Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Санхүүгийн менежмент

Байгууллагын шийдвэр гаргалтын хүрээн дэх үйл ажиллагааг шинжлэх болон санхүүгийн нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хянах, хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Хугацаа Нийт кредит
4 жил 132 кредит

Алсын хараа

Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх сургалт, судалгаа эрдэм шинжилгээний тэргүүлэх институт болсон байна.

Эрхэм зорилго

Орчин үеийн практик шаардлагад нийцсэн, санхүүгийн зах зээлийн судалгаа, шинжилгээнд суурилсан мэдлэг, чадвар, төлөвшлийг сургалтаараа олгож, мэргэшсэн санхүүгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Мэргэжлийн хичээлүүд

  • Санхүүгийн эконометрикс
  • Санхүүгийн байгууллагын бүртгэл
  • Даатгал
  • Олон улсын санхүүгийн менежмент
  • Хөрөнгө оруулалтын менежмент
  • Санхүүгийн шинжилгээ, төлөвлөлт
  • Хөрөнгийн үнэлгээ
  • Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежмент

Олгох мэдлэг

    Бакалаврын зэрэгтэй мэргэжилтний мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик компьютерийн суурь мэдлэг
  • Санхүүгийн менежмент мэргэжил эзэмшихэд шаардагдах санхүүгийн үндсэн ойлголт болон НББ, менежмент, эдийн засгийн онолын холбогдох суурь мэдлэг
  • Тухайн мэргэжлийн эзэмшихэд зайлшгүй шаардлагатай санхүү, санхүүгийн систем, санхүүгийн зах зээлүүд, ААНБ болон БСБ-ийн НББ, санхүүгийн удирдлага, санхүүгийн мэдээллийн систем, санхүүгийн шийдвэр гаргалт, санхүүгийн шинжилгээ төлөвлөлт, хөрөнгө оруулалт, даатгал, олон улсын санхүүг, эрсдэлийн удирдлагын талаар онол, арга зүйн мэдлэг

Олгох чадвар

    Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар
  • Санхүүгийн мэдээлэл боловсруулах, бизнесийн болон санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийж, дүгнэлт өгөх тайлан боловсруулан илтгэх, түүнд үндэслэн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргах, төлөвлөх чадвар
  • Үнэт цаасны болон даатгал, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх чадвар
  • Бизнесийн харилцааны болон манлайлах чадвар, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргадаг, хариуцлага хүлээх чадвар

Оюутны гаргасан амжилт

  • 2012-2013 оны хичээлийн жилийн СЭЗИС-ийн нэрэмжит “Санхүүгийн менежментийн улсын анхдугаар олимпиад”-ын 1, хувийн дүнгээр 2-р байр
  • 2013-2014 оны хичээлийн жилийн СЭЗИС-ийн 90 жилийн ойн нэрэмжит “Санхүүгийн менежментийн улсын 2-р олимпиад”-д багийн дүнгээр 1, хувийн дүнгээр 1-р байр
  • 2014-2015 оны хичээлийн жилийн “Санхүүгийн менежментийн улсын 3-р олимпиад”-д багийн дүнгээр 1-р байр, хувийн дүнгээр 1-р байр
  • Эдийн засгийн ШУ-ны Ph.D Ц.Аюурзана агсны нэрэмжит “Санхүүгийн улсын анхдугаар олимпиад”-ын тэргүүн байр

Ажлын байр, албан тушаал

  • Санхүүгийн менежер, хөрөнгө оруулалтын менежер
  • Эдийн засагч, эрсдэлийн шинжээч, санхүүгийн шинжээч
  • Бүртгэл санхүүгийн ажилтан, даатгалын зуучлагч
  • Хянан шалгагч, улсын байцаагч, судлаач
  • Үнэт цаасны компанид хөрөнгө зохицуулалтын менежер, хөрөнгийн шинжээч, брокер, дилер
  • Хөрөнгө оруулалтын банкинд дилер, хөрөнгө зохицуулалтын менежер

СЭЗИС-ийг сонгох шалтгаан

  • Олон улсад магадлан итгэмжлэгдсэн
  • CFA-ийн институтээс хүлээн зөвшөөрөгдсөн
  • Банк, санхүүгийн болон бизнесийн байгууллагуудад нэр хүндтэй
  • Ажлын байрны олдоц сайтай байдаг. Нэр хүндтэй банкууд, компаниудаас ажлын байрны санал олноор ирдэг
  • Бусад мэргэжил рүү хөврөн ажиллах боломжтой

