2019.11.22 Блокчэйнээр баталгаажсан диплом авснаар дипломоо хэн нэгэнд нотлох шаардлагагүй болно
2019.09.10 Ш.Амартүвшин: Бүтээмжтэй ажиллах алтан зарчим бол агуулгаар манлайлах юм
2019.09.10 Ө.Ганзориг: Бидний ашигладаг цээжлэлтэд суурилсан боловсролын системээс дэлхий тавин жилийн өмнө тат...
2019.11.25 Бямба, орой, цахим, үндсэн болон орон нутгийн эчнээ сургалтын хэлбэрээр элсэлт эхэллээ
2019.09.16 Энтрепренершип болон Инновацийн магистрын хөтөлбөр
2019.09.16 БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ мэргэжлээр бакалаврын зэрэг олгох орой, эчнээ (бямба гараг) хөтөлбөрт суралцахыг у...
“ХЭЛ СУДЛАЛ – ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын уд...
Би 2014 оны намар СЭЗИС-ийн шинэ хөтөлбөр болох шаталсан сургалттай бакалаврын хөтөлбөрийн теллерийн ангид анхны элсэгчээр элсэн орсон. Энэ хөтөлбөрт суралцсанаар маш том боломжууд миний өмнө нээгдсэн юм. Бүрэн дунд боловсролоос дээд боловсрол эзэмшихээр суралцах хугацаандаа 1-р курст теллерийн мэргэжил эзэмшсэн. Сургалтын явцад болон дадлага хийх хугацаанд банкуудтай хамртан ажилласан нь мэргэжлийн ур чадварыг эзэмшихээс гадна биднийг ажил олгогчид таниулах боломжоор хангаж өгсөн явдал байсан юм. 1-р курсээ төгсөөд теллерийн мэргэжил эзэмшсэнээр Улаанбаатар хотын банкинд ажиллах саналыг хүлээн авсан минь амьдралд том боломжийг нээсэн үйл явдал байсан. Дараагийн жилээс суралцахынхаа зэрэгцээ ажиллах боломжийг сургуулиас олгож өгдөг нь мэргэжлээрээ суралцан бакалаврын зэрэг хүртэхээс гадна ажлын туршлага хуримтлуулж, цаашид суралцах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа явдал нь надад олдсон маш том боломж юм... Дээд боловсрол эзэмшиж амжаагүй байж банкинд теллер гэсэн мэргэжлээр ажиллана гэдэг бараг л боломжгүй зүйл байсан ч СЭЗИС-иас бидэнд зориулсан хөтөлбөрийн ачаар мөн өөрийн хичээнгүй шаргуу хөдөлмөрийн үр дүнд бүгд бодит биелэл болсон юм. Үргэлжлүүлэн санхүүгийн менежментийн ангид суралцаж ирэх жил төгсөх ба цаашид мэргэших чиглэлээ тодорхойлж, даатгалын салбарт ажиллахаар сонирхож, энэ чиглэлээрээ туршлага хуримтуулахаар төлөвлөөд байна. Их сургуулиа төгсөхөөсөө өмнө хоёр ч санхүүгийн байгууллагад ажиллаад мэдлэг мэдээлэл их цуглуулахаас гадна маш сайн ажлын туршлагатай болсон байна гэдэг том давуу тал болох нь мэдээж. Манай шаталсан сургалтын хөтөлбөр нь олон хүнд амьдралынх нь гарааг эхлүүлэх үүд хаалгыг нээж, хүсэл мөрөөдөлд нь хүрэх замын чиглүүлэгч нь байна гэдэгт итгэлтэй байна...
СЭЗИС-ийн Докторын хөтөлбөрийн сургалт 3 жил. Докторант эхний 1.5 жилд сургалтад хамрагдаж, үлдсэн хугацаанд судалгааны ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Дэлгэрэнгүй