Нүүр хуудас | Eng | Холбоо барих | Чухал холбоос

Аялал жуулчлалын менежмент

Сургалтын онцлог

Сургалтын агуулга
Практикт суурилсан сургалтын арга зүйгээр аялал жуулчлалын салбарын орчин үеийн хөгжил, чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн улс орныхоо түүх, соёл, зан заншил, байгалийн сайхныг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон дотоодын болон гадаадын зах зээлд нэвтрүүлэх, хөгжүүлэх, мэдлэг чадварыг чухалчилна.

Багшлах бүрэлдэхүүн
Салбартаа тэргүүлэх, туршлагатай гадаад, дотоод мэргэжилтнүүд болон СЭЗИС-ийн шилдэг багшлах бүрэлдэхүүн сургалтыг удирдан явуулна.

Бизнесийн орчинтой танилцах

  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын аялал жуулчлалын байгууллагуудад урт болон богино хугацааны цалинтай дадлага хийж, онолын мэдлэгээ бататгах
  • Монгол улсын бүс нутгуудын аялал жуулчлалын нөөцүүдтэй танилцах, судалгаа хийх, төсөл боловсруулах
  • Аялал жуулчлалын голлох нөөцүүдийг судлан бүтээгдэхүүн үйлчилгээг төлөвлөх, олон улсын болон дотоодын зах зээлд борлуулах үйл явцаас суралцах
  • Аялал жуулчлалын салбарт мэдээллийн технологи ашиглан дадлага хийх

Сургалтын орчин зохион байгуулалт

  • Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээнд зориулан төлөвлөсөн анги танхимтай
  • Европ стандартын дагуу тоноглогдсон сургалтын баазтай /хоол үйлдвэрлэл, үйлчилгээний/
  • Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний лабораториудтай
  • Онол 30%, турших дадлага /семинар/ 35%, хэрэглэх дадлага 35%

Хичээлийн агуулга, арга зүй

  • Онол
    Шинжлэх ухааны мэдлэгт суурилсан, ажил олгогчийн шаардалагад нийцсэн мэдлэгийг БАГШ олгоно
  • Турших дадлага /семинар/
    Мэргэжлийн мэдлэг чадварыг бие даан судлах, турших, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн өөрийн мэдлэг, чадвараа ОЮУТАН хөгжүүлнэ
  • Хэрэглэх дадлага
    Мэдлэг, ур чадвараа ашиглах, хөгжих, дадлагажих, мэргэжлийн чадварыг ажил олгогчоос авна

Мэргэжлээрээ ажиллах боломжтой ажлын байрууд

  • Аялал жуулчлалын байгууллагад бүтээгдэхүүн үйлчилгээний төлөвлөлтийн менежер, төрийн захиргааны байгууллагад аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого боловсруулах мэргэжилтэн, байгаль орчин, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын цогцолбор газарт судлаач, төлөвлөлтийн ажилтан хийх боломжтой.
  • Салбартаа аялал жуулчлалын төрлөөс хамаарч хувийн бизнес эрхлэх
  • Олон улсын болон дотоодын аялал жуулчлалын төсөл хөтөлбөрт ажиллах

Хөтөлбөрийн давуу тал

  • Танхимын сургалтаар онолын суурь мэдлэг олж авсан оюутнууд семинар, бие даалт, лабораторийн цаг дээр сургалтын бааз болон бодит сургалтын кэйс дээр ажиллах.
  • Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүс нутаг, орон нутгийн түвшинд хичээл бүртэй уялдуулан судлах.
  • Монголын түүх, соёл, уламжлалыг хичээлийн уялдаа холбоонд системтэйгээр судлах.
  • Курс бүрт бүс нутгийн болон аялал жуулчлалын голлох бүтээгдэхүүн үйлчилгээг бодит байдалд очиж үзэж, суурин судалгаа хийх.
  • Монгол улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлэж буй “Бор Хяр” төслийн багт орж ажиллах, суралцах, хөгжих.
  • Орос, Монгол, Хятад улсуудын хооронд аялал жуулчлал хөгжүүлэх олон улсын төсөлд оролцох, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх судалгааны багт орж ажиллах, суралцах.
  • Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах.
  • Аялал жуулчлалын мэргэжлийн англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшихээс гадна дагалдах хэлийг мөн эзэмших.
  • Сургалтын үйл явцад оюутан бүр өөрийн сонирхолын хүрээнд аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн судлан хөгжүүлж сурталчилан таниулах.
  • Хамтран ажиллах байгууллагуудтай хамтран төрөл бүрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг аялал жуулчлалын зах зээлд нэвтрүүлэх төсөлт ажилд оролцох.

Аялал жуулчлалын бакалаврын зэрэг олгох үндсэн хөтөлбөр
1-р курс: СЭЗИС-д Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана. 4-5 одтой зочид буудалд 4-6 сарын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийж ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ гардан авна (ажиллах эрх үүснэ).
2-р курс: СЭЗИС-д Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана. Суралцахын зэрэгцээ цалинтай ажиллана.
3-р курс: СЭЗИС-д суралцана. Суралцахын зэрэгцээ цалинтай ажиллана.
4-р курс: СЭЗИС-д суралцана. Суралцахын зэрэгцээ цалинтай ажиллана. БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.
Давуу тал: 4 жилийн хугацаанд хамгийн багадаа 1ЖИЛИЙН АЖЛЫН ТУРШЛАГА, АЖИЛЛАХ ЭРХИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ, англи хэлний дундаас дээш түвшний болон мэргэжлийн англи хэлний мэдлэг, СЭЗИС-ийн БАКАЛАВРЫН ЗЭРЭГ-тэй төгсөнө.