Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Эдийн засаг

“Эдийн засаг”-аар мэргэшүүлэх эдийн засгийн бакалаврын боловсролын агуулга нь эдийн засгийн макро түвшинд төр, олон улсын байгууллагуудад олон улс болон улс орон, салбарын хэмжээний мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах, прогноз, төлөвлөлт хийх, микро түвшинд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг тооцох, эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох, зах зээлийн шинжилгээ хийх, төсөл, төлөвлөгөө боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад судлаачаар ажиллах, их дээд сургуулиудад экономикс, эконометрикийн чиглэлээр чиглэлээр багшлах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

Хугацаа Нийт кредит
4 жил 130 кредит

Алсын хараа

Экономиксийн сургалт, эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх төвүүдийн нэг болох

Эрхэм зорилго

Эдийн засаг, бизнес, санхүүгийн шийдвэр гаргалтын олон талт асуудлаар судалгаа, шинжилгээ хийж, оновчтой шийдвэрдэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх

Мэргэжлийн хичээлүүд

  • Эдийн засгийн статистик
  • Эконометрик
  • Эдийн засгийн динамик шинжилгээний арга
  • Орчин үеийн макроэкономиксийн түүх
  • Хөгжлийн экономикс
  • Шийдвэрийн экономикс
  • Институцийн экономикс
  • Хөдөлмөрийн экономикс
  • Төсөл, төслийн үнэлгээ
  • Шийдвэр гаргалтын тоон шинжилгээ
  • Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн экономикс
  • Эрсдэлийн менежмент ба санхүүгийн эконометрик
  • Олон улсын экономикс
  • Өсөлтийн экономикс
  • Мөнгөний экономикс
  • Монголын эдийн засгийн шинжилгээ
  • Бүс нутгийн экономикс
  • Бизнесийн мөчлөгийн онол

Олгох мэдлэг

  • Макро болон микроэкономиксийн дунд түвшингийн мэдлэг, экономиксийн салбар болох хөгжил, өсөлт, мөнгө, институц, хөдөлмөр, олон улс, байгаль орчин, нөөцийн экономиксийн үндсэн ухагдахуун, ойлголтууд
  • Математик, статистик, эконометрик, динамик шинжилгээний хичээлүүдийн хүрээнд судалсан ойлголт, ухагдахуунаа ашиглан таамаглал шалгаж, дүгнэлт гаргах, дүрслэн үзүүлэх тоон болон чанарын шинжилгээний арга, аргачлалууд
  • Нягтлан бодох бүртгэл, банк, санхүүгийн үндэс, санхүүгийн болон зардал, удирдлагын бүртгэл, санхүү, бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын онолын суурь мэдлэг

Олгох чадвар

  • Асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх шинэ санаа гаргах, шалтгаан, үр дагаварын холбоо хамаарлыг зураглах, боломжит хувилбаруудыг сонгож, илэрхийлэн харуулах
  • Эдийн засгийн макро болон микро түвшингийн аливаа асуудлуудаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээ хийж, оновчтой шийдэхэд ашигладаг чадвартай болох
  • Таамаглал дэвшүүлэн, харьцуулсан судалгаа, шинжилгээ хийж, үйл явцыг загварчлах, баримт бичиг боловсруулах
  • Тоон болон чанарын шинж тэмдгүүдээр тодорхойлогдох мэдээллүүдийг статистикийн аргуудын тусламжтай шинжлэн, ерөнхий хууль зүй тогтлыг илрүүлэх, дүгнэлт гаргах
  • Мэргэжлийн болон бусад шаардлагатай программ хангамж, техникийг ашиглах ахисан түвшингийн чадвар

Оюутны гаргасан амжилт

  • Тус хөтөлбөрийн оюутнууд Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлын хоёр удаагийн тэргүүн байр, МЗХ, Залуу удирдагч сангаас жил бүр зохион байгуулдаг “Эврика” багш, оюутны эрдэм шинжилгээний хурлын гурван удаагийн тэргүүн байр, Монгол Банкнаас их, дээд сургуулиудын дунд зарладаг эдийн засгийн мэтгэлцээний тэргүүн болон дэд байр, Моннис группийн нэрэмжит “Бид маркетер” төслийн уралдааны тэргүүн байр тус тус эзлэв.

