Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Нээлттэй ажлын байр

Та манай нээлттэй ажлын байрны зартай танилцаж, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзсэн бол ажилд орох хүсэлт болох Aнкет-ыг бөглөж hr@ufe.edu.mn цахим хаягаар болон Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС, В байр, 903 тоот хаягруу шуудангаар ирүүлнэ үү.

Анкет татаж авах

Нээлттэй зарлагдсан ажлын байр

Албан тушаал Алба нэгж Зарласан огноо Хаах огноо Сонгон шалгаруулалтын явц
Зохицуулагч
дэлгэрэнгүй
Бакалаврын сургалтын алба 2019.12.12 2019.12.20
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Магистр зэрэгтэй;
  • Судалгаа, шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Англи хэлний мэдлэгтэй;
  • Санаачилгатай, багаар ажиллах болон ачаалал даах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг, хариуцлага хүлээх чадвартай;
  • Харилцааны өндөр чадвартай;
  • Иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах чадвартай байх;
  • Их, дээд сургуульд боловсролын чиглэлээр суралцаж байсан бол давуу тал болно;

Бүрдүүлэх бичиг баримт:
  • Ажил горилогч нь анкетын маягтыг дээрх холбоосоос татаж авч, бүрэн бөглөсөн байх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Боловсролын зэргийн диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

Ажил горилогч нь материалаа бүрдүүлж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны дотор hr@ufe.edu.mn цахим хаягаар болон Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС, В байр, 903 тоот хаягруу шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих:
Утас:11-450641, 99130208

Багш
дэлгэрэнгүй
Экономиксийн тэнхим 2019.12.12 2020.01.10
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Эдийн засгийн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Хэрэглээний программ хангамжуудаас гадна R, Stata, Matlab, E-views зэрэг судалгааны нэгээс дээш программ дээр ажиллах мэдлэг, чадвартай;
  • Англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн;
  • Багшийн мэргэжилдээ дур сонирхолтой, зөв хандлагатай байх;
  • Хувь хүний ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай, багаар ажиллах ур чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй байх;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжлээрээ тасралтгүй хөгжих хүсэл тэмүүлэлтэй байх;
  • Багшлах эрхийн гэрчилгээтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх бичиг баримт:
  • Ажил горилогч нь анкетын маягтыг дээрх холбоосоос татаж авч, бүрэн бөглөсөн байх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Мэргэжлийн боловсролын бакалавр, магистр, докторын зэргийн диплом, мэргэшсэн цолны гэрчилгээ, англи хэлний түвшинг тодорхойлох сертификат, тэдгээрийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

Ажил горилогч нь материалаа бүрдүүлж, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны дотор hr@ufe.edu.mn цахим хаягаар болон Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС, В байр, 903 тоот хаягруу шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих:
Утас:11-450641, 99099765, 99031730

Багш
дэлгэрэнгүй
Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургууль 2019.12.10 2020.01.10
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Олон улсын мэргэжлийн зэрэгтэй эсвэл тухайн мэргэжлийн зэргийн тодорхой түвшинг хангасан. /АССА, СGMA, CFA, CMA, US-CPA гэх мэт/
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх; /Багшлах эрхийн гэрчилгээтэй бол давуу тал болно/
  • Хэрэглээний болон судалгааны программ хангамжууд дээр ажиллах чадвартай байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Сургалт болон судалгааны чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, тогтвортой ажиллах хүсэлтэй;
  • Харилцааны соёлтой, зөв хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй байх;

Бүрдүүлэх бичиг баримт:
  • Ажил горилогч нь анкетын маягтыг дээрх холбоосоос татаж авч, бүрэн бөглөсөн байх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Олон улсын мэргэжлийн зэргийн гэрчилгээний хуулбар;
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

Ажил горилогч нь материалаа бүрдүүлж, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны дотор hr@ufe.edu.mn цахим хаягаар болон Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС, В байр, 903 тоот хаягруу шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих:
Утас:11-450641, 91999111

Багш
дэлгэрэнгүй
Бизнесийн удирдлагын тэнхим 2019.12.10 2020.01.10
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны менежментийн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай;
  • Англи хэл дээр хичээл заах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний болон судалгаа, шинжилгээний програм хангамжууд дээр ажиллах чадвартай;
  • Их, дээд сургууль болон бизнесийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно;
  • Ачаалал даах чадвартай байх;

Бүрдүүлэх бичиг баримт:
  • Ажил горилогч нь анкетын маягтыг дээрх холбоосоос татаж авч, бүрэн бөглөсөн байх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Бакалавр, магистр, докторын зэргийн дипломын хуулбар, мэргэшсэн зэргийн болон бусад сертификат, үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;

Ажил горилогч нь материалаа бүрдүүлж, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны дотор hr@ufe.edu.mn цахим хаягаар болон Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС, В байр, 903 тоот хаягруу шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих:
Утас:11-450641, 80057995

Cанхүү, банкны багш
дэлгэрэнгүй
Санхүүгийн удирдлагын тэнхим 2019.12.10 2020.01.10
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Доктор эсвэл магистр зэрэгтэй байх, (CFA, FRM, CMA мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно)
  • Англи, хятад, орос хэлээр хичээл заах боломжтой,
  • Санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх чадвартай,
  • Компьютерийн хэрэглээний болон өгөгдөл боловсруулах програм хангамжууд дээр ажиллах чадвартай,
  • Бизнесийн байгууллагад санхүү, эдийн засгийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,
  • Ачаалал даах чадвартай байх.