Холбоо барих:

Тэнхимийн утас: 70158821
В байрны 8 давхар, 802, 807 тоот

СЭЗИС, Тайваний Азийн их сургуулийн /АИС/ хамтарсан “Санхүүгийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр

СЭЗИС, Тайваний Азийн их сургуультай /АИС/ хамтран “Санхүүгийн менежмент” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөрийг 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго: Даяаршлагдан буй өнөөгийн зах зээлийн шаардлагад нийцсэн онолын өндөр мэдлэг, практик чадвар эзэмшсэн, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх явдал юм. Суралцагчид бизнес, эдийн засаг, санхүүгийн суурь ойлголт, мэдлэгтэй болохоос гадна санхүүгийн удирдлага, шинжилгээ, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлага, үнэт цаасны болон уламжлагдсан зах зээл, олон улсын санхүүгийн удирдлага, санхүүгийн орчин үеийн хандлагын талаар өндөр түвшний мэдлэг чадвар эзэмшинэ.

Азийн их сургууль нь 2001 онд байгуулагдсан харьцангуй залуу сургууль боловч маш эрчтэй хөгжиж буй сургууль юм. Их сургуулийн бүрэлдэхүүнд 6 коллеж, 22 тэнхим ордог бөгөөд мастерийн түвшингийн 25, докторын түвшингийн 5 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба 2014 онд Азийн 100 шилдэг сургуулийн тоонд багтсан байна.



Тус сургуулийн хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрүүд нь 2008 онд Тайваний Боловсролын яамны үнэлгээний шалгууруудыг амжилттай биелүүлжээ. АИС арав гаруй мянган оюутантай бөгөөд багш нарын 80 гаруй хувь нь дэд профессороос дээш цолтой. АИС нь сургалт, судалгааныхаа ажлыг улам бүр сайжруулж дэлхийн түвшингийн сургууль болохоор зорилт тавин ажиллаж байна. Тус хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан эхний 2 жил СЭЗИС-д суралцах ба энэ хугацаанд сурлагын амжилт нь 2.75-аас дээш голч дүнтэй, англи хэлний түвшин тогтоох шалгалт буюу Paper Based Test /PBT/ өгч 550-аас дээш оноо авсан оюутан АИС-д 3,4 курсдээ шилжин суралцах эрхтэй болно. Оюутан АИС-д үргэлжлүүлэн амжилттай суралцсан тохиолдолд “Санхүүгийн менежмент” мэргэжлээр хоёр сургуулийн бакалаврын зэрэг, дипломтой төгсөх боломжтой.



Оюутан СЭЗИС-д суралцах хугацаандаа мэргэжлийн үндсэн хичээлүүдийг судлахын зэрэгцээгээр англи хэлийг эрчимтэйгээр судалж, дараагийн шатны сургалтанд хамрагдах хэлний бэлтгэлийг олж авна. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Тайванд суралцах сургалтын болон байрны төлбөрийн 30-70 % -ийн хөнгөлөлтөнд хамрагдана.

Хөтөлбөрт элсүүлэх болзол:

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна
  • Ерөнхий шалгалтын босго оноо: Англи хэл, Математикийн дундаж: 620

Элсэгч нь эхний хоёр жилийн сургалтын төлбөрөө СЭЗИС-ийн кредит системийн дагуу төлнө. Дараагийн хоёр жилд АИС-ийн журмын дагуу төлбөрөө хийнэ.

Хөтөлбөр Хугацаа Нийт кредит
Бизнес болон Эдийн засгийн бакалаврын зэрэгтэй элсэгчид 1.5 жил 64 кредит
Бакалаврын зэрэгтэй элсэгчид 2.5 жил 94 кредит

Хөтөлбөрийн зорилго

Бакалаврын зэрэг олгох орой, эчнээ хөтөлбөрийн зорилго нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах орчин үеийн системтэй мэдлэг, чадварыг хэрэглэгчдийн оршин суугаа газраас үл хамааран цаг зав, боломжид тулгуурлан хөгжүүлэх сургалтыг зохион байгуулахад оршино.