Ажлын байр, албан тушаал

  • Олон чиглэлийн эдийг засагч
  • Бодлогын судлаач
  • Даатгалын актуарчин
  • Эрсдэлийн шинжээч
  • Эдийн засгийн багш
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Яамны асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Санхүүгийн зөвлөх

СЭЗИС-ийг сонгох шалтгаан

  • Монголдоо эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг тэргүүлэгч сургуулиудын нэг
  • Монгол улсаас анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн бакалаврын хөтөлбөр
  • Эдийн засагчдын гаргасан бодлого, шийдвэр нь сая сая хүмүүсийн хувь заяанд нөлөөлж байдгаараа гайхамшигтай
  • Эдийн засагч болох өөр нэг шалтгаан нь та улс төрийн популист амлалт, ард түмний нэрийг барьж, өнгөлөн далдалсан үйлдлүүдэд нь хууртахгүй байх
  • Монгол улсын сангийн болон мөнгөний бодлого хэрэгжүүлэгч байгууллагуудын тэргүүлэх хүний нөөц болдог
  • Бодит практикт тулгамдсан цөм асуудлуудыг олж, даацтай шинжилгээ хийсний үндсэн дээр ончтой шийддэг мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ

Холбоо барих:

В байрны 5 давхар, 501 тоот

СЭЗИС, БНХАУ-ын Далианы Политехникийн их сургуулийн /ДПИС/ хамтарсан “Олон улсын эдийн засаг, худалдаа” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр

СЭЗИС, БНХАУ-ын Далианы Политехникийн их сургуультай /ДПИС/ хамтран “Олон улсын эдийн засаг, худалдаа” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2010-2011 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго: Олон улсын эдийн засаг, худалдааны олон талт асуудлаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээг хийж, асуудлыг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдалд нийцүүлэн оновчтой шийдвэрлэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн, хятад хэлний өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Далианы Политехникийн их сургууль 1958 онд анх байгуулагдсан бөгөөд 20 гаруй мянган оюутантай, 900 гаруй багшлах боловсон хүчинтэй, 400 гаруй гадаад оюутан суралцдаг. Тус сургууль гадаадын 30 гаруй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа ба тухайлбал АНУ, Англи, Япон, Солонгос сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллаж байна. ДПИС нь тус улсын хамгийн анхны хөгжлийн бүсүүдийн нэг болох Далианы эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байрладаг. Далиан хот нь цаг агаарын хувьд нэн тохиромжтой зундаа сэрүүн, өвөлдөө дулаан далайн эргийн үзэсгэлэнт хот юм.



Тус хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан эхний 2 жил СЭЗИС-д суралцах ба энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд (HSK) 4 зэрэг авсан оюутан ДПИС-д 3,4 курсдээ шилжин суралцах эрхтэй болно. Оюутан ДПИС-д амжилттай суралцсан тохиолдолд сургууль, хот, мужийн тэтгэлэг хүртэх боломжтой. Оюутан Далианы Политехникийн их сургуульд 3,4-р курстээ үргэлжлүүлэн суралцаж, ХХТТШ (HSK)–ийн 5 зэргийн болзлыг хангасан тохиолдолд хоёр сургуулийн бакалаврын зэрэг, дипломтой төгсөнө.



Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр хятад хэлийг эрчимтэй судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Хятад хэлийг Далианы их сургуулиас манайд уригдан ирсэн мэргэжилтэн багш болон туршлагатай монгол багш нар заадаг.

Хөтөлбөрт элсүүлэх болзол:

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд ДПИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.