Эдийн засгийн онол, сургаалийн үндэс

Та бидний амьдрал ахуйд байнга илэрч буй юмс үзэгдлийг цэгцэлж, зүй тогтолыг нь эдийн засгийн талаас томъёолон илэрхийлж байгаа эдийн засгийн сургааль гэж хэлж болох юм. Амьдрал ахуйг ажиглаад байхад хэд хэдэн чухал зүйлийг мэдэж болно. Энэ талаар эхлээд яръя.

Нэгдүгээр лекц:
Зохистой үйл хөдлөл, сонголт



Энд нэн тод харагдаж байгаа зүйл бол хүний зохистой үйл хөдлөл, сонголт билээ. Хүн амьдрал ахуйдаа өөрт ашиггүй, өөрийг нь хохироох шийдэл гаргахгүй байхыг чармайдаг. Тодруулбал, зардал хохирол багатай, ашиг хонжоо ихтэй шийдлийг эрж хайж, сонгоно гэсэн үг.

Эдийн засгийн сургаал маань үндсэндээ энэ зарчим дээр тулгуурлан сүндэрлэж байдаг. Нөгөө талаас, хүний оновчтой сонголт нь зөвхөн эдийн засгийн төдийгүй бусад салбарт ч үйлчилдэг. Аль болох зохистой сонголт хийх гэсэн бидний тэмүүлэл аж ахуй эрхлэх, ар гэрээ авч явах, улс төрийн сонголт хийхэд ч үйлчилдэг юм.

Эдийн засгийн хүрээнд, зохистой гээд байгаа сонголт нь эрэлт, нийлүүлэлтээр дамжиж илэрч хэрэгждэг. Эрэлт гэдэг маань таны худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээ юм. Хүний хэрэгцээ хязгааргүй гэж хэлж болно. Зааны ясаар барьсан байшинд амьдрах хүсэл танд байж болно. Гэхдээ та “түрийвчэнд” байгаа хэдийнхээ хэмжээнд л хэрэгцээгээ хангана шүү дээ. Эндээс л “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” гэсэн үг гарсан байх.

Хэрэвзээ таны сэтгэлд нийцсэн бараа, жишээ нь саван хямдхан байвал та нэлээд хэдийг худалдан авах байх. Харин үнэтэй байвал цөөхнийг авах нь гарцаагүй юм.

Эдийн засгийн харилцаанд хэрэглэгч та биднээс гадна, бас үйлдвэрлэгч оролцдог. Түүний үйлдвэрлэсэн бараа, үзүүлж буй үйлчилгээ нь зах зээлд хүрч борлогдож байвал нийлүүлэлт гэдэг.

Үйлдвэрлэгч бол буяны байгууллага биш л дээ. Тэрээр бараагаа борлуулах, ядаж зардлаа нөхөж, улмаар ашиг олохыг сонирхоно. Тиймээс үнийн хөдөлгөөнийг тэрээр сайн ажиглана. Хэрэв савангийн үнэ өндөр байвал үйлдвэрлэгч улам ихийг нийлүүлэхийг эрмэлзэнэ, харин үнэ нь унавал нийлүүлэлтээ хорогдуулна.

Үйлдвэрлэгч бол буяны байгууллага биш л дээ. Тэрээр бараагаа борлуулах, ядаж зардлаа нөхөж, улмаар ашиг олохыг сонирхоно. Тиймээс үнийн хөдөлгөөнийг тэрээр сайн ажиглана. Хэрэв савангийн үнэ өндөр байвал үйлдвэрлэгч улам ихийг нийлүүлэхийг эрмэлзэнэ, харин үнэ нь унавал нийлүүлэлтээ хорогдуулна.

Эндээс бас нэг зүйл тод харагдаж байна. Хэрэглэгч ч бай, үйлдвэрлэгч ч бай аль аль нь үнийн дохиололд зохицох гэсэн эрмэлзэлийн дүнд эрэлт нийлүүлэлт тэнцвэржиж байдаг.

Эрэлт нь нийлүүлэлтээс давж байвал үнэ зайлшгүй өснө. Юмны үнэ өндөр байвал хүн худалдан авахаасаа өмнө бас “долоо” бодно доо. Хэрэглээ зохистой болох нэг үндэс энэ.

Нөгөө талаас өндөр үнэтэй байгаа дээр нь ахиухан үйлдвэрлээд, борлуулаад авъя гэж үйлдвэрлэгчид бодно. Тодорхой хэмжээний урамшуулал бий болж байна гэсэн үг. Нийлүүлэлт өснө. Гэтэл үнэ дэндүү их өсвөл хэрэглээ буурч, үйлдвэрлэл нэмэгдсэнэээр эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр шинэ түвшинд хангагдана.

Хэрэглэгчид хэрэглээгээ бууруулж эхэлбэл бараа үйлчилгээ борлогдохгүй, нөөцлөгдөж, хий хадгалагдаж эхэлнэ. Борлоогүй бараа үхмэл хөрөнгөтөй адил шүү дээ. Хоосон хадгалж байснаас үнийг нь бууруулаад борлуулбал дээр гэж үйлдвэрлэгчид үзнэ. Эцсийн дүндээ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр хангагдана. Мэдээж хэрэг, эл үйл явц аажмаар явагдаж, тодорхой хугацаанд хэрэгжинэ.

Энэ бүгдийг та өөрийн амьдралын бодит жишээн дээр бодож үзвэл тун ойлгомжтой болно. Та бол ямар нэгэн жижиг бизнес эрхэлдэг, үгүй дээ л ямагт хэрэглэгч байгаа шүү дээ.

Одоо та ойр хавийн хүмүүстэй дараах асуултаар харилцан ярилцана уу?
  • Эдийн засгийн сургаал гэж юу вэ?
  • Зохистой үйл хөдлөл, оновчтой сонголт гэдгийг хэрхэн ойлгож байна вэ?
  • Эрэлт ба хэрэгцээ: ялгаа нь юунд байна вэ?
  • “Үйлдвэрлэгч бол буяны байгууллага биш л дээ”. Үүнийг тайлбарлана уу?
  • Үхмэл хөрөнгө гэж юуг ойлгох вэ?
  • Зах зээлийн тэнцвэр тодорхой хугацаанд хэрэгжинэ гэдгийг юу гэж ойлгож байна вэ?
Нэгдүгээр лекц
Үнэ бол аливаад төлөх төлбөр харин ямарваа зүйлийг олж хүртэх нь худалдан авах чадвар юм.

Варрeн Баффет

Хоёрдугаар лекц:
Үнэ төлбөргүй зүйл гэж үгүй



Эдийн засгийн нэг тулгуур ойлголт бол сонголт юм. Нэгэнт л үйлдвэрлэлийн хүчин зүйлс байнга хязгаарлагдмал байх учраас ямар ч баян орон, чинээлэг хүн ч гэсэн нэгэн зэрэг бүх хүслээ биелүүлэх бололцоогүй байдаг. Иймээс заавал сонголт хийх хэрэгтэй болдог.

Эдийн засгийн сургаал маань үндсэндээ энэ зарчим дээр тулгуурлан сүндэрлэж байдаг. Нөгөө талаас, хүний оновчтой сонголт нь зөвхөн эдийн засгийн төдийгүй бусад салбарт ч үйлчилдэг. Аль болох зохистой сонголт хийх гэсэн бидний тэмүүлэл аж ахуй эрхлэх, ар гэрээ авч явах, улс төрийн сонголт хийхэд ч үйлчилдэг юм.

Нэг зүйлийг сонгоно гэдэг нь өөр нэгэн зүйлээс татгалзана гэсэн хэрэг. Учир нь аливаа нөөцийг өөр зориулалтаар ашиглах бололцоо байдаг. Тухайлбал, та цагаа яаж ашиглах вэ? Хэрвээ та ном унших сонголт хийвэл гэр орноо цэвэрлэх, хоол хийх, хүүхэдтэйгээ ажиллах гэх мэтийн сонголтоос татгалзана. Сургуульд сурах уу, эсвэл ажил хөдөлмөр хийж орлогоо олох уу? Аль нэгийг нь л сонгоно шүү дээ.

Эндээс үнэ цэнийн тухай ойлголт урган гарна. Үнэ цэн гэдэг нь тухайн үр ашгийг хүртэхийн тулд зарцуулж буй өртгөөр тодорхойлогддог. Машин худалдан авсан хүний хувьд үнэ цэнэ нь тухайн машиныг авсанаар олж авч буй ая тух, цаг хэмнэлт ба түүнд зарцуулсан мөнгө дүнгийн харьцаагаар тодорхойлогдоно. Мөн машин авсан үнэ цэн гэдэгт зөвхөн мөнгө биш, тухайн мөнгийг өөр зүйлд зарцуулж болох байсан боломжууд ч давхар агуулагдана гэж үздэг.

Алдагдсан боломж гэдэг ойлголт эдийн засгийн сургаалд нэн чухал билээ. Хийж байгаа сонголт болон алдаж байгаа боломжоо харьцуулан дүгнэж чадвал-болох нь тэр. Алдаж байгаа боломжоо цаг хугацаа, орон зайн хувьд тооцож үзэх нь зүйтэй. Тухайлбал, өнөөдөр сургуульд элсэж 4 жил сураад, сайн мэргэжилтэн болоод дараа нь ажил хийвэл, одоо ажилд ороод 4 жилийн турш олох байсан орлогоос хамаагүй илүү гэж нэг нь үзэж болох юм. Гэтэл өөр нэгэн хүн: өнөөдөр ажил олдож байгаа дээр нь ажилд орноо.

Ажил хөдөлмөрийн амт шимтийг үзье, туршлага сууя, сургалтын төлбөрөө олъё тэгээд дараа нь сургуульд орвол надад дээр гэж бодож болох юм.

Бүх зүйл үнэ төлбөртөй. Пицца, шарсан тахиа зэрэг хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд нь “Үнэгүй Хүргэлт, үнэгүй ундаа” дагалдана гэх зэргээр сурталчилгаа явуулдаг. Иймэрхүү сурталчилгааг сонссон хүмүүс, пицца авангаа үнэгүй ундаа авах нь гэж ойлгодог ч, үнэндээ пицца захиалгын үнэд ундааны үнэ багтсан л байдаг. Харьцуулбал, энгийн үед хоолны газарт пиццаг 25.000төг-р авч болох бол гэртээ захиалж идэхэд “үнэгүй ундаа, үнэгүй хүргэлт”-тэй нийлээд 30.000төг болдог байна. Тэгэхээр бүх зүйл үнэ төлбөртэй гэдгийн энгийн нэг жишээ энэ билээ.

Бүх зүйл үнэ төлбөртэй. Үнэ төлбөргүй зүйл гэж үгүй. Улс төрчид үнэ төлбөргүй боловсрол, эмнэлэг гэх мэтээр ярьдаг л даа. Өнгөрсөн сонгуулиудын үеэр намууд ард иргэдэд үнэ төлбөргүй сургалт, боловсрол, эмнэлэг амлаж гарч ирсэн. Иймэрхүү яриа иргэдийг төөрөгдөлд оруулдаг. Их дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх, бага байлгах амлалт өгч сонгогдсон. Гэтэл төрийн өмчийн дээд боловсролын байгууллага нь байрлах байр сав, гэрэл цахилгаан, халаалт зэргийг шаардана. Өндөр мэдлэг, ур чадвартай багшлах боловсон хүчин, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах ажилчдыг шаардана. Энэ бүхнийг улсын төсвөөс буюу татвар төлөгч таны халааснаас л төлнө шүү дээ. Уг нь дээд боловсролыг улсын хөгжлийн үндэс гэж үзсэн өндөр хөгжилтэй орнуудад сургалтын төлбөр хэдэн мянган доллараар яригдаж, эргээд тэрхүү орлогоороо бүх зардлаа зохицуулдаг бол манай улсад намууд сургалтын төлбөрийг сонгуулийн амлалт байдлаар ашиглан “тоглолт” хийгээд байна. 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр тодорч байгаа энэ үед МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт дээд боловсролыг үнэ төлбөргүй болгоно гэж орж ирж байгаа нь тун харамсалтай. Өнөөгийн “үнэ төлбөргүй” гээд байгаа дээд боловсролын өөр нэг “үнэ” бол бакалаврын зэргийн дипломтой дэлгүүрийн худалдагч, баар рестораны угтагч, хүлээн авагч, ажил олдохгүй байгаа залуус юм шүү дээ.

Ярилцах асуултууд:
  • Сонголт хийх шаардлага юунаас учирдаг вэ?
  • Цагаа хэрхэн зарцуулж байгаа талаар ярилцана уу?
  • Алдагдсан боломж гэж юу вэ?
  • Та найз нөхөдтэйгээ оройжин наргиж цэнгэж явжээ. Үүний үнэ төлбөр нь юу вэ?
  • “Үнэ төлбөргүй сургууль...” гэх мэтийн амлалт ямар хор уршигтай вэ? Хүмүүс яагаад иймэрхүү зүйлд итгэдэг вэ?
Хоёрдугаар лекц
Чөлөөт худалдаа нь дан ганц өргөн хэрэглээн дээр бус давхар шударга ёсон дээр тогтдог.

Эдмунд Бюрк

Гуравдугаар лекц:
Эдийн засгийн амин сүнс нь чөлөөт арилжаа солилцоо



Энд чөлөөт гэсэн тодотгол маш чухал. Тулган шаардалтаар биш харин сайн дурын үндсэн дээр хэрэгжиж буй арилжаа солилцоог хэлж байна. “Муусай наймаачид” гэж ярьдаг, тэднийг луйварчид гэж хэлдэг хүн ч цөөнгүй байдаг. Гэхдээ сайн дурын үндсэн дээр явагдаж буй арилжаа солилцоо нь эцсийн дүндээ иргэдээ баяжуулж, нийгмээ хөгжүүлэх нэр хүндтэй, бүтээлч үйл ажиллагаа мөн.

“Энэ чамд хэрэггүй юм чинь надад өгчих, эсвэл би худалдаад авъя” гэсэн яриа та сонссон уу? Үнэхээр ч надад, жишээ нь эмнэлгийн ном хэрэггүй ч зоотехникч хүнд хэрэгтэй. Ёстой л “мэдэхгүй надад эрээн цоохор, мэддэг хүнд мэргэн цоохор” учраас манай гэрт тоосонд даруулаад хэрэггүй хэвтэж байснаас хэдэн төгрөгөөр зоотехникч хүнд өгвөл аль алинд маань хэрэгтэй. Мэргэжлийн хүн ашиглавал илүү үр дүнд хүрнэ.

Би номоо худалдаж олсон хэдэн төгрөгөөрөө хэрэгтэй зүйлээ авна шүү дээ. Аливаа зүйл ингэж л арилжааны явцад үнэлэгддэг бөгөөд чөлөөт арилжаанд оролцож байгаа талууд аль алин нь хождог юм.

Тэгэхлээр аливаа зүйл үнэ цэнэ хүрэх эсэх нь зөвхөн арилжаа солилцоогоор дамжин илэрдэг байна. Энэ утгаараа арилжаа солилцоо бол хараагаад байх зүйл огт биш гэдэг нь харагдаж байна.

Арилжаа наймааг амжилттай хийхийн тулд таны бараа, үйлчилгээ “хулхи” байж болохгүй. Ер нь зах зээлийн нэг номерын хууль юу вэ гэж надаас асуувал: “нэр хугарахаар, яс хугар” гэж би хариулна. Та нэг л удаа хүний, хэрэглэгчийнхээ итгэлийг алдсан бол дахин сэргээж чадахгүй. Тиймээс үнэхээр сайн чанартай бараа, үйлчилгээг та санал болгох ёстой.

Зайрмагныхаа үнийг 10 иенээр нэмэгдүүлсэндээ уучлал гуйжээ

Японы “Акаги Нюгёо” хэмээх амттан үйлдвэрлэдэг компани 60 иений мөхөөлдөснийхөө үнийг 10 иенээр нэмэгдүүлсэндээ хэрэглэгчдээсээ уучлал гуйж, даргаасаа ажилтан хүртлээ эрийтэл жагсч зогсоод уучлал гуйжээ. “Акаги” компанийн удирдлага, жирийн ажилтнууд нийлсэн 100 гаруй хүн толгой бөхийн уучлал гуйж буй бичлэгээ “Youtube”-ээр цацаад зогсохгүй, үндэсний телевизээр сурталчилгаа болгон гаргасан байна.

Өнгөрсөн 25 жилийн турш 60 иенээр худалдаалж ирсэн “Гари Гарикун” жимстэй зайрмагаа тэд энэ сараас эхлэн 70 иенээр борлуулж эхэлсэн аж. Үйлдвэрлэлийнх нь зардал өссөн учраас аргагүй үнээ нэмсэн ч энэ нь үнэнч хэрэглэгчдийнхээ өмнө буруутай мэт санагдаж гэмших сэтгэл төрж байгаа учир уучлал гуйх “шинэлэг” арга хэлбэрийг сэдсэн нь энэ ажээ. Хэрэглэгчдээ хүндэтгэсэн тэдний гэмших сэтгэл олон нийтэд хүрч, Youtube-ээр 900 мянган удаа үзсэн нь “Акаги”-гийн төсөөлснөөс ч их үр дүнд хүрчээ.



Эх сурвалж: http://www.newscom.mn/10009379 2016 оны 4-р сарын 6. 10:11


Нэг зүйлээ хөөж, түүнийг дагнаж байж л амжилтад хүрнэ. Энэ тухай та хэд хэдэн жишээ иш татаад үз. Дагналт буюу нэг зүйлийг мэргэшин үйлдвэрлэнэ гэдгээс тань харьцангуй давуу талын тухай ойлголт гарч ирнэ.

Мужаан сандал ширээ хийж борлуулаад хоол хүнс, дээл хувцсаа авдаг биз дээ. Харин оёдолчин алх хадаас бариад өөрөө сандал, ширээгээ хийнэ гэвэл хичнээн цаг суух бол? Энэ хооронд хэдэн сайхан дээл оёх бололцоогоо алдана шүү дээ. Ийм учраас л хүн бүр хамгийн сайн чаддаг, мэргэшсэн, гаршсан зүйлээ дагнах ёстой юм.

Улс гүрэн ч ялгаагүй. Монголд цагаан будаа тариална гэвэл мөн их зардал гарна даа. Түүний оронд бид түүхий, эсвэл боловсруулсан ноос ноолуураа гаргаад цагаан будаа худалдаж авах нь хамаагүй ашигтай шүү дээ. Энд аль аль нь хожиж байгаа юм. Та үнэхээр сайн мужаан мөн эсэх нь, буюу Монгол улсын харьцангуй давуу тал нь ингэж арилжаа солилцоогоор л дамжин илэрч байна.

Бас, үүнтэй уялдаад хөдөлмөрийн хуваарь гэсэн ойлголт гарч ирнэ. Хувцасны загвар гаргах, эсгэх, оёх, индүүдэх зэрэг нь тусдаа үйлдлүүд. Эдгээр үйлдлийн дагуу хөдөлмөрийг хуваарилах нь бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ. Машины 4 дугуйг солиод, шатахуун дүүргээд, шилийг нь арчихад хэр хугацаа хэрэгтэй бол? Ердөө л 8 секундэд амжиж байгаа юм.

Энэ хөдөлмөрийн хуваарь нь үйлдвэрлэл, үйлчилгээ, арилжаа наймаа, аль алийг нь ашигтай болгодог.

Ярилцах асуултууд:
  • Таны ойр хавьд эдийн засгийн суурь боловсролтой хүн байгаа бол “хөдөлмөрийн хуваарь, бүтээмж” гэсэн ойлголтын талаар асуу.
  • Таны гэр бүлд хөдөлмөрийн хуваарь бий юу?
  • Бид яагаад арилжаа солилцоо хийдэг вэ? Танай аймаг суманд Чөлөөт арилжаа хийх бололцоо бий юу? Эсвэл өөр өрсөлдөгч худалдаачин, наймаачин байхгүй учраас “бурхангүй газар бумба галзуурна” гэдэг болж байна уу?
  • Хэрэглэгч таны итгэлийг даагаагүй “хулхи” бараа, үйлчилгээтэй тааралдаж байсан уу? Энэ тухай харилцан ярилцана уу?
Гуравдугаар лекц
Чөлөөт зах зээлийг үгүйсгэдэг ихэнх дүгнэлт нь угтаа эрх чөлөөн дэхь итгэл үнэмшилийн гачигдал юм.

Милтон Фридмэн

Дөрөвдүгээр лекц:
Арилжаа наймаанд юу саад болдог вэ?



Арилжаа наймаа хэрэгтэй гэдгийг бид ойлгосон. Түүнчлэн үнэ төлбөргүй зүйл энэ хорвоод үгүй гэдгийг ч ухамсарласан. Арилжаа наймаа ч ялгаагүй зардал шаардана. Хэрэглэгчийг олох, гэрээ хэлэлцээ хийх гээд мундахгүй цаг зав зарцуулах хэрэгтэй. Энэ бүгд арилжааны үйлдлийн зардал болдог. Газар зүйн таагүй байршил гэх мэт байгалийн саад бэрхшээл мөн зардал өсгөдөг. Алслагдсан аймагт бараа таваар илүү үнэтэй байдгийг та мэднэ биздээ. Зам холбоо муу бол арилжаа бас муу явагддаг.

Байгалийн саад бэрхшээл ч яах вэ, дүүрсэн хэрэг гэж бодъё. Гэтэл арилжаа наймаанд төр засаг багагүй хориг хаалт тавьдаг. Элдэв татвар, лиценз, зөвшөөрөл, гаалийн татвар хураамж, үнийн хяналт, зохицуулалт гэх мэт нь арилжаа наймааны давуу талыг бууруулдаг. Төрийн зүгээс бүхнийг мэдэж зохицуулах гэсэн оролдлого эцсийн дүндээ чөлөөт арилжааг хязгаарлан, эдийн засгийн үр ашгийг бууруулж, хөгжилд саад болдог

Арилжаа наймааг түргэн шуурхай, үр ашигтай болгоход зуучлагчид буюу манайхны хэлдгээр “ченжүүд” чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь зах зээлийн л нэг илрэл, хэлбэр. Би сайн мужаан хэдий ч муу наймаачин байж болно шүү дээ. Тэгэхлээр хэдэн сандал борлуулах гээд хамаг цагаа үрж байхын оронд зуучлагчийг ашиглаж, хэмнэсэн цагтаа дахиад хэдэн сандал хийвэл надад ашигтай шүү дээ.

Зуучлагчид хамгийн гол нь мэдээллийн солилцоог хангаж өгдөг юм. Хэрэвзээ ноолуурын үнэ ханш ямар байгааг мэдэхгүй бол та ашигтай наймаа хийж чадахгүй, хав дараад л сууна шүү дээ.

Бизнесийн орчинд саад болж байгаа эрх зүйн зохицуулалтыг цөөлнө

Жишээ 1. Ч.Хашчулуун: Төмөр замын жонхуу шиг юмыг одоо цэвэрлэх ёстой /2015-10-27/

Нийтлэлийн хэсгээс:

Австралийн бүх төрлийн нүүрсний экспорт 400 сая ам.долларт хүрчихсэн байхад Монголынх дөнгөж 18 сая хүрч байна. ... Хаа холоос, Австралиас нүүрс авчирч болоод байхад бид 200 км-ын цаадах төмөр замаа барьж чадахгүй саатлаа. …

Монголчууд баялгаа бүгдийг нь зэрэг ашиглачихвал дуусаад юу ч болчихно гэж айдаг юм шиг. Би уул уурхайн хүн биш учраас одоо юу ойлгосноо хэлье. Ерөөсөө бид үүнд санаа зовж саад тээг болох хэрэггүй юм билээ. Дэлхийн зах зээл өөрөө үүнийг зохицуулчихдаг. Хэтэрхий их олборлоод эхэлбэл зах зээл дээр үнэ нь уначихдаг. Үнэ унангуут хөрөнгө оруулагч нар гараад зугатчихна, өсөнгүүт өөрсдөө гуйгаад л ирнэ. Төрөөс заавал хууль гаргаж зохицуулах гээд нүүрсээ одоо олборло, одоо зогсоо гэх ямар ч шаардлага байхгүй. Бодлогын хүрээнд хийх ажлаа хариуцаж байгаа хүмүүс нь хийх байх. Наад захын төмөр замын жонхуу шиг юмыг цэвэрлэх ёстой. http://news.gogo.mn/r/172831

Жишээ 2. Ч.Хашчулуун: Монголчууд зовлонгоо өөрөө “үйлдвэрлэсэн” /2015-10-21/

Ярилцлагын хэсгээс:

Төр уул уурхайн томоохон төслүүдээс гараа татаж чадах уу. Төслийг гацааж байгаа гол субъектив бол төр өөрөө шүү дээ?

Төр уул уурхайтай байнга зууралдаад байна. Үүний уршиг нь мэргэжлийн түвшинд яригдах учиртай хөрөнгө оруулалтын төслүүдийг бараг л долоон буудлын Долгор, Дондог хоёр цай уухдаа хов болгоод сууж байна. Ямар телевизээр гардаг олон ангит солонгосын сериал ярьж байгаа биш шүү дээ. Тавантолгой, Оюутолгой бол хөрөнгө оруулалтын том төсөл болохоос хүн бүхний мэддэг, ярьдаг солонгосын сериал биш. ...

… Аж үйлдвэрийн томоохон төслүүдийг төр, хувийн түншлэлийн хүрээнд дэмжиж хэрэгжүүлэх бол төрийн үүрэг. Өөрөөр хэлбэл, төр хөгжлийн цогт бодлогоо томоор харах ёстой болохоос Тавантолгойг тойроод хоорондоо хэрэлдээд суухыг хэлдэггүй.

-Тэгэхээр монголчуудын амсч байгаа өнөөдрийн зовлонг өөрсдөө “үйлдвэрлэсэн” гэж та дүгнэж байгаа бололтой юм аа даа?

Бидэнд учраад байгаа зовлон цэвэр манай өөрийн “бүтээл”. Хатуугаар хэлэх юм бол бидний дээр байгаа төр, улс төрчдийн арчаагүй байдлын үйл лай гэж хэлж болно. Дэлхийн уул уурхайн салбар хүнд байгаа нь үнэн. Гэхдээ дэлхийн улс орнууд уул уурхайн салбар уналаа гээд манайхан шиг наанаа баахан зовлон тоочоод цаанаа байлдаад байгаа юм хаана байна. Хямралаас хохирол багатай гарахын тулд дэд бүтцээ барьж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр зүтгэж байна. Гэтэл манайхан шиг найман жил ярьсан 280 километрхэн төмөр замаа тавьчихаж чадахгүй “зодоон” хийгээд сууж байгаа улс байна уу? Хятадыг хар л даа, экспортод чиглэсэн хөгжлийн бодлогоо яаж зохицуулж байгааг. Тиймээс бидний хувьд эхний ээлжинд Оюутолгой үйлдвэрийг дотоодын хямд цахилгаанаар хангах, нүүрсний экспортын төмөр замыг бушуухан барьж дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ажлуудыг хийвэл манай уул уурхай, түүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалт ч сэргэх бүрэн боломж байна. http://www.news.mn/r/225358

Энэ олон төрлийн саван, үс угаагчаас танд чухам ямар нь хэрэгтэйг зар сурталчилгаа хэлж өгдөг биз дээ. Эдгээр зуучлагчид байхгүй бол төмс авах гэж би ногоочинтой уулзана, мах авах гэж өөр нэг дээр нь очно, давс авах гэж хаашаа явахаа мэдэхгүй алмайрна.

Гэтэл зуучлагчид байгаа учраас би бүгдийг нь “Cупермаркет”-аас нэг дор худалдаж авдаг шүү дээ. Тэд бас ариун цэврийн хяналтыг давхар хариуцана. Амар хялбар учраас арилжаа наймаа нэмэгдэнэ, улмаар эдийн засгийн өсөлт хангагдана.

Реклам, зар сурталчилгаа: Зөв мэдээллийн хэрэгслээр зөв мэдээлэлийг зөв худалдан авагчиддаа хүргэх

Миний Сүлжээ дэлгүүрийн ХЯМД ҮНИЙН БАЯР

МИНИИ сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар 7 хоног бүрийн амралтын өдрүүдэд байнгын буюу явуулын худалдан авагчиддаа зориулан ХЯМД ҮНИЙН БАЯРЫГ сүүлийн 3-4 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байна. ХЯМД ҮНИЙН БАЯР-ын гол зорилго нь иргэд, худалдан авагч нар бараа бүтээгдэхүүний өргөн сонголтон дор, цэвэр аюулгүй орчноос хүнсний эрүүл бүтээгдэхүүнээ авах боломжийг бүрдүүлж өгч байна.

