Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Хангамж үйлчилгээ

Санхүү аж ахуйн албаны Хангамж, үйлчилгээ хэсэг нь сургуулийн үндсэн зорилго болох сургалт судалгаа эрдэм шинжилгээ сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах бүх нөхцөлийг бүрдүүлж, сургуулийн харьяаллын барилга байгууламж, эзэмшил газрын бүрэн бүтэн байдал, түүний харуул хамгаалалт, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамж, түүний инженерийн шугам сүлжээ, анги танхим, албан тасалгааны эд хогшил, техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн хангамж, тэдгээрийн засвар үйлчилгээ, аюулгүй байдал, цэвэрлэгээ, тохижилтын ажлуудыг гүйцэтгэх үүрэгтэй дэмжин туслах газар юм.

Тус хэсэг нь энэ хичээлийн жилд ашиглалтын инженер 1, сувилагч 1, техникийн ажилчид слесарь 6, цахилгаанчин 1, мужаан туслах ажилчин 1, дотуур байрны багш 1, гадаад багш нарын байрны ажилтан 1, оюутны байрны жижүүр 4, үйлчлэгч 27, өлгүүрчин 4 гэсэн нийт 46 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ явуулж байна.

Зорилго:

Сургуулийн ерөнхий стратегийн зорилго, зорилтын хэрэгжилтийг хангахад дэмжин туслах, сургалт, судалгаа эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явагдах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Зорилт:

  • Хичээлийн болон оюутны байрны гадна, дотор тохижилт, өнгө үзэмжийг сайн байлгах, цахилгаан, дулаан, ус, холбоо мэдээллийн хангамжийг хэвийн байлгах;
  • Сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслэл, сургуулийн эд хогшил бараа материалын хангамжийг ханган нийлүүлэх;
  • Сургуулийн үйл ажиллагааг дэмжин туслах ажлын зорилтыг хичээлийн жил бүрээр тодорхой дэвшүүлж, төлөвлөх;

Чиг үүрэг:

СЭЗИС-ийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтонд дараах байдлаар тусгагдсан байдаг.

  • Сургуулийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг тогтвортой хангах гадаад, дотоод орчныг бүрдүүлэх;
  • Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр, аюулгүй орчин сургалтын орчинг бүрдүүлэх, сургуулийн дэд бүтцэд хамаарах барилга, анги танхимын тохижилт, хүчин чадал, тоног төхөөрөмж, эд хогшлын ашиглалт, хуваарилалтад хяналт тавих;
  • Сургуулийг дотоодын харилцагч, түншүүдтэй холбох, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, донор байгууллагуудтай холбоотой байнгын харилцааг хөгжүүлэх, тогтворжуулах, төлөөлөх, гэрээ хэлцэл байгуулах;
  • Санхүүгийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтанд хөндлөнгийн шинжилгээ хийх, мэргэшсэн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үнэлгээ, дүгнэлт гарган сургуулийн удирдлагыг мэдээллээр хангах, тайлагнах;
  • Оюутны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх оюутны үүсгэл санаачлагын болон сайн дурын байгууллага, нэгжүүдтэй хамтран ажиллах;
  • Сургуулийн болон оюутны байрны барилга байгууламжийн ашиглалтанд байнгын үзлэг шалгалт хийж засвар тохижилтын ажлыг төлөвлөгөө гарган хуваарийн дагуу хийж гүйцэтгэх;
  • Хариуцсан ажлынхаа төлөвлөгөөний биелэлтийг хичээлийн жил, семестрээр тайлагнах ба гүйцэтгэж байгаа ажлын талаар болон үүрэг даалгаврын биелэлтийг шууд харьяалагдах албан тушаалтанд танилцуулна;

Хамт олон:

  • З.АМАРСАЙХАН
    Барилга, байгууламжийн ашиглалтын инженер
    amarsaikhan.z@ufe.edu.mn
  • Ш.АРИУНАА
    Үйлчлэгч
  • Ч.БАЙГАЛЬМАА
    Үйлчлэгч
  • Т.БАТГЭРЭЛ
    Мужаан
  • Б.БАТДЭЛГЭР
    Үйлчлэгч
  • Т.БАТХУЯГ
    Үйлчлэгч
  • Д.БҮРЭНДУЛАМ
    Үйлчлэгч
  • Х.БЯМБАДОРЖ
    Цахилгаанчин/лифтчин
    .
  • Б.ГАНЗОРИГ
    Слесарь
  • Э.ГАНТӨГС
    Слесарь
  • Г.ГАНТУЯА
    Үйлчлэгч
  • Т.ДОЛГОРМАА
    Үйлчлэгч
  • Т.ДОЛГОРСҮРЭН
    Үйлчлэгч
  • М.ДОРЖДЭРЭМ
    Эрүүл ахуйч, эмч
    dorjderem.m@ufe.edu.mn
  • Ц.ДУЛМАА
    Үйлчлэгч
  • Б.ЖИНСМАА
    Үйлчлэгч
    jinsmaa1108@gmail.com
  • Ж.ЗАМБАГА
    Слесарь
  • Д.ӨЛЗИЙСАЙХАН
    Үйлчлэгч
  • М.НЯМСҮРЭН
    Үйлчлэгч
  • В.ОЮУНБИЛЭГ
    Үйлчлэгч
  • Б.ОЮУНГЭРЭЛ
    Үйлчлэгч
  • П.ПҮРЭВ-ОЧИР
    Слесарь
  • Н.СОДНОМ
    Слесарь
  • Т.СЭЛЭНГЭ
    Үйлчлэгч
  • М.СЭРЭЭТЭРЦЭРЭН
    Өлгүүрчин
  • Д.ҮНЭНБАТ
    Үйлчлэгч
  • Д.ЦОГТБААТАР
    Слесарь
  • П.ЭНХМАНДАХ
    Үйлчлэгч
  • С.ЭНХЦЭЦЭГ
    Үйлчлэгч
  • Б.ЭРДЭНЭТУНГАЛАГ
    Үйлчлэгч
New HTML content