Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Эрхэм баян эрдэм сан

Эрхэм баян эрдэм сангийн тэтгэлэг олгох ёслолын үйл ажиллагаа



СЭЗИС-ийг 1994 онд төгссөн төгчидийн холбооноос санаачлан Эрхэм баян эрдэм санг байгуулсан билээ. Энэхүү сангийн зорилго нь Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй, нийгэмд шударга ёсыг тогтоож, үе тэнгийн залуусаа удирдан зохион байгуулах манлайлах чин хүсэл эрмэлзлэлтэй, өөртөө итгэж өрнүүн их ирээдүйнхээ төлөө тууштай зүтгэх сонирхолтой оюутан залуусыг дэмжиж, хөгжүүлэхэд чиглэгддэг.

Энэхүү зорилгын хүрээнд 2013 оны 4 дүгээр сар 4-ний өдөр СЭЗИС-ийн өдрийн хөтөлбөрийн оюутнуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.




Үүнд уригдан ирсэн Эрхэм баян эрдэм сангийн тэргүүлэх гишүүд:
  • Бодь даатгал ХХК-ийн дэд захирал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Отгонбаяр
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт
  • Нью бизнес ХХК-ийн захирал Н.Батмагнай
  • Империал Кастел ХХК-ийн захирал Р.Нэргүй
  • Актлабс Эйня ХХК ерөнхий нябо С.Бямба Эрдэнэ
  • Дэд бүтцийн хөгжил ХХК Ерөнхий нябо Б.Даваацэрэн
  • АНУ интернэшнл ХХК захирал Г.Баярсайхан
  • Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв
  • Үндэсний Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай
  • УТЕГ-ийн тамгын газрын дарга С.Орхон
  • Ойн судалгаа хөгжлийн төв-ийн захирал С.Гантулга
  • Эйшиа интерсепт ХХК ерөнхий нябо М.Ариунжаргал
  • Эрнст Янг Монголия Аудит ХХК гүйцэтгэх захирал Г.Алтансүх
  • Voice of America олон улсын өргөн нэвтрүүлэх товчооны төлөөлөгч Б.Тамир
  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн

Сангийн батламж, мөнгөн шагналыг

СЭЗИС-ийн Өдрийн хөтөлбөрийн оюутан Б.Дүүрэнзаяа, Ц.Тавхайсүрэн
Турк улсын Измир хотноо зохион байгуулагдах Эдийн засгийн сургуулиудын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал улс, сургуулиа төлөөлөн оролцож буй СЭЗИС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн оюутан Мандухай, Баттулга, Шүрэнцэцэг, Цэнгүүнжав, Уранзаяа нар байлаа