болон албан бусаар 90 гаруй идэвхжүүлэх ажлыг хийж гүйцэтгээд байна.
  • Олон нийттэй харилцах алба: Клубийн гадаад харилцагчидтай тогтоох холбоог бий болгох, бэхжүүлэх. Судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон бусад бизнесийн байгууллагын мэргэжилтнүүдтэй холбоо тогтоох, оюутнуудад клубийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл түгээх, мэдлэг олгох зорилгын хүрээнд ажилладаг.
  • Хүний нөөцийн алба: Клубийн хүний нөөцийн системийг тогтвортой хадгалах буюу гишүүн элсүүлэх, гишүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дотоод харилцааг бэхжүүлэх үйл ажиллагаануудыг явуулдаг.

4. Бидэнтэй доорх хуудас болон утсаар холбоо тогтоох боломжтой.
Facebook page: Бета "Beta" Клуб
Холбогдох утас: 80248667

Товч танилцуулга

АКСИ клуб бол Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн захиргаа, хүний нөөцийн албаны дарга, багш С. Батбуян, түүний чиглүүлэг доор хөгжиж буй эрх зүйн клуб бөгөөд үнэт зүйлээрээ нэгдсэн оюутны нэгдэл юм. Энэхүү нэгдлээр дамжиж зөвхөн онолын мэдлэг олж авахаас гадна практик чадвар буюу шүүхийн мэтгэлцээн, нийгмийн амьдрал, хүмүүсийн харилцаа цаашлаад, хувь хүний логик сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

КЛУБ-д ХЭН ЭЛСЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?

СЭЗИС-ын болон бусад их дээд сургуулийн эрх зүйн оюутнууд, мөн эрх зүйд сонирхолтой оюутнууд;

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хичээлийн улиралд долоо хоногийн 2 хоногт тогтмол уулзалт хийдэг бөгөөд шаардлагатай үед 7 хоногийн 3 хоногт эрх зүйн анги болох С601 ангид уулзалт болдог. Клубийн байнгын үйл ажиллагаа нь хууль судлах, сургалт зохион байгуулах, илтгэл, шүүхийн мэтгэлцээн буюу Mocktrial-д бэлдэх, ярилцах өрөөний үйл ажиллагааг хэвийн явуулах юм.

АМЖИЛТЫН БАГАХАН ХЭСГЭЭС:
  • Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL-2018” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд анх удаа багаараа оролцон хоёрдугаар байрт шалгарсан;
  • Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулсан “Иргэний эрх зүйн гэрээ ба худалдааны хэлцэл” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд П.Элбэгзаяа, М.Оюу-Эрдэнэ оюутан оролцож “Шилдэг илтгэл”-ээр шалгарсан;
  • 2019 онд Буриадын Их сургуулиас зохион байгуулсан залуу судлаачдын ОУЭШБХ-д оюутан И.Халиунаа, А.Билгүүн нар оролцож шагналт байраар шалгарсан;
  • 2021 онд Г. Гүнчин СЭЗИС-ын нэрэмжит ОУЭШБХ-д хүмүүнлэгийн салбарт “Цахим орчин дахь хувь хүний мэдээллийн тухай” сэдвээр 2-р байраар шалгарсан;
ОНЦЛОХ ЗУРГУУД: