Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа буюу хэтийн төлөв

Уламжлалт боловсролын зэрэг олгох сургалтыг танхимийн ба ухаалаг цахим хэлбэр, чадамжид суурилсан шаталсан сургалттай хослуулсан, ахисан төвшний сургалт, судалгааны нэгдсэн бүтэц бүхий үндэсний, цаашдаа бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, тулхтай хөгжлийн сууриа бүрдүүлсэн Энтрепренер их сургууль болон хөгжих гараан дээрээ баттай зогссон байх.

Эрхэм зорилго

Эрхэм баян эрдэм

Эрдмийг эрхэм баян болгохын тулд:

  1. Бид төгсөгчдөө 21-р зууны цогц мэдлэгтэй, өндөр идэвхи санаачлагтай, бүтээлч чадамжтай энтрепренер сэтгэлгээтэй иргэн болгохыг эрхэмлэн ажиллана.
  2. Бид нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн судалгаа, шинжилгээг сургалттайгаа хослуулсан, шинийг эрэлхийлэгч, нэгдэн нягтарсан бүтээлч хамт олон байхыг эрхэмлэнэ.
  3. Бид сургалтынхаа чанарыг тасралтгүй сайжруулдаг хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бүрэн төлөвшүүлж төгөлдөржүүлэхийг эрхэмлэн ажиллана.
  4. Бид сайн засаглал, нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх үйлсийг үлгэрлэн оройлогч байхыг цаг ямагт эрхэмлэнэ.

Эрхэмлэх үнэт зүйлс

  • Шилдэг үзүүлэлтээр манлайлах
  • Хүлээн зөвшөөрөгдсөн сургалт
  • Эрдмийн эрх чөлөө
  • Ёс суртахууныг сахин мөрдөх
  • Байнга суралцах, хөгжин дэвших
  • Харилцан хүндэтгэх
  • Эрх тэгш хандах, шударга ёсыг эрхэмлэх
  • Үүрэг хариуцлагаа ухамсарлах
  • Хамт олонч, бүтээлч байх