UFE

Competency-based virtual open program

  • Vision

To become a regionally recognized virtual academic and research university

  • Mission

To prepare “global citizens” who are healthy, moral and disciplined, highly educated, and who respect national values and have an entrepreneurial spirit

  • Aims
    • To improve educational standards at all levels with methods of promoting self-learning, provide opportunities for everyone to get educated, and reduce education quality disparities between urban and rural areas

In 2013, UFE initiated its Competency-based virtual program model with the Nicosia University of Cyprus by collaborating on the “Hospitality Management” program.

At that time, the primary objective of the program was to teach students professional skills by collaborating with employers at their work both in the classroom and lab as this provides students opportunities to learn continuously while also working and acquiring both technical and practical skills. This also allows graduates to acquire the knowledge and skills necessary to work at the managerial level and acquire practical experience.

In 2018, its name was changed to Competency-based Virtual Program and started delivering courses both in the classroom and online.

In 2021, during the pandemic and digital transformation and within the framework of our objectives of continuously conducting our courses and successfully overcoming the challenges, and on the other hand continuously improving and developing our courses, we changed the name of the program to a Competency-based virtual open program with a goal of providing learning opportunities to anyone from anywhere with an internet connection.

Within the scope of our objectives, we started offering our courses virtually on our platform, including the Professional Education Basic Competency program, Business Administration Diploma program, and Business Administration Master’s Preparatory program and we are ready to accept our first graduates and masters.

Due to technological advancement, digital transformation, and environmental shifts, the demands of the labor market and employers’ perspectives are consistently changed and updated, reminding individuals to develop their skills continuously and get specialized more.

For example, by 2022, the following skills are considered to be essential in the global labor market.

  • Complex problem solving;
  • Critical thinking
  • People management
  • Collaborating with others
  • Emotional Intelligence
  • Judgment and decision making
  • Service orientation
  • Digital skills
  • Negotiation
  • Cognitive Flexibility

In 2022, we started admission registration to conduct the Joint Virtual Master's Program in Business Management with the Mongolian University of Arts and Culture (Culture and Art Entrepreneurship) and the Joint Virtual Master’s Program in Education Management with Ulaanbaatar Erdem University.

The Advantage of the Virtual Program:

To obtain blockchain certified diploma by studying in professional, higher, and advanced programs in accordance with the Mongolian policies and standards of the education sector from anywhere without spatial limitations and studying on your own time.

Programs

  • Virtual Program for Basic Professional Education
  • Higher Education Virtual Diploma Program
  • Graduate Virtual Program

Admission

  • The admission process will be organized through an online platform according to the process formation of a Competency-based virtual open program.

Course delivery mode:

  • 100% online

Contact:

Rooms 1101, 1108, 13th floor, C Building, UFE.

Phone: 976-11-7008083

Email address: cbcvop@ufe.edu.mn

Web page: UFE - Competency-based virtual open program

ЧАДАМЖИД СУУРИЛСАН ШАТАЛСАН ВИРТУАЛ НЭЭЛТТЭЙ ХӨТӨЛБӨР

  1. Алсын хараа
    • Бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, судалгаа шинжилгээний жишиг виртуал сургууль болох.
  2. Эрхэм зорилго
    • Эрүүл чийрэг, ёс суртахууны төлөвшилтэй, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэдэг, өндөр боловсролтой, энтрепренер сэтгэлгээтэй “дэлхийн иргэн” бэлдэх .
  3. Зорилго
    • Бие даан суралцахуй түүнд нийцсэн арга зүйгээр боловсролын чанарыг бүх түвшинд сайжруулж, хүн бүрд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлж хот хөдөөгийн боловсролын чанарын зөрүүг бууруулахад хувь нэмэр оруулах.

Санхүү эдийн засгийн их сургууль нь Чадамжид суурилсан шаталсан виртуал хөтөлбөрийн загварыг 2013 онд Кипр улсын Никосиа Их сургуультай хамтран “Зочилохуйн үйлчилгээний менежмент”-н хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эхэлсэн.

Тухайн үед хөтөлбөрийн гол онцлог тал нь ажлын байран дээр ашиглах мэргэжлийн ур чадварыг танхим болон лабораторийн хосолсон хэлбэрээр ажил олгогчдыг түшиглэн явуулахад байсан. Учир нь суралцагчид анхан шатны техникийн мэргэжлийн ур чадварыг эзэмшингээ ажил эрхлэх практик чадвартай болох ба цаашид мэргэжлээрээ ажиллангаа хичээлээ үргэлжлүүлэн судалж суралцах. Ингэснээр төгсөхдөө менежментийн түвшинд ажиллах мэдлэг, чадвартай, зохих түвшний практик туршлага хуримтлуулан төгсдөгөөрөө давуу талтай.