Энэхүү мэдээллийг түгээхдээ, дэлгүүр бүрийн урд хямдарсан бараа болон үнийн мэдээллийг доорх зурагт үзүүлсэнээр, том хэмжээтэй хэвлэсэн сурталчилгааг байршуулдаг ба телевизээр ажлын өдрүүдэд уг мэдээллээ зар сурталчилгаа хэлбэрээр олон нийтэд цацдаг. Ингэснээр хэрэглэгчид үнийн хямдрал болон барааны талаарх мэдээллийг авч, тус дэлгүүрийг зорьж очих нь нэмэгддэг байна



Эх сурвалж: http://minii-suljee.mn/Custom/WeekendDiscount 2016.04 сар



Жишээ 3. Онлайн худалдаа

Үүсгэн байгуулагчаа тэрбумтан болгосон онлайн жижиглэн худалдааны Amanzon компани (www.amonzon.com)- ийг мэдэхгүй хүн ховор. Анх онлайн номын худалдаагаар эхэлсэн байсан бизнес DVD, CD, видео тоглуулагчаас эхлээд электрон бараа, тавилга, хоол хүнс, үнэт эдлэл гээд хүний хэрэглэж болох бүхий л зүйлийг худалдах болтлоо өргөжсөн байна. Amanzon компани өөрийн хэрэглэгчдэд amonzon.com вэб сайтаараа дамжуулан бүтээгдэхүүний нэр төрлийн сонголт, үнийн харьцуулалт, хялбар худалдаа хийх боломж олгодог. Харин үйлдвэрлэгчид Amanzon-ий брэнд болсон вэб сайтаар дамжуулан бүтээгдэхүүнээ худалдах боломж олдог.

Улаанбаатар хотод маань хэдий нь онлайн худалдаа, үйлчилгээний бизнес хөгжиж дор бүрнээ үр өгөөжийг нь хүртэж байна. Үүний нэгийг нэрлэвэл Songo Delivery хэмээх олон рестораны хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг гар утасны аппликейшн юм. Уг үйлчилгээгээр 50 гаруй рестораны хоолыг өргөн сонголттой захиалж болно. Ингэснээр хэрэглэгчид зөвхөн пиццаг бус рестораны хоолыг ч бас захиалах, нөгөө талд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй амттай хоолоороо олонд танигдсан ресторанууд зөвхөн ирсэн үйлчлүүлэгчдэд бус онлайн худалдааг ашиглан үйлчилгээ үзүүлэх, зах зээлээ тэлэх боломжтой болно.









Харилцан ярилцах асуултууд:
  • Танд арилжаа наймаа эрхлэхэд саад болж байна уу?
  • Харилцан ярилцаж, бидэнд бичнэ үү
  • “Нүүрэндээ инээмсэглэл тодруулж чаддаггүй хүн дэлгүүр нээх хэрэггүй”. Энэ дүгнэлтийг та зөвшөөрөх үү? Яагаад?
  • Зар сурталчилгаа хийлгэх шаардлага гарвал та хаашаа хандах вэ?
Дөрөвдүгээр лекц
Би азын тэнгэрm бат итгэдэг хүн, илүү их хөдөлмөрлөх тусам их аз ивээдгийг би мэдэрсэн.

Томас Жеффeрсон

Тавдугаар лекц:
Ажил хийвэл ам тосдоно



Эдийн засгийн ухаан нь дэлхийн улс орнуудын хөгжил болон нэг улсын доторх хүн амын амьжиргааны түвшин юуны учир ялгаатай байгаа хийгээд үйлдвэрлэгчид яагаад илүү ашиг, орлого олох бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэхийг эрмэлздэг, бүтээгдэхүүнээс сонголт хийхэд хэрэглэгчдэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг болохыг ойлгоход тусалдаг.

Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хуваарилах, солилцох, хэрэглэхтэй холбоотой хүмүүсийн хооронд үүсч байгаа харилцааг эдийн засаг гэдэг. Хүний хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэгдсэн үнэ цэнэтэй зүйлс нь бүтээгдэхүүн (бараа, үйлчилгээ) юм. Хүмүүсийн хангагдаагүй хүсэл, шаардлагыг хэрэгцээ гэх бөгөөд энэ нь хязгааргүй их байдаг. Учир нь хүмүүс олон өрөөтэй том байшин, цэцэрлэгт хүрээлэн бүхий эдлэн газар амьдарч, тансаг машин унаж, гоёмсог, ганган хувцас өмсөж, эрүүл хүнс, хоол хэрэглэн, бусдаас илүү боловсрол эзэмшихийг хүсдэг. Гэхдээ энэхүү хэрэгцээг хангах нөөц, бололцоо болох хөрөнгө, орлого нь хязгаарлагдмал шинжтэй. Уг зөрчилдөөнт байдал нь эдийн засгийн ухааны судлагдахууныг бий болгодог. Хүмүүс өөрийн бүх хүслээ гүйцэлдүүлэх боломжгүй шинжийг ховор хомс байдал гэдэг. Ховор хомс байдал нь бидэнд сонголт хийхийг тулгадаг.

Эдийн засгийн ухаан нь ховор, хомс байдлыг шийдэх хувь хүн, бизнес эрхлэгч, засгийн газар, нийгмийн хийх сонголт, уг сонголтод нөлөөлж болох хөшүүрэг, хүчин зүйлсийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Эдийн засгийн ухааныг судалж буй асуудлын цар хүрээгээр нь микро болон макро эдийн засгийн ухаан гэж ангилдаг. Микро эдийн засгийн ухаан нь хувь хүн, бизнес эрхлэгчдийн хийж байгаа сонголт, уг сонголтуудын зах зээл дээрх харилцан үйлчлэл, түүнд нөлөөлөх засгийн газрын нөлөөллийг, харин макро эдийн засгийн ухаан нь дэлхийн болон үндэсний эдийн засгийн хэмжээний асуудлуудыг судалдаг. Жишээлбэл, ямар нэгэн үйлдвэрийн газар бүтээгдэхүүнийхээ үнийг хэдээр тогтоох, тухайн нөхцөлд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал нь микро эдийн засгийн судлагдахуун болдог бол эдийн засгийн өсөлт, бууралт, ажилгүйдэл, инфляцийг бууруулах нь макро эдийн засагт хамрагддаг. Эдийн засгийн ухаан хэмээх шинжлэх ухааны салбар нь XVII-XVIII зууны заагт үүссэн гэж үздэг. Түүний хөгжилд “гүйлгээний хүрээнд баялаг өсч үрждэг” гэж үздэг мерканталист үзэл, “зөвхөн хөдөө аж ахуйн салбарт зарцуулагдаж байгаа хөдөлмөр л бүтээлч шинжтэй” хэмээн номлож байсан физиократ үзэл чухал үүрэг гүйцэтгэсэн бол, 1776 онд хэвлэгдсэн Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” хэмээх алдарт бүтээл эргэлт гаргасан гэж үздэг.

Эдийн засаг гэх нэршил нь oikos (өрх гэр) ба nomos (хууль буюу дүрэм) гэсэн хоёр үгийн нэгдэл болох “Өрхийн аж ахуйг удирдах” гэсэн Грек үгнээс гаралтай.

Эдийн засгийн ухаан нь

  • ямар бүтээгдэхүүнийг (юуг) хэнд зориулж, хэрхэн яаж үйлдвэрлэх вэ ?
  • хувийн болон нийгмийн сонирхолд нийцсэн сонголтыг хэзээ хийдэг вэ ?
гэсэн үндсэн хоёр асуултанд хариулт өгдөг.

Нэг дэх асуулттай холбоотой ухагдахуунуудыг авч үзье. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр бидний үйлдвэрлэж, хэрэглэж байгаа зүйлс өөрчлөгдсөөр байна. Тухайлбал одоогоос хорин жилийн өмнө гар утас, интернетийг өнөөгийнх шиг өргөн хүрээнд хэрэглэдэггүй байсан. Иймээс бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нар ирээдүйд хүмүүс юуг хэрэглэх вэ ? гэдгийг тооцоолж, үйлдвэрлэлээ эрхлэх хэрэгтэй болдог.

Бүтээгдэхүүнийг хэрхэн яаж үйлдвэрлэхийг тайлбарлахдаа эдийн засагчид үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэж нэрлэгдэх бүтээмжит нөөцүүдийг авч үздэг. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг дөрөв ангилдаг. Үүнд:

  • Газар
  • Хөдөлмөр
  • Капитал
  • Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар
багтдаг.

Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд оролцож буй хөрсөн дээрх болон доорх бүх төрлийн баялгийг газар, зарцуулж байгаа цаг хугацаа, хүмүүсийн биеийн болон оюуны хүчин чармайлтыг хөдөлмөр гэдэг. Газар нь аливаа үйлдвэрлэлийн анхдагч нөхцөл агаад, хэмжээг нь нэмэгдүүлэх боломжгүй өвөрмөц хүчин зүйл билээ. Хөдөлмөрийн чанар нь ажлын дадлага туршлага, сургалт, боловсролоор олж авдаг хүмүүсийн ур чадвар, мэдлэгээр тодорхойлогдох хүмүүн капиталаас хамаарна. Харин бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглагддаг багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж зэргийг капитал гэдэг бол үйлдвэрлэл эрхлэх ур чадвар нь үйлдвэрлэлийг зохион байгуулахтай холбоотой хүний нөөц юм. Хэнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ ? гэдэг нь хүмүүсийн орлогоос хамаардаг. Үйлдвэрлэлийн дээрх хүчин зүйлсийг өрхүүд эзэмших ба газраасаа түрээсийн, хөдөлмөрөөс цалингийн, капиталаас хүү, ноогдол ашгийн, үйлдвэрлэх ур чадвараас урамшууллын орлого олдог.

Хоёр дахь асуултанд хариулахтай холбоотойгоор дараахь ойлголтуудыг мэдэх шаардлагатай болдог. Өдөр бүр хүмүүс юуг, яаж, хэнд зориулж үйлдвэрлэх вэ ? гэдгээс хамааран эдийн засгийн сонголт хийж байдаг. Та хувийн сонирхолдоо нийцүүлж, өөрт хамгийн зөв гэж бодогдсон сонголтоо хийдэг. Нийгмийн ашиг сонирхолд хамгийн сайн нийцсэн сонголтыг нийгмийн сонирхол гэдэг. Хувь хүмүүс өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн сонголт хийж байхад эдгээр сонголт нь эргээд нийгмийн сонирхол болох уу гэдэг асуулт гардаг.

Эдийн засгийн шийдвэр гаргалт нь ховор хомс байдлаас үүдэлтэй бөгөөд үүний илрэл нь сонголт юм. Таны хийж буй сонголт бүр ацан сонголттой тулгардаг. Орлого, хөрөнгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж, нэг зүйлийг авахын тулд өөр зүйлээс татгалзах шаардлагатай болдог. Үүнийг эдийн засгийн онолд ацан сонголт хэмээн нэрлэдэг.

Юуг гэсэн асуулт хүмүүс орлогоо хэрхэн зарцуулах, засгийн газар татварын орлогоо хэрхэн хуваарилах, бизнес эрхлэгчид юуг үйлдвэрлэхээ сонгох үед, яаж гэсэн асуулт бизнес эрхлэгчид боломжит үйлдвэрлэлийн технологиуд дундаас сонголт хийхэд, хэн гэсэн асуулт нь хувь хүмүүсийн хооронд худалдан авах чадварын хуваарилалтыг өөрчлөхөд үүсдэг. Тухайлбал, засгийн газар баян хүмүүсээс ядуучууд руу орлогыг хуваарилахад тэгш байдал ба үр ашгийн хооронд ацан сонголтонд хийхэд хүрдэг.

Ямар бүтээгдэхүүнийг хэрхэн, хэнд зориулж үйлдвэрлэх вэ ? гэдэг нь цаг хугацааны туршид өөрчлөгддөг бөгөөд бидний эдийн засгийн амьдралын чанарыг сайжралттай холбоотой байдаг. Гэхдээ эдийн засгийн амьдралын чанар болон түвшин сайжрах эсэх нь сонголтуудаас хамаарна. Өнөөгийн хэрэглээ, чөлөөт цагаа эрхэмлэх эсвэл ирээдүйн үйлдвэрлэл, хэрэглээ, чөлөөт цагаа нэмэгдүүлэхийн хооронд бид гурван ацан сонголттой тулгардаг. Хэрэв бид хийхийг хадгалбал илүү их капитал худалдан авч, үйлдвэрлэлээ өсгөж чадна. Хэрэв бид чөлөөт цагаа багасгавал сурч боловсорч, өөрсдийгөө хөгжүүлж, илүү бүтээмжтэй болно. Хэрэв бизнес эрхлэгчид багыг үйлдвэрлэж, нөөцөө шинэ технологийг судлах, хөгжүүлэхэд зарцуулбал, тэд ирээдүйд ихийг үйлдвэрлэж чадна. Эдгээрээс хийсэн сонголт нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, түүний өсөлтийн хурдыг нэмэгдүүлдэг.

Ацан сонголтой холбоотой өөр нэг ухагдахуун үүсдэг нь алдагдсан боломжийн зардал юм. Ямар нэг сонголтыг хийхийн тулд татгалзсан хувилбаруудаас хамгийн үнэ цэнэтэй хувилбарыг сонгогдсон үйл ажиллагааны алдагдсан боломжийн зардал гэнэ. Хүмүүс өөрсдийн нөөцийг ашиглан, хийсэн зүйлсийнхээ нэмэгдүүлсэн өөрчлөлтийн үр дагаврыг тооцдог. Үйл ажиллагааны нэмэгдүүлсэн өсөлтийг даган бий болсон үр өгөөж нь түүний ахиу үр өгөөж, харин үйл ажиллагааны нэмэгдүүлсэн өсөлтийг даган бий болсон алдагдсан боломжийн зардал нь түүний ахиу зардал юм. Ямар ч үйл ажиллагааны хувьд хэрэв ахиу өгөөж нь ахиу зардлаасаа их бол хүмүүс тухайн үйл ажиллагааг нэмэгдүүлэх хөшүүрэг болно. Хэрэв ахиу зардал нь ахиу өгөөжөөсөө их бол хүмүүс тухайн үйл ажиллагааг багасгах хөгшүүрэг болно. Хөшүүрэг нь тухайн үйл ажиллагааг урамшуулж байгаа шагнал, эсвэл түүнийг мохоож буй шийтгэл болох ба нийгмийн сонирхол болон хувийн сонирхлыг давхцуулах гол түлхүүр юм.

Эдийн засагчид хүний төрлөхийн араншин нь байгалиас заяагдсан бөгөөд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө байдаг гэж үздэг. Хувийн ашиг сонирхолоо дагасан үйлдэл нь хувиа хичээсэн үйлдэл байх албагүй. Хэрэв хүний төрөлх араншин нь байгалиас заяагдсан бөгөөд хувийн ашиг сонирхлын төлөө байдаг бол хэрхэн нийгмийн ашиг сонирхлыг бий болгох вэ ? гэсэн асуулт гарна. Эдийн засагчид үүнд хариулахдаа нийгмийн сонирхлын төлөө ажиллах хөшүүргийг бий болгоход институцын үүрэг чухал хэмээн онцолдог. Хүмүүсийн хийж буй үйл хөдлөлийг хязгаарлаж байгаа дүрэм, журам, ёс заншил, дэгийг институц гэдэг. Институц нь албан ба албан бус гэж ангилагдах ба төр, байгууллага, холбоод, нийгэмлэг зэргээс гаргасан дүрэм, журам нь албан институц юм. Харин шашны хийгээд тухайн ард түмний ёс заншилтай холбоотой хязгаарлалтууд нь албан бус институц болдог. Тухайлбал, бидний шүтдэг шашны зарим зан үйл, номлол нь хүмүүсийг үйлдлийг хязгаарладаг. Хувийн өмчийг хамгаалах болон зах зээл дээрх сайн дурын солилцоог дэмжих хууль хувийн болон нийгмийн сонирхлыг нийцүүлэхэд гол үүрэгтэй.

Эдийн засагчид позитив болон норматив гэсэн хоёр үзэл баримтлалд хуваагддаг. Эдийн засгийн субьектүүдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны өнөөгийн байдлыг баримтаар баталгаажуулан тайлбарлахыг шаарддаг эдийн засагчдыг позитив эдийн засагчид гэдэг бол дээрх зүйлсийг ийм, тийм байх ёстой хэмээн норм, хэм хэмжээнд тулгуурлан авч үздэг тал нь норматив эдийн засагчид юм.

Эдийн засгийн үйл хөдлөл нь маш олон тооны хүчин зүйлээс шалтгаалдаг хүндрэл бэрхшээлээс ойлголтуудын хамаарал, нөлөөллийг хялбар тодорхойлох боломжгүй байдаг. Иймд “бусад зүйлс хэвээрээ байхад” (ceteris paribus) гэсэн таамаглалыг тавьж, бодит байдлыг хийсвэрлэн авч үздэг. Энэхүү хийсвэрлэл нь ойлголтын зарим төөрөгдөл, гажуудлыг үүсгэдэг талтай. Эдийн засгийн онол нь хүмүүсийн хийж буй сонголтууд, эдийн засгийн гүйцэтгэлийн талаарх бидний ойлголтыг нэгтгэн ерөнхийлсөн байдал юм.

Эдийн засгийн хүчин зүйлсийн өөрчлөлт нь тогтвортой бус байдгаас хоёр янзын төөрөгдөлд ордог. Нэгжийн хувьд биелэх чанар нь нийтэд биелэнэ эсвэл нийтийн хувьд биелэх чанар нь нэгжид биелэнэ гэсэн худал мэдээллийг бүрэлдэхүүний төөрөгдөл гэх ба нэг дэх үйл явц бий болсны учраас хоёр дахь нь бий болох ёстой гэсэн худал мэдээллийг учир шалтгааны төөрөгдөл гэдэг.

Эдийн засгийн харилцаанд оролцогч субьектүүд, тэдгээрийн хоорондын харилцаа ямар механизмаар дамжин хэрэгждэг талаар авч үзэе. Эдийн засгийн харилцаанд оролцогч хүмүүсийг тэдгээрийн ашиг сонирхол, харилцааг үүсгэгч хүчин зүйлс, арга, хэрэгсэл зэргээс хамааруулан дөрвөн үндсэн бүлэгт хуваадаг ба хүмүүсийн эдгээр бүлгүүдийг эдийн засгийн субьектүүд гэдэг. Үүнд:

  • Өрх
  • Пүүс
  • Төр
  • Гадаад сектор
гэсэн субьектүүд багтдаг.

Өрхийг хэрэглэгч, пүүсийг үйлдвэрлэгч, төрийг эдийн засгийн харилцааг зохицуулагч гэж авч үздэг ба тухайн улсын эдийн засгийн субьектүүд гадаад бусад орнуудын субьектүүдтэй харилцаанд ордог эдийн засгийг нээлттэй эдийн засаг гэдэг. Онолын хувьд анхлан судлаачдад цэгцтэй ойлголт өгөх зорилгоор улс орнуудыг хоорондоо эдийн засгийн харилцаанд ордоггүй гэж хийсвэрлэн, хялбаршуулсан загвар байгуулдаг ба энэхүү хийсвэр эдийн засгийн тогтолцоог хаалттай эдийн засаг хэмээдэг. Хүмүүс хаалттай эдийн засаг 21-р зуунд байхгүй гэж маргах талтай ч, дэлхийн эдийн засгийг нэг тогтолцоо гэж үзвэл хаалттай эдийн засаг болно. Нээлттэй эдийн засагт бусад улс орнуудын эдийн засгийн субьектүүдийг нийтэд нь гадаад сектор хэмээн үздэг.

Пүүс нь эдийн засгийн хүчин зүйлсийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгмийн хязгааргүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах замаар ашиг олдог, бие даан шийдвэр гаргах чадвартай эдийн засгийн субьект юм. Харин өрхүүд нь газар, хөдөлмөр, капитал, үйлдвэрлэл эрхлэх ур чадварыг эзэмшдэг, эдгээрийг зах зээлд нийлүүлж, пүүсүүдэд зарах замаар орлого олж, түүгээрээ пүүсээс бүтээгдэхүүн худалдан авч, ханамжаа хамгийн их байхаар хэрэгцээгээ хангадаг, бие даан шийдвэр гаргах чадвар бүхий эдийн засгийн харилцааны үндсэн субьектийн нэг юм.

Пүүс, өрх нь эдийн засгийн үндсэн суурь субьектүүд бөгөөд эдгээр нь захуудаар дамжин эдийн засгийн харилцаанд ордог. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хүчин зүйлс, санхүүгийн хэрэгслүүдийг худалдан авах болон худалдах үйл ажиллагаа явагдаж буй талбарыг зах гэдэг. Захыг ямар бүтээгдэхүүнийг арилжаалж, солилцож байгаагаар нь бүтээгдэхүүний, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн, санхүүгийн гэх зэргээр ерөнхийлөн ангилдаг. Зөвхөн хэрэглээний бараа, үйлчилгээг борлуулж буй захыг бүтээгдэхүүний, газар, хөдөлмөр, капитал зэргийг солилцож буй захыг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах гэх ба санхүүгийн хэрэгслийн худалдаалж буй захыг санхүүгийн зах гэнэ. Эдгээр нь ерөнхий ангилал бөгөөд тухайлсан бүтээгдэхүүн, хүчин зүйлээс нь хамааруулан барааны зах, үйлчилгээний зах, хөдөлмөрийн зах гэх мэтчилэн нарийвчлан ангилдаг. Энэ утгаар авч үзвэл дэлгүүр ч зах, ресторан, бар ч зах, сургууль ч зах, банк ч зах болно. Эдгээр нь юуг борлуулж байгаагаараа л ялгаатай боловч, эдийн засгийн харилцааны мөн чанарын хувьд нэгэн ижил билээ. Ямар нэг хүнсний дэлгүүрт арилжаа явагдахад түүнд энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн пүүс, түүнийг төлөөлсөн худалдааны төлөөлөгч буюу дэлгүүрийн эзэн, худалдагч, нөгөө талаас худалдан авах гэж буй өрхийн гишүүн буюу хэрэглэгч гэсэн эдийн засгийн хоёр субьект харилцаанд оролцоно. Сургууль нь боловсролын үйлчилгээ үзүүлж буй зах бөгөөд түүнд боловсролын үйлчилгээг үзүүлж байгаа сургууль, түүний төлөөлөл болох багш, нөгөө талаас үйлчилгээ авч байгаа өрхийн гишүүн сурагч, тэдгээрийн эцэг, эх эдийн засгийн харилцаанд ордог.

Захуудад дор хаяж эдийн засгийн хоёр субьект өөр, өөрийн ашиг сонирхлын үүднээс харилцан ашиг тустай байдлаар оролцдог. Нэг субьект нь худалдан авагч, нөгөөх нь худалдагч тал болно. Худалдан авагч тал чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг аль болох хямд авахыг эрмэлзэж байдаг бол худалдагч тал бүтээгдэхүүн, хүчин зүйлсээ аль болох үнэтэй борлуулж, их орлого, ашиг олохыг эрмэлзэж байдаг. Бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй зарж, илүү их ашиг олох гэсэн худалдагчийн сонирхлыг, хямд авах гэсэн худалдан авагч талын сонирхол, боломж нь хязгаарлаж байдаг. Ер нь энэ хоёр талт сонирхол л зах зээлийн гэх тэнцвэрийг үүсгэх үндсийн үндэс болдог билээ.

Бүтээгдэхүүний захад пүүс бараа, үйлчилгээг нийлүүлэх ба харин өрх түүнийг худалдан авагч байдлаар эдийн засгийн харилцаанд оролцдог бол үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн буюу нөөцийн зах дээр газар, хөдөлмөр, капитал, ур чадварыг өрх нийлүүлж, пүүс худалдан авдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний болон хүчин зүйлсийн захаар дамжин өрх, пүүсүүд эдийн засгийн бие биетэйгээ нөлөөлөгч харилцаанд ордог. Гэхдээ зах бүрт өөр, өөрийн ашиг сонирхлоор оролцдогийг дээр тайлбарласан билээ.

Зах дээр хэн нэгэн худалдан авагч, худалдагч талдаа хариу үйлдэл болгож төлбөр төлдөг. Тухайлбал бүтээгдэхүүний захаас өрх ямар нэгэн бараа, үйлчилгээг худалдан авахдаа түүний үнийг худалдагч талд төлж, зардал гаргадаг бол энэ үнэ нь пүүсийн хувьд орлого болно. Хүчин зүйлийн захаас пүүс хөдөлмөр худалдан авахдаа түүнд төлбөр болгож цалин өгөх ба энэ нь пүүсийн хувьд зардал болж гарна. Харин хөдөлмөрөө худалдсан өрхийн хувьд цалин нь өрхийн орлого юм. Хэр их хөдөлмөрлөнө төдий чинээ цалингийн орлого олох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл “ажил хийвэл ам тосдох”-ын учир энэ буй заа. Ийм байдлаар эдийн засгийн субьектүүд бие, биенээсээ хамааралтай, нягт шүтэлцсэн харилцаанд оршдог билээ.

Энэ зурагт хаалттай эдийн засагт өрхүүд, пүүсүүд, төр гэсэн гурван субьект, гурван захаар дамжин хэрхэн эдийн засгийн харилцаанд ордгийг дүрслэв. Үргэлжилсэн шугамаар бодит бараа, материал, эдийн засгийн нөөцийн урсгалыг, тасархай шугамаар мөнгөн урсгалыг харуулав.

Төр нь пүүс болон өрхүүдийн эдийн засгийн харилцаанд орох явцад бие, биенээ хохироосон, эрх ашгийг нь хөндсөн үйлдэл хийх, харилцааг гацаанд оруулах аливаа үйлээс оролцогчдыг хамгаалах, хувийн сонирхлыг нийтийн сонирхолтой нийцүүлэх зорилгоор харилцаанд оролцож, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг.

Төр захууд дээр явагдаж буй харилцааны явцад хяналт тавьж, оролцогчдын эрх ашгийг хамгаалсны төлөөсөнд пүүс болон өрхөөс татвар авч өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Төр үүргээ гүйцэтгэхдээ харилцаанд оролцогчдын дотоод үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс холилдон оролцохоос аль болох зайлсхийж, тэдэнд боломж олгох, эрх ашгийг хамгаалах, зах зээлийн үйл ажиллагааг үр ашигтай байлгах зарчмыг баримтлах ёстой.

Тухайн улсын хувьд нэг жилийн турш үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний өртгөөр илэрхийлсэн хэмжээг тухайн улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) гэдэг. ДНБ нь тус улсын эдийн засгийн хүчин чадал, баялаг бүтээх чадамж, иргэдийн нь амжиргааны түвшинг тодорхой хэмжээнд илэрхийлдэг үзүүлэлт юм. ДНБ-ийг хоёр аргаар тооцоолдог. Нэгд, эдийн засгийн субьектүүдийн бүтээгдэхүүн худалдан авахад гаргасан зардлаар нь тооцно. Жилийн туршид пүүсүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс өрхүүд хувийн хэрэглээндээ, пүүс, компаниуд өөртөө хөрөнгө оруулалтандаа, төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах хэрэгцээндээ худалдан авдаг. Эндээс

ДНБ=Өрхийн хувийн хэрэглээ+Пүүсийн хөрөнгө оруулалт+ +Засгийн газрын хэрэглээ=Нийт зардал

гэсэн тэнцэл биелдэг.

Нөгөө талаас эдийн засгийн субьектүүд эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авахын тулд орлого олдог. Өрхүүд өөрийн эзэмшлийн хөдөлмөр, газар, капиталаа пүүсийн үйлдвэрлэлд хэрэглүүлсний хариуд цалин, хүү, түрээс, ноогдол ашиг, өмчийн орлого олдог бол засгийн газар буюу төр эдийн засгийн зохицуулалтыг хийсний хариуд татварын орлогыг олдог. Пүүс хөрөнгө оруулалтын бараа худалдан авахдаа өрхийн хуримтуулсан мөнгийг зээлж санхүүжүүлдэг. Тиймээс ДНБ-ийг худалдан авах шаардлагатай орлогын хэмжээ мөн ДНБ-тэй тэнцүү байдаг.

ДНБ=Цалин+Хүү+Түрээс+Ноогдол+Өмчийн орлого+Татвар=Нийт орлого

Дээрх хоёр тэнцэлээс НИЙТ ОРЛОГО=НИЙТ ЗАРДАЛ гэсэн хоёр талт зарчим урган гардаг.

Тавдугаар лекц
Аж үйлдвэрлэл нь суу билгээс илүү сайн хүлэг унахтай адил.

