Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Зочлох үйлчилгээний менежмент

Сургалтын онцлог

Сургалтын агуулга
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нь олон улсын сургалтын агуулга, арга зүй болон стандартын дагуу боловсруулагдсан болно.
Мэргэжлийн ур чадвар, мэдлэг, практик дадлагыг чадамжид суурилсан, шаталсан хэлбэрээр олгодог.

Багшлах бүрэлдэхүүн
Салбартаа тэргүүлэх, туршлагатай гадаад, дотоод мэргэжилтнүүд болон СЭЗИС-ийн шилдэг багшлах бүрэлдэхүүн сургалтыг удирдан явуулна.

Бизнесийн орчинтой танилцах
Гадаад, дотоодын менежменттэй томоохон зочид буудал, зоогийн газруудад зочилж бодит туршлага, орчныг судлах.
4-5 одтой болон олон улсын сүлжээ зочид буудлуудад дадлага хийх боломж.

Сургалтын орчин зохион байгуулалт

  • Европ стандартын дагуу тоноглогдсон хоол үйлдвэрлэлийн сургалтын баазтай
  • Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний стандартад нийцсэн лабораторитай
  • Онол 30 %, практик 70 %

Хичээлийн агуулга, арга зүй

  • Онол
    Шинжлэх ухааны мэдлэгт суурилсан, ажил олгогчийн шаардалагад нийцсэн мэдлэгийг БАГШ олгоно
  • Турших дадлага /семинар/
    Мэргэжлийн мэдлэг чадварыг бие даан судлах, турших, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн өөрийн мэдлэг, чадвараа ОЮУТАН хөгжүүлнэ
  • Хэрэглэх дадлага
    Мэдлэг, ур чадвараа ашиглах, хөгжих, дадлагажих, мэргэжлийн чадварыг ажил олгогчоос авна

.

Мэргэжлээрээ ажиллах боломжтой ажлын байрууд

  • Зочид буудал, рестораны менежер
  • Хоол ундааны менежер
  • Зочлохуйн үйлчилгээний менежер
  • Зочид буудлын захиалгын менежер
  • Зочид буудлын угтах албаны менежер
  • Зочид буудлын өрөө үйлчилгээний менежер
  • Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт мэргэжилтэн
  • Салбарын төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн
  • Олон нийттэй харилцах албаны менежер
  • Эвент менежер
  • Салбарын хүний нөөцийн менежер
  • Салбартаа хувийн бизнес эрхлэгч

Хөтөлбөрийн давуу тал

  • 1-р курсээ төгсөөд бодит ажлын байранд цалинтай дадлагажина.
  • 1-р курсыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн, “ Зочид буудал, зоогийн газрын ажилтан” мэргэжлээр ажиллах “Чадамжийн гэрчилгээ” -тэй төгсөнө.
  • 2-р курсээс эхлэн суралцахын хажуугаар мэргэжлээрээ цалинтай ажил хийх сургалтын нөхцлөөр хангадаг.
  • Оюутан төгсөхдөө 3 хүртэлх жилийн ажлын туршлагатай байх боломжтой.
  • Төгсөөд дунд шатны менежерийн түвшний ажил гүйцэтгэх боломжтой.
  • БНХАУ-ын ШАНДОНГ мужийн АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОЛЛЕЖИЙГ сонгон суралцаж, хятад, англи хэлний мэдлэгтэй хос дипломтой төгсөх боломжтой.

2013 оноос эхлэн элсэлтээ авсан Зочлохуйн үйлчилгээ, аялал жуулчлалын менежментийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь энэ жил БНХАУ-ын Шандон мужийн Зочлох үйлчилгээ, Аялал жуулчлалын менежментийн коллежтой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Шандон коллежтой хамтарсан 1+2+1 хөтөлбөр
1-р курс: СЭЗИС-д англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана.
2-р курс: БНХАУ, Шандон коллежид суралцана. Үндсэн хичээл англи хэл дээр явагдах бөгөөд хятад хэлний хичээл орно.
3-р курс: БНХАУ, Шандон коллежид суралцана. Үндсэн хичээл англи хэл дээр явагдах бөгөөд хятад хэлний хичээл орно. Суралцахын зэрэгцээ 4 одтой зочид буудалд урт хугацааны дадлагага хийж Шандон коллеж төгсөхдөө ДИПЛОМ , гардан авна.
4-р курс: СЭЗИС-д суралцан "Зочлох үйлчилгээ"-ний “БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.
Давуу тал: 4 жилийн хугацаанд ажлын туршлага, БНХАУ-ын коллежийн дипдом, англи хэл, хятал хэлний мэдлэг, СЭЗИС-ийн БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ бакалаврын зэрэг олгох үндсэн хөтөлбөр
1-р курс: СЭЗИС-д Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана. 4-5 одтой зочид буудалд 4-6 сарын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийж ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ гардан авна (ажиллах эрх үүснэ).
2-р курс: СЭЗИС-д Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана. Суралцахын зэрэгцээ цалинтай ажиллана.
3-р курс: СЭЗИС-д суралцана. Суралцахын зэрэгцээ цалинтай ажиллана.
4-р курс: СЭЗИС-д суралцана. Суралцахын зэрэгцээ цалинтай ажиллана. БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.
Давуу тал: 4 жилийн хугацаанд хамгийн багадаа 1ЖИЛИЙН АЖЛЫН ТУРШЛАГА, АЖИЛЛАХ ЭРХИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ, англи хэлний дундаас дээш түвшний болон мэргэжлийн англи хэлний мэдлэг, СЭЗИС-ийн БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.