Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Оюутанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээ

Оюутны карьер төлөвлөлтийн зөвлөмж

Хүн бүр өөрийн гэсэн зорилго тэмүүлэл, өөрийн гэсэн карьер төлөвлөлттэй байдаг. Мэргэжлийн боловсрол эзэмшихээр их дээд сургуульд суралцах нь хүний амьдралын хамгийн чухал үеүүдийн нэг юм. Учир нь 4 жил сурсан зүйлээ ашиглан магадгүй 40-50 жил амьдардаг. Энэ хугацаанд юу олж авсан бэ гэдэг тухайн хүний цаашдын амьдрал ямар байх вэ гэдгийг тодорхойлдог.

СЭЗИС “Эрдмээрээ баян чинээлэг амьдрах боломжийг оюутандаа олгоно” гэсэн эрхэм зорилготой ажилладаг. Иймд сургуульд сурч байх хугацаандаа “эрдмээрээ баян чинээлэг амьдрахад шаардлагатай боломж” бүрийг алдалгүй ашиглах нь чухал зорилго болох ёстойг сануулж та бүхний карьераа хэрхэн төлөвлөх тал дээр зөвлөмж хүргэж байна.

СЭЗИС-ийн зохион байгуулдаг зөвлөх, чиглүүлэх ажлууд бүр нь оюутны хөгжил, карьер төлөвлөлтөд чиглэгдсэн байдаг. Өөрийгөө үнэлэх, цаашид хэн байх хаана хүрэхээр тэмүүлж байгаа, гадаад орчны нөхцөл байдал биднээс юу хүсэж байгаа, хэзээ ажлын дадлага туршлага олж авах гэх зэрэг карьер төлөвлөлтийн олон олон асуултуудын хариултуудыг олгоход чиглэсэн уулзалт сургалт, олон нийтийн ажлуудад идэвхитэй хамрагдах хэрэгтэй.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

Оюутнуудын өдөр тутмын хэрэглээгээ хангах, хөдөлмөрт бэлтгэх, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болох, төлөвших, ажлын байранд дадлагажих зэрэг эдийн засаг, нийгмийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай уялдуулан оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор СЭЗИС нь Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр “Оюутны үйлчилгээ хариуцсан нэгж” нь дараахи үйл ажиллагааг явуулдаг:

  • Оюутнуудыг карьер төлөвлөлтөө хийхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Оюутнуудыг хөдөлмөр эрхлэх, дадлага хийх хүсэлтийг хүлээн авах
  • Ажил олгогч байгууллагатай хамтран ажиллах хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар оюутан, төгсөгчдөдөө ажлын байраар хангах
  • Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт зохион байгуулах
  • Төгсөгчдийн ажлын байрны судалгаа хийж ажлын байраар хангахад туслах
  • Бүртгэгдсэн оюутнууд болон төгсөгчдөд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ явуулах

Эдгээр асуудлуудтай холбоотой мэдээ, мэдээлэл, ажлын зарыг тухай бүр Инфосис оюутны системээр /Infosys.ufe.edu.mn/ дамжуулан хүргэх бөгөөд биечлэн ирж зөвлөгөө мэдээллийг хичээлийн С байрны 303 тоотоос ирж авах боломжтой.

Xөдөлмөр эрхлэхэд зуучлахад чиглэсэн үйл ажиллагаа

Оюутнуудын хөдөлмөр эрхлэхэд зуучлахдаа ААНБ-д хамтарч ажиллах ажлын санал гарган шаардлагатай бол хамтын гэрээ байгуулан ажилладаг бөгөөд оюутны и-оффис, Infosys программуудаар мөн зарын самбаруудыг ашиглан ажлын зар, мэдээнүүд, сургалтын заруудыг хүргэдэг. Оюутны и-офисийн хөдөлмөр эрхлэлт хэсэгт идэвхитэй ажил хайж буй оюутнууд жилд дунджаар 800 бүртгүүлдэг. ОХЭДТ байгуулагдснаас хойш энэхүү сайтаар дамжуулж давхардсан тоогоор нийт 2518 оюутан цагийн болон түр ажлын байранд зуучлагдаад байгаа. Мөн 2009, 2010, 2011 оны хичээлийн жилүүдэд хавар болон намрын төгсөлтийн өмнө ААНБ-тай хамтран СЭЗИС дээр ажлын байрны үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан. Үүнд бүх хөтөлбөрийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд тухайн байгууллагын нээлттэй ажлын байрны мэдээлэл, цагийн болон гэрээт ажлын байрнуудын мэдээллээр хангагддаг.