Волтер Липмэнн

Зургадугаар лекц:
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс



Нэг залхуу хүн “унжиж байснаас унаад ирээсэй” гэж харж суусаар байгаад өлсөөд үхсэн юм гэнэ билээ. Тэгэхээр хөдөлмөрлөхгүй бол, өөрөөр хэлбэл хүч чадал, оюун ухаанаа зарахгүй бол ам тосдох тухай яриа байхгүй нь мэдээж. Нөгөө талаас ажил хийхэд багаж, тоног төхөөрөмж, товчоор хэлбэл хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөдөлмөрөө зөв зохион байгуулах, хорших асуудлууд бас бий.

Хүн болгон дархан байж болох байх, харин уран дархан болох хэцүү. Би хувьдаа, уран дархан гэж тухайн мэргэжилдээ өндөр ур чадвар эзэмшсэн хүнийг хэлдэг гэж ойлгодог. Ажил мэргэжилдээ үнэхээр уран дархан болж чадвал таны амьдрал ахуй сайжрах нэг нөхцөл хангагдана. Тиймээс хэн ч бай ажил хөдөлмөртөө үнэнч байж ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд чармайх хэрэгтэй. Урьд, юу ч чадахгүй мөртлөө намдаа үнэнч гэдгээр ахиж дэвшдэг хүн олон байсан. Тиймээс тэд нийгмийн баялгийг арвижуулах биш харин хорогдуулдаг байв.

Хоёр дархан байлаа гэхэд, хэн илүү сайн тоног төхөөрөмжтөй нь олныг үйлдвэрлэнэ шүү дээ. Хэн илүү боловсронгуй техник технологи хэрэглэж байна төдий чинээ илүү бүтээмжтэй байна. Гар хөрөөгөөр мод хөрөөдөх, цахилгаан хөрөө ашиглах ямар ялгаатай билээ. Морин тэргээр ачаа тээх, ЗИЛ-130 машинаар зөөх, ямар ялгаатай билээ. Тоног төхөөрөмжөө сайжруулахыг хөрөнгө оруулалт гэж хэлээд байгаа юм.





Та хэмнэсэн мөнгөөрөө цахилгаан хөрөө (өөр юу хэрэгтэйгээ) худалдан аваад, үйлдвэрлэлд хэрэглэж байвал хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Зөв хөрөнгө оруулалт л таны үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлнэ.

Техникийн дэвшил бол үйлдвэрлэлийн үр дүнг нэмэгдүүлдэг нэгэн хүчин зүйл билээ. Уурын машин, дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан болон цөмийн эх үүсгүүр, бүгд л та бидний булчингийн хүчийг орлож байна. Хөргөгч, телевиз, гар утас, машин, магнитофон, компьютер зэрэг нь бидний ахуйг эрс өөрчилж байна. Хамгийн гол нь цаг хэмнэж байна.

Хөдөлмөр, хөрөнгө оруулалт, техникийн дэвшил бүгдээрээ байж болно. Хэдий тийм ч эдийн засгийн зөв зохион байгуулалт байхгүй бол бас л явахгүй. Эдийн засгийн үр ашигтай зохион байгуулалтыг хуулиар зохицуулж, урамшуулж байх нь чухал билээ. Тухайлбал, өмчийн эрх түүний дотор оюуны өмчийн эрхийг баталгаажуулах явдал нэн чухал. Дуучдын дууг хулгайгаар хуулж олшруулна гэдэг нь шинэ шинэ авъяастан тодрох бололцоог хааж байгаа хэрэг шүү дээ. Аж ахуйн нэгж өсөж томрох, хамтран ажиллах бололцоог татварын хуулиар дэмжихгүй бол бүгд л хувиараа хөдөлмөр эрхлэгчид байх болно биз дээ.

Бас нэг хүчин зүйл бол газар билээ. Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ газар дээр л явагдаж байгаа. Газрыг зүй зохистой эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх хүчин зүйлийг манайд дэндүү дутуу ашиглаж байгаагийн улмаас газрын маргаан дэгдсээр л байна.

Жишээ 1. Цензургүй яриа. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин О. Батсүхийн оролцсон дугаараас

Сурвалжлагч: Зун хөдөөгүүр явахад нэг зүйл ажиглагдсан. Малчид бэлчээрээ булаацалдаад ихээхэн хэрүүл зодоон болох юм. Танай тэрүүгээр ямар байна?

Малчин О.Батсүх: Ер нь цөмөөрөө хавтай байдаг. Ер нь тэгээд ургах ургахгүй ургамал нь муудчихсан. Үнэндээ эзэнгүй юм иймэл байдагдаа. Хүмүүс бэлчээрийг хувьчилж болох, болохгүй л гээд ярьдаг. Би боддог юм хувьчлах гэхээс илүүтэй эзэнтэй л болгох, хүн хүнд нь хариуцуулж даалгах хэрэгтэй. Эзэнгүй юм гэж эзэнгүй л байдаг. Бид анх өмч хувьчлал гар ирээд л малыг малчдад өгөхийн гэхээр за Улаанбаатарынхан тураад үхэх юм байна гэж ярьдаг байсан юм, гэвч хувьчлаад цөмөөрөө л болж байгаа биздээ. Түүнтэй адилхан бэлчээрийг хувьчилчих юм бол хоорондоо байлдаад сүйд болох биш харин ч эв эвээ олно.

Сурвалжлагч: Бэлчээр хувьчлагдахгүй бол их эвгүй болсон юм байна?

Малчин О.Батсүх: Нэг газар жаахан бороо ороотлоо гэхэд, юу гэдгийн Доржийн нутаг дээр бороо орлоо гэхэд долоон талаас нь дуусгачаад давхиад явж өгнө. Эзэнгүй учраас. Тэгвэл Доржийн нутаг дээр бороо орсон гэелдээ би малаа оруулахын тул Доржид төлбөр төлнөшдээ, эсвэл би Доржийн нутгаар дамнаад нүүх, малаа гаргахад төлбөр төлнөшдээ. Тэр булаг шанд байдаг юм бол ах нь өнжиж хоноод гарьядаа гээд Дорж гэдэг хүнтэй би тохирношдээ. За ах нь энүүгээр хоёр хоноод нүүгээд гармаар байнаа, өө тэг тэг та хоногт 50,000 төгрөг бодоод өгөөрэй гэж болношдээ. Одоо би тэгж 10 хоног бэлчээрийг нь талхлахгүйшдээ. Их төлбөрт унана, хурдхан шиг л тэрүүгээр нүүгээд гарахыг бодно тиймээ. Ерөөсөө эдийн засгийг мөнгөтэй, идэх уух юмтай нь холбоод өгөхөд болдог байхгүй юу. Ер нь бэлчээрийн доройтол эзэнгүйгээс л болсон.
Харилцан ярилцах асуултууд:
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай хүчин зүйлсийг нэрлэ.
  • Газрын харилцааны асуудлаар санал бодлоо хуваалцана уу?
  • Хөрөнгө оруулалт гэдгийг та хэрхэн ойлгож байна вэ?
  • Оюуны өмч гэж юу вэ?
Зургадугаар лекц

Долдугаар лекц:
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй



“Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг. Тиймээс ч та бидний орлого харилцан адилгүй байдаг. Та хэн нэгэнд ямар нэгэн ажил үйлчилгээ үзүүлж байж л орлого олно. Нийгэмд үнэхээр өндөр үнэлэгдэх бараа үйлчилгээг зах зээлд нийлүүлж байгаа хүн л орлого ихтэй байна. Хэрвээ та бусдад хэрэгтэй зүйл өгч чадахгүй бол таны хөдөлмөр үнэлэгдэхгүй, орлого тань бага байх болно. Ингэхлээр юуны өмнө та өөрийн давуу талаа олж илрүүлэх асуудал тавигдаж байгаа биз? Би юунд гаршсан билээ, юуг бусдаас илүү их үнэлж байна? Би ур чадвар, мэргэжлээ яаж дээшлүүлэх вэ? Зэрэг асуудлууд гарч ирнэ.

Та өөрөө болон үр хүүхдээ боловсролтой болгохын тулд мөнгө хөрөнгө зардаг. Тэд сурч боловсроод эмч, инженер, зоотехник, нягтлан зэрэг мэргэжилтнүүд болон гарч ирнэ. Нэг хэсэг хүмүүс юуг илүү их үнэлж байна? Би ур чадвар, мэргэжлээ яаж дээшлүүлэх вэ? Зэрэг асуудлууд гарч ирнэ. Нэг хэсэг хүмүүс мэргэжлийн боловсрол эзэмшин мужаан, цахилгаанчин, худалдагч болдог. Бас нэг хэсэг нь бизнес эрхэлнэ.





Мэргэжлээ сонгоно гэдэг амаргүй, олон хүчин зүйл нөлөөлнө. Магадгүй та орчноо, сум, аймаг, улс эх орноо өөрчлөн шинэчлэх хүсэлтэй байж болно. Мөнгөтөй болж баяжих хүсэлтэй ч байж болно. Үүнд буруу зүйл огт үгүй. Хамгийн гол нь зорилгодоо хүрэхийн тул, эхлээд мэргэжил мэдлэгтэй болох гэж чармайх хэрэгтэй юм.

Их орлоготой (баян гэгдэх) хүмүүст манайхан таагүй ханддаг нь хуучин социализмаас уламжлалтай. Энэ лав зальдаж, луйвардаж л баяжсан, бусдыг мөлждөг гэсэн ойлголт байдаг. Таны орлого таны идэвх зүтгэл, овсгоо санаачлага, шинийг мэдрэх, эрсдлийг үнэлэх чанар, мэргэжлийн ур чадвар зэргээс хамааралтай. Өөрөө орлого багатай байгаагаа бусдаас болж байгаа мэтээр ойлгох нь ухвар мөчид ойлголт. Баян чинээлэг хүмүүс ихэнхдээ өрөөл бусад олон хүний амьдрал ахуйг тэтгэж залгуулж байдаг.



Онигой: /Мөнхцэцэг/

Бурхан багш дэлхий тойрон буян үйлдэж явжээ. Америкт очоод Джонтой уулзаж амьдрал ахуйг нь асуужээ.

Джон - Ёстой хэрэг алга гэж хариулав.

Бурхан - Яав, юу болов гэж асуув.

Джон - Та тэр Смитыг хар даа: хоёр давхар байшинтай, авгай, хүүхэд нь хүртэл машинтай, гэтэл би ганц давхар, таван өрөө байшин, ганц машинтай, түүнийг авгай бид хоёр байнга булаацалдаж... хэцүү байна” гэв.

Бурхан – Чи тэгээд юу хүсэж байна гэв

Джон – Та намайг Смит шиг болгоод өгөөч гэлээ.

Бурхан багш хүслээр нь болгожээ.

Дараа нь бурхан багш Францад очоод Жактай уулзаж өнөөх л асуултаа асууж гэнэ. Жак - амьдрал ёстой хэрэг алга. Та тэр Жанийг хар даа. Гоё байшинтай, сарын 10,000 долларын цалинтай, царайлаг сайхан эхнэр бас нууц амрагтай. Гэтэл би дөнгөж 5,000 долларын цалинтай, нууц амраг ч байхгүй гэжээ.

Бурхан – чи юу хүсэж байна гэхэд

Жак – Та намайг Жан шиг болгоод өгөөч гэв.

Хүслээр нь болжээ.

Ингэж бурхан багш явсаар Монголд ирж Доржтой уулзан нөгөө л асуултаа асууж гэнэ.

Дорж – Амьдрал ёстой хэрэг алга. Та тэр Дондогийг хар даа. Гурван өрөө байртай. Сайхан эхнэртэй. Хүүхдүүд нь бүгд дээд сургууль төгссөн. Бас нэг жийп машинтай. Гэтэл би ганц өрөөнд. Манай энэ нэг юм жил болгон хүүхэд цувуулаад суух ч газар олдохгүй юм. Машин тэрэг ч байхгүй... хэцүү байна” гэжээ.

Бурхан - тэгээд чи юу хүсэж байна гэхэд,

Дорж - та тэр Дондогийг над шиг болгоод өгөөч гэжээ.

Урлагийн болон спортын одууд олон сая төгрөгийн орлоготой байдаг. Тэдний ур чадварыг бахархан үзэж харахын төлөө ба бид мөнгө төлөхөд бэлэн байдаг шүү дээ. Яг тэдэнтэй адил өөрийн бараа үйлчилгээг олон түмэнд түгээж чадсан хүн амжилтад хүрч байгаа юм. “Микрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүнээр тооцогддог/“Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүнээр тооцогддог байв.” болгох уу? (бурхан болсон учраас) Энэ хүний овсгоо санаачлагаас хичнээн зуун сая хүн хожиж байна даа.

Харилцан ярилцах асуултууд:
  • Дээрх онигоог ярилц. Баян чинээлэг хүнд ханддаг таны хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
  • Таныг мэргэжлээ сонгоход ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
  • Өөрийн тань давуу тал юу вэ? Энэ тухай найз нөхөд, таныг сайн мэддэг хүмүүсээс асуу.
Долдугаар лекц
Эдийн засаг гэдэг бол хязгааргvй хэрэгцээ шаардлагыг хязгаарлагдмал нєєцийн тусламжтайгаар хангах урлаг юм.

Лоренс Питер

Наймдугаар лекц:
Зах зээл урамшуулал, хариуцлага, шийтгэл дээр тогтдог



Хөрөнгө оруулалтын олон төсөл хэрэгжүүлэх бололцоо байдаг. Зарим нь нийгмийн баялгийг арвижуулан улс орны хөгжлийн хүчин зүйл болж байхад зарим нь хөрөнгө мөнгийг үрэгдүүлэн нийгмийн баялгийг агшааж, эдийн засгийг уналтанд оруулдаг. Эхнийхийг нь дэмжих, удаахтай нь тэмцэх хэрэгтэй. Энэ үүргийг зах зээлийн ашиг алдагдлын систем хангадаг.

Аж ахуйн нэгжийг орц, гарцын тогтолцоо гэж хэлж болох юм.

Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад хэрэглэж байгаа зүйлийг (түүхий эд, материал, байр, гэрэл цахилгаан, ажиллах хүч г.м) ОРЦ гэж нэрлэе. Үйлдвэрлээд гаргаж байгаа зүйлийг (талх гутал, хувцас, сандал ширээ, цахилгаан, мах, сүү, кино г.м) ГАРЦ гэж нэрлэе. ОРЦ--------ҮЙЛДВЭРЛЭЛ--------ГАРЦ





Аж ахуйн нэгж нь тодорхой орц худалдан авч боловсруулаад гарц болгон хэрэглэгчдэд хүргэнэ. Борлуулалтын орлого нь зардлаас давсан нөхцөлд аж ахуйн нэгж ашиг олдог. Тухайн бараа үйлдвэрлэхэд зарцуулсан зардлаас илүү их үнэ цэнэтэй гэж хэрэглэгч үзвэл ашиг гарч ирдэг.

Бараа нь худалдан авах хүсэлтэй байгаа эсэхээр үнэлэгддэг бол, зарцуулсан зардал нь алдагдсан боломжоор илэрхийлэгдэнэ.

Үйлдвэрлэж байгаа барааныхаа үнэ цэнийг өсгөлгүй. Бууруулсан тохиолдолд алдагдал үүснэ. Буруу шийдвэр гаргасны, үйлдвэрлэлээ зөв зохион байгуулж чадаагүйн, зах зээлийн мэдрэмжгүйн төлөө хүлээж буй нэг ёсны шийтгэл бол алдагдал юм. Нөөц хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, үрэн таран хийхийг зогсоох зах зээлийн арга нь алдагдал, улмаар дампуурал юм.

Жижигхэн оёдлын үйлдвэр байжээ. Сард 1000 цамц оёхын тулд байрны хөлс, тоног төхөөрөмж, даавуу, товч, хөдөлмөрийн хөлс зэрэгт зориулан 2.000.000 төгрөгийн зардал гаргадаг гэж тооцъё. Цамц бүрээ 2200 төгрөгөөр зарж чадвал ашигтай ажиллана. Худалдан авагч, энэ цамц зарцуулсан 2000 төгрөгөөс илүү үнэтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд худалдан авч байна гэсэн үг. Ингэхлээр цамц бүрээс 200 төгрөгийн ашиг олсон байна.

Хэрвээ цамцаа 1700 төгрөгөөс илүү үнээр зарах боломжгүй бол цамц бүрээс 300 төгрөгийн алдагдалд орно. Хэдий 2000 төгрөгийн нөөц түүхий эд зарцуулсан ч та үнэ цэнийг нь нэмэгдүүлсэн биш харин бууруулсан байна гэж хэрэглэгч үздэг байна.

Хүний таашаал байнга хувиран өөрчлөгддөг байна. Тодорхой бус байдал, төгс бус мэдээлэл, технологийн дэвшлийн үед бид амьдарч байна. Бизнест хүчээ сорин шийдвэр гаргаж байгаа хүмүүс маргааш үнэ ханш ямар байх, үйлдвэрлэлийн зардал яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Тодорхой мэдлэг боловсролтой хүн чиг хандлагыг ажиглан таамаглал хийнэ.

“Ноолуураар эхлээд ноосоор залгасан, төгсгөлгүй үргэлжлэх урамшуулал, халамжлалын тогтоол"

Монголын засгийн газар малчдын тушаасан нэг кг ноолуур бүрт 5000 төгрөгийн урамшуулал өгч эхлээд, үүнийгээ даамжруулан 2011 оны алдарт 30-р тогтоолоор цар хүрээг нь хонины ноос, тэмээний ноос, арьс ширний урамшууллаар өрөгжүүлж, өнөөг хүртэл хэрэгжүүлсээр байна. Тухайлбал малчдын тушаасан нэг кг хонины ноос тутамд 2000 төгрөгийн урамшууллыг төрөөс шууд малчдад олгодог. Энэхүү засгийн газрын хөтөлбөр нь мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хугацаанд дунджаар жил бүр 20 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үр дүн нь юу вэ гэвэл шинээр 2000 орчим ажлын байр бий шинээр бий болсон, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн, татварын орлого өссөн, малчдын орлого нэмэгдсэн гэх мэтээр ярих байх. Гэвч энэ үйл ажиллагааны зардал нь бэлнээр 100 гаруй тэрбум төгрөг, үүн дээр нэмэх нь зах зээлийн тогтолцоог төр оролцож гажуудуулснаас үүсэж буй нийгмийн алдагдал, хэт үйлдвэрлэл, эрүүл бус ноос, ноолуурын зах зээл байна. Өөрөөр хэлбэл, энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд төрөөс гарч буй зардлыг тооцохгүйгээр түүхий эдийг хямд авсан мэтээр төсөөлж, бүтээгдэхүүнийг зардлаас ч бага үнээр борлуулж байж болох юм. Компанийн халааснаас урамшууллын мөнгө гарахгүй байгаа учир бүтээгдэхүүнийг чанаржуулж өндөр үнэ цэнэтэй болгох, бодит зардлыг бууруулах тал дээр төдийлөн анхаарах шаардлагагүй, гадаад өрсөлдөгчидтэй өрсөлдөх шаардлагагүй тийм эрүүл бус бизнесийг үүсгэж байна. Үүнийн оронд хөнгөлөлттэй зээлийг нь олгоод л бусад асуудлыг компанид үлдээвэл хамаагүй илүү үр дүнд хүрэх юм. Энэ урамшууллын тогтолцоо хэзээ хүртэл үргэжлэх вэ? хэзээ нэг цагт зогсвол компани хэрхэн түүхий эдээ татах вэ? гэдэг асуулт маш хүнд болно.


Харилцан ярилцах асуултууд:
  • Алдагдал, дампуурал гэдэг ойлголтын талаар ярилц.
  • Аж ахуйн нэгжийг энэ лекцэнд юу гэж тодорхойлсон байна.
  • Сонины мэдээг анхааралтай уншиж ярилц. Орц, гарц нь юу байв?
  • “Ашиг олох бололцоо хаа сайгүй байгаа, гол нь олж харахад л оршино”. Энэ дүгнэлттэй санал нийлэх үү?
Наймдугаар лекц
Бүх мөнгөн дэвсгэрт нь итгэлцлийн эд хэрэгсэл юм

Адам Смит

Есдүгээр лекц:
Үл үзэгдэх гар



Хувийн сонирхлыг нийгмийн сонирхолтой хослуулдаг нь зах зээлийн давуу тал билээ. Байгаа нөөц хөрөнгийг хэрхэн зарцуулбал хамгийн үр ашигтай байх вэ гэж та боддог байх. Хүн бүр эн түрүүнд өөрийнхөө эрх ашиг, сонирхлыг бодож байгаа нь эндээс харагдана. Социализмын үед бол таныг хувиа хичээсэн, хамгийн муу хүн гэх байсан биз. Монголыг зогсонги байдалд оруулсан зүйл ердөө л энэ. Улс төрийн нэг л буруу шийдэл, мулгуу номлол ямар их гай авчирдгийг эндээс харж болно.

Хүн өөрийнхөө ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавих нь зүйтэй бөгөөд үүнийг үгүйсгэнэ гэдэг байгаль, бурханы сургаалийг сөрж байгаа хэрэг. Коммунистууд нэг зүйлийг олж хардаггүй юм. Хүн хувийн ашиг сонирхлоо тэргүүн ээлжинд тавьдаг хэдий ч тэр нь зөвхөн нийгмийн харилцаагаар дэмжиж хэрэгждэг билээ. Нийгэмд хэрэгтэй, нийгэм хүлээн авсан, төлбөр хийхэд бэлэн байгаа ажил үйлчилгээг гүйцэтгэж байж л тухайн хүний хувийн амин ашиг сонирхол хэрэгжинэ. Хүн эх орон, нам засаг гэж элдэв зүйл бодоогүй хэдий ч “үл үзэгдэх гар” түүнийг нийгэмд тустай хөдөлмөр лүү түлхдэг юм.









Хувийн өмч, чөлөөт арилжаа, өрсөлдөөнд тулгуурласан зах зээлийн эдийн засагт хүний “амиа хичээсэн” үйл ажиллагаа зах зээлийн үнээр дамжин нийгмийн буюу улс гүрний хөгжил дэвшилд чиглэгдэнэ гэдгийг Английн алдарт эрдэмтэн Адам Смит олж харж, “Улс үндэстний баялаг” номондоо бичсэн байдаг юм. Хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн бизнесмен улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэж байдаг. Нөгөө “үл үзэгдэх гар”, зах зээлийн үнэ л үүнийг хангаж байгаа юм.















Адам Смит (1723 – 1790)

Социализм буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед амьдарч, түүнд дассан хүн үүнийг ойлгоход тун хэцүү. Тухайлбал, нөөц хөрөнгийг хамгийн зөв зарцуулах нь чухал гэвэл аль нэгэн төрийн байгууллага хариуцан хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Гэтэл “үл үзэгдэх гар” төрийн оролцоо хэрэггүй гэж үзнэ.

Хувийн өмч, чөлөөт өрсөлдөөн, арилжааны орчинд ҮНЭ хэдэн зуун сая хэрэглэгч, үйлдвэрлэгчдийг тус тусдаа зөв зүйтэй сонголт хийхийг шаардахын хамт тэдний ашиг сонирхлын хослолыг хангадаг.

Чөлөөт ҮНЭ гэдэг гайхамшигтай зүйл. Тэрээр хэрэглэгч таны таашаал, үйлдвэрлэлийн зардал болон хүчин зүйлс зэрэг олон тооны мэдээллийг орон зай, цаг хугацаатай уялдуулан зангидсан байдаг. Энэ мэдээг ямар ч мэргэн ухаантан, хэдэн мянган ажилтантай төлөвлөгөөний комисс зангидан нэгтгэж чадахгүй юм.

Зах зээлийн үнэ гэдэг маань нэг л тоо шүү дээ. 100 төгрөг, 1000 төгрөг, 1500000 төргрөг. Энэ тоо үйлдвэрлэгчид шаардлагатай бүх мэдээллийг өгдөг. Энэ үнэ ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн ажиллагааг чиглүүлэн, тэднийг өртөг шинээр нэмэгдүүлэх сэдэц тэмүүлэлтэй болгодог. Юуг, яаж үйлдвэрлэхээ үйлдвэрлэгч өөрөө мэднэ. Хэрэгжүүлэгч агентлаг, төлөвлөгөөний комисс юм уу, Засгийн газрын заавар огт хэрэггүй.

Малчдыг малаа өсгө, барилгачдыг барилга барь, мужааныг сандал хий гэж шаардах хэрэггүй. Эдгээр бүтээгдэхүүний үнэ нь зардлаа нөхөөд аль болохоор үр ашигтай хэрэглэх гэж тэд хичээнэ. Хэдий чинээ үр ашигтай, зардал багатай байна төдий чинээ ашиг ихтэй байх болно. Чанаргүй бараа үйлдвэрлэх нь өөрийгөө булшлахтай адил гэдгийг тэд бас ойлгоно.

Зах зээлийн “үл үзэгдэх гар” үнэхээр гайхамшигтай үйлчилдэг учраас хүмүүс тэр болгон анзаардаггүй.

Социализмын үед амьдарч байсан бид барааны хомсдол гэдгийг мэднэ. Ганц кг мах авах гэж өчнөөн олон цаг дугаарлаж байсан нь хүнийг хичнээн их доромжилж байсан хэрэг вэ? Тэр үед хувь хүний бөгөөд нийгмийн хөдөлмөрийн бүтээмж угаасаа их доогуур байсан учраас өчнөөн цаг очерт зогсох бололцоо байсан хэрэг. Гэтэл зах зээлийн эдийн засагт шилжсэнээр бид очер гэдгийг мартлаа. Хэрэглэгч үнэхээр “хаан” болж байна. Урьд нь худалдагч “хаан” байлаа шүү дээ.



Дэлгүүрийн худалдагч, тэр тусмаа дарга нар ордог дэлгүүр, эсхүл орос дэлгүүрийн худалдагч, няравтай танилцах нь бараг зорилго болж байсныг бид мартаж дээ. Уул нь үе үе санаж байхад илүүдэхгүй. Өнгөрснөө санаж байж л өнөөдрөө үнэлнэ шүү дээ.

“Үл үзэгдэх гар” нь зах зээлийн эдийн засагт бараа, ажил, үйлчилгээний нэр төрлийг олшруулж, эмх замбараа, зохицолдооныг бий болгодог.



Харилцан ярилцах асуултууд:
  • “Үл үзэгдэх гар” гэж юу вэ?
  • Адам Смитийн талаар сонирхож үз.
  • Ховор бараа авах гээд та очер дараалалд зогсож үзсэн үү?
Есдүгээр лекц
Үр дүнгүй оролдлоготой байх шиг үнэхээр утгагүй зүйл амьдралд хэрэггүй.

Винстон Черчилл

Аравдугаар лекц:
Аливаа сонголтын үр дагавар



Эдийн засгийн аливаа шийдвэр, төсөл хэрэгжүүлэхдээ зөвхөн тухайн үеийн төдийгүй ирээдүйн үр дагавар, зөвхөн анхдагч төдийгүй хоёрдогч үр дагавар, хувь хүн, нийгмийн нэг хэсэг бүлэгт төдийгүй нийт нийгэмд хэрхэн тусахыг тооцох ёстой юм.

Уг нь эдийн засгийн шийдвэр гаргаж буй хүмүүс үүнийг мэддэг хэдий ч тэр болгон хэрэгжүүлж чаддаггүй юм. Энэ салбарыг дэмжмээр байна, тэр аймаг, тэр суманд туслах хэрэгтэй гэх мэтчилэн ярьдаг. Гэхдээ эдгээр шийдвэр нь нийгэмд бүхэлдээ хэрхэн тусахыг харж тооцож чаддаг хүн ховор л доо.

Улс төрчид нэг юмыг шуугиулахдаа тэнгэр тултал магтаж, түр зуурын үр ашгийг хэтрүүлдэг. Ямар ашигтай гэдгийг маш сайн ярьдаг мөртөө, ямар үнэ цэнээр босохыг дурддаггүй.

Үнэхээр хожоо олох бололцоо нь бүрхэг, зардал, үр дагавар нь хэзээ ч хүрэхгүй ирээдүй харагдаж байхад ч хувийн амбицаа нөхцөлдүүлж буй хүмүүс бусдын толгойг тун амархан эргүүлж төөрөгдүүлдэг.

