Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

СЭЗИС-ийн Оюутны холбоо

Оюутны холбоо нь Санхүү Эдийн Засгийн Их Сургууль Төрийн бус Байгууллагын оюутны нийтлэг хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн, тэдний үүсгэл санаачлагад тулгуурласан, аливаа улс төрийн нам эвсэл болон бусад хөндлөнгийн этгээдээс хараат бус, бие даасан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, СЭЗИС-тай байнгын харилцаа, хамтын ажиллагаа бүхий Төрийн бус Байгууллага юм.

  • Оюутны холбооны Алсын хараа нь “Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн хөгжилд манлайлан чиглүүлэгч оюутны байгууллага болон хөгжих”-д оршино.
  • Оюутны холбооны Эрхэм зорилго нь “Өөрийгөө сэрээж чадсан, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахуйц иргэн болон төлөвшихөд оюутнуудаа дэмжин ажиллах”-д оршино.
  • Оюутны холбооны Уриа нь “Нэгдэж аваад хөгжье, Хөгжиж аваад тэлье”.

Түүхэн хөгжил

Санхүү эдийн засгийн их сургуулийн Оюутны холбоо нь 1997 онд Оюутны зөвлөл хэлбэрээр байгуулагдсан ба 1998 оноос эхлэн Оюутны ээлжит чуулганыг зохион байгуулдаг болсон түүхтэй. 2007 оны 10 сарын 1-ний өдрөөс “Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Оюутны холбоо Төрийн бус Байгууллага” 2017 оны 9сарын 3-ний өдрөөс Санхүү эдийн засгийн их сургуулийн Оюутны холбоо Төрийн бус байгууллага гэсэн улсын бүртгэлтэй албан ѐсны биеэ даасан байгууллага болон өргөжсөн.

  • 2007-2010 оны хичээлийн жилд 2-р курсын оюутан С.Өнөр Оюутны холбооны тэргүүнээр сонгогдсон бөгөөд энэ хугацаандаа оюутны холбооны “Хяналтын зөвлөл”-ийг байгуулж, оюутны холбооны дүрмийг шинэчлэн батлах зэрэг олон өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн.
  • 2010-2012 оны хичээлийн жилд БУТ-ийн 3-р курсын оюутан Ц. Мөнх-оргил нь Оюутны холбооны тэргүүний үүрэгт албан тушаалыг 2 жил дараалан амжилттай хашсан.
  • 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн СУТ-ийн 4-р курсын оюутан Д.Жавхлан Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан.
  • 2013-2014 оны хичээлийн жилд БУТ-ийн 4-р курсын оюутан Б. Сосорбурам Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан.
  • 2014-2015 оны хичээлийн жилд БУТ-ийн 4-р курсын оюутан М. Содбилэг Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан.
  • 2015-2016 оны хичээлийн жилд СУТ-ийн 4-р курсын оюутан Э. Пүрэвжаргал Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан
  • 2016-2017 оны хичээлийн жилд СУТ-ийн 4-р курсын оюутан Б.Мөнхжаргал Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан
  • 2017-2018 оны хичээлийн жилд СУТ-ийн 4-р курсын оюутан М.Тамир Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан
  • 2018-2019 оны хичээлийн жилд БУТ-ийн 4-р курсын оюутан Ц.Номин-Эрдэнэ Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байна.

Холбоо барих:

70158820, 89999706
Имэйл: Studentsunion18@ufe.edu.mn
Facebook: SEZISSU