Оюутан манай төвийн и-хуудсанд хандсанаар:
  • Нээлттэй ажлын байрны зар
  • Цагийн болон түр ажлын зар
  • Танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын зар
  • Бусад мэдээллээр хангагдана
Хамтарч ажилладаг байгууллагууд
  1. Сангийн яам болон бусад яамдууд
  2. Статистикийн үндэсний газар
  3. Төв банк
  4. Арилжааны банкууд
  5. Кредит монгол ББСБ
  6. MCS Холдинг
  7. Таван богд групп
  8. Номин холдинг
  9. Наран холдинг
  10. Оюу толгой ХХК
  11. Энержи ресурс
  12. Чоно корпораци
  13. Конфединт аудит
  14. MSM
  15. Моннис
  16. Монос групп
  17. Ард даатгал
  18. BDSek ХХК

Нийтийн тээврийн хөнгөлөлт

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт”-ийг сургуулийнхаа ОҮТ хандан захиалгын мэдүүлгийн маягт бөглөн захиалан авна.

Эрүүл мэндийн үйлчилгээ

СЭЗИС-ийн эмч нь сургуулийн А байрны 203 тоотод байрладаг бөгөөд оюутан та өвчилсөн үедээ их эмчийн анхан шатны үздэг хийлгэж зөвлөгөө авах, шаардлагатай үед эмнэлгийн анхны яаралтай тусламжийг авах боломжтой. Мөн өвчилсөн оюутнуудад шаардлагатай гэж үзвэл 1-3 өдрийн эмчийн чөлөө олгож хичээлээс чөлөөлөгдөнө. Оюутнуудад эрүүл ахуйн зөвлөгөө өгнө. Сургуулийн эмч нь онош тодруулах зорилгоор харъяа өрх, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллана. Эмчийн заалтын дагуу хийлгэж буй цагийн тариаг ажлын цагаар хийж өгнө. /тариа, тариураа бэлтгэж ирнэ/ Өдрийн ангийн бүх оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг хариуцдаг. Оюутан та эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд сургуулийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хандана.

Бүрдүүлэх материал:
  • ЭМД-ын дэвтэр
  • ЭМД-ын 1 жилийн шимтгэл /8010 төгрөг/
  • Оюутны үнэмлэх зэргийг авч очно.

Манай сургуулийн тухайд оюутнуудыг ЭМД-д бүрэн хамруулах, явдал чирэгдэлийг багасгах зорилгоор сүүлийн 7 жил сургууль дээрээ зохион байгуулж байгаа. Энэ нь хаврын улиралын хичээл сонголтын үеэр дүүргийн нийгмийн даатгалын ажилтанг сургууль дээрээ ажиллуулдаг. Орон нутгаас ирсэн бүх оюутнууд түр оршин сууж буй дүүрэг, өрхийн эмнэлээс эрүүл мэндийн үйлчилгээ авна. Энэ нь амьдарч буй газрын харъяа өрхийн эмнэлгээр дамжин бүх шатлалын эмнэлгийн тусламж авах боломжтой. Сургуулийн оюутны дотуур байранд оршин сууж буй оюутнууд Баянзүрх дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлэгт харъяалагддаг.
Энэхүү өрхийн эмнэлэг нь оюутны хотхоны урд талд БЗД-ийн 6-р хорооны байранд байрладаг. Үзүүлэхдээ: ЭМД-ын дэвтэр, Оюутны байрны үнэмлэхээ авч очно.

Сэтгэлзүйн зөвөлгөө

Сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ

СЭЗИС-ийн бүх суралцагчид, багш, ажилтан, албан хаагчдад зориулан Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, сэтгэл судлаач, сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D), профессор Б.Оюунчимэг сэтгэлзүйн зөвлөгөө болон сэтгэл заслын үйлчилгээг үнэ төлбөргүй өгдөг.