Хамгийн алдартай жишээ бол үнийн хяналт. Тухайлбал, мах сүүний үнийг хязгаарлаж, хянах хэрэгтэй, тэгвэл орлого багатай хүмүүс хямдхан мах сүү авна гэдэг. Үнэхээр ч үнэмшилтэй мэт сонсогддог. Энэ тухай ярьж байгаа хүн нь ард түмнээ бодоод байгаа ч юм шиг, тэдний сайн сайхны төлөө зүтгээд ч байгаа юм шиг. Гэхдээ энэ бол хэтэрхий хийсвэр, өнгөцхөн дүгнэлт. Гүнзгий харвал үнийг доогуур тогтоогоод, хянаж эхэлбэл мах сүүний үйлдвэрлэлд хийх хөрөнгө оруулалтын үр ашиг буурна. Улмаар хөрөнгө оруулалтын хэмжээ буурна. Мах сүү ховордож эхлэнэ. Хомсдол үүснэ. Ар өврийн хаалга бий болж, авилга үүснэ.

Дайвар нөлөөлөл тэр болгон нүдэнд тусахгүй, ил харагдахгүй л дээ. Тэгэхээр аливаа зах зээлийг нураах хамгийн шалгарсан арга бол үнийн хяналт тогтоох явдал билээ.

Хүүрнэл:

Намайг бага байхад бидон “уралдуулах” гэж нэг зүйл байсан юм. Тэр үед литр сүү 1 төгрөг 50 мөнгө байсан. Гэхдээ олдохгүй. Өглөөд манай хоёр хөгшин зургаан цагт намайг босгоод 3 төгрөг өгөөд нэг бидон бариулаад дэлгүүр гүйлгэнэ. Намайг очиход аль эрт нэлээд хэдэн хүн ирчихсэн бидоноо жагсаасан байдаг. Сүү 9 заримдаа 12 цагт ирнэ. Энэ хооронд эгнүүлсэн бидон хэдэн арван метр болно. Тэр болтол тэвчээртэй хүлээнэ. Цаг нэг их ач холбогдолгүй, үнэ цэнэ багатай байсан л даа. Уг нь тухайн үеийн улс төрийн хүчин “цагийн үнэ цэнэ” гэх зэргээр ярьдаг л байсан л юм. Гэхдээ ярихын тулд л ярьж байсан хэрэг. Тэгээд яг сүү ирэхэд хамгийн том “дайн” болно. Ямар нэгэн байдлаар очертоо багтаж үлдэх хэрэгтэй эс тэгвээс сүү хүрэхгүй шүү дээ.


“Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалъя” чихэнд чимэгтэй сонсогддог. “Гадны хямд бараа орж ирээд биднийг цохиж байна, ажлын байргүй болж байна. Урьд нь болоод л байсан юм, одоо яагаад болдоггүй юм бэ? Гаднаас орж ирж байгаа зүйлд өндөр татвар тогтооё. Гадагш гарч байгаа түүхий эдэд экспортын татвар ноогдуулъя” гэх яриаг та мундахгүй сонссон биз дээ.

Манай ноолуурын зах зээл уг нь 100 хувь хаалт хамгаалалтад байсан шүү дээ. Тэгэхдээ та ноолууран цамц өмсдөг байсан уу? Тийм ээ, үнэхээр нэг хэсэг хүмүүс ажлын байртай байсан. Гэхдээ “говь”–д ажиллаж байгаа ажилчин өөрийн хийсэн цамцаа худалдаад авах чадалгүй, бололцоогүй шахуу байсан шүү.

Малчин болгонд ноолуурын төлөвлөгөө өгч, биелүүлэхгүй бол бараг шоронд явдаг байлаа. Малчдаас авах ноолуурын үнийг улсаас хатуу тогтоосон байхад ноолуурын бизнес хэнд ашигтай байв? Хэдэн дарга нарт л хэрэгтэй байсан биз. Малчид асар их бололцоо алдсан. “Говь” ашиглалтад орсон өдрөөс эхлэн малчид өнөөдрийнх шиг ашиг олсон бол манай нийгэм, зах зээл ямар байх байсан бол...?

Ноолуурын зах зээлийг хөгжихөд саад хийлгүй зөнгөөр нь орхисон бол өөрөө босоод ирэх бололцоотой нь харагдаж байгаа шүү дээ.





Хориглох арга хэмжээ нь ажлын байр шинээр бий болгодоггүй юм. Харин байгаа ажлын байрыг дахин хуваарилдаг. Харамсалтай нь энэ бүгд нүдэнд тэр болгон тусдаггүй. Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах, ажлын байраа хамгаалах бодлого гэгч нь буруу хэдий ч олны толгойг амархан эргүүлдэг зүйл дээ.

Нийтийг хамарсан ажил л шинээр ажлын байр үүсгэдэг гэдэг. Тухайлбал, мянганы замын тухай авч үзье. Энэ замыг барихын тулд өргөл барьц, хандив цуглуулж бараг тэрбум доллар зарна гэж тооцъё. Энэ төсөл хичнээн ажлын байр шинээр үүсгэх вэ? Дайвар нөлөөллийг нь авч үзвэл ганцыг ч үүсгэхгүй. Үүнийг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар нэг бол дотоод зээллэг гаргана, үгүй бол татвараа нэмнэ. Нэг тэрбум долларын татвар цуглуулна гэдэг нь та бидний хэрэглээг болон хувийн хуримтлалыг мөн нэг тэрбум доллараар хорогдуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхлээр хичнээн ажлын байр мянганы замд үүснэ, төчнөөн ажлын байр бусад газар байхгүй болно. Хэрвээ эл төслийг дотоод зээллэг маягаар санхүүжүүлнэ гэвэл зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдээд яг тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээ буурна. Тэгэхээр зам хэрэггүй гэсэн үг үү? Үгүй л дээ. Харин дэд бүтцийн ач холбогдлоос асуудалд хандах ёстой болохоос биш шинээр ажлын байр үүсгэнэ гэж бусдын толгой эргүүлэх хэрэггүй биз дээ.



Харилцан ярилцах асуултууд:
  • Харилцан нөлөөлөл гэж юу вэ?
  • Улс төрчдийн хэлсэн болгон эдийн засгийн үр ашигтай байх уу?
Аравдугаар лекц
Өмч бол хөдөлмөрийн үр шим, өмч бол хүсүүштэй зүйл, энэ дэлхий дээрх эерэг зүйлийн нэг нь өмч мөн.

Абраам Линколн

Арван нэгдүгээр лекц:
Хувийн өмч



Бид “эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашна” гэж ярьдаг. Энд гол нь өмч хөрөнгө хүний үйл хөдлөлийн уялдааг тодорхойлдог гэсэн санаа агуулагдаж байна.

Хувийн өмч гэдэг нь захиран зарцуулах эрх, бусдад шилжүүлэх эрх, өмч хөрөнгөө хуулиар хамгаалуулах эрхийн тухай ойлголт юм. Хувийн өмч нь биет хэлбэртэй байж болно. Газар, байшин барилга, машин тэрэг, мал сүрэг гэх мэт. Түүнчлэн хүний хөдөлмөр бас хувийн өмч. Шинэ санаа сэдэл бас өмчлөгдөнө. Үүнийг оюуны өмч гэж нэрлэдэг.

Захиран зарцуулах эрх нь өмчөө чухам яаж ашиглахаа хүн өөрөө мэднэ гэсэн үг. Өөрийнхөө юмыг идэж байна, эвдэж байна, чиний юм биш гэж ярьдаг. Нэг их олигтой жишээ биш ч захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Гэхдээ энэ эрхийг дагаад бас үйл хөдлөлийнхөө төлөө хариуцлага хүлээх шаардлага үүсдэг.

Өмч, хуулиар халдашгүй дархан. Би, тухайлбал, таны машины цонхийг хагалж болохгүй. Учир нь бусдын өмчид халдаж байгаа хэрэг. Таны зөвшөөрөлгүйгээр машиныг тань хэрэглэх эрх надад бас байхгүй. Та бас миний зөвшөөрөлгүйгээр миний ямар нэгэн өмчийг хэрэглэж болохгүй. Бусдын бүтээлийг хуулан хулгайлах нь бусдын өмчид халдаж байгаа хэрэг. Хичээл сургуульд будаа “идэх” явдал гардаг. Энэ бол бусдын өмчийг, оюуны өмчийг хулгайлж байгаа хэрэг. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудад үүнийг маш хатуу хориглодог бөгөөд хүүхдүүд нь ч хэзээ ч бусдаас хуулж болохгүй гэдгийг маш сайн ухаарсан байдаг. Бусдын өмчийг хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх нь эцэг эхийн, иргэний үүрэг юм.

Хувийн өмч нь эдийн засгийн өсөлтийг урамшуулах сэдэц тэмүүллийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, өмчөө зохистой зарцуулах сонирхол үүсдэг. Хэрвээ өмч хөрөнгөө ариг гамтай эдлэхгүй, арчлахгүй бол түүний үнэ цэнэ нь буурна. Та хувийн машиндаа хэрхэн ханддаг билээ? Машинаа угааж цэвэрлэж, зохих үйлчилгээг нь тогтмол хийж тос маслыг нь байнга сольдог шүү дээ. Яагаад? Арилжихаар шийдвэл худалдан авах хүн ямар үнэ хэлэх бол?

Байнга арчилж үйлчилдэг машиныг худалдахад хүртэл төвөггүй шүү дээ. Өмчдөө ариг гамтай хандах сэдэц эрмэлзлийг хувийн өмч л үүсгэнэ. “Хүн бүр бага балчраасаа туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч байх ёстой” гэх мэтийн лоозунг хичнээн их ярьдаг байлаа даа. Уг нь зөв санаа боловч хувийн өмч, хувьсгалын өмчийн ялгааг коммунистууд ойлгодоггүй юм. Нөгөө талаас, хувийн өмч нь ямар нэгэн уриа лоозун, шахалтгүй өөрөө аригч хямгач сэтгэлгээг шаарддаг, урамшуулдаг зүйл.

Улсын буюу хамтын өмч болоод ирэхээр, арвич хямгач байх сэдэц тэмүүлэл буурдаг. Нийтийн орон сууц хувийн орон сууцийг харьцуулаад үз л дээ. Улсын өмчийг бол бүр хулгайлаад ч авдаг талтай. Энд нэг зүйл тодорхой харагдана байх. Сэдэц тэмүүлэл. Улсын өмч болохоор, сэдэц тэмүүлэл үгүйлэгдэж байдаг байна.

Зөвхөн өмчтэй байгаад зогсохгүй, мөн өсгөж үржүүлэх, ариг гамтай хэрэглэх сэдэц тэмүүллийг хувийн өмч үүсгэдэг. Хүн өөрийн авъяас, ур чадвараа байнга дээшлүүлэх, илүү их шургуу хөдөлмөрлөх хүсэлтэй байдаг. Учир нь, өөрт нь ашигтай. Өмч хөрөнгө өсгөн үржүүлэх сонирхол үүсгэдэг. Нэгдлийн болон хувийн малын хооронд ямар хол ялгаа байлаа даа. Хувийн мал сүргээ хэрхэн өсгөн үржүүлж байгааг та бид харж байна. Гэвч малын тоо толгойн өсөлт, сүргийн бүтцийн алдагдал нь бэлчээрийн даац, байгаль орчинд сөргөөр нөлөөлж улмаар тооноос чанарт шилжих сэдлийг бий болгож байна

Хувийн өмчтэй хүн бусдын сонирхол анхаарлыг татахуйцаар аж ахуйгаа авч явахыг эрмэлзэнэ. Таны хийж буй хөдөлмөр нийгмийн үнэлгээ авч байгаа бол тэр хэмжээгээр таны өмч хөрөнгө үнэлэгдэнэ. Бусдын хэрэгцээг хангаж чадахгүй, зах зээлд хэрэггүй зүйл хийж байгаа бол та дампуурна. Таны өмч хөрөнгө үнэ цэнэгүй болно.







Өнөөдөр та конторын байр хөлслөхдөө зөвхөн өрөө тасалгаа сонирхоод зогсохгүй, жишээ нь, машины зогсоол байгаа эсэхийг сонирхоно. Тэгэхлээр түрээслэгч маань зөвхөн байр төдийгүй хүрээлэн байгаа орчин авто машины зогсоолын тухай бас анхаарах ёстой байдаг. Аятайхан зогсоол бий болгосноор, та конторынхоо үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Хувийн өмч эл сонирхолыг төрүүлж байгаа юм.

Хувийн өмч бас өөр нэг сэдэц тэмүүлэл үүсгэдэг. Энэ нь ирээдүйгээ харах сонирхол юм. Өнөөгийн эрэлтийг хангахын тулд та ажиллаж байгаа гэдэг нь мэдээж. Гэхдээ маргааш өөр эрэлт үүснэ. Тэгэхлээр өнөөгийн болон ирээдүйн эрэлтийг бодолцон яаж үйл ажиллагаагаа явуулах вэ гэдэг асуудал таны өмнө босч ирнэ.

Өмч хөрөнгийн ирээдүйн үнэ цэнэ нь өнөөгийнхөөс илүү байвал та хэмнэх гэж бодно биздээ. Хэрвээ эсрэгээр байвал, та өнөөдөр илүү их зарцуулах гэж бодно байх. Дараа жил ноолуурын үнэ өснө гэж та мэдэж байвал ямаан сүргээ өсгөх гэж оролдоно. Гэтэл энэ жил хүнд өвөл болно, онд мэнд орох магадлал бага байвал яах вэ? Нядлах хэрэгтэй болно. Эдгээрийн тэнцвэрийг хангах гэдэг бас л амаргүй ажил

Сурах бичгийн сонгодог жишээ байдаг л даа. XYI зуунд Англичууд модгүй болно гэж их айж байжээ. Учир нь модыг түлдэг байжээ. Гэтэл модны үнэ өсөх хэрээр түлшинд хэрэглэж болох өөр зүйл хайж эхэлжээ. Тэгээд чулуун нүүрсийг түлшинд хэрэглэдэг болсоноор модны хямралаас гарсан билээ. Манай орон ч ойн нөөц муутай, жилээс жилд багасч байгаа. Мод гадаадад гаргахыг хориглох, экспортын татвар ногдуулах гээд олон арга хэмжээ авсан ч модны нөөц багассаар л байна. Уг нь хориод хэрэггүй юм. Харин ойн нөөцтөй газрыг хувийн өмчид өгөх хэрэгтэй. Тэгвэл ойн аж ахуй эрхлэж байгаа хүмүүс хэдийг хөрөөдөж, хэдийг зарах, хэдийг суулгах зэргээ өөрсдөө мэдээд зохицуулаад явна, ойгоо хамгаалах болно. Яваандаа манай модны нөөц нэмэгдэнэ.

Үнэ цэнэтэй нөөцийг хэмнэх, түүнийг орлох бүтээгдэхүүн хайх эрмэлзэлийг хувийн өмч л бүрдүүлдэг. Ямар нэгэн зүйл ховордож эхлэхээр үнэ нь нэмэгддэг. Эл тохиолдолд а) нөөцөө хямгатай зарцуулж эхэлнэ, б) орлох зүйлийг идэвхтэй хайж эхэлнэ, в) уг нөөцийг нээх, олборлох шинэ арга замыг хайна.

Хувийн өмчийн ачаар өөрт ноогдоогүй зүйлийг булаан авах гэсэн атгаг санаатай хүмүүсээс сэргийлэх бололцоо үүсдэг бөгөөд хариуцлагыг нэмэгдүүлдэг байна.

Өмчийн эрх тодорхойлогдсон, найдвартай хамгаалагдсан нөхцөлд, ямар нэгэн нөхөн төлбөргүйгээр шууд авч хэрэглэх бололцоогүй юм. Нөхөн төлбөр хангалттай байх ёстой нь мэдээж. Өмчийн эрхийг маш тодорхой болгосон бол өрсөлдөөнд ч хүч хэрэглэх шаардлагагүй юм. Та бараа таваарыг нь худалдаж аваагүй учраас тэрээр таны байшинг шатаах ёсгүй. Төрийн албаныхан хувийн бизнесийг нэлээд сүрхий “шаналгадаг” тохиолдол цөөнгүй байдаг. Энэ өмчийн эрх баталгаажаагүй, зах зээлийн харилцаа төлөвшөөгүй байгаагийн шинж билээ. Та чанартай барааг өрсөлдөх үнээр борлуулж байгаа учраас өрсөлдөгч тань таны машиныг эвдэлж эсвэл шүүх цагдаатай нийлэн таныг “дарамтлах” ёсгүй биз дээ. Энэ нь мөн л өмчийн эрх төлөвшөөгүй, зах зээлийн харилцааг төлөвшүүлэх талаар хийх ажил маш их байгааг нотлож байгаа юм.

Хувийн өмч нь төвлөрлийг сааруулдаг бөгөөд сайн дурын хамтын ажиллагааг урамшуулдаг юм.

Хувийн өмчтний эрх нь тодорхой бөгөөд хязгаарлагдмал юм. Тухайлбал, бараагаа албадан худалдаж чадахгүй. Социализмын үед нэг бараа авахад нөгөө барааг хүчээр дагалдуулан өгдөг байв. Санаж байна уу?

Хувийн өмчтөн та, хүнийг албадан ажиллуулж чадахгүй. Хамгийн баян өмчлөгчийн (компанийн) эрх мэдэл ч гэсэн өрсөлдөгчийн үйл ажиллагаагаар хязгаарлагдана. Гэтэл социализмын үед улс, нийтийн өмч нэрээр цөөн хэдэн хүн хязгааргүй их эрх мэдлийг төвлөрүүлж байсан билээ. Энэ бол эдийн засгийн болоод улс төрийн эрх мэдэл байсан юм. Ийм эрх мэдэлтэй цөөхөн хүмүүс нийгмийн эд баялгийг дураар зарцуулдаг байв.

Хувийн өмчийн бас нэгэн давуу тал нь эдийн засгийн эрх мэдэл хэтэрхий төвлөрөх бололцоог хязгаарладагт оршино.

Өмчтэй хүн дарангуйлал, эрх мэдлээ урвуулан ашиглахыг эсэргүүцдэг юм. Өнөөдөр манай нийгэмд дарангуйлал, эрх мэдлээ урвуулан ашиглах явдал их байгаа нь өмч, өмчийн эрх бүрэн хэрэгжихгүй байгаагийн жишээ гэж хэлж болно.

Тиймээс социализмын эдийн засгийн үндсийг унагах цорын ганц арга бол хувьчлал байсан юм. Гэхдээ хувьчлалын үр шимийг хамгийн түрүүнд албан тушаалтнууд, коммунистууд хүртсэн бөгөөд түүнийгээ нэг их ил тод харуулах сонирхолгүй байдаг.

Хувийн өмч бол эдийн засгийн хөгжлийн болон хувь хүний эрх чөлөөний баталгаа юм.



Харилцан ярилцах асуултууд:
  • Хувийн өмчийг юу гэж тодорхойлсон байна вэ?
  • Хувийн өмч ямар сэдэц тэмүүлэл үүсгэдэг вэ?
  • Өмчийн ямар төрлүүдийг та мэдэх вэ?
  • Өмчийн эрх гэж юуг хэлээд байна вэ?
Арван нэгдүгээр лекц
Хамтдаа байх нь эхлэл, хамтраад зохицох нь дэвшил, хамтдаа зүтгэвэл амжилт.

Хэнри Форд

Арван хоёр дугаар лекц:
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хоршилтын илрэл нь чөлөөт арилжаа юм



Чөлөөт арилжааг хязгаарлаж байгаа улс төрийн аливаа шийдэл нь эдийн засгийн хөгжлийг хязгаарладаг.

Эдийн засгийн хамтын ажиллагааны, хоршилтын илрэл нь чөлөөт арилжаа юм. Ийм харилцаанд албадан оруулахгүй нь мэдээж. Нэг талаас худалдагч, нөгөө талаас хэрэглэгч хувийн ашиг сонирхолдоо түшиглэн хэлцэл байгуулдаг.



Арилжаа наймаанаас нийгэм бүхэлдээ хождог тул түүнд Засгийн газраас ямар нэгэн саад хориг учруулах нь эдийн засгийн хөгжлийг саатуулж буй хэлбэр юм. Чөлөөт арилжааг хязгаарлах гэсэн олон арга байдаг.

Хамгийн түгээмэл арга бол ямар нэгэн бизнес эхлэхэд саад тавих. Энэ “болно”, энэ нь “болохгүй” гэх мэт. Болно гэсэн хэдий ч зөвшөөрөл авах, баримт бичиг бөглөх, элдэв газраар явж баримт цуглуулах гээд зөндөө ажил. Эцсийн дүндээ, нэг гарын үсэг зурдаг, нэг тамга дардаг хүнээс, хүнд сурталтнаас таны ирээдүй хамаарна. Элдэв зүйл яриад таныг шаналгаад суугаад байхыг тэд чадна. Эцэст нь авилга өгч сална, нэг бол шууд буюу шууд бус санхүүжилт хийж байж сална даа.

Бизнесийг шинээр, ном ёсоор нь эрхлэх тун хэцүү. Хэрвээ та хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулах гэж байгаа бол “дарамтлах”, ашиг хуваалцах сонирхолтой хүний тоо эрс нэмэгдэнэ дээ. Ариун цэврийн байцаагчаас эхлээд галын байцаагч, дүүргийн байцаагч нар олон дарга мөн ч зовооно доо. Учир нь тэд ямар нэгэн зөвшөөрөл олгож, тамга дарах эрхтэй. Гэхдээ дарамт, доромжлолоо их соёлтой хийнэ. Бидний гайхаад байдаг авилга, хүнд суртал гэх мэт элдэв зүйл эндээс л эхэлдэг бөгөөд далд эдийн засгийг өөгшүүлж байгаа хэрэг юм.

Мөнгөний ханш
Монгол улсын Иргэний хуулийн 218-р зүйлд төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийн талаарх заалт бий. Сүүлийн үед бизнесийнхэн ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан ихээр алдагдал үүрч байгаагаа жил гаруйн өмнөөс ярьж эхэлсэн. Тэд үүнд Монголбанк, төр засгийг зохистой арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж байгаа билээ. Тэгвэл өнөөгийн байдлаар ханшийн өөрчлөлтөөс үүдэн нэг компани л гэхэд 800 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн алдагдал хүлээсэн хэмээн мэдээлж байна. 2016 оны 3 сарын сүүлээр “218.1” үндэсний хөдөлгөөнийхний хэвлэлийн хурлын үеэр энэ тоо баримтыг дурдлаа. “218.1” хөдөлгөөнд бизнесийнхэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хуульч өмгөөлөгч, иргэдийн төлөөлөл багтжээ. Хөдөлгөөний тэргүүн Т.Баярхүү “Захын жишээ дурдахад, банкнаас 60 сая төгрөгийн зээл авсан бол ам.долларын ханшаас болоод өнөөдөр 95 саяд хүрч байна. Биднээс шалтгаалаагүй ийм нөхцөлд төр засаг зохицуулалт хийж, туслах үүрэгтэй” гэлээ.

Тэдний урдаа барьж буй гол заалт нь Иргэний хуулийн 218 дугаар зүйл. Энэ хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаанаас өмнө мөнгөний ханш өссөн эсвэл, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно” гэж заасан. Харин ам.долларын ханшийн энэ их зөрүүтэй нөхцөлд дээрх хуулийн заалт огт үйлчлэхгүй, нэрлэсэн үнээр явж байгааг тэд шүүмжилж байна.

Тиймээс иргэний хуулиар дээрх асуудал үүсгээд байгаа харилцааг тов тодорхой, хар дээр цагаанаар бичээд зохицуулсан атал хэрэгждэггүй нь хууль амьдрал дээр бүрэн утгаараа хэрэгждэггүйн жишээ юм.


УИХ-аас баталж буй хууль нийгэмд жигд үйлчлэх ёстой. Гэтэл тодорхой тохиолдол, нөхцөлд зориулж, хууль батлахаараа “буруу замаар будаа тээгээд” эхэлдэг юм. Улс төрийн ялгавартай эрх зүйн зохицуулалт, чөлөөт арилжааг хязгаарлаж байгаа зүйл.



Лавлагаа олгодог ТҮЦ машин
Төрөх насны эмэгтэйчүүдийн хувьд хаана , ямар эмнэлэгт амаржих вэ гэдэг асуудал маш чухал. Зөвхөн эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй нь мэдээж бүхэл бүтэн гэр бүл, тэдний ард сэтгэл зовоостой. Харьяалалтай дүүргийн эмнэлэгт очих уу, эсвэл өөр дүүрэгт, бүүр цаашилбал хувийн эмнэлэг гээд явж өгнө дөө. Зарим нэгний хувьд яах учраа ч олохгүй байж байтал нэг л өдөр хүүхэд нь: “Ээжээ намайгаа тосоод аваарай” гээд л сандаргана шүү дээ. Энэ л үед олон эмэгтэйчүүд “Түц машин”-ны ашиг тусыг ойлгодог юм даа. Төрөх эмнэлэгүүдийн үүдэнд “Түц машин” гозойтол зогсоостой. 500, 1000 төгрөг, таны хурууны хээ, иргэний үнэмлэх гээд л байхад таныг хэн бэ гэдгийг 4-5-хан минутын дотор хэлээд өгнө дөө. Төрийн үйлчилгээ хурдан, шуурхай, хүнд сурталгүй болох гээд л байгаагийн илрэл энэ дээ.

2013 оноос Монголчуудын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас иргэд өнөөдрийн байдлаар нийт 19 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд цаашид үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх юм. Одоогийн байдлаар:


1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Санал хүсэлт, өргөдөл гомдол гаргах

2. Иргэний үнэмлэхийн лавлагаа

3. Төрсний бүртгэлийн лавлагаа

4. Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа

5. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлага

6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

7. Оршин суугаа хаягийн тодорхойлолт

8. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа

9. Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа

10. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

11. ААН-н Татварын лавлагаа

12. Иргэний үнэмлэхийн захиалга

13. Хэвлэл захиалга

14. Цахилгааны төлбөр төлөх

15. УИХ санал асуулга

16. УИХ үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлт

17. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлт

18. УИХ гишүүнтэй уулзах хүсэлт

19. Төрийн орон сууц захиалах хүсэлт /байнгын бус/

20. Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи тодорхойлолт (Хийгдэж байгаа)

21. Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр гаргасан барааны жагсаалт (Хийгдэж байгаа)

22. Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулсан барааны жагсаалт (Хийгдэж байгаа)


Давуу тал:

Тамга, гарын үсгийг QR кодоор орлуулсанаар гэдрэг шалгалт хийх боломжийг бүрдүүлсэн.Лавлагаа олгогдох үйлчилгээ нь УБЕГ-т ашиглагддаг 1D кодоор бүртгэгдсэн нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй.Лавлагааны нууцлалтай цаасыг хэт яагаан гэрлийн туяанд харахад соёмбо тэмдэг харагдана.

Бэлнээр 100, 500, 1000, 5000, 10000, 20000 төгрөг хүртэл дэвсгэрт уншихаас гадна бэлэн бусаар төгрөгийн карт, виза карт, мастеркарт уншуулан төлбөр тооцоогоо хийж болох юм.

ТҮЦ машины хэрэглээ, үйлчлүүлсэн иргэдийн тоо:

Ажлын өдөр дунджаар: 2000-3500 хэрэглэгч, Амралтын өдөр: 530-760 хэрэглэгч, Цайны цагаар: 2000-3000 хэрэглэгч, Ажлын бус цагаар: 530-760хэрэглэгч

ТҮЦ машин хэрэглээнд нэвтэрснээр…


1. 100 айлд байрлах Иргэний бүртгэлийн газрын ачаалал 40 гаруй хувиар буурсан.

2. Иргэнд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэж, иргэдийн бухимдлыг бодитоор бууруулсан.

3. Түргэн шуурхай үйлчилгээ хүргэдэг болсноор иргэний цаг хугацаа, мөнгийг хэмнэдэг болсон.

4. Иргэн өөрт хамгийн ойр байрлах ТҮЦ машинаас төрийн үйлчилгээг 24ц/7х хугацаанд авдаг болсон.

5. Иргэний цахим үнэмлэхийг өдөр тутмын хэрэглээнд бүрэн оруулсан.


Нийгэм, эдийн засгийн хэмнэлт:

Сүүлийн нэг жилд нийт 485, 8 мянган иргэн ТҮЦ машинаар үйлчлүүлээд байгаагаас нийт хэмнэлт 4, 8 тэрбум төгрөг, нэг иргэний жилийн хугацаа хэмнэлт 1 цаг 40 минут

Үйлчлүүлсэн иргэдийн сэтгэгдэл:

Иргэн үйлчилгээ авахдаа хамгийн багадаа 50 минут хэмнэж байна.

Иргэн 1 удаа үйлчилгээ авахдаа 9,900 төгрөгхэмнэж байна.

