Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн боловсролын агуулга нь нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг удирдан зохион байгуулж, санхүү, татвар, нийгмийн даатгал болон удирдлагын тайлантай холбоотой мэдээллийг хуримтлуулах, боловсруулах, толилуулах арга, аргачлалуудыг аж ахуйн нэгж, байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Durations Total Credits
4 жил 132 кредит, түүнээс дээш

Алсын хараа

Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн сургалт, судалгааны тэргүүлэх сургууль болон хөгжинө.

Эрхэм зорилго

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зөв төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэнэ.

Мэргэжлийн хичээлүүд

  • НББ-ийн олон улсын стандарт
  • Санхүүгийн ахисан шатны нягтлан бодох бүртгэл
  • Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл
  • Олон улсын татвар
  • Татварын хяналт шалгалт
  • Нийгмийн даатгал
  • Нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт
  • Дотоод аудит
  • Гүйцэтгэлийн аудит
  • Эрсдэл ба хяналтын стратеги
  • Бизнесийн стратеги
  • Санхүүгийн стратеги

Олгох мэдлэг

  • Дээд боловсролтой хүний эзэмшвэл зохих суурь мэдлэг
  • Бизнесийн ерөнхий мэдлэг
  • Хувь хүний зан төлөв, ёс суртахуун, ёс зүй болон байгууллагын соёлын талаарх мэдлэг
  • НББОУС, СТОУС-ийн онол, арга зүйн мэдлэг
  • Өртгийн мэдээллийг боловсруулах тайлагнах арга, аргачлалын талаарх онолын мэдлэг
  • Татвар, НД-ийн багц хуулийн дагуу татвар, НДШ-ийн тооцооллын талаарх мэдлэг
  • Аудит ба баталгаажуулах үйлчилгээний онол, арга зүйн мэдлэг

Олгох чадвар

  • Хувь хүний төлөвшилд хамаарах чадвар
  • Баримт бичиг боловсруулж, хөтлөх
  • Албан харилцааны асуудлыг амаар болон бичгээр илэрхийлэх
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон СТОУС-ийн дагуу нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтлөх, тайлагнах
  • Татварын хууль, дүрэм, журамд нийцүүлэн татварын тайлан бэлтгэх, тайлагнах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох
  • Санхүүгийн програм ашиглах
  • Нягтлан бодох бүртгэлийн систем хяналтыг хэрэгжүүлэх, зохион байгуулах
  • Байгууллагын гадаад ба дотоод орчны шинжилгээг хийх
  • Англи хэлээр санхүүгийн тайлан мэдээг бэлтгэх, толилуулах эдгээр болно

Оюутны гаргасан амжилт

НББ-ийн Улсын олимпиадаас багаараа 6 алт, 8 мөнгө, 1 хүрэл, хувийн амжилтаар 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл, шилдэг 10 оюутнаар 18 оюутан тус тус шалгарч, татварын улсын уралдаанд 1-р байр 2 удаа, 2-р байр 5 удаа тус тус эзэлсэн болно.

Ажлын байр, албан тушаал

  • Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч
  • Банк, банк бус, аж ахуйн нэгж байгууллагад дотоод аудитор
  • Өртгийн удирдлага, төлөвлөлт, төсөвлөлтийн болон татварын нягтлан бодогч
  • Татварын албанд татвар хураалт, нэг цэг, ХХОАТ, хяналт шалгалтын байцаагч
  • Мэргэжлийн хяналтын байгууллагад санхүүгийн байцаагч
  • Гаалийн байгууллагад байцаагч, хяналт шалгалтын байцаагч
  • Татварын зөвлөх компаниудад татварын зөвлөх

СЭЗИС-ийг сонгох шалтгаан

  • Монгол улсад анх удаа олон улсад /ACBSP/-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу хичээллэдэг.
  • Маркетингийн чиглэлээрх улсын хэмжээний тэргүүлэгч сургуульд суралцана
  • Хувийн болон багийн ажиллагаанд суурилсан бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сургалттай
  • Бизнесийн орчны бодит практикт судалгаа явуулж, шийдвэр гаргалтын хувилбарууд боловсруулна
  • Төгсөх курстээ гадаадын болон үндэсний томоохон компаниудад мэргэжлийн чиглэлээр урилгаар ажиллах боломжтой

СЭЗИС, Тайваний азийн их сургуулийн /АИС/ хамтарсан “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр


СЭЗИС, Тайваний Азийн их сургуультай /АИС/ хамтран “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын түлхүүр болгон ашиглах чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зөв төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Азийн их сургууль нь 2001 онд байгуулагдсан харьцангуй залуу сургууль боловч маш эрчтэй хөгжиж буй сургууль юм. Их сургуулийн бүрэлдэхүүнд 6 коллеж, 22 тэнхим ордог бөгөөд мастерийн түвшингийн 25, докторын түвшингийн 5 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба 2014 онд Азийн 100 шилдэг сургуулийн тоонд багтсан байна.