Бүрдүүлэх бичиг баримт:
  • Ажил горилогч нь анкетын маягтыг дээрх холбоосоос татаж авч, бүрэн бөглөсөн байх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Бакалавр, магистр, докторын зэргийн дипломын хуулбар, мэргэшсэн зэргийн болон бусад сертификат, үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;

Ажил горилогч нь материалаа бүрдүүлж, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны дотор hr@ufe.edu.mn цахим хаягаар болон Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС, В байр, 903 тоот хаягруу шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих:
Утас:11-450641, 99045052

Багш
дэлгэрэнгүй
Хэрэглээний Математик, Статистикийн тэнхим 2019.12.10 2020.01.10
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Хэрэглээний математик, статистик, эконометрикийн чиглэлээр мэргэшсэн.
  • Докторын зэрэгтэй. Их, дээд сургуульд багшилж байсан бол давуу тал болно.
  • Судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай.
  • Англи эсвэл орос хэлээр хичээл заах чадвартай.
  • Багаар ажиллах чадвартай.

Бүрдүүлэх бичиг баримт:
  • Ажил горилогч нь анкетын маягтыг дээрх холбоосоос татаж авч, бүрэн бөглөсөн байх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
  • Олон улсын мэргэжлийн зэргийн гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

Ажил горилогч нь материалаа бүрдүүлж, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны дотор hr@ufe.edu.mn цахим хаягаар болон Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС, В байр, 903 тоот хаягруу шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих:
Утас:11-450641, 99001375

Зохицуулагч
дэлгэрэнгүй
Ахисан түвшний сургалтын алба 2019.12.10 2020.01.10
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлагын бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
  • Компьютерийн хэрэглээний програм хангамжууд дээр ажиллах чадвартай,
  • Албан баримт бичиг боловсруулах чадвартай,
  • Ёс суртахууны төлөвшил сайтай, харилцааны соёлтой байх,
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх,

Бүрдүүлэх бичиг баримт:
  • Ажил горилогч нь анкетын маягтыг дээрх холбоосоос татаж авч, бүрэн бөглөсөн байх;
  • Хувь хүний танилцуулга (CV);
  • Олон улсын мэргэжлийн зэргийн гэрчилгээний хуулбар;
  • Боловсролын зэргийн диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

Ажил горилогч нь материалаа бүрдүүлж, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны дотор hr@ufe.edu.mn цахим хаягаар болон Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС, В байр, 903 тоот хаягруу шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих:
Утас:11-452739, 11-450641

Багш, ажилтны сонгон шалгаруулалт

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн үүд Оюунлаг, Ёс суртахуунтай, Мэргэшсэн, Ажил хэрэгч, Энтерпренер сэтгэлгээтэй, Үлгэрлэн манлайлагч байхыг эрхэмлэгч хэн бүхний өмнө нээлттэй ба бид бүгдэд тэгш боломжийг олгож сонгон шалгаруулалтаа нээлттэй, ил тод, шударга явуулахыг зорьдог.

Багш, ажилтан сонгон шалгаруулах үе шат:
  • I үе шат: Анкет хүлээн авах
  • II үе шат: Анкетын шалгаруулалт хийх
  • III үе шат: Ерөнхий ур чадварын шалгалт авах

    Ерөнхий ур чадварын шалгалт

    Энэхүү шалгалт нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос зайлшгүй авдаг Англи хэл, Мэдээлэл технологийн мэдлэг, ерөнхий ур чадварын шалгалт бөгөөд сонгон шалгаруулалтын хоёр дахь шат юм. Шалгалтын агуулга нь ерөнхий мэдлэг, ур чадварыг богино хугацаанд шалгах шалгуур ба 50 асуулттай тестийг 60 минут бөглөнө.

  • IV үе шат: Алба, нэгж мэргэжлийн ярилцлага зохион байгуулах

    Алба, нэгж мэргэжлийн ярилцлага

    Таны Ерөнхий ур чадварын шалгалт –ын үнэлгээ гарснаар та Мэргэжлийн ярилцлага-д орох эрх нь нээгдэнэ. Энэхүү шалгалт нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос авдаг “МЭРГЭЖИЛ”-ийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаарх шалгалт бөгөөд сонгон шалгаруулалтын гурав дахь үе шат юм. Шалгалтын агуулга нь мэргэжлийн мэдлэг /онол, практик/, ур чадвар, туршлага, хувь хүний давуу болон сул талыг богино хугацаанд шалгах үндсэн/гол шалгуур юм. Шалгалтыг /тодорхой сэдэв өгч хичээл заалгах, ярилцлага хийх, даалгавар өгч гүйцэтгүүлэх, тест гэх мэт/ алба, нэгжийн хамт олны 100%-ийн ирцтэйгээр авах ба шалгалтын үргэлжлэх хугацаа 40-60 минут байна.

  • V үе шат: Ректорын зөвлөлийн хурлаар орж, эцсийн шийдвэр гаргуулах

Таны ажилд орох хүсэлт болох анкет, CV – г хүлээн авсан манай хүний нөөцийн алба анкетын сонгон шалгаруулалт хийж, шалгаруулалтын шаардлага хангасан тохиолдолд тантай холбоо барьж Ерөнхий ур чадварын шалгалт өгөх өдөр, цагийг танд мэдэгдэх болно.

Танд амжилт хүсье.