Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Эрхэм баян эрдэм дунд сургууль



СЭЗИС-ийн харьяа “Эрхэм баян эрдэм” дунд сургуулийн багш, хамт олны өмнөөс та бүгдийн амрыг эрье!

Тус сургууль нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Одоогийн байдлаар 122 сурагч, 10 багш, 5 бүлэгтэй 1 ээлжээр хичээллэж байна.

“Эрхэм баян эрдэм” хэмээх нэрэнд манай сургуулийн зорилго, чиглэл цогцоороо багтсан бөгөөд судлаачдын үзэж байгаагаар мэдлэг нь орчлон ертөнцийг бүтээх, хувиргах хүч байдаг бол, эрдэм нь орчлон ертөнцийг эзэмших чадвар билээ. Эрдэм номтой хүн энэ орчлон ертөнцийн ил далд бүхий л учрыг таньж, буруу зөвийг ялгаж салгах чадварыг эзэмшиж, тэр хэрээрээ бүрэн төлөвшсөн бие хүн болон өсөж хөгждөг.



Тиймээс бид шавь нараа өөдрөг тэмүүлэл, халамж анхаарал, хичээнгүй зүтгэл бүхий хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилгын төлөө хичээн ажиллаж байна. Зөвхөн онц сурдаг, өөртөө зориулсан мэдлэгтэй хувь хүн бий болгохоос илүүтэй сурсан мэдсэнээ бусдын сайн сайхны төлөө зориулж чаддаг зөв бие хүн бий болгохыг хичээл болон хичээлээр гадуурх бүх үйл ажиллагаандаа мөрдлөг болгон сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Хүүхдүүд маань хичээлийн дараа 8 төрлийн дугуйлан секцийг сонгон хамрагдаж, урлаг, уран сайхан, гоо зүй, бие бялдар, сэтгэхүй талаас өөрийгөө нээж, хөгжүүлж байна. Бага наснаас нь хүүхдийн бүх талын авьяасыг нь нээх хөгжүүлэх нь цаашдын ажил амьдралын гараанд нь чухал түлхэц болох нь дамжиггүй. Манай сургууль 3-р ангиас эхлэн англи хэлийг 7 хоногт 6 цагаар зааж байна. Англи хэл, дуу хөгжим, зураг, биеийн тамирын хичээлийг мэргэжлийн багш нар зааж, 1 зөвлөх багш, 3 тэргүүлэх багш, 3 магистр багштай хамт олон ажиллаж байна.



Тус сургуулийн сурагчдын 2015- 2016 оны хичээлийн жил гарснаас хойшхи оролцсон тэмцээн уралдааны үзүүлэлтүүд :

“Зуун билиг” сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадаас
Сурагч Амжилт
5а ангийн сурагч Г.Нинжин Алтан медаль
5а ангийн сурагч Б. Төгөлдөр Алтан медаль
“Зуун билиг” сургуулийн нэрэмжит математикийн олимпиадаас
Сурагч Амжилт
2а ангийн сурагч С.Энэрэл Хүрэл медаль
31-р сургуулийн нэрэмжит математикийн олимпиадаас
Сурагч Амжилт
1а ангийн сурагч С. Хашбаярт Хүрэл медаль



Хамт олон

Нэр Албан тушаал
Б.Бор /МА/ Эрхэм баян эрдэм сургуулийн эрхлэгч
Д. Мөнхчимэг /МА/ 1-р анги даасан багш
Б. Балжмаа/МА/ 2-р анги даасан багш
Ө. Буянхишиг Хүрэл
Б.Ундармаа /МА/ 4-р анги даасан багш
Б. Болортуяа /МА, зөвлөх багш/ 5-р анги даасан багш
Ч. Отгонбаяр/МА/ Англи хэлний багш
С. Баатаржав/МА/ Биеийн тамирын багш
Б. Алтанцоож /МА/ Дуу хөгжмийн багш
Б.Цолмонцэцэг Зургийн багш

Холбоо барих

Эрхэм баян эрдэм дунд сургууль
СЭЗИС А байр 2 давхар
И-Мэйл: bor.b@ufe.edu.mn

Хасгэрэл цэцэрлэг



СЭЗИС-ийн харьяа “Хасгэрэл” цэцэрлэг нь 2014-2015 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхэлж, багш, ажилчид болон оюутнуудын хүүхдүүд голчлон хөнгөлөлттэйгээр хамрагдан хүмүүжиж байна. Бид 2-5 насны хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, бие бялдар, ой тогтоолтыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр бүхий сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын байгууллага юм.

Тус цэцэрлэг нь 60-70 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд ахлах, дунд, бага бүлэг, гал тогоо, хүнсний агуулах, ариун цэврийн өрөө, эрхлэгч багш нарын өрөө бүхий зохион байгуулалттай. Нийт 3 багш, 3 туслах багш, эрхлэгч, тогооч, эмч, нярав, нягтлан бодогч гэсэн бүрэлдэхүүнтэй, 60-аад хүүхэдтэй ажиллаж байна. Мэргэжлийн 3-н багшийн 2 нь магистр зэрэгтэй, 1 нь магистрт суралцаж байна.

Нэмж эцэг эхийн хүсэлтээр шатарын дугуйлан, бага сургуулийн 1, 2-р ангийн сурагчдийн өдөр өнжүүлэх бүлэг хичээллэж байна. Бидний эрхэм зорилго бол хүүхдүүдээ зөв дадал хэвшилтэй, эв эеийг хичээсэн, шударга, ариун хандлагатай монгол иргэн болгож хүмүүжүүлэх.

“Хасгэрэл” нэрний утга учир:
Хасгэрэл нь орчлон ертөнцийг үүсгэгч хурц тод гэрлэн тоосонцор юм. Монголчууд бид орчлон ертөнц, од эрхэсийг хас төлөв байдалтай тасралтгүй мөнх эргэлддэг хэмээн үздэг ба хас нь мөнх хөх тэнгэрийн оньс, бат бэхийн, мөнхийн хөдөлгөөний, саруул ухаан, сүр жавхлангийн бэлгэдэл билээ. Иймээс бид өөрсдийн амьдарлын үргэлжлэл, бяцхан үрсийнхээ өсөж хөгжих өргөөг агуу утгаар нь бэлгэдэж “ХАСГЭРЭЛ” хэмээн нэрлэсэн учиртай.

Хамт олон

Нэр Албан тушаал
Б.Алтантуяа /докторант/ Хасгэрэл цэцэрлэгийн эрхлэгч
Б. Давааням/МА/ Багш
Т.Ганцэцэг/МА/ Багш
Л.Отгонбат/ Магистрант/ Багш
П.Наранцацрал/МА/ Багш
Ү.Долгорсүрэн Тогооч
П. Пүрэвмаа Туслах багш
Б.Алтанцэцэг Туслах багш
Д. Буджаргал Туслах багш

Холбоо барих:

Хаяг: А байрны гадна талын баруун хаалга 1 давхарт
Цагийн хуваарь: 7.30-18.30
И-мэйл: altaa_0616@yahoo.com