Та их, дээд сургууль, коллеж, техникумыг

бакалаврын зэрэгтэй,
мэргэжлийн дунд боловсролтой төгссөн,
их, дээд сургуулийн төгсөх курст
амжилттай суралцаж байгаа бол дараах хэлбэрүүдээр суралцаж болно. Үүнд:
  • ОРОЙ
  • ЭЧНЭЭ:
    Бямба гаргийн эчнээ
    Ухаалаг Цахим эчнээ
    Уламжлалт эчнээ
    Орон нутгийн эчнээ

Байгууллагын захиалгат сургалт

Тухайлсан салбар болон байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн шинжээч, менежер бэлтгэх бакалаврын зэрэг олгох захиалгат сургалтыг санал болгож байна. Хичээллэх өдөр, цаг, суралцах хугацаа, сургалтын хэлбэрийг уян хатан зохион байгуулах боломжтой бөгөөд сургалтад хамрагдах хүний тоо 20-оос доошгүй байх шаардлагатай.

Оройн сургалт

Жил бүр 9-р сарын ажлын эхний өдрөөс эхлэн 7 хоногийн ажлын 3 өдөр (Даваа, Мягмар, Лхагва гарагт) 16:00-21:10 цагт 8 долоо хоног хичээллэх танхимын сургалтын 4 модуль, 4 долоо хоног үргэлжлэх өвөл, зуны ухаалаг цахим сургалтын 2 модуль сургалтаас бүрдэнэ. Танхимын сургалтаар модуль бүр 9 кредит, цахим сургалтаар 3-6 кредитийн хичээл судална.

Бямба гаргийн сургалт

Жил бүр 9-р сарын эхний бямба гаргаас эхлэн бямба гараг бүр 8:00-18:10 цагт хичээллэх, тус бүр 8 долоо хоног үргэлжлэх танхимын сургалтын 4 модуль, 4 долоо хоног үргэлжлэх өвөл, зуны ухаалаг цахим сургалтын 2 модуль сургалтаас бүрдэнэ. Танхимын сургалтаар модуль бүр 9 кредит, цахим сургалтаар 3-6 кредитийн хичээл судална.

Ухаалаг цахим эчнээ сургалт

Ухаалаг цахим эчнээ сургалт нь тус бүр 8 долоо хоног үргэлжлэх 5 модуль цахим сургалтаас бүрдэх бөгөөд модуль бүр 6 кредит, хичээлийн жилд нийт 30 кредитийн хичээл судална. Энэ сургалтын онцлог нь мэдээллийн дэвшилтэт технологиор хичээллэх цахим анги, цахим сургалтын талбар, цахим хэлэлцүүлэг, цахим лекц, семинар бүхий ухаалаг сургалт юм.

Уламжлалт эчнээ сургалт

Жил бүрийн 4 болон 10 сард ажлын 5 өдөр 9:00-18:00 цагийн хооронд танхимын сургалтаар хичээллэнэ. Өвөл болон зуны улиралд тус бүр 3-6 кредит цагийн хичээлийг ухаалаг цахим хэлбэрээр судална.

Орон нутгийн эчнээ сургалт

Аймаг орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтээр тухайн орон нутагт эчнээ сургалтын салбар нээгдэх бөгөөд хичээл эхэлсэн сарыг 1-р улирал гэж тооцох ба дараагийн улирал нь 6 сараас багагүй хугацааны дараа байна.

Түгээмэл асуултууд:

Элсэн орохдоо шалгалт өгдөг үү?
Бүх элсэгч түвшин тогтоох шалгалтад орно. Шалгалтын зорилго нь таны эзэмшсэн өмнөх мэргэжил, боловсрол нь санхүү, бизнесийн мэргэжлийн хичээлийг судлахад шаардагдах ерөнхий суурь, мэдлэг чадварыг олгосон эсэхийг тодорхойлох, үүнтэй холбоотой ямар хичээлийн агуулгыг нэмэлтээр судлах хэрэгцээ, шаардлага байгаа талаар зөвлөн туслахад оршино.

Суралцах хугацаа?
Та бакалаврын зэрэгтэй бол 1,5-2 жил, мэргэжлийн дунд болон төгсөх курсийн оюутан бол 2-3 жилийн хугацаанд суралцаж төгсөх боломжтой.

Төлбөр төлөх хугацаа, давтамж болон төлбөрийн хэмжээ
Төлбөрийг тухайн модульд судлах хичээлийн кредитийн хэмжээгээр төлнө. 1 кредитийн төлбөр: орой-163000₮, бямба-158000₮, ухаалаг цахим-114000₮, эчнээ-143000₮.

Сургалтын зохион байгуулалт, элсэлт, бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

ept@ufe.edu.mn
70150261
admission.ufe.edu.mn