ЧАДАМЖИД СУУРИЛСАН ШАТАЛСАН ВИРТУАЛ НЭЭЛТТЭЙ ХӨТӨЛБӨР
Санхүү эдийн засгийн их сургууль нь Чадамжид суурилсан шаталсан виртуал хөтөлбөрийн загварыг 2013 онд Кипр улсын Никосиа Их сургуультай хамтран “Зочилохуйн үйлчилгээний менежмент”-н хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эхэлсэн.
Тухайн үед хөтөлбөрийн гол онцлог тал нь ажлын байран дээр ашиглах мэргэжлийн ур чадварыг танхим болон лабораторийн хосолсон хэлбэрээр ажил олгогчдыг түшиглэн явуулахад байсан. Учир нь суралцагчид анхан шатны техникийн мэргэжлийн ур чадварыг эзэмшингээ ажил эрхлэх практик чадвартай болох ба цаашид мэргэжлээрээ ажиллангаа хичээлээ үргэлжлүүлэн судалж суралцах. Ингэснээр төгсөхдөө менежментийн түвшинд ажиллах мэдлэг, чадвартай, зохих түвшний практик туршлага хуримтлуулан төгсдөгөөрөө давуу талтай.
2018 онд Чадамжид суурилсан шаталсан виртуал хөтөлбөр болгон нэрийг нь өөрчилж тэнхимийн сургалтыг цахим сургалттай хослуулан явуулж эхэлсэн.
2021 онд нэг талаас цар тахлын хүнд сорилт, дижитал шилжилтийн өөрчлөлтөд сургалтын үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж, цаг үеийн сорилтыг амжилттай даван туулах шаардлага, нөгөө талд сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан хөгжүүлэх зорилтынхоо дагуу Чадамжид суурилсан шаталсан виртуал нээлттэй хөтөлбөр болгон нэрээ өөрчилж орон зайн хязгааргүйгээр интернет холболттой хаанаас ч суралцах боломжийг иргэн бүрд нээлттэй олгох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорьсон.
Энэ зорилтынхоо хүрээнд Мэргэжлийн боловсролын суурь чадамж олгох хөтөлбөр, Бизнесийн удирдлагын дипломын хөтөлбөр, Бизнесийн удирдлагын магистрын бэлтгэл хөтөлбөрүүдийг тус тус цахим талбарт виртуал хэлбэрээр амжилттай эхлүүлж, эхний оюутан, магистрантуудаа энэ хавар төгсгөхөөр ажиллаж байна.
Технологийн үсрэнгүй хөгжил, дижитал шилжилт болон орчны өөрчлөлтөөс шалтгаалан хөдөлмөрийн зах зээл болон ажил олгогчийн ажлын байранд тавих шаардлага байнга шинэчлэгдэн өөрчлөгддөг нь хувь хүнийг олон талт чадваруудаа тасралтгүй хөгжүүлж, илүү мэргэшихийг сануулдаг.
Жишээ нь: 2022 оны дэлхийн хөдөлмөрийн зах зээл дараах ур чадваруудыг чухалчлан харж байна. Үүнд:
Бид 2022 оноос Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуультай хамтран “Бизнесийн удирдлагын магистрын хамтарсан виртуал хөтөлбөр (Соёл, Урлагийн Энтрепренершип)”, Улаанбаатар Эрдэм Их Сургуультай хамтран “Боловсролын удирдлагын магистрын хамтарсан виртуал хөтөлбөр”-г тус тус хэрэгжүүлэхээр элсэлтийн бүртгэлээ эхлүүлээд байна.
Виртуал хөтөлбөрийн онцлог: Монгол улсын боловсролын салбарын бодлого, стандартын дагуу боловсруулсан мэргэжлийн болон дээд, ахисан түвшний хөтөлбөрийн бүрэн агуулгатай чадамжийн болон боловсролын зэргийн (диплом, магистр) сургалтыг орон зайн хязгааргүйгээр интернет холболттой хаанаас ч өөрийн боломжтой цагт сахилга баттай бие даан судлан суралцаж, Блокчейн технологиор баталгаажсан диплом авах юм.
Хөтөлбөрүүд
Элсэлт
Сургалтын хэлбэр:
Холбоо барих:
СЭЗИС-н С байр, 13 даврахь 1101, 1108 тоот
Утас: 976-11-7008083
Имэйл: cbcvop@ufe.edu.mn
Пэйж хуудас: СЭЗИС-Чадамжид суурилсан шаталсан виртуал нээлттэй хөтөлбөр