Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Удирдах зөвлөл

  • Ринчинням овогтой Амаржаргал ТУЗ-ын дарга

    Ринчинням овогтой Амаржаргал нь Ховд аймгийн харъяат. Эдийн засагч мэргэжилтэй. Санхүү эдийн засгийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга. Амаржаргал сангийн тэргүүн. Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын нэг. Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар сонгогдож байсан. Улсын Их Хурлын гишүүнээр 4 удаа 1996, 2004, 2008, 2012 онуудад тус тус сонгогдож байсан. 1998 онд гадаад хэргийн яамны сайдаар томилогдож ажиллаж байсан. МУ-ын 21 дэх ерөнхий сайд. СЭЗИС-ийн Глобал эдийн засаг судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал.

  • Дорлигжав овогтой Батжаргал ТУЗ-ын гишүүн

    Дорлигжав овогтой Батжаргал нь Завхан аймгийн харъяат. Улс төр Эдийн засгийн ухааны мэргэжилтэй. Санхүү эдийн засгийн их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн. Эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй, профессор цолтой. 1999-2000 онд Үндэсний татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. 2004-2018 он хүртэл Санхүү эдийн засгийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан. СЭЗИС-ийн хамтын ажиллагаа бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал.

  • Жамъяндорж овогтой Батхуяг ТУЗ-ын гишүүн

    Жамъяндорж овогтой Батхуяг нь Хэнтий аймгийн харъяат. Төлөвлөгч эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор /Ph. D/ зэрэгтэй. 1999-2004 он Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн. 2004-2008 онд Улсын их хурлын гишүүнээр сонгогдож байсан. 2007-2008 онд МУ-ын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд. 2012 онд Сангийн сайдын зөвлөх, 2012-2015 онд Хөдөлмөрийн дэд сайд. 2016 оноос СЭЗИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал.

  • Цэдэвсүрэн овогтой Даваадорж ТУЗ-ын гишүүн

    Цэдэвсүрэн овогтой Даваадорж нь Санхүү эдийн засагч мэргэжилтэй. СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн. Монгол улсын гавьяат эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, СЭЗИС-ийн зөвлөх профессор Эдийн засгийн ухааны доктор, зэрэгтэй профессор цолтой. 1951-1968 онд Улсын төлөвлөгөөний комисст, 1968-1985 онд ЗХУ-д ЭЗХТЗ-ийн эдийн засгийн зөвлөх, 1985-1990 онд Политехникийн дээд сургуульд багш, 1990-1996 охнд Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн тэргүүн, 1996 онд СЭЗДС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсэн дэд захирал, 1996-2005 онд СЭЗДС-ийн орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн хүндэт профессор.