Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Бизнесийн зөвлөгөө, сургалтын төв

Санхүү эдийн засгийн их сургууль нь эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болохын хувьд улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц, салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн судалгаа шинжилгээний ажлуудыг чанартай хийж гүйцэтгэж байна.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн дэргэдэх “ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН” нь бизнесийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн хувь хүмүүстэй тогтоосон хамтын ажиллагааний хүрээнд судалгаа шинжилгээ, бизнесийн зөвлөгөө, сургалт зэрэг үйлчилгээг “БИЗНЕСИЙН ЗӨВЛӨГӨӨ СУРГАЛТЫН ТӨВ”-өөрөө дамжуулан хэрэгжүүлж ажилладаг.

Бид эдийн засаг, бизнесийн бүхий л талбаруудаар нарийн мэргэшиж, төрийн болон бизнесийн байгууллагуудтай хамтран үр ашигтай ажиллаж ирсэн 100 гаруй багш-зөвлөх-судлаачдынхаа чадавх, туршлагад тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна.

Бизнесийн зөвлөгөө сургалтын төв нь дараах төрлүүдээр захиалгат судалгаа, сургалт, зөвлөх ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна тухайн байгууллагын бизнесийн онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн, оношлогооны үр дүнгээс хамаарсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээг захиалгын дагуу уян хатан, хэсэгчилсэн ба цогц, эргэх холбоотойгоор хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Бизнесийн оношлогоо
  2. Захиалгат төрөл бүрийн сургалт
  3. Салбарын, байгууллагын захиалгат судалгаа
  4. Эрдэм шинжилгээ судалгааны төсөлт ажил
  5. Захиалгат зөвлөх үйлчилгээ
  6. Тендер, бизнесийн төсөл, төлөвлөгөө зэрэг баримт бичиг боловсруулалт
  7. Хөндлөнгийн болон экспертийн үнэлгээ
  8. Мэргэшүүлэх төрөл бүрийн сургалт
  9. Хамтарсан сургалт, семинар, хэлэлцүүлэг
  10. Оюутны зөвлөх үйлчилгээ зэрэг болон та бүхний эрэлтээс хамаарсан бусад чиглэлүүдийг санал болгож байна

Нарийвчилсан чиглэлүүдийг дараах танилцуулганаас харна уу.

БЗСТ-ийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим:

  1. Судалгаа шинжилгээ, бизнесийн зөвлөгөө, богино хугацааны сургалт нь тодорхой захиалагч, хэрэглэгчтэй, үр дүн нь практик хэрэглээтэй байх;
  2. Судалгаа шинжилгээний ёс зүйн норм стандартыг чанд мөрдөж байгууллага, хувь хүний нууцыг хадгалах;
  3. Судалгаа шинжилгээ, бизнесийн зөвлөгөө, сургалтыг багш, судлаачид, эрдэмтдээс бүрдсэн багаар гүйцэтгэж СЭЗИС-ийн оюутнуудыг заавал оролцуулж оюутан, багш нарын хөгжилд хувь нэмэр оруулах;
  4. Бизнесийн зөвлөгөө, богино хугацааны сургалтын бодит хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн боловсруулж бизнес эрхлэгчдэд санал болгох, гүйцэтгэх, тайлагнах;

Судалгаа, зөвлөх үйлчилгээний туршлага, давуу тал:

  • Бизнесийн макро болон микро орчны өргөн хүрээний судалгааны мэдээллийн сан
  • Гадаадын их дээд сургуулиудад эрдмийн зэрэг цол хамгаалсан, олон жилийн туршлагатай болон шинэ залуу нарийн мэргэшсэн судлаач багш нарын судалгаа хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээний туршлага
  • Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүрч ажиллах боломжтой цахим сургалтын талбар
  • Оношлогоонд тулгуурласан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуух хэрэгжүүлэлт
  • Бакалавр, магистрант, докторант судлаач оюутнуудын нөөц
  • Салбарын практик туршлагатай экспертүүдийн харилцаа холбоо, салбарын мэдээллийн сан
  • Судалгааны мэдээллийг боловсруулах хамгийн сүүлийн үеийн программ хангамж, судалгаа хөгжүүлэлт
  • Сургалтын байр, сургалтын техник хэрэгсэл, сургалтын гарын авлага материал
  • Сертификат, баталгаажуулалт
  • Эргэх холбоотой хамтын ажиллагаа, хөгжүүлэлт

“Бизнесийн зөвлөгөө сургалтын төв” –д

  • Үйл ажиллагааны тухай мэдээлэл авах
  • Оношлогоо хийлгэх
  • Захиалга өгөх, хамтран ажиллах санал хүсэлт тавих
  • Гэрээ хэлцэл байгуулах
  • Зөвлөх үйлчилгээ авах болон бусад чиглэлээр хандаж хамтран ажиллах үргэлж нээлттэй

Бид их сургуулийн нийгмийн хариуцлагаа дээдлэж та бүхэнтэй нийгмийн инновацийг хамтран бүтээж ажиллахдаа үргэлж таатай байх болно.

Төвийн дэлгэрэнгүй танилцуулга

Захиалгат судалгаа

Судалгаа захиалах

Та бүхэн өөрсдийн бизнесийн онцлогт нийцсэн дараах судалгааны төрлүүдээс сонголтоо хийхээс гадна өөрсдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн судалгааг биднээс захиалан хамтран ажиллах боломжтой.

  • Зах зээлийн судалгаа
  • Салбарын судалгаа
  • Өрсөлдөгчийн судалгаа
  • Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх судалгаа ..... г.м

Дэлгэрэнгүйг дээрх танилцуулгаас авна уу

Сургалтууд

Сургалт захиалах

  • Захиалгат сургалт
  • Бизнес Модел боловсруулах
  • Компаны нийгмийн хариуцлагын сургалт
  • Байгууллагын энгэйжмэнт
  • Брэнд бүтээх
  • Дижитал маркетинг
  • Байгууллагын санхүүгийн удирдлага
  • Байгууллагын эрсдэлийн удирдлага... г.м

Дэлгэрэнгүйг дээрх танилцуулгаас авна уу

Захиалгат ажил, төсөл хөтөлбөр, бизнесийн зөвлөгөө

Сургалт захиалах

  • Бизнесийн оношлогоо
  • Захиалгат зөвлөх үйлчилгээ
  • Тендер, бизнесийн төсөл, төлөвлөгөө зэрэг баримт бичиг боловсруулалт
  • Бизнесийн байгууллагын санхүүгийн тайлангийн шинжилгээ
  • Хувийн санхүүгийн удирдлага
  • Зээлийн төсөл боловсруулах
  • Бизнесийн эрх зүй орчны захиалгат сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түүний эрх зүйн зохицуулалт сургалт, зөвлөх үйлчилгээ..... г.м

Дэлгэрэнгүйг дээрх танилцуулгаас авна уу

Хамт олон:

  • М.ХАЛИУН
    Үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч
    khaliun.m@ufe.edu.mn
  • Б.ЯНЖМАА
    Хамтын ажиллагаа хариуцсан зохицуулагч
    yanjmaa.b@ufe.edu.mn