  1. Сэтгэлзүйн зөвөлгөө
    Сэтгэлзүйн зөвлөгөөний онцлог, үүрэг, ач холбогдол:
    1. Сэтгэл судлаач сэтгэл судлалын онол, аргазүй, харилцааны дадал, туршлагад тулгуурлан мэргэжлийн тусгай үйлчилгээ үзүүлнэ.
    2. Тохиолдсон бэрхшээлийг бодитой ухаарч ойлгох, даван туулах шийдвэр гаргахад нөлөөлөх тохирсон арга техникийг ашиглана.
    3. Үйлчлүүлэгчийн хувийн онцлог, амьдралаас олж авсан туршлага, түүний ул мөрт тулгуурладаг үйл явц.
    4. Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах, саад бэрхшээлийг даван туулах хамтын үйл ажиллагаа явуулна.
    5. Хувь хүн, гэр бүл, хамт олны гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
    6. Сэтгэл зүйн зөвлөгөөг сэтгэцийн хувьд эрүүл ч бухимдсан, хямарсан, мухардалсан, түүнчлэн илүү сайхан амьдрах, хөгжиж дэвших замыг эрж хайж байгаа хүмүүст өгнө. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэлийн экологийг хамгаалахад чиглэдэг үйл ажиллагаа байх болно.
    7. Үйлчлүүлэгчийн нас, хүйс, сэтгэцийн онцлогийн талаар мэдээлэл авч, тодорхой зөвлөмжийг санал болгоно. Үйлчлүүлэгчид тохиолдсон бэрхшээлийн талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг мэргэжилтний ёс суртахууны шаардлагад нийцүүлэн өгнө.
    8. Хүмүүсийн алдаатай, буруу үзэл бодол, зан үйл, харилцаа, хандлагад нөлөөлөх, тодорхой шийдвэр гаргах, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, дотоод нөөц, боломжоо нээн ашиглах, зөв, сайхан амьдралын төлөө тэмүүлэх хүсэл эрмэлзэл, итгэл найдвартай болоход сэдэлжүүлнэ.
    Сэтгэлзүйн зөвлөгөөний зорилго:
    1. Үйлчлүүлэгчийн дотоод ертөнцөд нөлөөлөх, бие, сэтгэл санаа, оюун ухааныг нь идэвхжүүлэх, зөрчил, маргаан, хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ, сэдлийг нь дэмжих;
    2. Бий болсон бэрхшээлийн шалтгаан, үр дагаварыг бодитойгоор ухаарч ойлгох, зөв дүгнэлт хийх, хохирол багатай даван туулахад туслалцаа үзүүлэх;
    3. Үйлчлүүлэгчийн үзэл бодол, зан үйл, сэтгэл санаанд нөлөөлөх, зөв шийдвэр гаргахад туслах;
    4. Шийдвэрлэх хувилбаруудыг үйлчлүүлэгчтэй хамтдаа авч үзэх, хамгийн оновчтойг нь сонгох;
    5. Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлэх, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
    6. Үйлчлүүлэгчийн зан үйлийн ахиц, эерэг өөрчлөлтийг бататган бэхжүүлэх;
  2. Сэтгэл засал
    Сэтгэл заслын зорилго:

    Хүмүүсийн сэтгэцийн /түгшүүр, сэтгэл хямрал, гутрал, бухамдал/, болон зан үйлийн /түрэмгий байдал, цочмог зан, хор хохирол учруулах үйлдэл/ эмгэгийг ярилцах бусад аргаар засах үйл ажиллагаа юм. Сэтгэл судлалын онол, сэтгэл заслын аргазүйд суурилсан хөтөлбөр боловсруулах, эмгэгийнх нь талаар үйлчлүүлэгчид ойлгуулж ухааруулах, сэтгэлийн хөдөлгөөнийх нь тогтворгүй байдлыг арилгах, тогтворжуулах, эмгэгийг нь дахин сэдрээхгүй байхад нь үйлчлүүлэгчид туслахад оршоно. Сэтгэл заслаар сэтгэцийн дараах эмгэгийг засна. Үүнд:

    • Донтолт /архид, хар тамхинд, мөрийтэй тоглоомонд/;
    • Уур уцаар, цухалдалт, түрэмгийлэл зан авир;
    • Түгшүүр /дунд зэргийн болон хүчтэй/;
    • Биеийн төрх байдалтай холбоотой үүссэн эмгэг;
    • Албадлагын шинжтэй болон цочмог зан үйлүүд;
    • Сэтгэл гутрал /дунд зэргийн болон хүчтэй/;
    • Идэх эмгэг /хэт их идэх, булимия, анорксия/;
    • Хардалт;
    • Нэг бодол, хандлагад хэт автах эмгэг;
    • Айдас /бүх төрлийн, жишээ нь, орон зайн, цаг хугацааны, мэдэхгүйн/;
    • Өөртөө буруу хандсанаас үүссэн эмгэг;
    • Бэлгийн харилцаатай холбоотой эмгэг;
    • Гэр бүлийн харилцаатай холбоотой эмгэг;
    • Цочролтой холбоотой бухимдал;
    • Сэтгэц, зан үйлийн бусад эмгэг;
Холбоо барих
Банзрагчийн Оюунчимэг, багш, сэтгэл судлаач,
СЭЗИС-ийн зөвлөх профессор, сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D), профессор
В байр 5 давхар 503 тоот
Мягмар гариг бүр 15.00-17.00
И-мэйл: chimeg2454@yahoo.com