Тус сургуулийн хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрүүд нь 2008 онд Тайваний Боловсролын яамны үнэлгээний шалгууруудыг амжилттай биелүүлжээ. АИС арав гаруй мянган оюутантай бөгөөд багш нарын 80 гаруй хувь нь дэд профессороос дээш цолтой. АИС нь сургалт, судалгааныхаа ажлыг улам бүр сайжруулж дэлхийн түвшингийн сургууль болохоор зорилт тавин ажиллаж байна. Тус хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан эхний 2 жил СЭЗИС-д суралцах ба энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, англи хэлний түвшин тогтоох шалгалт буюу Paper Based Test /PBT/ өгч 500-аас дээш оноо авсан оюутан АИС-д 3,4 курсдээ шилжин суралцах эрхтэй болно. Оюутан АИС-д үргэлжлүүлэн амжилттай суралцсан тохиолдолд “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр хоёр сургуулийн бакалаврын зэрэг, дипломтой төгсөх боломжтой.


Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр англи хэлийг эрчимтэйгээр судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Тайванд суралцах сургалтын болон байрны төлбөрийн 30-70 % -ийн хөнгөлөлтөнд хамрагдана.

Хөтөлбөрт элсүүлэх болзол:
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд АИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.

СЭЗИС, Санхүү эдийн засгийн Донг бэй их сургуулийн /СЭЗДИС/ хамтарсан “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр


СЭЗИС, БНХАУ-ын Санхүү эдийн засгийн Донг Бэй их сургуультай /СЭЗДИС/ хамтран “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.

СЭЗДИС нь 1952 онд байгуулагдсан ба Далиан хотын зүүн өмнө зүгт хотын төвөөс10 км-ийн зайд байрладаг. 2010 онд Хятадын үндэсний мэргэжлийн чухал хөтөлбөртэй сургуулиудын тоонд багтсан байна. Тус сургууль нь 19 мянга гаруй оюутан суралцагч, 1900 гаруй эрдэмтэн багштай. Дэлхийн 18 орны 95 их дээд сургуультай хамтран ажилладаг ба 600 гаруй гадаад оюутантай.

Тус хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан эхний 2 жил СЭЗИС-д суралцах ба энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд (HSK) 4 зэрэг авсан оюутан СЭЗДИС -д 3,4 курсдээ шилжин суралцах эрхтэй болно.



СЭЗДИС нь тус хөтөлбөрт хамрагдсан СЭЗИС-ийн оюутнуудад зориулан сурлагын амжилт, хичээлийн ирц, оролцоог харгалзан 30% хүртэл оюутнуудад 10-50%-ийн тэтгэлэг олгоно.

Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр хятад хэлийг эрчимтэй судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Хятад хэлийг манайд сургуульд уригдан ирсэн мэргэжилтэн багш болон туршлагатай монгол багш нар заадаг.


Хөтөлбөрт элсүүлэх болзол:
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд СЭЗДИС -ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.

Хөтөлбөр Хугацаа Нийт кредит
Бизнес болон Эдийн засгийн бакалаврын зэрэгтэй элсэгчид 1.5 жил 64 кредит
Бакалаврын зэрэгтэй элсэгчид 2.5 жил 94 кредит

Хөтөлбөрийн зорилго

Бакалаврын зэрэг олгох орой, эчнээ хөтөлбөрийн зорилго нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах орчин үеийн системтэй мэдлэг, чадварыг хэрэглэгчдийн оршин суугаа газраас үл хамааран цаг зав, боломжид тулгуурлан хөгжүүлэх сургалтыг зохион байгуулахад оршино.