Нийт 313мянганиргэн 4,6 одын үнэлгээ өгсөн байна./313,961иргэн үнэлсэн/

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа, Холбооны салбарын “Эрх зүйн шинэчлэл-2014” чуулганы үеэр төрийн үйлчилгээний “ТҮЦ МАШИН” өнгөрсөн онд иргэдээс хамгийн их талархал хүлээсэн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч цом гардав

ТҮЦ машины нэвтрүүлэлт

Суурилуулсан огноо ТҮЦ машины тоо Тайлбар
1 2013 оны 6-р сарын 19-ны өдөр 17 ширхэг Улаанбаатар хотод анх ТҮЦ машиныг суурилуулсан.
2 2013 оны 12 сарын 3-ны өдөр 32 ширхэг 21 аймагт 28 ширхэг, Улаанбаатар хотод 4 ширхэг ТҮЦ машиныг суурилуулсан.
3 2014 оны 5 сарын 16-ны өдөр 59 ширхэг Улаанбаатар хотод суурилуулсанаар нийт 108 ширхэг машин Монгол Улсын хэмжээнд ажиллаж байна.
НИЙТ 108 ширхэг


Зарим нэгэн хуульд тайлбар хийх эрхийг хуулиар (энэ заалтыг тусгай журмаар зохицуулна гэх мэт) захиргааны байгууллагад өгдөг. Иймэрхүү зүйл нь элдэв гувчуурын эхлэл билээ. Иймэрхүү заалтаас болоод бизнес хийх зардал өсдөг бөгөөд шударга хүмүүс хамгийн түрүүнд хохирдог юм.

Худал хуурамч явдал, авилга, албан тушаал ашиглах эх үүсвэр эндээс эхэлдэг билээ. Хууль тодорхой байх хэрэгтэй бөгөөд хоёр янзаар уншигддаггүй байх ёстой. Хууль нэгийг нь онцгойлон үзсэн байж таарахгүй. Эс бөгөөс чөлөөт арилжаа наймаанд саад учирдаг.

Үнийг хязгаарлах, хянах гэсэн оролдлого бас л чөлөөт худалдааг хязгаарлаж байгаа явдал билээ. Зах зээлийн үнээс дээгүүр үнэ тогтоовол хэрэглэгч цөөрнө. Арилжаа наймаа хумигдана. Нөгөө талаас, үнийг доогуур тогтоовол үйлдвэрлэл хорогдоно (яагаад билээ?) улмаар арилжаа бас л хумигдана. Эцсийн дүнгээр нь үзвэл үнийг дээгүүр доогуур тогтоосон ч ялгаагүй арилжаа наймаа хумигдан ашиг хожоо буурна.

Арилжаа наймаа ашигтай. Бэлэн нөөцөө илүү өгөөжтэй ашиглах бололцоог чөлөөт арилжаа олгодог юм. Үнэхээр үндэсний үйлдвэрлэлийн эрх ашгийг тэргүүнд тавьж байгаа бол төрөөс тогтоож буй аливаа хязгаарлалтыг л хазаарлах хэрэгтэй.

Намайг улс төр, эдийн засгийн ухаан заалгаж байхад “бүтээлч болон бүтээлч бус хөдөлмөрийн” талаар онолын маргаан өрнөдөг байж билээ. Бүтээлч эсэхийг төлөвлөгөөний комисс, түүний нэг дарга шийддэг байж. Гэтэл таны бараа үйлчилгээг зах зээл дээр худалдан авагч байвал таны хөдөлмөр бүтээлч, нийгэмд хэрэгтэй, тустай хөдөлмөр болно. Энэ бүгдийг зах зээл өөрөө зохицуулдаг.



Харилцан ярилцах асуултууд:
  • Нийгэмд тустай хөдөлмөр гэж юуг ойлгох вэ?
  • “Эдийн засагт төрийн зүгээс оролцохыг хязгаарлах нь зүйтэй” гэсэн дүгнэлттэй та санал нийлэх үү? Яагаад?
  • “Эдийн засагт төрийн зүгээс оролцохыг хязгаарлах нь зүйтэй” гэсэн дүгнэлттэй та санал нийлэх үү? Яагаад?
  • Авилга, албан тушаалын гэмт хэрэг юунаас үүдэлтэй вэ?
Арван хоёр дугаар лекц
Ямар ч компанийн хувьд өрсөлдөөн бол эерэг зүйл гэдэгт бид итгэдэг. Түүнчлэн өрсөлдөөн нь илүү сайн үйлчилгээ, боломжийн үнийг хэрэглэгчдэд олгодог юм.

Кэвин Маккол

Арван гуравдугаар лекц:
Өрсөлдөөн



Өрсөлдөөн: байгаа зүйлээ хамгийн зохистой, өгөөжтөй ашигла, байнга шинийг эрэлхийл гэсэн үг юм.Та үнээр, чанараар, үр ашгаар өрсөлдөнө. Өрсөлдөгчөөсөө арай бага үнэ санал болгохын тулд таны зардал өрсөлдөгчийнхөөс бага байх ёстой. Зардал ихтэй үйлдвэрлэлийг өрсөлдөөн зах зээлээс шахаж гаргадаг. Үр ашиггүй зардал нь нийгмийн баялгийг сүйтгэж байгаа хэрэг. Үүнийг зах зээл хүлээн зөвшөөрөхгүй. Үр ашигтай үйлдвэрлэл л үлддэг.

Сонголт байгаа нөхцөлд өрсөлдөөн үүсдэг. Сонгох зүйл үгүй бол монополь болно. Зах зээлд шинээр үйлдвэрлэгч, худалдагч нар гарч ирэх бололцоо байгаа нөхцөлд өрсөлдөөн үүснэ. Өөрөөсөө бусдыг халдаахгүй байна гэдэг нь монополь буюу дангаараа ноёрхол юм.

Том жижиг пүүсүүд өрсөлдөнө. Орон нутгийн,дотоодын болон гадаад, дэлхийн зах зээл дээр өрсөлдөж болно. Чөлөөт өрсөлдөөнгүйгээр зах зээл үгүй. Манайд өрсөлдөөн аль салбарт ямархуу байгаа та мэднэ. Тэгэхлээр зах зээл бүрэн утгаар хэрэгжих өдий байгаа юм.

Үйлдвэрлэгчдэд ганц том дарамт байдаг: тэр нь өрсөлдөөн юм. Үйлдвэрлэлээ зөв үр ашигтай авч яв, эс тэгвээс өрсөлдөгч гарч ирээд л хамаг зах зээлийг тань эзлээд авна. Хэрэглэгчийн таашаалыг байнга судалж түүнд нийцсэн бараа үйлчилгээг нийлүүл. Эс тэгвээс таны өрсөлдөгч дахиад л зах зээлийг эзлэх болно.

Барааны чанар үзэмж, дизайн, дагалдах үйлчилгээ, нэр төрөл, зар сурталчилгаа гэх зэрэг олон зүйлийг та хэрэглэгчдэд санал болгох ёстой. Социализмын үед бид үйлдвэрлэл гол гэдэг байсан, гэтэл зах зээлийн нөхцөлд борлуулалт нэгдүгээрт тавигддаг. Ний нуугуй хэлэхэд, манайхан үүнийг одоо болтол гүйцэд ойлгохгүй байгаа юм. Зах зээлийн философи нь “хэрэглэгч хаан” гэсэн зарчим шүү дээ. Муухай ааштай худалдагч таны бизнесийг ална. Зөвхөн сайхан ааштай байгаад зогсохгүй, туйлын тэвчээртэй байх ёстой.

Маргааш хэрэглэгч чухам юу хүсэхийг хэн ч мэдэхгүй. Ямар технологи гарч ирээд зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэхийг бид мэдэхгүй

Энэ асуултад өрсөлдөөн л хариу өгнө. Танд сайн сайхан санаа төрж мэднэ. Энэ санаа нь зах зээл дээр л шалгагдана. Эцэст нь хэрэглэгч л шийднэ. Өнөөдөр танд амжилт авчирсан бараа үйлчилгээ, маргааш хэнд ч хэрэггүй болно. Тиймээс байнга шинийг эрэлхийл. Хаана шинэ санаа тэргүүн туршлага байна, түүнийг олж хар. Заавал нэг том аж ахуйн нэгж байх албагүй. Гол нь үр ашигтай бай. Зарцуулж буй нэгж зардалд ноогдох өгөөж л их байг.

Гадаадын пүүс компанитай бас өрсөлдөх хэрэгтэй байдаг! “Манайхан... болоогүй, тиймээс хамгаалах хэрэгтэй” гэх мэтийг ярьдаг нь төрийн оролцоог л зөвтгөх гэсэн оролдлого бөгөөд төөрөгдөл юм. Амарчлах, хялбарчлах сонирхолтой хүнд иймэрхүү зүйл сайхан санагддаг. Хамгийн тод жишээ бол дотоодын ноолуурын үйлдвэрлэл. “гадаадынхан орж ирээд малчдаас өндөр үнээр хамаг ноосыг нь авлаа. Бид чадахгүй байна. Тэгэхлээр малчид ноолуураа зөвхөн бидэнд л зардаг болоод болгоод өгөөч, гадагш нь гаргахыг хориглоод өгөөч” гэдэг. Энэ бол туйлын буруу хандлага юм (хэрвээ гадаадын пүүс нь шударга байгаа бол. Харин тэд шударга бус хандаж байгаа бол асуудал өөрөөр шийдэгдэх бололцоотой). Учир нь асуудлын томъёоллоор бол хэн нэг нь хожиж, нөгөө нь хохирохоор байгаа юм. Гэтэл малчин ч, дотоодын үйлдвэрлэгч нь хождог арга байгаа шүү дээ.

Өрсөлдөөн хувийн ашиг сонирхлыг нийгэмд зориулдаг, түүнтэй хослуулж өгдөг юм. Үнэн хэрэгтээ, хэн нэгэн хүний буян хишгээр би талхаа олж идэж байгаа юм биш л дээ. Харин талхчин маань, гурилын үйлдвэрийн эзэн, тариаланч, өөрөөр хэлбэл талх бүтээх ажиллагаанд оролцож байгаа хүмүүс бүгд л хувийн ашиг сонирхлоо тууштай мөрдөж байгаа учраас л би талхаа идэж байгаа юм. Энэ тухай Адам Смит 270 жилийн өмнө ингэж хэлсэн байдаг “бид буян түгээх бус, харин хувиа хичээх сэтгэлд хандаж байгаа юм. Өөрсдийн хэрэгцээ шаардлагын тухай биш харин тэдний ашиг сонирхлын тухай ярьж байгаа юм.”

Харилцан ярилцах асуултууд:
  • Ямар нөхцөлд өрсөлдөөн үүсдэг вэ?
  • Монополь гэж юу вэ?
  • Адам Смитийн хэлсэн үгийг анхааралтай уншаад санал бодлоо солилц.
Арван гуравдугаар лекц
Хэзээ ч би хөрөнгийн зах дээрээс мөнгө олох гэж оролдож байгаагүй. Дараа өдрийн зах зээлд хаагдаж, таван жилийн турш арилжаалагдахгүй байх нөхцөлтэйгээр худалдаж авдаг.

Варрен Баффет

Арван дөрөвдүгээр лекц:
Хөрөнгийн зах зээл



Үр ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай байх, тэдгээр нь хөрөнгө мөнгөөр дутахгүй байх нь эдийн засгийн хөгжлийн чухал нөхцөл билээ. Үйлдвэрлэл явуулж баялаг бүтээхэд машин механизм, тоног төхөөрөмж шаардлагатай. Эдгээрийг үйлдвэрлэлийн хэрэгсэл гэж нэрлэе. Үйлдвэрлэлийн хэрэгслийг буй болгох, нэмэгдүүлэх, улмаар чанаржуулах нь хөгжлийн найдвартай хөрс бэлдэж байгаа хэрэг. Үүнд хөрөнгө оруулах нь эдийн засгийн өсөлтийн чадавхийг бүрдүүлдэг.

Гэхдээ энд бас анхаарах зүйл бий. Үйлдвэрлэлийн хэрэгслийг бүрдүүлэхэд хуримтлал хийнэ, хөрөнгө зарцуулна гэдэг нь ирээдүйн хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд өнөөгийн хэрэглээнээсээ татгалзана гэсэн үг. Та өнөөгийн хэрэглээнээсээ татгалзаж, хуримтлал хийж байж л үйлдвэрлэлийн хэрэгслээ нэмэгдүүлж чадна. Хэрэв та татгалзах боломжгүй бол яах вэ? Хамаатнаасаа буюу найзаасаа, эсвэл өөр хэн нэгнээс зээл авах хэрэгтэй болно. Гэтэл тэр хүний мөнгө ч хүрэхгүй бол яах вэ? Хэд хэдэн хүнээс мөнгө зээлэх хэрэгтэй болно. Тэгэхээр иргэдийн чөлөөт мөнгө, хуримтлалыг цуглуулан, хэрэгцээтэй хүнд хүргэх механизм хэрэгтэй байдаг. Энэ механизмыг хөрөнгийн зах зээл гэж нэрлэнэ.

Хөрөнгийн зах зээл олон хэлбэртэй. Хөрөнгийн бирж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, зээлийн хөрөнгийн зах зээл, ломбард (барьцаат зээл) зэрэг бүгд энд багтана. Түүнчлэн банк, даатгалын компани, сан, хөрөнгө оруулалтын компани, хадгаламж зээлийн хоршоо зэрэг банк бус санхүүгийн байгууллагууд мөн л эл зах зээл дээр ажиллагаа явуулдаг.

Та хуримтлуулсан хэдэн төгрөгөө авдрандаа хадгалаад байж болно л доо. Эл тохиолдолд алдахгүй ч өсөхгүй нь харамсалтай. Эргэлтэнд байгаа мөнгө л өсдөг. Түр чөлөөт мөнгөн хөрөнгөтэй хүмүүсийг хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгчидтэй уялдуулах үүргийг хөрөнгийн зах зээл гүйцэтгэдэг.

Гэхдээ хаа хамаагүй зүйлд мөнгөө өгвөл эрсдэх аюултай. Хөрөнгө оруулалтын төсөл байтугай банкинд мөнгөө хадгалуулаад авч чадаагүй түүх байгаа шүү дээ.

Иймээс хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладаг, түүнд оруулсан хөрөнгө хэрхэн ашгийг бий болгодог талаар авч үзье.

Доорх зураглалаас хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа нь санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор явагддаг бөгөөд тэдгээрээр дамжин таны мөнгө хөрөнгийн зах зээлийн эргэлтэд орж байдаг болох нь харагдаж байна. Жишээ нь: Та өөрийн мөнгийг банкинд хадгалуулсанаар хүүгийн ашиг авч, банк тэр мөнгийг цааш зээлдүүлсэнээр үйлдвэр, аж ахуйн газрууд эх үүсвэртэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байна Хөрөнгийн зах зээл гэсэн санаа юм. Та хувьцаа, бонд гэх бусад санхүүгийн хэрэгслийг авч байгаа нь ч мөн адил Хөрөнгийн биржээр дамжуулан энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа хэрэг юм.

Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк гэх мэт зохицуулах байгууллагын удирдлага, хяналтын хүрээнд хэрэгжиж байдаг нь таны хөрөнгө хууль эрх зүй, хяналтын хамгаалалтад байдаг гэсэн үг юм

Гэсэн хэдий боловч Хөрөнгө оруулагчид буруу сонголт хийх тохиолдол байдаг. Ашиггүй зүйлд хөрөнгө оруулсан гэсэн үг л дээ. Манай ганзагынхан заримдаа “шатдаг” шүү дээ. Зарсан мөнгөө эргүүлж авч чадсангүй гэсэн үг. Ямар ч болсон та туйлын хянамгай байх хэрэгтэй. Мөнгөө буцааж авахаас гадна бас хүүтэйгээр, аль болох өндөр өгөөжтэйгээр буцааж авах төсөл сонгох нь чухал. Ашигтай хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн таны баялгийг төдийгүй нийгмийн баялгийг өсгөдөг юм. ОУ-ын төдийгүй Монгол улсын хөрөнгийн зах зээл дээр ийм сайн жишээ маш олон. Мөн хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцсэн тэдний найдвартай байдлыг хамгаалсан шинэ шинэ санхүүгийн хэрэгслүүдий бий болсоор байна.

Жишээ: Монголын хөрөнгийн бирж дээр 2015 оны 8 сард “Эрчим инженеринг” ХХКомпани Монгол улсад анх удаа ДААТГАГДСАН бондыг гаргасан. Энэ бонд нь Хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулагчын хувьд эрсдэлгүй төлбөрийг компани хариуцахаас гадна “ Соёмбо даатгал” ХХК-д 100 хувь даатгагдсан байснаараа онцлог юм.

Энэ бондын хүү жилийн 18,5 хувь байсан бөгөөд энэ нь хадгаламжийн хүүгээс өндөр, зээлийн хүүгээс бага үзүүлэлт юм. Энэ бондын авсан хөрөнгө оруулагч эрсдэлгүйгээр жилийн 18,5 хувийн өгөөж олж, бонд гаргасан “Эрчим инженеринг” ХХКомпани харьцангуй бага хүүтэйгээр 500 сая төгрөгийн санхүүжилт авч чадсанаар хоёуланд нь ашигтай юм. Энэ мэтчилэн хөрөнгө оруулагч, иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн шинэ санхүүгийн бүтээгдэхүүн нэмэгдсээн байна.

Хөрөнгө оруулагчид ХУВЬ ХҮМҮҮС байдаг учраас ашиггүй хөрөнгө оруулалт дороо зогсдог. Харин УЛСЫН хөрөнгө оруулалт гэхээр шалгуур нь огт өөр. Эдийн засгийн үр ашиг гэхээсээ улс төрийн шийдэл давамгайлна. Эсвэл улс төрийн нам эвсэл, зарим нэгэн улс төрч хүнд ашигтай сонголт хийнэ. Зах зээлийг улс төрөөр орлуулаад эхлэхээр нийгмийн баялаг улам л хорогдоно. Хуучин нийгмийн үед манайд хөрөнгө оруулалт өндөр, зарим үед үндэсний бүтээгдэхүүнийхээ бараг тэн хагастай тэнцэх хэмжээнд хүрч байсан. Гэхдээ эл хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь гадны (ЗХУ)-ын зээл байсан юм. Тэглээ гээд амьдрал ахуй сайжирсан зүйл үгүй. Жилд гурван сая хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж байсан. Гэтэл хүн ам нь хоёр сая хүрэхгүй. Тэгээд чанар муутай тийм гутлыг хэн авах вэ дээ. Монголын ой модыг бүгдийг нь тайраад нэг жилийн дотор хэрэглэх үйлдвэрт бид хөрөнгө оруулалт хийж л байсан. Дараа нь мод ургатал тэр үйлдвэр яах вэ? Иймэрхүү жишээ олныг нэрлэж болно. Эдгээр нь өнөөгийн зах зээлд зохицож чадахгүй зогсож байна.

Хөрөнгө чөлөөтөй урсаж, хаана л ашигтай байна тийш хөдөлж байх ёстой юм. Засгийн газраас хүчээр зээлийн хүүг зохицуулах гэж оролдвол, чөлөөт мөнгөн хөрөнгө ашигтай салбарт хүрч чадахгүй. Зээлийн хүүг хатуу тогтоогоод дээрээс нь мөнгөний нийлүүлэлтийг өсгөсөн бодлого явуулбал бүр ч өнгөрнө. Эл тохиолдолд, бодит зээлийн хүү хасах тэмдэгтэй зээлийн хүү үнийн өсөлтийг гүйцэхгүй болж таны оруулсан мөнгө өсөх биш харин үнэ цэнээ алдсан байна. Зүтгэж байж хэдэн төгрөг олдог, гэтэл түүнийг нь үнийн өсөлт залгиад байвал хэн хуримтлал хийх сонирхолтой байх билээ дээ. Хуримтлал байхгүй бол хөрөнгө оруулалт байхгүй. Хөрөнгө оруулалт байхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй.

Инфляци өндөр үед хүн мөнгөнөөсөө аль болох түргэн салахыг бодно. Маргааш худалдан авах чадвар нь буурах учраас өнөөдөр үрсэн нь дээр биз дээ. Хүн бүр иймэрхүү байдлаар хандаж эхэлнэ. Улмаар мөнгөний нийлүүлэлт улам нэмэгдэж, үнийн өсөлт гаарна. Хөрөнгө Монголоос гарч эхэлнэ. Гаднаас хөрөнгө оруулах хүн олдохгүй.

Инфляцийг өөгшүүлсэн бодлого нь дотоодын зах зээлийг сүйтгэдэг юм. Тийм ч учраас Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газар 1996 онд гарч ирээд хамгийн түрүүнд инфляцийг хязгаарлах бодлого хэрэгжүүлсэн. Үүний ачаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэл сэргэж, улмаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүд буй болж, ард иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэн.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН САЯ САЯЫН БЭЛТЭЙ МЭДЛЭГТЭН БУЮУ ХАЯГДАЛ БОРЛУУЛАГЧ

дарга нар намайг огт үзэхгүй. Тэр үед сэхээтэн хүнийг намд авахгүй гэсэн зарчимтай байсан. Заавал л ажилчин, малчин хүнийг намд элсүүлж авдаг байлаа. Намын гишүүн хүн л дээш дэвшдэг. Харин нам бус хүнийг бол дор нь ажлаас нь халчихдаг байсан даа. Намын гишүүнээ намын байгууллага нь хамгаалдаг. Харин надад тийм хамгаалалт байхгүй байсан болохоор ажлаасаа халагдаж орхисон доо. Цэдэнбал даргын үед л дээ. Борнуурт ажиллаж байгаад хотод ороод ирсэн. Танил талгүй, тал тохой татахгүй л бол огт ажил олдохгүй юм билээ. Тэгээд яахав дээ намд элсэх санаатай байгаад, Барилгын цэрэгт орж нормын ажил хийсэн. Цэргийн газар намд элсэхэд гайгүй гэж дуулсан юм. Худлаа байсан юм билээ. Тэгээд л 1985 онд ажлаасаа гарсан.

Таны нэр алдар хэн бэ? Хэдэн настай вэ?, Аль нутаг усны хүн бэ? Ямар ажил төрөл хийж явав даа?

Намайг Цагаан Адууч овгийн Аюурын Чулуун гэдэг. Одоо жаран тавтай. 1945 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн. Хоёрдугаар анги хүртлээ сумандаа сурч байгаад хотод ирж, Төв аймгийн арван жилийн дунд сургууль төгссөн. Монгол Улсын Их Сургуульд суралцаж, 1970 онд барилгын эдийн засагч мэргэжилтэй болсон. Төв аймгийн барилгын контор, Борнуур сум- Сангийн аж ахуйд барилгын эдийн засагчаар ажиллаж байлаа.

Ямархуу амьдрал туулсан бэ? Гэр бүл, үр хүүхэдтэй юу?

Би огт гэрлээгүй хүн. Ажил хийгээд л амьдралаа болгоод явдаг байлаа. Шударгаар ажилладаг байлаа. Харин 20 шилийг дэлгүүрээс аваад зах дээр хүрч нэгийг нь 5 төгрөгөөр зардаг байсан. Дараа нь үнэ нь нэмэгдээд, 50 төгрөгөөр аваад 100 төгрөгөөр зардаг боллоо. Хэсэг хугацааны дараа үйлдвэрлэж байгаа хүмүүс нь өөрсдөө зах дээр хүргэж бөөний үнээр зардаг болоод бид зарж чадахаа больсон. Тэгээд л шил, лааз түүж, хүчит шонхор зах дээр очиж яс авдаг л даа. Харин хувьцааны зах зээлээс бага сага мөнгө олж эхэлсэн дээ. Би гэхдээ их сайн хийж чадаагүй ээ.

Танай хашаан дотор ямар бараа, түүхий эд байгаа вэ? Түүгээрээ өдөрт хэдэн төгрөг олдог вэ?

Шил, лааз гэх зэрэг юм бий. Боргио гээд шил байдаг даа. Тэрийг чинь үйлдвэр дээрээ 40 төгрөгөөр авна. Замын хажуугаар тушаавал 20 төгрөгөөр өгнө. Хуванцар савыг л гэхэд зах дээр килограммыг нь 400 төгрөгөөр авч байхад замын хажууд тушаавал 200 төгрөгөөр л авдаг юм. Өдөрт яахав дээ 1000 төгрөг л олдог юм даа. Бас өвөл болохоор хуванцар сав үнэгүй болчихно. Өвөл хадгалж байгаад хавар зарах гэхчлэн арга хэрэглэнэ дээ.

Таныг ажихад боловсролтой хүний байртай юм. Та хөрөнгийн зах зээлийн талаар хэзээнээс мэддэг болов?

60-аад оны үед Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Төмөр-Очирын орчуулсан Эмиль Золягийн “Мөнгө” гэдэг ном гарсан байдаг юм. Түүнийг уншаад “Энэ ч үнэхээр сайхан юм. Даан ч манайх шиг социалист оронд байхгүй юм даа” гэж бодож байлаа. Хоёр дахь зах зээл эхлэхэд миний бодож байснаар тэр үед брокерийн компани дээр очоод үзэхээр миний уншсан ном, эдийн засагч байхдаа бөглөж байсан хүснэгт, маягтууд бүгд л байх нь тэр. Гэхдээ манайд хөрөнгийн зах зээл гэдэг цоо шинэ зүйл байсан.

Та брокер дилерын аль пүүсээр үйлчлүүлдэг хүн бэ?

Олон пүүсээр орсон. Тэр үед гар дээрээс үнэт цаасыг их зардаг байсан юм. Зах дээр 100 төгрөгөөр зарж байхад нь аваад брокерын пүүсүүд рүү тараадаг. Данс нээлгэе гэхээр надад бичиг баримт байхгүй юм хойно. Худалдаж авсан бичгээ хувьцаа болгох хооронд нөгөө дилер чинь завшчихдаг байлаа. Бараг тэн хагасыг нь луйвардуулсан даа. Хүмүүс аажимдаа ойлгоод арилжаанд ордог хүний тоо олширно. Орж эхлээд жилийн дараа гэхэд учраа олох л байх.

Уул уурхайн компаниуд хөрөнгийн зах зээл дээр орж ирвэл хэр өөрчлөлт гарах бол?

Төр засгаас ер нь сайн хайхрахгүй байна. Хувьцаат компанийг олшруулах бодлого явуулах хэрэгтэй. Нэг хүн зочид буудал барилаа гэхэд хувьцаа хэлбэрээр хөрөнгө цуглуулахыг шаардах хэрэгтэй. Тухайлбал: “Зүч”, “Кэмпенски”, “Чингис” гэх мэт томоохон зочид буудал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй. Хувьцаат компани байсан бол ард түмэнд ашигтай байх байсан. Цэвэрхнээр хэлэхэд одоо та хаягдал цуглуулдаг юм байна. Өөр ажил төрөл эрхлэх бололцоотой болчихжээ. Та мөнгөө яаж эргэлдүүлж байна? Амьдралаа өөрчилье гэх сонирхол алга уу? Одоохондоо мөнгө минь тийм их хэмжээнд хүрээгүй л дээ. Хүн ч бас байгаа байдал даа дасчих юм даа. Одоогийн нөхцөлд 100 сая төгрөгтэй л болохгүй бол амьдрах арга алга. Байгаа мөнгөөрөө байр авчих юм бол юугаа эргүүлэх вэ? Хэсэг хугацааны дараа байрныхаа мөнгийг төлж чадахаа болино шүү дээ. Харин 100 сая төгрөгтэй байгаад 60 саяар нь байр авчих юм бол 40 саяынх нь хүүгээр байрныхаа хөлсийг төлөөд байх бололцоотой. Гадаадын баячуудын түүхээс ч үзэхэд зорилгодоо хүрэхийн тулд хүлээж мөнгөө хуримтлуулдаг. 100 саятай болсныхоо дараа амьдралаа өөрчилж болно шүү дээ.

Тэгвэл Та үнэт цаасны арилжаанд оролцоод жилд хэдэн төгрөг олдог вэ?

Сүүлийн хоёр жилд гэхэд л 3 сая төгрөг олж байна даа.

Таны эцсийн зорилго юу юм бэ?

Мөнгөө л өсгөх зорилго байна.

Таны ойр байгаа хүмүүс дотроос хувьцааны зах зээлд ордог хүмүүс бий юу?

Бараг байхгүй дээ.

Та үнэт цаасны зах зээл хүмүүст хэрэгтэй гэж хэлдэггүй юмуу? Эсвэл тэд ойлгодоггүй юмуу?

Хэлэх шаардлага алга, өөрсдөө л хийнэ шүү дээ. Харин одоо хувьцаанууд цөөрчих өөр хэцүү юм.

Засгийн газрын бодлого хөрөнгийн зах зээлд нөлөөлж байгаа болов уу?

