Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Судалгаа, шинжилгээ

Санхүү эдийн засгийн их сургууль нь эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болохын хувьд улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц, салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн судалгаа шинжилгээний ажлуудыг чанартай хийж гүйцэтгэж байна.

2014-2015 оны хичээлийн жилд “Багш–судлаач, зөвлөхүүдийн баг”-ийг бүрдүүлж сургуулийн санхүүжилтээр нийт 16 баг, 57 багш хамрагдсан 125 сая төгрөгний судалгааны төсөлт ажил, 5 тэтгэлэгт судалгаа хийгдсэн.

Түүнчлэн энэ хичээлийн жилд байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, судлаач багш, сургалтын арга зүй, судалгааны ажлыг дэмжих зорилгоор “Монгол банк”, “Мобиком”, “Мах маркет” зэрэг улсын болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний захиалгаар гурван зуун сая орчим төгрөгний судалгааны ажлуудыг хийсэн.

Багш судлаачид маань сургалт судалгааны зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил хийх арвин туршлагатай бөгөөд энэ хичээлийн жилд эрдэм шинжилгээний сэтгүүлд 42 өгүүлэл, 37 нийтлэл хэвлүүлж, 46 эмхэтгэл гарган, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 89 илтгэл тавьж, нилээдгүй байгууллагад оношлогоо хийж зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэн салбартаа улам мэргэшсээр байна.

СЭЗИС-ийн эрдэмтэн, судлаачид дараах чиглэлийн дагуу судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна:

  • Дижитал эдийн засгийн бүртгэл, санхүүгийн тогтолцоо
  • Үндэсний стратегийн салбаруудын хөгжлийн загвар
  • Евроазийн орон зай дахь эдийн засгийн хамтын ажиллагаа
  • Бүс нутгийн тулхтай хөгжлийн экосистем: ирээдүйн боловсрол
  • Нийгмийн инноваци ба энтрепренершип

Судлаачдын бүтээлийг танилцуулан шилдэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг мэдээлэл солилцож, судалгааны ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааны хүрээг тэлэх нийтэд сурталчлах зорилгоор 2015-10-01-ны өдөр Эрдэм судлал хамтын ажиллагаа хөгжлийн албанаас эрдэм шинжилгээний “Бүтээлийн үзэсгэлэн”-г амжилттай зохион байгуулсан.