Та их, дээд сургууль, коллеж, техникумыг

бакалаврын зэрэгтэй,
мэргэжлийн дунд боловсролтой төгссөн,
их, дээд сургуулийн төгсөх курст
амжилттай суралцаж байгаа бол дараах хэлбэрүүдээр суралцаж болно. Үүнд:
  • ОРОЙ
  • ЭЧНЭЭ:
    Бямба гаргийн эчнээ
    Ухаалаг Цахим эчнээ
    Уламжлалт эчнээ
    Орон нутгийн эчнээ

Байгууллагын захиалгат сургалт

Тухайлсан салбар болон байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн тайлагнал, өртгийн удирдлага, татвар, аудит болон бусад сонирхсон чиглэлээр мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх бакалаврын зэрэг олгох захиалгат сургалтыг санал болгож байна. Хичээллэх өдөр, цаг, суралцах хугацаа, сургалтын хэлбэрийг уян хатан зохион байгуулах боломжтой бөгөөд сургалтад хамрагдах хүний тоо 20-оос доошгүй байх шаардлагатай.

Оройн сургалт

Жил бүр 9-р сарын ажлын эхний өдрөөс эхлэн 7 хоногийн ажлын 3 өдөр (Даваа, Мягмар, Лхагва гарагт) 16:00-21:10 цагт 8 долоо хоног хичээллэх танхимын сургалтын 4 модуль, 4 долоо хоног үргэлжлэх өвөл, зуны ухаалаг цахим сургалтын 2 модуль сургалтаас бүрдэнэ. Танхимын сургалтаар модуль бүр 9 кредит, цахим сургалтаар 3-6 кредитийн хичээл судална.

Бямба гаргийн сургалт

Жил бүр 9-р сарын эхний бямба гаргаас эхлэн бямба гараг бүр 8:00-18:10 цагт хичээллэх, тус бүр 8 долоо хоног үргэлжлэх танхимын сургалтын 4 модуль, 4 долоо хоног үргэлжлэх өвөл, зуны ухаалаг цахим сургалтын 2 модуль сургалтаас бүрдэнэ. Танхимын сургалтаар модуль бүр 9 кредит, цахим сургалтаар 3-6 кредитийн хичээл судална.

Ухаалаг цахим эчнээ сургалт

Ухаалаг цахим эчнээ сургалт нь тус бүр 8 долоо хоног үргэлжлэх 5 модуль цахим сургалтаас бүрдэх бөгөөд модуль бүр 6 кредит, хичээлийн жилд нийт 30 кредитийн хичээл судална. Энэ сургалтын онцлог нь мэдээллийн дэвшилтэт технологиор хичээллэх цахим анги, цахим сургалтын талбар, цахим хэлэлцүүлэг, цахим лекц, семинар бүхий ухаалаг сургалт юм.

Уламжлалт эчнээ сургалт

Жил бүрийн 4 болон 10 сард ажлын 5 өдөр 9:00-18:00 цагийн хооронд танхимын сургалтаар хичээллэнэ. Өвөл болон зуны улиралд тус бүр 3-6 кредит цагийн хичээлийг ухаалаг цахим хэлбэрээр судална.

Орон нутгийн эчнээ сургалт

Аймаг орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтээр тухайн орон нутагт эчнээ сургалтын салбар нээгдэх бөгөөд хичээл эхэлсэн сарыг 1-р улирал гэж тооцох ба дараагийн улирал нь 6 сараас багагүй хугацааны дараа байна.

Түгээмэл асуултууд:

Элсэн орохдоо шалгалт өгдөг үү?
Бүх элсэгч түвшин тогтоох шалгалтад орно. Шалгалтын зорилго нь таны эзэмшсэн өмнөх мэргэжил, боловсрол нь санхүү, бизнесийн мэргэжлийн хичээлийг судлахад шаардагдах ерөнхий суурь, мэдлэг чадварыг олгосон эсэхийг тодорхойлох, үүнтэй холбоотой ямар хичээлийн агуулгыг нэмэлтээр судлах хэрэгцээ, шаардлага байгаа талаар зөвлөн туслахад оршино.

Суралцах хугацаа?
Та бакалаврын зэрэгтэй бол 1,5-2 жил, мэргэжлийн дунд болон төгсөх курсийн оюутан бол 2-3 жилийн хугацаанд суралцаж төгсөх боломжтой.

Төлбөр төлөх хугацаа, давтамж болон төлбөрийн хэмжээ
Төлбөрийг тухайн модульд судлах хичээлийн кредитийн хэмжээгээр төлнө. 1 кредитийн төлбөр: орой-163000₮, бямба-158000₮, ухаалаг цахим-114000₮, эчнээ-143000₮.

Сургалтын зохион байгуулалт, элсэлт, бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

ept@ufe.edu.mn
70150261
admission.ufe.edu.mn