Манай ард түмний олонх нь хувьцаа гэдэг зүйлийн талаар огт мэдэхгүй байгаа. Тэдний амьдралд ч нөлөө үзүүлэхгүй байна.

Тэгвэл мэдүүлэхийн тулд яах ёстой вэ?

Мэдүүлээд байх шаардлага байхгүй. Аяндаа л мэднэ үү гэхээс биш. Хичээнгүй нэг нь ном, сониноос уншаад мэдлэгээ нэмэгдүүлж болох юм. Надтай цуг эдийн засгийн сургууль төгссөн хүн хүртэл энэ зах зээлийн талаар огт ойлгодоггүй юм.

Та ханшийн мэдээг харж байгаа д л захиалгаа өгчихдөг үү? Өдөр болгон л брокерын компаниар үйлчлүүлэх үү?

Хөрөнгийн биржээс мэдээгээ авчихна. Тэгээд мөнгө хуримтлуулж байгаад л дансандаа хийгээд арилжаанд оролцоно. Хэдийд ямар хувьцаа авах вэ? гэдэг их чухал. Мөнгөө дансанд хийгээд хүлээж л байсан нь дээр юм билээ. Тэгээд хямдарсан үед нь авна. Нэгэнт авсан хувьцаагаа үнэ өсөхийг хүлээнэ.

Хямралт байдал Танд хэрхэн нөлөөлсөн бэ? Та алдагдалд орсон уу?

Хямрал бидэнд мэдэгдээгүй. Явдгаараа яваад л байсан. Би хөдөө аж ахуйн яамны хажууд байдаг “Алтан хоромсог” пүүсээр үйлчлүүлдэг юм. Хааяа л очдог. Одоо компаниудын хурлын материал авахаар долоо хоног бүр очиж байгаа. Дансандаа мөнгө хийж чадахгүй болохоор тэр болгон захиалга өгөөд байхгүй л дээ. Хэрэгтэй хувьцаа авч байж л өгөөж нь гарна.

Та хувь нийлүүлэгчдийн хуралд идэвхтэй суудаг уу? Тэр хурал ямар учиртай юм бэ?

Хувь нийлүүлэгчдийн хуралд сууснаар нэлээд мэдээлэл авна. Энэ компанийн эзэд, тэдгээрийн яриа хөөрөө гээд олон юм хардаг. Бас хурлын материал дээр их олон юм бий. Зарим нь ч бизнесийнхээ нууцыг хамаагүй дэлгэчихсэн л байдаг. Энэ ер нь хэр зэрэг компани вэ? гэдэг нь аяндаа л мэдэгддэг. Хувьцаа эзэмшигчдийн хуралд очсоор байгаад дарга нар нь таньдаг болчихсон. Дахиад очиход урд нь ирж хуралд сууж байсан хүн байна гээд сүрхий л юм болно. Зарим хурал хороогоор дамжуулан Дарханы цемент ХК-ийн хувьцааг 77 төгрөгөөр үнэлж Эрэлийн Б.Эрдэнэбатад дээрэмдэн авч өгсөн. Ер нь компани хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээд том хувьцаа эзэмшигчид нь ХХК болох шийдвэр гаргадаг. Тэгээд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцаанд үнэ тогтоогоод авчихдаг. Энэ нь үндсэн хуульд заасан хувийн өмчийг дайчлан авах юм уу, хурааж авч болохгүй гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Одоо “АПУ” ХК-ийн хувьцаа /1 хувьцаагаа 100 болгон жижиглэсэн/ 200 000 төгрөг, “Тавантолгой” ХК-ийн хувьцаа 195 000 мянган төгрөг хүрч байна. Тэгвэл улсад дээгүүр орох “Цемент ХК” –ийн хувьцааг 77 төгрөгөөр хүчээр авна гэдэг ямар том дээрэм болох нь тодорхой. Улс орон даяар “Цемент” ХК-ийн хувьцаатай хүмүүс олон байгаа. Бүгдийг дээрэмдсэн. Хэдэн хүний хичнээн хувьцааг дээрэмдсэн нь нууц байгаа. Би л гэхэд 849 хувьцаагаа дээрэмдүүлсэн. Мөн ийм дээрмийг “Улсын Их Дэлгүүр”, “Эрдэнэт хивс” ХК хийх гэж завдсаар байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо өмнөх өдрийн арилжаанаас хувьцааны үнийг 15 хувиас дээш, доош захиалга өгч болохгүй гээд шийдвэр гаргасан нь чөлөөт худалдааг хязгаарласан хэрэг. Хүн өөрийнхөө юмыг хэдээр үнэлэх нь тэр хүний хэрэг баймаар юм. Мөн “Анод”, “Зоос” банкны хувьцаа эзэмшигчид маш их хохирч байна. “Гермэс центр”, “Оллоо” зэрэг хувьцаат компанийн хувьцааны доод хязгаарыг 75 төгрөгөөр тогтоосон байгаа нь зөвхөн үнийг хязгаарлаад зогсохгүй чөлөөт сэтгэлгээг хүртэл боймлож байгаа хэрэг. Магадгүй зарим хүн сонирхолгүй хувьцаа авчихжээ гээд 50 төгрөгөөр зараад үнэ нь өсөх магадлалтай хувьцаа аваад алдагдлаа нөхнө гэсэн тооцоо хийж болох юм. Анхны мэдэгдэхүүнгүй хүн

Түүнээс хойш самар түүлээ. Анчдын байнгын баригадтай цуг анд явна. Тарвага өвчиж махыг нь идээд хоёр сар болдог

дөчийн бидон махтай л орж ирнэ шүү дээ. Бас тарваганы тос шахаад тушаана. Ингээд 5 жил болж байтал ардчилал гарч ирээд хуучны юм огт хэрэггүй болдог юм байна.

Та одоо хаана аж төрж байна даа ? Архи тамхи хэрэглэхүү?

Одоо нэг хашаа байшинд л амьдардаг. Би насаараа архи уусангүй, тамхи хэрэглэсэнгүй.

Одоо өдөр тутамд та юу хийдэг вэ?

Яахав дээ, хэдэн төгрөгний тэтгэвэртэй. Өмнө нь ямар хуримтлал гэж юм байсан биш. Зах зээл эхэлсний дараа ундаа зарж эхэлсэн. Ундаа ч эхлээд 1 төгрөг 20 мөнгө, жижиг шилтэй нь 80 мөнгөний үнэтэй байлаа. “Орчил” гээд брокерын пүүст анх данс нээлгэж байлаа. Тэгээд яахав дээ, жаахан юм олж авсан.

Одоо та баримт бичигтэй юу? Өөрийн харилцах дансаар үйлчлүүлдэг биз дээ?

Одоо ч зах зээл жигдэрчихлээ. Бусдын адил өөрийнхөө дансаар л арилжаанд орж байгаа. Одоо сонирхож эхэлж байгаа хүмүүс ашигтай ажиллахад хэцүү л дээ. Дор хаяж гурван жилийн ханшийн хэлбэлзлийг мэдэж байх шаардлагатай болно. Хувьцаа гурван жилийн өмнө ямар үнэтэй байсан. Одоо ямар үнэтэй болсон зэргийг харьцуулж харах хэрэгтэй болдог.

Одоо харахад та энэ зах зээлийн жинхэнэ мэргэжилтэн болсон байна. Зах зээлийн мэдрэмжтэй болсон уу?

Одоо жаахан мэдрэмжтэй болжээ. Хувьцааны зах зээл чинь ерөөсөө л мэдрэмж шүү дээ. Саяхан “Хувьцааны зах зээлээс мөнгө хийх арга” шинэ ном худалдаанд гарсан байсан. Их ухаантай хүний бичсэн ном байна билээ. Тэр ном дээр хувьцааны зах зээл мөрийтэй тоглоомтой адилхан гэсэн байсан. Нээрээ л адилхан бооцоо тавьж байгаа биздээ. Америкт олон мянган компани байгаа байх. Манайд цөөхөн хэдхэн л компани бий. Хямдхан компаниудын хувьцааг авбал өсөх юм байх гэж бодоод олон хувьцаа авсан зарим нь ч түгжигдчихээд л байгаа “Хэрлэн хивс”, “Ачаа тээвэр”, “Их даац”, “Баян Итгэлт” гэхчлэн одоо захаасаа аваад байхгүй болж байна.

Хувьцаа цөөн хүний гарт хэт төвлөрснөөс шалтгаалж одоо зарим нэг компани хэлбэрээ өөрчилж байна. Энэ байх ёстой зүйлүү?

Хязгаарлагдмал хариуцлагатай компани байх үндэсгүй л дээ. Огт болохгүй зүйл. Америкт гэхэд хэдэн зуун жилийн өмнө байгуулагдсан хувьцаат компаниуд өнөөдрийг хүртэл ажиллаж л байх юм. Яагаад гэвэл хувьцаа нь тарчихсан байгаа. Жижиг хувьцаа эзэмшигч гэхэд цөөхөн хэдэн хүн байгаа. Тэд цуглаад л хурлаа хийчихдэг, хувьцаат компани хэвээрээ яваад байдаг. Манайд ч мөн л адил жил бүр хурлаа хийдэг. Хүлээж авдаг олон сайхан компани байна.

Та хөрөнгийн зах зээлээс хэдий хэмжээний мөнгө олсон бэ?

Шалихгүй ээ. Хувьцааны ханш өсвөл 60 сая орчим болох боловуу. Одоо зарвал 10 сая л болох байх.

Хүмүүс энэ зах зээл рүү ормоор байдаг хэдий ч нэг л учраа олохгүй байх шиг. Тийм үү ?

мэднэ үү гэхээс биш би хэлээд дэмий юм билээ. Хүн чинь эрдмээ хүнд бас зүгээр өгдөггүй шүү дээ. Цаанаасаа ч энийг дэлгэрүүлэхгүй гэсэн бодлого байсан байж болох. Үнэт цаастай холбоотой юм нууц байлаа л даа. Хэдэн хувийг нь авбал эзэн нь болох вэ? гэдэг ч хаалттай л байлаа. Жишээлбэл: “Монгол шилтгээн” компаний хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоход ажилчид нь хуралд ерөөсөө ордоггүй. Яагаад гэвэл тэдний дарга нь ажилчдадаа нууцаа хэлэх хүсэлгүй байгаа болохоор тэр.

Та олж авсан мэдлэг, мэргэжил, хөрөнгийн зах зээлээс авсан туршлагаараа л хоолоо олж идэж байгаа хүн байна шүү дээ?

Тийм л юмдаа, нээрээ ч

Та ном их унших уу?

Уншина. Миний зорилго л юм чинь бизнесийн чиглэлийн бүхий л номыг мөнгө хайрлахгүй л авч харна. “Баян аав, Ядуу аав”, “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам”, Артим Тарасовын “Саятан” гээд бүх л номыг үзэж байна. Мөн “Дэлхийн суут жанжнууд” гэх мэт суут хүмүүсийн номыг их уншина. Хамгийн сүүлд “Хувьцааны зах зээлээс мөнгө хийх арга” гэсэн ном уншсан. Саяхан “Сталин” гээд ном гарч гэнэ. Тэрийг авч уншина даа.

Номоо Та хэзээ уншдаг вэ? Өглөө хэдэн цагт босдог вэ?

Нас ахиад өглөө эрт босдог болж дээ. Өглөөгүүр яваад түлээ түлш түүдэг. 8 цаг болгож гэртээ ирээд л номоо уншиж эхэлнэ. Сонин бас их уншинаа. Зах дээгүүр “Маш нууц”, “Ноцтой мэдээ” сонинг хямдруулж зардаг. Тэрнийг бас алгасалгүй авч уншдаг.

Ном олонтой юу? Хэдий хэр ном бий вэ?

Ном олон бий. Нэг уншсан номоо хэд хэд уншина. “Бизнесийн 100 хууль” гэх мэт номыг дахин дахин уншина шүү.

Та гадаад хэлтэй юу?

Яахав дээ. Дотоодын дээд сургууль төгссөн хүн орос хэлийг ямар хэмжээнд мэддэг билээ. Тэр л хэмжээнд мэднэ. Англи хэлийг харин үзээгүй ээ.

Та үнэт цаасыг сонгохдоо ямар арга хэрэглэж байна. Тусдаа нууц арга байна уу?

Нууц арга гэх юм юу байх вэ. Бирж дээр би өдөр болгон л очиж арилжааны мэдээ авдаг юм. Тэрийгээ хадгалаад л байдаг. Өнгөрсөн жил ямар үнэтэй байсан билээ? Гээд эргүүлээд харна л даа. Цээжинд ч бас орчихсон байдаг. Өнгөрсөн жил тэдэн төгрөг байсан. Одоо ийм байна. Цаашдаа ингэх болов уу гэж бодож байж л наймаа дээр үг хэлэхээр хүмүүс их гайхдаг.

Банканд мөнгө хадгалуулах, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах хоёрын аль нь илүү найдвартай вэ?

Хувьцаа худалдаж авсан нь хавигүй дээр шүү дээ. Хөрөнгийн зах зээлд зөв хөрөнгө оруулалт хийвэл хоёр жилд гурав дахин өсч байхад банкинд хугацаатай хадгалуулахад дөрвөн жилд нэг дахин өснө. Хугацаагүй бол бүүр бага.

Аль нь илүү эрсдэлтэй вэ?

Төр банкны хадгаламжийг даана гэсэн болохоор гайгүй л байна. Гэхдээ мөнгөө өсгөх найдвартай арга хөрөнгийн зах зээл дээр л байна даа.

Хөрөнгийн зах зээл дээр ямар зүйлийг хийчихээсэй гэж Та боддог вэ?

Хувьцаат компаниудаа олшруулах хэрэгтэй байна. Хувьцаат компани болгоод хөрөнгө босгож болох зүйлийг луйвардаад авчихаад байх юм. Дарханы сликат, шохойн үйлдвэр гэж байсан. Цэдэнбал даргын үед л баригдсан үйлдвэр шүү дээ. Гэнэтхэн л хязгаарлагдмал хариуцлагатай компани болчихсон л байх юм. Ямар замаар хувьд оччихов оо. Менежментийн хувьчлал гэж бас нэг луйвардах арга байна. Бөхийн өргөөг анх барихад улсаас 800 сая төгрөг гаргаад л барьж байлаа. Энэ мөнгийг улсаас гаргалгүй хувьцаа гаргаад иргэдээс татаж болох байсан шүү дээ. Худалдаа үйлдвэрийн дээд сургууль гэхэд менежментийн хувьчлалаар хүнд зүгээр өгч байна. Гэтэл яагаад хувьцаа гаргаж зарж болдоггүй юм бэ? Энэ мэтчилэнгээр дэмжихгүй байхаар хувьцаат компани бий болж, хувьцаат нийгэм хөгжихгүй байна. Зах зээл дээр найдвартай хувьцаат компаниуд бий болох тусам иргэд хувьцааг нь ихээр авна. Улмаар ашгаа хүртээд амьдрал нь сайжирна шүү дээ. Ерөнхий сайд С.Батболд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж ярьж эхэлсэн. Хөгжүүлбэл хэрэгтэй л байна. Хөрөнгийн зах зээл сүйрэхэд бэлэн байна. Зарим хувьцаат компани хязгаарлагдмал хариуцлагатай компани болоод, зарим эзэд нь хувьцаат компанийнхаа хөрөнгө, мөнгийг идэж, уугаад худлаа дампууруулж байна. Үүнийг хуулиа хэрэгжүүлдэг ерөнхийлөгч огт хайхрахгүй байна. ХК-ийн тоо өдөр ирэх тусам цөөрч байна. Бирж дээр хэдхэн компанийн хувьцаа арилжигдаж, илэрхий луйвар, дээрэм явагдаж байна. ХХК болно гэдэг бол дээрэм. Бирж дээр хамгийн том дээрмийг Улсын Их Хурал хийсэн. Өөрийн харьяа байгууллага болох Үнэт цаасны хороо, Одоогийн Санхүүгийн зохицуулах

оролцоход хэцүү биз?

Зах зээлийнхээ байдлыг мэдэхгүй байгаа болохоор үнэтэй үед нь авах зэргээр эрсдэлд их орно л доо. Ханшийн циклийнх нь үнэтэй үед нь авчихбал шатна л гэсэн үг шүү дээ. Хувьцааг үнэ нь өсөх гэж байгаа үед нь мэдэрч авах ёстой. Анх орж байгаа хүнд бол ийм мэдрэмж төрөхгүй л дээ.

Анх орж байгаа хүмүүс хаанаас мэдээлэл авах вэ? Мэдээлэл олж авах боломж хэр зэрэг байна вэ?

Энэ бол хувь хүнээс өөрөөс нь хамаарна. Ном сонин уншдаг хүн бол олоод үзчихэж болно. Олж уншихгүй бол юугаа мэдэх вэ. Зарим нь ч хичнээн тайлбарлаад ч огт ойлгодоггүй хүн байдаг шүү.

Ямар салбарт хувьцаа гаргавал ирээдүйтэй вэ? Шинээр ямар хувьцаа гараад ирвэл худалдаад авчих юмсан гэж боддог вэ?

Туршлага дээрээ үндэслээд үзэхэд зочид буудлын салбарын хувьцаанууд нэлээд сайн өсөх юм. Уул уурхайн салбарын хувьцаа ч мөн дажгүй байх юмаа. Уул уурхай гэхэд хувьцаагаар барилга байгууламж, тоног төхөөрөмж гэх мэт зөвхөн тэр ордын дээр байгаа зүйлсийг л хувьчилсан байж таарна. Газар доорхи баялгийг нь хувьчлаагүй шүү дээ. Тэр хувьцаат компанийг хувьцааны төвлөрлөөр хэн нэгэнд дангаар нь өгчихнө гэдэг улсад их л алдагдалтай баймаар юм.

Одоо та ямар зорилго тавьж байна вэ?

Зорилго гэх ч юу байхав дээ. Нас 65 хүрчихлээ. Бизнес гэдэг чинь инерцээрээ явдаг гээдбайгаа. Эрч инерцээ алдвал өнгөрдөг гэдэг. Тухайлбал: Би онц сурдаг байлаа. Эцэг, эх маань нэг жил сургуулиас завсардуулсан. Хойтон жил нь эргээд сургуульдаа ороход багш нар солигдсон, өөр ангид ороод миний нөгөө онц сурч байсан нэр төр алга болчихсон байж билээ. Бүх л зүйлийг шинээр эхлэх болж байгаа юм. Энэ хооронд инерцээ алдсан л юм билээ дээ.

Эх сурвалж: “Хөрөнгийн зах зээл” сэтгүүл, 2010 №04

Харилцан ярилцах асуултууд:
  • Хөрөнгийн зах зээлийн үндсэн үүрэг юу вэ?
  • Хөрөнгийн зах зээлийн ямар хэлбэртэй та харьцаж үзсэн бэ?
  • Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны талаар сонирхоно уу?
  • Хадгаламж зээлийн хоршооны банкны зээлийн хүүг харьцуулан үзнэ үү?
Арван дөрөвдүгээр лекц
Уналт гэдэг бол таны хєрш ажилгvй болохыг хэлнэ. Хямрал гэдэг бол нэмээд та ажилгvй болохыг хэлнэ.

Гарри Трумен

Арван тавдугаар лекц:
Санхүүгийн тогтвортой байдал



Санхүүгийн тогтвортой байдал ямар их хэрэгтэй болохыг өмнөх лекцэд бага зэрэг хөндсөн. Санхүүгийн тогтворгүй байдал үүсэхэд инфляци гол нөлөөтэй. Яагаад инфляци үүсдэг, түүнээс яаж сэргийлэх талаар авч үзье.

Мөнгө бол арилжааны хэрэгсэл юм. Бүх бараа ажил үйлчилгээг мөнгөөр илэрхийлж болдог. Мөнгө бас хэмжүүр юм. Хичнээн хэмжээний зардал гарах, хичнээн хэмжээний орлого олохыг бид мөнгөөр хэмждэг.

Улс орон бүр өөрийн мөнгөн тэмдэгттэй. Оросын мөнгөн тэмдэгтийг рубль, Америкийнхийг доллар, манайхыг төгрөг гэдэг биз дээ.

Бидний хувьд төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байх нь амин чухал юм. Төгрөгийн ханш тогтворгүй бол зээлдүүлэгч зээлдэгчид харилцахад төвөгтэй болно. Ялангуяа тодорхой хугацааны дараа төлбөр хийх явдал туйлын эрсдэлтэй болдог. Хөрөнгө оруулалт бас их эрсдэлтэй болно. Эрсдэл ихтэй бол бүгд зогсонги байдалд орно.

Аливаа юмны үнэ цэнийг эрэлт нийлүүлэлт тодорхойлдог тухай дээр ярьсан. Мөнгө ч бас ялгаагүй. Төгрөг маань бараа, ажил үйлчилгээний үнийн хэмжүүр бөгөөд арилжааны хэрэгсэл учраас зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээтэйгээ уялдсан байх ёстой. Гэтэл мөнгөний нийлүүлэлт нь хэмжээнээсээ хэтрээд ирэхээр, төгрөгийн худалдан авах чадвар буурч, үнийн өсөлт эхэлдэг байна.

Инфляци юунд хүргэдэг вэ?:
  • Төгрөгөөс “зугатана”
  • Хөрөнгө оруулалт зогсоно
  • Нийгмийн ялгарал хүчтэй болно
  • Чөлөөт арилжаа наймаа хумигдана
  • Эрсдэл нэмэгдэнэ

Мөнгөний нийлүүлэлт нь Төв банк, Засгийн газартай холбоотой юм. Тухайлбал, Засгийн газар зардлаа даахгүй өрөө төлөх гэж мөнгө хэвлэх (Төв банк нь хяналтанд нь байгаа бол), эсвэл Төв банкнаас зээл авсан тохиолдолд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж инфляци заналхийлж эхэлдэг.

Захын худалдаачид, ганзагын наймаачид үнэ нэмээд байгаа мэтээр зарим улс төрчид ярьдаг. Үнэн хэрэг дээр, тэд ямарч буруугүй. Үнийн өсөлт, инфляцийн уг сурвалж нь Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаа—мөнгөний нийлүүлэлт юм.

Зарим эдийн засагчид нийлүүлэлт бол (зардал хөөрөгдөх) инфляцийн эх үүсвэр гэж үздэг. Тухайлбал, бензинийн үнэ өсвөл бүх барааны үнэ өснө гэдэг. Энэ тухай эдийн засгийн шинжлэх ухаан “үгээ хэлээгүй” байгаа юм.

Инфляци эдийн засгийг нурааж, хөрөнгө оруулалтын төслүүдийг зогсоодог. Өнөөдөр үр өгөөжтэй мэт байвч үнийн төвшин өөрчлөгдвөл, уг хөрөнгө оруулалтын төсөл маргааш нь үр ашиггүй болно. Урт удаан хугацааны арилжаа, хэлцэл явагдахгүй. Намар ургацаа хурааж борлуулаад зээлээ төлдөг тариаланчдад хавар зээл нь олдохгүй. Зээлээр хүнсээ залгуулж байгаад хавар ноос ноолуураа тушаагаад тооцоо хийх бололцоогүй болно.

Засгийн газар үнийн өсөлтийг хөөрөгдсөн нөхцөлд та бид төгрөгөөс “зугатаж” эхэлнэ. Ёстой л дамын наймаа газар авна. Авъяас, ур чадвар, шаргуу хөдөлмөр эрхлэгчид биш харин луйварчид хожно.

Үнийн өсөлт нийгмийн ялгарлыг хүчтэй болгодог. Цөөн хэдэн баячууд төрж бусад нь ядууралд автана. Үйлдвэр, аж ахуйн газрууд зогсож, ажилгүйчүүдийн тоо өснө. Инфляци нийгмийн эмзэг бүлэгт маш хүчтэй цохилт болно. Төр засагт итгэх итгэл алдарна. Ард иргэдээ хамгаалах үүрэгтэй Засгийн газар нь төгрөгийн үнэ цэнийг алдагдуулснаар өөрөө луйварчин болж байгаа хэрэг. Нийгмийн дэг журам алдагдаж, гэмт хэрэг, муу муухай зүйл газар авна. Энэ бүгдийг бид үзсэн. Инфляци өндөр байсны хор уршиг өнөөдөр ч бүрэн арилаагүй байна.

Санхүүгийн тогтвортой байдал нь зах зээлийн гэнэтийн таагүй нөлөөлөл болон хямралын үед хэвийн ажиллах чадвартай байхыг хэлнэ.

Тогтвортой санхүүгийн систем нь бодит үйлдвэрлэлийн өсөлт болон эдийн засгийн нөөцийн үр дүнтэй хуваарилалтыг дэмжиж, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөв, ил тод болгон, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болгох замаар бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлэх, мөнгө, санхүүгийн захын тогтвортой байдлыг хангах зэрэгт чиглэгдсэн байдаг.

Өөрийн болон өрөөлийн сургамжаас үзэхэд санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний нийлүүлэлтийн хариуцлагыг зөвхөн төв банкинд ноогдуулж, түүнийг бие даасан, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах ёстой юм байна. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргийг Төв банк хуулиар хүлээсэн байдаг. 1991 онд манайх хоёр шатлалтай банкны системд шилжсэн хэдий ч Төв банкны бие даасан байдал хэлбэр төдий байсан билээ. 1996 онд Төв банкны бие даасан байдлыг бодит болгож, улмаар мөнгөний зөв бодлого хэрэгжүүлж тэнгэрт тулсан үнийн өсөлтийг нэг оронтой тоонд шилжүүлж чадсан билээ.

2007 онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл байгуулагдсан бөгөөд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн салбарт учирсан эрсдлийг бууруулахад хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийн хүрээнд авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн байдлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах зорилготой ажиллаж байна. Өмнөх бүлэгт дурьдаж байсан Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь 2012 оны 12 сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголбанк инфляцийг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн саад хязгаарлалтуудыг арилгах замаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, тогтвортой байдлыг хангах зорилготой. Хөтөлбөрийн үр дүнд 2012 оны эцэст 14 хувь байсан жилийн инфляци 2015 оны эцэст 1.9 хувь болж буурсан байна.

2015 оны 10 сараас “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг батлуулан ажлаа эхэлсэн байна.

Харилцан ярилцах асуултууд:
  • Мөнгө гэж юу вэ?
  • Захын худалдаачид инфляцийг хөөрөгддөг үү?
  • Инфляци ямар үр дагавартай вэ?
Арван тавдугаар лекц
Миний уруулыг унш, ямар ч шинэ татвар тогтоохгүй.

Жорж Буш

Арван зургадугаар лекц:
Татварын бодлого



Тусгаар тогтносон аль ч улс орон тусгаад төр, засгийн газар үйл ажиллагаагаа явуулах, төрийн үйлчилгээг нийгмийн гишүүд ард иргэдэд хүргэх, боловсрол, соёл, шинжлэх ухааны гэх мэт зардлыг санхүүжүүлэх нийтийн зам талбай, орон нутгийн болон улсын шинж чанартай зам, гүүр барих, хүүхэд хөгшид, жирэмсэн болон хөхүүл эх, өнчин хүүхэд, хөгжлийн брхшээлтэй иргэд, ядуу өрхийн гишүүдэд олгох тэтвэр тэтгэмж, эмч багш цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалин хөлсийг олгох гэх мэт маш олон зүйлд “мөнгө” зайлшгүй хэрэг болно.

Уг мөнгийг хаанаас олох олсон мөнгөө юунд зарцуулахыг төлөвлөж УИХ-аар батлуулсан бичиг баримтыг “улсын төсөв” гэнэ. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх гол арга нь татвар юм.

Дэлхийн улс орнууд одоогоор татвараас өөр улсын орлогыг бүрдүүлэх хариу төлбөргүй оновчтой аргыг олоогүй байгаа юм. Хэрвээ улсын төсөвт шаардлагатай байгаа мөнгийг татварын орлогоор бүрдүүлж чадахгүйд хүрвэл улс буюу Засгийн газар гадаад дотоодын иргэд, байгууллага, бусад улс орнуудын засгийн газраас зээл авах, хандив тусламж гуйх зэрэг асуудал үүснэ. Зээлийг бол заавал буцааж төлнө бас хүүгийн зардал нэмж гарна. Хандив тусламжийг бол ядуу буурай улс орнууд л бусад улс орнуудаас гуйх болно.

Айл өрхөөр бол аав ээж 2-ын цалин, орлого тухайн айлын өрхийн сарын зардалд хүрэлцэхгүй бол зээл авах, хандив тусламж гуйх гэх мэт зүйлс амьдралд тохиолддог нь дээрхтэй агаар нэг билээ.