2018 онд Чадамжид суурилсан шаталсан виртуал хөтөлбөр болгон нэрийг нь өөрчилж тэнхимийн сургалтыг цахим сургалттай хослуулан явуулж эхэлсэн.

2021 онд нэг талаас цар тахлын хүнд сорилт, дижитал шилжилтийн өөрчлөлтөд сургалтын үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж, цаг үеийн сорилтыг амжилттай даван туулах шаардлага, нөгөө талд сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан хөгжүүлэх зорилтынхоо дагуу Чадамжид суурилсан шаталсан виртуал нээлттэй хөтөлбөр болгон нэрээ өөрчилж орон зайн хязгааргүйгээр интернет холболттой хаанаас ч суралцах боломжийг иргэн бүрд нээлттэй олгох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорьсон.

Энэ зорилтынхоо хүрээнд Мэргэжлийн боловсролын суурь чадамж олгох хөтөлбөр, Бизнесийн удирдлагын дипломын хөтөлбөр, Бизнесийн удирдлагын магистрын бэлтгэл хөтөлбөрүүдийг тус тус цахим талбарт виртуал хэлбэрээр амжилттай эхлүүлж, эхний оюутан, магистрантуудаа энэ хавар төгсгөхөөр ажиллаж байна.

Технологийн үсрэнгүй хөгжил, дижитал шилжилт болон орчны өөрчлөлтөөс шалтгаалан хөдөлмөрийн зах зээл болон ажил олгогчийн ажлын байранд тавих шаардлага байнга шинэчлэгдэн өөрчлөгддөг нь хувь хүнийг олон талт чадваруудаа тасралтгүй хөгжүүлж, илүү мэргэшихийг сануулдаг.

Жишээ нь: 2022 оны дэлхийн хөдөлмөрийн зах зээл дараах ур чадваруудыг чухалчлан харж байна. Үүнд:

  • Complex problem solving (ээдрээтэй асуудлын шийдлийг олох чадвар);
  • Critical thinking (шүүмжлэлтэй сэтгэлгээ);
  • People management (хүний арга эвийг олох чадвар);
  • Coordinating with others (бусадтай хамтран ажиллах);
  • Emotional Intelligence (EQ-сэтгэлийн ухаан);
  • Judgement and decision making (дүгнэлт хийх ба шийдвэр гаргах чадвар);
  • Service orientation (үйлчилгээг эрхэмлэх чадвар);
  • Digital skills (дижитал ур чадвар)
  • Negotiation (хэлэлцээр хийх чадвар);
  • Cognitive Flexibility (оюун санааны уян хатан байдал) гэх мэт

Бид 2022 оноос Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуультай хамтран “Бизнесийн удирдлагын магистрын хамтарсан виртуал хөтөлбөр (Соёл, Урлагийн Энтрепренершип)”, Улаанбаатар Эрдэм Их Сургуультай хамтран “Боловсролын удирдлагын магистрын хамтарсан виртуал хөтөлбөр”-г тус тус хэрэгжүүлэхээр элсэлтийн бүртгэлээ эхлүүлээд байна.

Виртуал хөтөлбөрийн онцлог: Монгол улсын боловсролын салбарын бодлого, стандартын дагуу боловсруулсан мэргэжлийн болон дээд, ахисан түвшний хөтөлбөрийн бүрэн агуулгатай чадамжийн болон боловсролын зэргийн (диплом, магистр) сургалтыг орон зайн хязгааргүйгээр интернет холболттой хаанаас ч өөрийн боломжтой цагт сахилга баттай бие даан судлан суралцаж, Блокчейн технологиор баталгаажсан диплом авах юм.

Хөтөлбөрүүд

  • Мэргэжлийн боловсролын суурь чадамж олгох виртуал хөтөлбөр
  • Дээд боловсролын дипломын виртуал хөтөлбөр
  • Ахисан түвшний виртуал хөтөлбөр

Элсэлт

  • Элсэлтийн татах үйл ажиллагааг ЧСШВНХөтөлбөрийн процессын зураглалын дагуу цахим талбарт сар бүр тасралтгүй зохион байгуулна.

Сургалтын хэлбэр:

  • 100% цахим

Холбоо барих:

СЭЗИС-н С байр, 13 даврахь 1101, 1108 тоот

Утас: 976-11-7008083

Имэйл: cbcvop@ufe.edu.mn

Пэйж хуудас: СЭЗИС-Чадамжид суурилсан шаталсан виртуал нээлттэй хөтөлбөр