Иймд улс орноо бусдаас гуйлга гуйлгахгүй, ирээдүй хойчдоо өр үлдээхгүйн тулд улс орон бүр татварын орлогоороо төсөвт шаардлагатай мөнгөө бүрдүүлэхийг эрмэлздэг.

Нөгөө талаар нийт татвар төлөх ёстой иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүгдээрээ татварын харилцаанд адил тэгш оролцож хуулийн дагуу ногдуулсан татварыг зохих хэмжээнд төлж байх нь татварын орлогын бүрдэлтэнд нөлөөлөөд зогсохгүй бусад татвар төлөгчдийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлая. Нийт татварын орлогыг 100 татвар төлөгч бүрдүүлэх ёстой гэж үзье. Тэдгээр татвар төлөгчдийн 2 нь тухайн төрлийн татвараас хуулийн дагуу чөлөөлөгдсөн 30 нь татвар төлөхийг хүсдэггүй бөгөөд ямар нэгэн аргаар зугтааж зайлсхийж чаддаг гэвэл үлдсэн 68 татвар төлөгч нь тухайн татварын ачааг үүрэх болно. Харин бүх татвар төлөгч татвараа бүрэн төлбөл нэг татвар төлөгчид очих ачаалал дарамт буурах боломжтой болно. Иймд иргэн бүр татвар төлөгч бүр татвар төлөх үүргээ биелүүлдэг байх нь бусад татвар төлөгчиддөө дарамт болохгүй байх тул татварын харилцаанд бүртгэл, тайлан, хяналт маш чухал үүрэгтэй билээ. Хяналтыг зөвхөн төр биш бусад татвар төлөгчид иргэд ч тавих хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл бусдын төлөх татварг төлөхгүй зөвхөн өөрт ногдсон татвараа л төлөхийн тулд магадгүй ирээдүйд төлөх татвараа бага байлгахын тулд татварын харилцаанд идэвхтэй оролцдог байх хэрэгтэй болж байгаа юм.

“Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ”гэж Монгол улсын үндсэн хуулинд хуульчилсан байдаг.

Улс орон бүр өөрийн онцлогт тохирсон татварын тогтолцоог бий болгож татвар ногдуулах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх харилцааг тусгайлсан хуулиудаар зохицуулдаг.

Монгол улсын хувьд 1990-ээд оноос өмч хувьчлал эрчимтэй явагдаж үйлдвэр аж ахуйн газрууд хувийн хэвшлийнх болж улсын мэдлийнх нь цөөрснөөр улсын төсвийн орлогыг татварын орлогоор бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Монгол улсын бага хурал 1990 оны 12 дугаар сарын 07-нд “БНМАУ-ын албан татварын хууль”-ийг батлан гаргаж уг хуулийг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлснээр Монголд орчин цагийн татварын тогтолцооны үндэс тавигдсан гэж үзэж болно.

Ер нь бол Монголд төр үүсч бий болсон цагаас татвар үүсч бий болсон бөгөөд Их Монгол улсын үед “татвар хураагч” гэх албан тушаалтан ажиллаж байсан тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.

Эдийн засгийн салбарт гарсан өөрчлөлт шинэчлэлээс шалтгаалан татварын хуулийг дахин шинэчилж боловсруулсан байдаг. Үндэсний татварын ерөнхий газраас татварын багц хууль гэж нэрлэглэх дараах таван хуулийн төслийг 1992 онд боловсруулж Улсын Их Хурлаар батлан 1993 оны 01-р сарын 01-нээс эхлэн мөрдүүлж байжээ. Үүнд.

  • Монгол улсын татварын ерөнхий хууль
  • Монгол улсын Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хууль
  • Монгол улсын хүн амын орлогын албан татварын хууль
  • Монгол улсын худалдааны албан татварын хууль
  • Монгол улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль

Ингээд дээрх хуулиудыг хэрэгжүүлж эхэлж татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдийн дунд адил тэгш хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, татвар төлөгчдөд хуулийг хэрэгжүүлэх татварын харилцаанд оролцоход нь туслах, улсын төсөвт татвараар орох ёстой орлогыг бүрдүүлэх үүрэг бүхий татварын алба татварын шинэ ситем бүрэлдэн тогтсон цагаас бий болжээ.

Татварыг төсөвт төлөх эх үүсвэрээр нь буюу юунд ногдуулж байгаагаар нь

  • Орлогын татвар
  • Хөрөнгийн татвар
  • Хэрэглээний татвар гэж ангилдаг.

Орлогын татварыг орлого, ашгийг олж байгаа иргэн, аж ахуйн нэгж төлдөг бол хөрөнгийн татварыг хуулиар татвар ногдуулахаар заасан хөрөнгө/Жишээ нь: Үл хөдлөх эд хөрөнгө, галт зэвсэг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл/- ийг өмчилж байгаа иргэн хуулийн этгээд төлдөг. Харин хэрэглээний татварууд болох гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, онцгой албан татвар зэргийг тухайн татварыг ногдуулсан бараа, ажил үйлчилгээг худалдан авч хэрэглэж байгаа эцсийн хэрэглэгч тухайн зүйлийн үнээр дамжуулж төлдөг юм.

Татварын шинэчлэлийн гол зорилго нь татвар төлөгчдийн ашиг орлогыг нэмэгүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц болох, татварын бааз суурийг өргөтгөх замаар нэг татвар төлөгчид тухайн татвараар очих дарамтыг бууруулах, хэрэгжүүлэхэд хялбар энгийн ситемийг бий болгох зэрэг олон зүйлд чиглэгдэх ёстой.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Энэ нь (ААНОАТ) нь аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанаас орсон орлогод ногдуулах албан татвар юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар энэхүү татварыг зохицуулна. Уг татварыг ногдуулахын тулд тухайн аж ахуйн нэгжийн татвар ногдуулах орлогыг (ТНО) буюу тухайн улирал жилийн нийт татвар ногдох орлогоос уг орлогыг олохтой холбоотой гарсан үйл ажиллагааны зардлыг хасч ашгийг тодорхойлдог. Ингээд тухайн хугацааны татвар ногдуулах орлогыг татварын хувь хэмжээгээр үржүүлж ногдуулах татварыг тооцоолно

ААНОАТ-ын хувь хэмжээний өөрчлөлтүүдийг доорх хүснэгтээр харуулав.

Хувь хүний орлогын албан татвар

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) нь хувь хүний хөдөлмөр эрхлэх, хөрөнгө түрээслүүлэх, хөрөнгө борлуулах, компаний байгуулахгүйгээр бизнес эрхлэх зэрэг орлогод ногдуулах албан татвар юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар энэхүү татварыг зохицуулна. Уг татварыг ногдуулахдаа тухайн татвар төлөгч хувь хүний татвар ногдуулах орлогыг тодорхойлно.ХХОТ-ын хувь хэмжээний өөрчлөлтүүдийг харуулав.

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн хэрэглэгчийн худалдан авч буй бараа, үйлчилгээний үнэ дээр нэмж ногдуулж цуглуулсан бизнес эрхлэгч этгээд нь борлуулалтанд ногдуулсан татвараасаа худалдан авалтандаа төлсөн татвараа хасч төсөвтэй тооцоо хийх замаар цуглуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварыг Монгол улсад 1998 оноос эхэлж нэвтрүүлсэн. Татварын хувь хэмжээ 1998.07.07-2001.01.01хүртэл 13%, 2001.01.01-2007.01.01 хүртэл 15%, 2007оны 01-р сарын 01-ээс 10% болж өөрчлөгдсөн. Татварын шигэчлэлийн хүрээнд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эцсийн хэрэглэгч худалдан авалтандаа төлсөн НӨАТ-ынхаа 20%-ийг буцаан авах болсон нь эцсийн хэрэглэгчийн төлөх бодит татварын хэмжээ тэр хэмжээгээр буурч байгаа юм.

Харилцан ярилцах асуултууд:
  • Та ямар ямар татвар төлдөг вэ?
  • Татварын алба иргэн бидний өмнө ямар үүрэгтэй ажиллах ёстой вэ?
  • Хууль зөрчихгүйгээр иргэд бага татвар төлөхийн тулд татварын харилцаанд хэрхэн оролцох ёстой бол?
  • Таны худалдан авсан бараа, ажил үйлчилгээндээ төлсөн татвар очих ёстой газраа очиход хэний оролцоо хамгийн чухал гэж бодож байна вэ?
  • НӨАТ-ын хуулийн өөрчлөлт таны амьдралд ямар нэгэн шинэ зүйл өгсөн үү?
  • Одоо ямар татварыг хэрхэн өөрчилбөл хэнд хэрэгтэй байх бол?
Арван зургадугаар лекц
Хэдийгээр алдагдалгүй төсөв гэж үгүй болсон энэ цагт миний бие татварын хувь хэмжээг багасгахыг дэмждэг нэгэн. Энэ нь төсвийн үр ашиггүй зардлыг багасгахад дөхөмтэй.

Стив Чабот

Арван долдугаар лекц:
Төсвийн алдагдал



Эдийн засагт аюул учруулдаг бас нэг зүйл бий. Энэ бол төсвийн алдагдал. Төсвийн алдагдал төр засгийн үйл ажиллагаанаас үүснэ. Улсын нэг жилийн зардал орлогоосоо давж байвал төсвийн алдагдал үүслээ гэж үздэг. Алдагдлыг нөхөх эх үүсвэр нь дотоодын, эсвэл гаднын зээл байдаг. Энгийн үгээр бол өр тавина гэсэн үг юм.

Алдагдалтай санхүүжилт өнөөгийн эдийн засгийн бодит үзэгдэл болжээ. Дэлхийн хамгийн баян гүрэн АНУ-ын төсөв хүртэл алдагдалтай байдаг. Алдагдалтай санхүүжилт эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ? Өнөөгийн төсвийн алдагдал бол бидний үр хүүхэддээ үлдээж буй өр гэж нэг хэсэг нь үздэг. Энэ бол хэтэрхий хялбаршуулсан ойлголт л доо. Ард иргэдээсээ зээлсэн мөнгөө эргүүлээд тэдэнд буцааж төлнө. Тэгэхээр үр хүүхэд маань өр төлөхөөс гадна бас зээлийн хүүгийн хэмжээнд орлоготой болно. Төр засаг өр тавиад түүнийгээ хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа бол нийгэм ирээдүйд хожно. Харин дахин хуваарилаад улс төрийн зарим бүлгүүдэд элдэв төрлийн нэр хаяг, хэлбэрээр татаас болгоод өгч байгаа бол нийгэмд хохиролтой, эдийн засгийн хөгжилд саад болно. Тэгэхлээр өр тавьж хуримтлуулсан хөрөнгийг чухам юунд зарцуулж байна гэдэг нь илүү практик ач холбогдолтой юм.

Зээл нь бизнесийн нэг хэрэгсэл. Аж ахуйн нэгж байгууллага ихэнх тохиолдолдоо зээлийн өртэй байдаг. Ялангуяа эргэлтийн хөрөнгөөр тасрахгүй байхын тулд байнга зээл авдаг. Энд буруу зүйл байхгүй. Зээлийн эдийн засгийн утга учир нь нэг талаас зээлийн хүүд төлөх төлбөр, нөгөө талаас, зээл авч ашиглаад нэмж олох ашгийн хоорондын хэмжээнд байгаа юм. Жишээ нь та 1.000.000 төгрөг 5 хувийн хүүтэй авлаа. 1.000.000 төргрөгөөр үйлдвэрлэл явуулаад 1.010.000 төгрөгтөй боллоо. Эл тохиолдолд та үндсэн өрөө төлөөд, зээлийн хүүгээ төлөөд 5.000 төгрөгийн ашигтай үлдэнэ.

Хэрвээ танд зээл авах бололцоо олдоогүй бол та ашиг олохгүй. Танд мөнгөө зээлдүүлсэн хүн ашиг олохгүй. Ийм учир мөн нийгмийн баялаг нэмэгдэхгүй шүү дээ. Зээл байгаад та зөв төсөл хэрэгжүүлэх тохиолдолд нийгэм болон та хожих болно.

Улсын төсвийн тэнцэл

2012 оны 1 сараас 2016 оны 3 сар хүртэлх (энэ хугацаанд ардчилсан нам олонхи болж төр барьж байгаа цаг хугацааны хүрээ юм) хугацааны төсвийн тэнцэл (төсвийн тэнцэл нь татварын орлого болон засгийн газрын зардлын зөрүүгээр тодорхойлогддог)-лийн талаархи 51 сарын мэдээлэлд тулгуурлан шинжилгээг хийлээ. Төсвийн тэнцлийн мэдээллээр 51 сарын 6 сард нь төсвийн тэнцэл илүүдэлтэй, 55 сард нь төсвийн тэнцэл алдагдалтай байна. Төсвийн тэнцлийн алдагдал 2015 оны эцсийн байдлаар 6,924,942.21 сая төгрөгтэй тэнцүү байна. Үүнийг нэг хүнд оногдох байдлаар авч үзвэл (2015 онд нийт хүн ам 3057778 гэж бүртгэгджээ) 2270000 төгрөгтэй тэнцэж байна. Энэ бол 500000 төгрөгний цалинтай хүний 4,54 сард хөдөлмөрлөж олох байсан цалинтай дүйцэх хэмжээний мөнгө юм. Хэрэв төсвийн тэнцэл илүүдэлтэй байсан бол сургууль цэцэрлэг барих, дэд бүтцээ сайжруулах, нийгмийн эмзэг бүлгийнхний амьжиргааг тэтгэх, эрүүл мэнд болоод нийгмийн маш олон асуудлыг шийдвэрлэх боломжоо алдаж байна гэсэн үг юм. Уг нэг хүнд оногдох алдагдлыг сард шилжүүлбэл 189166,7 төгрөгтэй тэнцүү байна. Энэ нь Үндэсний Статистикийн Хорооноос хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 185400 төгрөгөөр тогтоож байсантай тэнцэх хэмжээний орлого юм. Өөрөөр хэлбэл, өрхийн амьжиргааны баталгаажих доод түвшний орлогыг 2 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгийн төр, засгийн удирдлагын муу үйл ажиллагаанаас болж алдахад хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 2008-2012 онуудад хүн бүрт “Эх орны хишиг” хэлбэрээр мөнгө тарааж байсан. Тэгвэл 2012-2016 онуудад хүн бүрт олгох байсан хишиг нь үгүй болсон байна.

Төсвийн алдагдал ч ялгаагүй. Өнөөдөр алдагдалтай (өртэй) хэдий ч үр ашигтай төсөл хэрэгжүүлээд эргүүлээд зээлээ төлж болно.

Гэхдээ гол нь зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Үр ашиггүй төсөл хэрэгжүүлж, алдагдалд ороод, орон тоо хүнд суртлыг нэмэгдүүлбэл төсвийн алдагдал, улсын өр тун хурдан өснө. Яваандаа төр засаг өр зээлээ дийлж чадахгүй хэмжээнд хүрдэг. Хэр хэмжээнээсээ хэтэрсэн өр санхүүгийн хямралд хүргэж, эдийн засгийг дампууруулна.

Монгол Улсын төсвийг УИХ хэлэлцэн батлаж хуульчилдаг. Улсын төсөв алдагдалтай байх. Ирээдүй, үр хүүхэддээ өр үлдээх эсэх нь энд л шийдэгддэг юм. Тиймээс төсвийн алдагдал, алдагдалтай санхүүжилт гэдэг нь үнэн хэрэг дээрээ эдийн засгийн гэхээсээ улс төрийн асуудал юм. Сонирхлын бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлдэг эрхэм гишүүд улсын төсвийн зардлыг нэмэгдүүлж, улмаар төсвийг алдагдалтай болгох замаар албан тушаалд үлдэх, дахин сонгогдох сонирхлоо хангах нь цөөнгүй билээ. Үүнийг иргэн бүр сайн анхаарч байх ёстой юм.

Төсвийн алдагдлыг нөхөх хэрэгтэй. Яаж? Мөнгө хэвлэх аргаар нөхөх гэвэл инфляци гаарна. Татвар нэмэгдүүлэх арга бий. Төсөв бүрдүүлдэг хэдийгээ татвараар дарамтлахаар асуудал шийдэгдэх үү? Төсвийн зардал нэмэгдэх тусмаа нэмэгдэл зардал шаарддаг. Мөнгө ер нь байгаа хэмжээгээрээ зарцуулагддаг онцлогтой. Дээрээс нь хувийн биш, улсын мөнгө бол байдал ямар болох нь ойлгомжтой биздээ. Тиймээс татвараа нэмэгдүүлснээр зардал буурахгүй, харин ч нэмэгдэнэ. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Би УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа зөвхөн алдагдалгүй төсөв баталж байх санал дэвшүүлээд харамсалтай нь дэмжлэг аваагүй юм. Би одоо ч гэсэн орлого зарлага нь тэнцсэн л төсөв батлагдах ёстой гэж үздэг.

Харилцан ярилцах асуултууд:
  • Төсвийн алдагдлын уг сурвалж юу вэ?
  • Сонины материалын талаар харилцан ярилц.
  • Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх ямар бололцоо байдаг вэ?
  • Ямар үр дагавартай байж болох вэ?
Арван долдугаар лекц
Орлогыг тэгшитгэн хуваарилах болон эдийн засгийг түргэн өсгөх нь хоорондоо зөрчилдөх хандлагатай байдаг. Эрчимтэй хөгжих гэж яарч буй ядуу орон орлогын хуваарилалтдаа хэтэрхий их санаа тавьдаг талтай.

Харри Жонсон

Арван наймдугаар лекц:
Дахин хуваарилалт



Эдийн засагт аюул учруулдаг бас нэг зүйл бий. Энэ бол төсвийн алдагдал. Төсвийн алдагдал төр засгийн үйл ажиллагаанаас үүснэ. Улсын нэг жилийн зардал орлогоосоо давж байвал төсвийн алдагдал үүслээ гэж үздэг. Алдагдлыг нөхөх эх үүсвэр нь дотоодын, эсвэл гаднын зээл байдаг. Энгийн үгээр бол өр тавина гэсэн үг юм.

Улсын төсөв бол нийгмийн баялаг, хөрөнгийг дахин хуваарилж буй үйлдэл юм. Ер нь амьдрал ахуйгаа дээшлүүлэх хоёр л арга зам байдаг. Ажил хөдөлмөр эрхлэх, эсвэл дээрэм тонуул хийх. Нэг нь хөдөлмөрлөж бара, ажил үйлчилгээ бүтээж түүнийгээ арилжаалан орлого олдог. Энэ нь нийгмийн баялгийг өсгөдөг. Нөгөө нь хүний бүтээсэн зүйлийг дээрэмдэн хувьдаа ашигладаг. Эл тохиолдолд нийгмийн баялаг өсөхгүй. Учир нь нэг нь хожиход нөгөө нь хохирдог. Дээрэмдүүлэхийн тулд хэн хөдөлмөрлөх, зүтгэх сонирхолтой байх билээ. Тиймээс дээрэм тонуул дээр тогтсон нийгэмд нийгмийн баялаг өсөх биш харин бүр буурдаг.

Тиймээс төс засгийн үүрэг нь хүн хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай өмч хөрөнгөтэй (хувийн өмчтэй) байх эрхийг хамгаалан, гэрээ хэлцлийн биелэлтийг хангуулж, дээрэм тонуулыг таслан зогсоох явдал. Ингэвэл улс гүрэн маань хөгжин цэцэглэж ард иргэд амар тайван амьдрах болно.

Харамсалтай нь, өнөөдөр төр засаг дээрэм тонуулын талд санаатай, санамсаргүйгээр орж байна. Төрийн хүчирхийллийн машиныг ашиглан ард иргэдээс татвар цуглуулж, өөрийнхөө талын бүлгүүдэд тал засаж сонгогчдоо нэмэгдүүлэх гэсэн эрхэм гишүүдийн ажиллагаа түгээмэл болжээ. Аж ахуйн нэгж,компаниуд улс төрийн нам байгуулан “өөрийн” улс төрчидтэй болж байгааг бид харж байна. Эд бүгд, нийгмийн баялгийг арвижуулах гэхээсээ нэгэнт бий болсон баялгаас ахиухан хүртэх, хуваарилуулах гэсэн сонирхолтой байдаг нь илэрхий байна.

Нийгмээ ядуурлаас аврах уриаг та мэднэ биз дээ. Үнэхээр ч нийгмийн баялгийг дахин хуваарилаад ядуучуудад өгчихвөл ядуурлын асуудлыг шийдэж болмоор санагдаж магадгүй. Гэхдээ өнөөгийн ядуурлын уг сурвалж нь төр засгийн оролцоо багадсанаас биш харин ч хэтэрхий их оролцож байгаагаас үүдэлтэй. Социалист эдийн засаг үр ашиггүй, бүтээмжгүй байсны гай. Бид 70-80 жил буруу замаар будаа тээж байсны гай шүү дээ.

Ямар ч болсон, ядууралтай тэмцэх гээд дахин хуваарилалтын ажиллагаа эхэлж байна. Энд зарцуулж байгаа хөрөнгө маш их юм. Гэсэн хэдий ч ядуурал олигтой буурахгүй байна. Саяхан би орон нутагт зарим нэг хүнтэй уулзаж ярилцахад “ядуурлын төсөлд хэдэн төгрөг байгаа гэсэн, түүнээс яаж мөнгө авах вэ” гэж асуух нь элбэг байв. Энд бэлэнчлэх, ядуу гэж нэрлэгдээд хэдэн юм салгах сэтгэлгээ, санаа маш тод харагдаж байна. Төр засаг, эл сэтгэлгээг өөгшүүлж л болохгүй. Юуны өмнө, чухам ядуу гэж хэн бэ гэдгийг маш тодорхой болгомоор байна. Үнэн хэрэг дээрээ, манайд ядуу хүн, хүн амын 36 хувь биш л дээ. Харамсалтай нь төрийн сайд нар нь өөрсдөө манайхан ядуу, туслаач, мөнгө өгөөч гээд дэлхий тойроод явж байгаа нь буруу юм. “Айлаас эрэхээр авдараа ух” гэж байдаг. Үүнийг санаж байхад илүүдэхгүй. Эцсийн дүндээ гадныхан биднийг ядуурлаас гаргахгүй, харин бид өөрсдөө л шаргуу хөдөлмөрлөж байж гарна. Шударга хөдөлмөрлөж байгаа хүмүүсийнхээ өмч, эрх чөлөөг хамгаалж байж л асуудлыг шийднэ. Ядуурлын шугамаар олгож байгаа хөрөнгийн үр ашиг бас тийм ч сайн биш шүү дээ.

Ядуурлын сангаас эсвэл нийгмийн халамжийн сангаас мөнгө авахын тулд тодорхой шалгуур тогтоодог. Энэ нь хүмүүст үйл хөдлөлөө өөрчил гэсэн дохио юм. Үр дүн ч тун удахгүй гарна. Тэгээд ч нэг жаахан зүйл авахын тулд хүнд суртлын давааг давах гэж доромжлуулж байх нь ямар олигтой байхав дээ.

Аливаа асуудлыг шийдэхгүй байвал хороо байгуул гэсэн үг байдаг. Ядууралтай тэмцэх биш, харин энэ ажлыг хариуцаж байгаа, энэ дээр бизнес хийж байгаа хүмүүсийг тэжээдэг систем бий болж байна. Ядуу хүмүүст тусламж үзүүлэх асуудал буяны байгууллага, төрийн бус байгууллагын хүрээнд л хэрэгжих ёстой.

Өрхийн амьжиргааны түвшин

Өрхийн амьжиргааны түвшний суурь судалгаагаар нэг өрхийн сарын хүнсний зүйлийн зарлага 58,9%, хүнсний бус зүйлийн бараа, үйлчилгээний зарлага 21,4%, бусад зарлага 19,7% байв. Нэг өрхийн сарын дундаж зардал 1157970 төгрөг, сарын дундаж орлого 903202,8 төгрөгт хүрсэн байна. Төсвийн байгууллага, Төрийн бус байгууллага, Хязгаарлагдмал хувьцаат компани, Хувьцаат компани, Хоршоо, Төрийн өмчит үйлчилгээ, Нөхөрлөл, Орон нутгийн өмчит, Бусад зэрэг байгууллагын ажиллагсдын дундаж цалин харгалзан 498,1, 488,2, 589,5, 701,6, 485,5, 598,7, 372,2, 590,2, 471,1 мянган төгрөг байна.

“Хөрөнгийн индекс” гэсэн үзүүлэлт зохиох замаар өрхийн амьжиргааны түвшинг “Нэн ядуу”, “Ядуу”, “Дундаж”, “Дундажаас дээгүүр”, “Чинээлэг” гэсэн 5 категорит ангилан судлахад судалгаанд хамрагдсан өрхүүдээс 1-р ангилалд 228, 2-р ангилалд 358, 3-р ангилалд 170, 4-р ангилалд 69, 5-р ангилалд 3 өрх орж байв. Хөрөнгийн индексээр нарийвчилан авч үзвэл “Нэн ядуу” гэсэн категорит хамаарах өрх хадгаламж, компьютер, хөргөгч, угаалгын машин, будаа агшаагч зэрэг хөрөнгөтэй болсон тохиолдолд “ядуу” ангилалд шилжих боломжтой байлаа.

Хөрөнгийг дахин хуваарилах нь илүү бүтээмжтэй газраас аваад бүтээмж доогуур газар өгч байгаа юм. Энэ утгаараа эдийн засгийн өсөлтийг хязгаарлана. Нийгмийн баялаг гэдэг чинь тэнгэрээс буугаад ирдэг, хуваагаад иддэг зүйл биш. Бидний хөдөлмөр хөлс зүтгэлээр л бүтэж, өсч арвижиж байдаг зүйл. Татвар, дахин хуваарилалт бол хөдөлмөрлөх сонирхлыг бууруулдаг. Сайн хөдөлмөрлөж байгаагаас нь аваад нөгөөд нь шилжүүлээд байхаар хүний урам хугарна биз дээ.

Зарим нэг нь албан ёсны эдийн засгаас зугтаж далд эдийн засагт шилжиж эхэлдэг. Татаас авч байгаа хүн ч гэсэн хөдөлмөрлөх гэхээсээ бэлэнчлэх сонирхолтой болно. Энэ бүгдээс нийгэм хожихгүй гэдэг нь ойлгомжтой. Би энд үнэхээр нийгмээс дэмжлэг авах ёстой хүмүүсийн (хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, өндөр настан, хөгшид) тухай яриагүй юм шүү.

Харилцан ярилцах асуултууд:
  • Улсын төсөв бол нийгмийн баялаг, хөрөнгийн дахин хуваарилалт юм. Энэ талаар ярилц.
  • Дахин хуваарилалтыг нийгэмд хохирол багатай хийх бололцоо бий юу?
  • Нийгмийн баялгийг дахин хуваарилаад ядуучуудад өгчихвөл ядуурлын асуудлыг шийдэж болох уу?
Арван наймдугаар лекц
Худалдааны муу бодлого бусад хүчин зүйлийг муутгаж, биет хөрөнгө хуримтлагдах хурдыг сааруулж, өсөлтөд хортой нөлөө үзүүлдэг.

Жефри Сакс

Арван есдүгээр лекц:
Гадаад худалдаа



Хүн хүссэнээ худалдах, худалдан авах эрхтэй байх ёстой. Элдэв саад тотгор хийх нь иргэдээ хохироож байгаа хэрэг юм. Арилжаа наймаа хийж байгаа талууд сайн дураар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, солилцох бөгөөд дүндээ илүү их хэрэглэх бололцоотой болдог. Энэ тухай бид өмнөх лекцээр ярьсан. Иргэд худалдаа наймаа хийдэг шиг улс гүрнүүд бас хоорондоо худалдаа эрхэлдэг. Үүнийг гадаад худалдаа гэдэг билээ.

Гадаад худалдааны ачаар: - Бид илүү хийж чаддаг зүйлдээ хөрөнгө хүчээ зарцуулж, илүү ихийг бүтээнэ. Түүнийгээ борлуулаад манайд зардал ихтэй зүйлийг хямд бүтээдэг улсаас худалдаж авна. Тухайлбал, улс орон бүр харилцан адилгүй нөхцөл байгалийн баялагтай. Энэ нь үйлдвэрлэлийн зардалд тусгалаа олдог. Манайд хямд байгаа зүйл, өөр оронд үйлдвэрлэхэд зардал ихтэй байж болно. Зардал багатай үйлдвэрлэлээр дагнах нь аль алиндаа ашигтай. Манайд жүрж, хан боргоцой ургуулж болно, даан ч дэндүү үнэтэй тусна. Харин мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн харьцангуй хямд байх нь ойлгомжтой.

Нэг бүтээгдэхүүнийг бөөнөөр нь үйлдвэрлэхэд нэгж бүтээгдэхүүний зардал буурдаг. Энэ нь ялангуяа жижиг улсад их хамааралтай. Манай дотоодын зах зээл харьцангуй жижиг. Зөвхөн дотооддоо зориулан зэс үйлдвэрлэнэ гэвэл даахын аргагүй зардалтай тусна. Харин гадаад худалдаа байгаа учраас хөрөнгө хүчээ төвлөрүүлэн их хэмжээгээр үйлдвэрлэхэд нэгж бүтээгдэхүүний зардал буурна.

- Гадаад худалдаанаас дотоодын хэрэглэгчид ч мөн хожно. Өнөөдөр хичнээн олон нэр төрлийн, харьцангуй хямд бараа бид хэрэглэж байна. Гадаад худалдаа хязгаарлагдмал үед бараа таваар ямар ховор байлаа. Японы телевизор анх монголд орж ирж байхад яаж “алалцдаг” байлаа даа. Өнөөдөр хаа сайгүй хичнээн янзаараа байгаа биз дээ. Орос дэлгүүрээс ганц кг масло авах гээд монголчууд яаж царай алдан зогсдог байлаа. Өнөөдөр ямар л бол ямар, хямд, чанартай масло эргэн тойронд байгаа биз дээ.

Гадаад худалдаанд оролцож буй хоёр талд хоёуланд нь ашигтай байх уу? Одоогоос хоёр зуугаад жилийн өмнө хүмүүс нэг орон нөгөө түншээ хохироон ашиг хонжоо олдог гэж ухвар мөчид бодож байжээ. Тэр үед улс орны нөөц баялаг нь алтны нөөцөөр хэмжигдэнэ гэж үздэг байсан бөгөөд гадаадаас бараа авахад (импорт) алтаа алдаж байхад гаднаас худалдан авахад (экспорт) алт орж ирдэг гэж ойлгож байв. Гэтэл 19-р зууны эхээр Давид Рикардо гадаад худалдаа харилцан ашигтай болохыг нээн илрүүлсэн бөгөөд түүний энэ алдарт онолыг харьцангуй давуу талын онол гэж нэрлэдэг. Өнөөдөр гадаад худалдаа харилцан ашигтай гэдэг нь нэгэнт илэрхий болсон билээ. Хэрэв тиймгүйгсэн бол улс орнууд яаж хоорондоо сайн дурын арилжаа наймаа хийх билээ.

Харьцангуй давуу талын зарчмыг ойлгохын тулд худалдаатай огт холбоогүй жишээ авбал ашигтай. Нэгэн хуульч цагийн 100 төгрөгний орлоготой бөгөөд тэрбээр бичиг хэргээ хөтлүүлэх туслахыг цагийн 10 төгрөгөөр хөлслөн авчээ. Гэхдээ тэр хүн туслахаасаа бичгийн машинаар хоёр дахин хурдан бичиж чаддаг гэж үзье. Хуулийн мэргэжлийн хувьд туслахаасаа хэд дахин илүү гэдэг нь мэдээж хэрэг. Гэтэл хуульч маань яагаад өөрөө ажлаа бичиж машиндахгүй байна вэ? Үүнд алдагдсан боломжийн зардлын үндсэн дээр хариулт өгье. Хэрэв хуульч нэг цаг өөрөө машиндвал туслахынхаа 2 цагийн ажил буюу 20 төгрөг хэмнэнэ. Тэгвэл тэрээр хуульчийн хувьд олох ёстой 100 төгрөгөө алдах болно. Иймд тэрээр аль ч талаараа туслахаасаа илүү ч гэсэн өөрийн хамгийн илүү сайн чадах ажлаар төрөлжсөн нь түүнд ашигтай юм. Хуульч ажлаа дагнан хийсэн нь харьцангуй давуу талтай байх ажээ.

Р. Амаржаргал, Д. Батжаргал, Ж. Батхуяг, “Эдийн засгийн ухаан” УБ, 1999, 96 тал

- Гадаад худалдаа нь дотоодын зах зээлд өрсөлдөөнийг урамшуулдаг. Үүнээс хамгийн түрүүнд хэрэглэгч хождог. Хэрэглэгч бид хямд, чанартай хэдэн зуун нэр төрлийн бараанаас сонгох бололцоотой болж байна. Дотоодын үйлдвэрлэгч нар ч зах зээлээ алдахгүйн тулд соргог байж, зардлаа тогтмол бууруулах, чанараа дээшлүүлэх ёстой болдог.

Засгийн газар гаалийн татвар нэмэгдүүлж, элдэв тоон хязгаарлалт тогтоон, валютын чөлөөт арилжааг хязгаарлан, элдэв хүнд суртлын хориг саад учруулж эхэлбэл гадаад худалдааны зардал нэмэгдэж, наймаа харилцан ашиггүй болно.

Ардчилсан хувьсгалын ачаар монголчууд бид гадаад худалдааны эрхтэй болсон. “Ардчилсан Холбоо” Эвсэлийн үед чөлөөт гадаад худалдааг дэмжсэн бодлого хэрэгжүүлснээр зах зээлийн хангамж эрс сайжирсан. Энэ үед эдийн засгийн өсөлт ч өндөр байсан.

Гадны бараа орж ирээд дотоодын үйлдвэрлэлийг унагаж байна, импортыг хязгаарлая, тэгвэл ажлын байр нэмэгдэнэ гэж зарим хүн ярьдаг. Улс орны эдийн засгийн хувьд ажлын байр бус харин үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ чухал юм. Гадаад худалдаа чөлөөтөй нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ их байдаг.

Чөлөөт гадаад худалдааны нөхцөлд хамгийн хямд үнэ хэлсэн үйлдвэрлэгчээс авч, хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд худалдана. Монголчууд бид бусдийн юмыг хямдаар аваад, өөрийнхөө таваарыг үнэ хүргээд зараад байвал бидний баялаг улам өсч үржинэ шүү дээ.

Хэрэв ажлын байр хөгжлийн уг сурвалж байсан бол хичнээн амар байхсан билээ дээ. Бүгдийг нь хүрз бариулж нэг хэсэг нь газар ухаад, нөгөө хэсэг нь буцааж булаад бүгд л ажилтай, ажлын байртай байна шүү дээ. Гэхдээ цөмөөрөө ядуу байх нь харамсалтай.

Импортыг хязгаарласнаар хүсээд байгаа үйлдвэрт ажлын байр нэмэгдэнэ. Гэхдээ энд ажлын байр нэмэгдлээ гэдэг нь улсын хэмжээнд ажлын байр нэмэгдэж байгаа хэрэг бас биш юм. Импорт нь экспортын бололцоог нэмэгдүүлдэг. Хэрвээ гаднынхан манайд бараа таваараа оруулах (бидний хувьд импортлох) бололцоогүй бол тэдний манай барааг худалдан авах бололцоо бас хумигдана. Тэгэхээр манай экспортын салбарт ажлын байр хорогдоно. Нөгөө хамгаалаад байсан салбар чинь үүнийг нөхөж чадахгүй шүү дээ.

Нөгөө талаас, гадаад худалдааг, бүр тодорхой хэлбэл импортыг хязгаарлах нь хөрөнгө мөнгийг зардал багатай салбараас зардал ихтэй салбар руу шилжүүлдэг. Улмаар бид сайн чаддаг зүйлээ үйлдвэрлэх гэхээр хөрөнгө мөн хүрэхгүй хирнээ чаддаггүй зүйл дээр хамаг юмаа зарна.

Харилцан ярилцах асуултууд:
  • Ажлын байр хөгжлийн уг сурвалж мөн үү?
  • Импортыг хязгаарласны үг дагавар юу вэ?
  • Гадаад худалдаа ямар ач холбогдолтой вэ?
Арван есдүгээр лекц
Хүн төрөлхтөнийг өөрсдөө үйлдвэрлэж чадах зүйлээ хийхийг, эсвэл өөрсдийн хөрөнгө, үйлдвэрлэлийг өөрсөддөө хамгийн ашигтай гэж үзэж буй байдлаар ашиглахыг хориглох нь хүн төрөлхтөний хамгийн ариун нандин эрхийг илэрхий зөрчсөн хэрэг мөн.

Адам Смит

Хорьдугаар лекц:
Эдийн засаг ба төр засгийн үүрэг



Улс гүрний баялгийг өсгөхөд төр засаг онцгой үүрэг гүйцэтгэдэг. Зах зухаас нь бид өмнө ярилцсан. Төр засгийн үндсэн үүрэг нь нийгмийн дэг журмыг хангах, иргэдийнхээ болон өмчийн эрхийг хамгаалах юм. Эцсийн дүндээ би яах гэж татвар төлж, мөнгөө төр засагт өгч өчнөөн төчнөөн хүнийг тэжээж байгаа билээ? Миний болон бусдын өмчийн эрхийг хамгаал, аюулгүй байдлыг ханга гэж л тэр шүү дээ. Төр засгийн ажиллагаатай уялдсан зарим асуудлыг авч үзье.

Төр засгийн үүрэг, ач холбогдлыг хөгжлийн явцад янз янзаар ойлгон тайлбарлаж ирсэн. Өнөөгийн нийгэмд ч гэсэн түүний гүйцэтгэж байгаа үүрэг харилцан адилгүй билээ. Зарим нэгэн улсад төрийн оролцоо бараг үгүй байхад, зарим улсад төр бүх юманд хутгалдан оролцож байна.

Саяхан болтол социалист нийгмийн үед төр - түүний нэрийн өмнөөс (МАХН) нийгмийн амьдралын бүх салаа мөчирт оролцож байсан. Харин 1990 оны хувьсгалаас хойш хувь хүмүүс бие дааж өөрөө сонголт хийж, шийдвэр гаргах, аж ахуй эрхлэх эрхээр хангагдаж, төрийн оролцоо багассан болно.

Төр засгийн үндсэн үүрэг:

  • Иргэдийн амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах;
  • Зах зээл хүргэж чадахгүй үйлчилгээг иргэддээ үзүүлэх гэж тодорхойлж болох юм.
Энэ үүргээ л сайн гүйцэтгэж байвал болох нь тэр. Ард иргэд ч гэсэн өөр зүйл төр засгаас шаардах хэрэггүй юм. Нийгмийн дэг журмыг хангах, ард иргэдийнхээ амьд явах эрхийг хангах гэдэг нь юуны өмнө хуулийн зохицуулалт, түүний хэрэгжилтийг хэлж байгаа юм. Бусдын болон гаднын заналхийллээс иргэнээ хамгаалахын тулд төр засаг тун шаардлагатай гэж үзвэл хүч хэрэглэх эрхтэй. Энэ эрх зөвхөн төр засагт байдаг бөгөөд хэзээ, ямар нөхцөлд, яаж хэрэглэхийг мөн хуулиар хязгаарлан зохицуулсан байдаг.

Хуулийг хэн боловч даган мөрдөх ёстой бөгөөд үүнийг хангуулах нь төрийн үүрэг. Хууль жигд, тэгш үйлчлэх ёстой. Нэг хүнд илүү, нөгөөд нь дутуу татвар ноогдуулж таарахгүй. Бусдыг луйвардах, залилах зэргийг бас хуулиар хориглосон байдаг юм. Тиймээс эдийн засгийн хүрээнд бүх ажиллагаа хэлцэлтэй, гэрээтэй байх ёстой гэж үздэг бөгөөд түүнийг зөрчих нь хууль зөрчиж байгаатай адил гэж үзэж шүүхээр шийдвэрлэнэ.

Төр засаг иргэн танд үйлчлэх л гэж оршин тогтнох учиртай. Малаа өсгөсөн хүн малынхаа буяныг хэн нэгэнд “дээрэмдүүлэлгүй” хүртэх ёстой. Үүнийг төр хангах ёстой. Чадаж байвал иргэд амар тайван, өгөөж, бүтээмжтэй хөдөлмөрлөнө, нийгмийн баялаг ч өснө. Үгүй бол ядуурал хоосролоос гарахгүй. Дээрэм тонуул, хүчирхийлэл тасрахгүй.

Төр засгийн нөгөө нэг үүрэг бол зах зээлийн хүргэж чадахгүй үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх гэдгийг дурьдсан. Эл үйлчилгээг нийтийн бараа, нийгмийн суурь үйлчилгээ гэдэг бөгөөд бас өвөрмөц. Хүн хувийн бараагаа бусдад хэрэглүүлдэггүй бол нийтийн бараанд тийм боломж байдаггүй. Хувийн барааг хэрэглэсэн л бол дараа нөхөн сэргээгдэшгүй. Харин нийтийн бараа бол байж л байдаг. Тухайлбал, та талх идвэл дуусч, өөр хүн хэрэглэх боломжгүй. Тэгвэл замаар жишээ авъя. Нэгдүгээрт зам нэгэнт баригдсан бол бусад нь хэрэглэхээс сэрэмжлэх аргагүй. Замыг олон дахин ашиглах бололцоотой.

Иймэрхүү нийтийн бараанд батлан хамгаалах, үерийн далан, вакцинжуулалт, хорхой шавьж устгах арга хэмжээ гэх мэтчилэн олон зүйл багтдаг. Тиймээс иймэрхүү арга хэмжээг төрөөр дамжуулан хэрэгжүүлж, улмаар нийгэм хождог юм.

Гэхдээ төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зөв эсэхийг яаж мэдэх вэ? Олонхийн дэмжлэг авсан бол зөв гэж үзэх үү? Гэтэл зөв мөртлөө олонхийн дэмжлэг авахгүй байх тохиолдол бас байдаг шүү дээ. Энгийн жишээ татъя. 25 төгрөгийн өртөгтэй гүүр барих болжээ.

Ардчилсан хувьсгалын ачаар монголчууд бид гадаад худалдааны эрхтэй болсон. “Ардчилсан Холбоо” Эвсэлийн үед чөлөөт гадаад худалдааг дэмжсэн бодлого хэрэгжүүлснээр зах зээлийн хангамж эрс сайжирсан. Энэ үед эдийн засгийн өсөлт ч өндөр байсан.

Төслийг хэрэгжүүлснээр сонгогчид 40 төгрөг хожно. Орлого зардлаасаа давж байгаа тус ашигтай төсөл байна. Гэхдээ төслийн өртгийг нийтэд нь тэнцүү ноогдуулвал (хувилбар А) Анар, Батзориг нар хожно, харин Гомбо, Сараа нарт ашиггүй болно. Эдний хувьд зардал нь хожооноосоо давж байна. Иймээс олонхийн саналаар шийддэг бол төсөл хэрэгжихгүй.

Одоо Б хувилбарыг авч үзье. Анар нийт орлогын (40) талыг нь (20) хүртэж байгаа. Тэгвэл бас нийт зардлын (25) талыг нь (12.50) гаргажээ. Анарын хувьд хожоо нь зардлаасаа илүү хэвээр байна. Бусад нь ч гэсэн олох хожоогоор хувь тэнцүүлэн зардал гаргажээ. Төслийг иймэрхүү маягаар санхүүжүүлвэл бүгд хожиж байна.

Энд нэг зүйлийг анхаарна уу. Төслөөс хожиж байгаа хэмжээтэй хувь тэнцүүлэн төлбөр хийх зарчим баримтлан санал өгвөл эдийн засгийн хувьд ашигтай төслөөс бүгд хожно, ашиггүй төслөөс бүгд алдана. Эдийн засгийн үр ашигтай төсөл олонхийн санал авч улмаар улс төрийн дэмжлэг авах бололцоотой юм. Хувь тэнцүүлэн төлбөр хийсэн мөртөө олонхийн дэмжлэг авахгүй байгаа бол төсөл үр ашиггүй байна гэсэн үг.

Нийгэмд шийдвэл зохих олон асуудал үүсдэг. Гэхдээ төр засаг бүгдийг нь хариуцах албагүй юм.

Ардчилсан сонгуулиар бүрдсэн Засгийн газар нийгмийн бүх асуудлыг шийдэж, хариуцах ёстой гэж хүмүүс ойлгодог. Төр оролцоод ядуурлыг шийдэж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулан, боловсролыг чанаржуулан, орон сууцны өртөг зардлыг хямдруулж чадна гэж үздэг. Ялангуяа социализмын үед хувь хүмүүс бүх л хувь заяагаа төр засагтаа даатгаж байсан учраас өнөөдөр ч гэсэн эл зуршил, бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна шүү дээ.

Юутай ч хоёр зүйлийг анхаарна уу? Нэгд, Төр засгийн шийдвэр тэр болгон нийгмийн, ард иргэдийн эрх ашгийг хангаж чаддаггүй юм. Хоёрт, Хэдий зах зээлийн харилцаа асуудлыг шийдэхгүй байгаа ч төр засаг оролцохоор байдал дээрдэнэ гэсэн баталгаа бас байхгүй.

Төр засаг гэдэг чинь нийгэм өөрийгөө зохион байгуулж байгаа хэлбэр л юм шүү дээ. Нийгмийг хамарсан асуудлууд байдаг. Түүнийг ганцаараа (хаант засаг), эсвэл хамтран (ардчилсан) шийдэж болно. Энэ хоёрын завсар түмэн хувилбар бий. Эдгээрээс монголчууд бид парламентын засаглалыг сонгосон. Түүнийгээ зүгшрүүлэх гээд л мунгинаж байна.

УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг хангана гэсэн баталгаа байхгүй. Харин ч жалга довын, дахин сонгогдох, эрх мэдлээ хадгалан үлдэх сонирхолдоо хөтлөгдөөд эрхэм гишүүд нийгмийн баялгийг хумих шийдвэр гаргаж магадгүй. Гаргаж ч байна.

Улс төрийн ардчилал болон зах зээлийн эдийн засгийн хослол хөгжлийн хүчирхэг уг сурвалж болдог. Гэхдээ эдгээрийг адилтгаж болохгүй. Ардчилсан төр нэгэн төсөл хэрэгжүүлэхийн тулд татвар нэмэгдүүлж байна гэж үзье. Энэ нь хүчирхийлэл хэрэглэж байна гэсэн үг л дээ. Уг төслийг дэмжихгүй нэг хэсэг нь мөн л татвар төлнө. Төр засаг татвар ноогдуулах эрхтэй шүү дээ. Энэ эрхээрээ далайлган хэнээс ч асуулгүй иргэдийн өмч, орлогыг нь хураан авч байгаа юм. Гэтэл хувийн секторт ийм зүйл байхгүй. Хувийн пүүс компани өндөр үнэ тогтоож болно гэхдээ хүчээр бараагаа тулган худалдаж чадахгүй. Тийм ч учраас татвар тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх байдаг юм.

Хувийн секторт үйл ажиллагаа явуулж байгаа пүүс компани болгон үр ашигтай байх ёстой. Эс тэгвээс дампуурна. Харин улсын секторын үйл ажиллагаа тэр болгон үр ашигтай байдаггүй. Энд мөнгөөр туйлах, “хүний мөнгөөр хүүдэгнэх” сонирхол маш их байдаг.

Улс төрийн ардчилал гэдэг бол олонхийн засаглал, харин зах зээлийн тогтолцоо гэдэг бол хувь тэнцүүлсэн төлөөлөл юм.

Жишээ нь, төр засгаас “мянганы зам” мэтийн төсөл хэрэгжүүлнэ гэсэн бол би дургүй хэдий ч татвараа төлж хувь нэмрээ оруулна. Гэтэл зах зээлийн нөхцөлд би өөртөө хэрэгтэй ашигтай гэж үзсэн зүйлд л мөнгөө (саналаа) өгнө. Би төлбөр хийх хүсэлтэй байхад л зах зээл тэр бараа үйлчилгээ байна. Би өөрийн хэрэгцээт зүйлээ хүртэхийн тулд олонхийн нэг байх албагүй. Олонхийн дунд цөөнх байх боломжийг зөвхөн зах зээл олгодог. Олонх сагсан бөмбөг сонирхож байгаа бол цөөнх би- хөл бөмбөг үзэх сонирхолтой. Энэ бололцоог зах зээл надад олгодог юм. Нэгэнт л зардалд нь хувь тэнцүүлсэн оролцоо байдаг учраас зах зээлийн нөхцөлд сонголт хийх нь сөргөлдөөн маргаан үгүйсгэдэггүй. Харин улс төрийн хүрээнд бол цөөнх гомдолтой байдаг.

Харилцан ярилцах асуултууд:
  • Төр засгийн үндсэн үүргүүдийг тодорхойл.
  • Нийтийн бараа гэж юу вэ?
  • “Төр засаг бүгдийг нь хариуцах албагүй.” Энэ дүгнэлтийн талаар саналаа солилц.
Хорьдугаар лекц
Эдийн засгийн сайн зөвлөгөө өгөхийн тулд улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг сайн ойлгох хэрэгтэйг өнөөгийн ихэнх эдийн засагчид хүлээн зөвшөөрөх болжээ.

Дани Родрик

Хорин нэгдүгээр лекц:
Улс төр ба эдийн засаг



Улс төр, эдийн засаг хоёр салшгүй юм. Төрийн механизмыг ашиглан өөрийн болон хэсэг бүлгийнхээ сонирхлыг хэрэгжүүлэх гэсэн оролдлого тасардаггүй. Төрийн эрхэнд гарсан улс төрийн бүлгийн ашиг сонирхол, үйл ажиллагаа нийгмийнхтэй нийцэж байвал сайн. Гэхдээ ингэж нийцэх тохиолдол өдрийн од шиг ховор. Ихэнхи тохиолдолд бусдын, зарим үед нийгмийн эрх ашиг, сонирхлыг хөсөрдүүлж, бусдыг хохироож байж л сонирхлын бүлгүүд хүслээ хангадаг. Тиймээс л бид эрх зүйт төрийн тухай яриад байгаа юм. Үйл ажиллагааг нь маш тодорхой хязгаарлаж, албан тушаалтнууд дураараа дургих бололцоог хааж өгсөн цагт л төр эдийн засгийн хөгжлийг хангахад жинтэй хувь нэмэр оруулна.

Эрх зүйт төрийн тухай ойлголт

Эрх зүйт төрийн утга нэг талаас төр, нөгөө талаас хувь хүний хоорондын харилцаагаар илэрхийлэгдэнэ. Энэ хоёр субъектийн харилцаа угаас тухайн нийгэмд тогтож буй төрийн шинж чанарыг илэрхийлдэг. Тухайлбал, социалист нийгэмд бүхий л харилцаа пролетарийн үзэл бодолд бүрэн захирагдаж, түүний үнэт зүйлс, зорьж буй зорилго нь улс төрийн харилцаа болон түүний дотор төрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж иржээ. Өөрөөр хэлбэл, нийгэмд хүний эзлэх байр суурь, хөгжих боломж нь пролетари анги, түүний манлай коммунист намын үзэл бодлоор явж ирсэн ба үүнийг хянан зохицуулах үүргийг төр, төрийн аппарат гүйцэтгэж ирсэн нь социалист нийгмийн тоталитар шинжийг илтгэнэ.

Тэгвэл эрх зүйт төрийг төлөвшүүлэх нийгэм-улс төрийн урьдчилсан нөхцөл нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэхтэй холбоотой. Ингэснээр, нийгмийн гишүүн болох хувь хүн, иргэн, түүний сонирхол, эрх ашиг, хөгжих боломж зэрэг нь нийгэмд гүйцэтгэх төрийн үүргийг тодорхойлогч хэмжүүр болно.

Өөрөөр хэлбэл, эрх зүйт төрийн үед хүн ба төрийн харилцаанд хүний эрх, эрх чөлөө анхдагч утгатай байх ба үүнийг төрийн зүгээс баталгаажуулан хамгаалах явдал юм.

Эрх зүйт төрийн зарчмыг эртний Грек, Ромын үеэс боловсруулж ирсэн түүхтэй. Төр бол “нийтийн гэрээний үндсэн дээр бий болсон” гэдэг санаа энэ үед төрсөн юм. Дундад эртний үед хувь хүний тухай ойлголт газар авсан бөгөөд улмаар Английн парламентат ёсны уламжлал нь нийгэм дэх эрх зүйн асуудлыг хүчтэй болгоход тус дэм болсон юм. Төрийн засаглалыг ашиглан дураараа аашлах явдлыг хазаарлах үүднээс засаглалыг хуваарилах санаа дэлгэрсэн юм.

Европд анх гарсан хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа яван явсаар АНУ-ын Үндсэн хуульд тусгалаа олж, Кант, Фихте, Гегель зэрэг Германы гүн ухаантнуудын бүтээлд эрх зүй бол эрх чөлөөний дээд биелэл мөн хэмээн тунхагласан юм. Энэ бүгд нь хүн төрөлхтний түүхэн хөгжилд шинэ эрин үе эхэлсний дохио болжээ.

Эрх зүйт төр тийм ч амар бүрэлдээгүй, үүнд улс төрийн ширүүн тэмцлээс гадна хувийн өмч, зах зээлийн харилцааны хөгжил нөлөөлсөн юм. Хувь хүний эрх чөлөөний баталгаа болсон өмчийн халдашгүй дархан байдлыг хангаснаар төрийн оролцоог хязгаарлаж, төр ба иргэний нийгмийн хоорондох заагийг тодорхойлсон юм. Нөгөө талаас, иргэний нийгмээс төр засаглалд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж эхэлжээ. Энэ үед төлөөллийн байгууллага бүрэлдэж, сонгуулийн эрх өргөжин улс төрийн намууд бий болжээ.

Хуулийн өмнө бүгд тэгш байх, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, улс төрийн засаглалыг үндсэн хуулиар хязгаарлах, засаглалын хуваарилалт, хувийн салбарт төрийн үл оролцоо, хувийн өмчийн хөгжил, чөлөөт өрсөлдөөний үзэл санаа өргөн дэлгэрч иржээ. Либерал чиглэлийн хүрээнд төр бол эрхийг хамгаалах гол хэрэгсэл, хүч мөн гэдгийг тод үндэслэж, хүний эрх бол ариун, жам ёсны зүйл гэдгийг тунхагласан юм.

20 дугаар зууны эхэн үед эрх зүйт төрийн үзэл баримтлал өрнөдийн хэд хэдэн улсын хуулинд бодит тусгалаа олж амьдралд хэрэгжсэн юм. 1920- иод оноос Англид хэрэгжсэн бүх нийтийн сонгох эрх, АНУ-ын төрийн эрх мэдлийг хуваарилах систем нь орчин үеийн ардчилсан эрх зүйт төрийг байгуулах загвар хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Эрх зүйт төрийн тухай ойлголтын үндсэн зарчим нь иргэний эрх, эрх чөлөө суурь үнэт зүйлст тооцогдож, хуулиар хамгаалагдах, нөгөө талаас, төр хуулийн хэрэгжилтийг хангах явдал юм. Энэ зарчим нь эрх зүйд тусгалаа олох ёстой. Төр нь нийгмийн харилцааг зохицуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэх учиргүй юм.

Эрх зүйт төрд зөвхөн хууль ёсоор бүрэлдэн тогтсон засаг хүч хэрэглэх эрхтэй байдаг бөгөөд төрийн сул дорой байдал нийгэмд эерэг гэхээс сөрөг нөлөөлөл үзүүлэх нь олонтаа ажиглагддаг. Төрийн үйл ажиллагаа нь хүн бүр гарцаагүй дагаж мөрдөх эрх зүйн нэгдмэл орчин үүсгэж, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндэс суурь болно.

Эрх зүйт төрийн хувь хүн хийгээд нийгэм ижил эрх үүрэгтэйг илэрхийлнэ. Эрх зүйт төрийн онолын үндсэн зарчмыг судалгаанд дараах зүйлээр гаргадаг. Үүнд:

Үндсэн хууль ёс. Төрийн үйл хэрэг үндсэн хуульд тусгагдсан эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдахыг шаардана.

Нийгмийн улс төрийн олон ургальч бүтэц. Нийгэм дэх өрсөлдөөнт олон хүчний оролцоо нь төрийн үйл ажиллагаанд хязгаарлах үүрэг гүйцэтгэнэ.

Улс нийгэм дэх төрийн эрх мэдлийн онцгой байр суурь. Төрийн эрх мэдлийн хэрэгжилтэнд хөндлөнгийн өөр сонирхол илрэх боломжийг хаана.

Төр болон нийгмийн эрх ашиг, сонирхлын институтжсэн эргэх холбооны үйлчлэл. Ингэснээр төрийн аппаратыг нийгмийн зүгээс хянах боломж бий болно.

Төрийн зүгээс иргэдийн эрх болон хуулийг баталгаажуулан хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааны зохистой механизм.

Төрийн засаглал, үйл ажиллагааг хянах шүүхийн хяналт.

Эрх зүйн нэг субъект болохынхоо хувьд төрийн үйл ажиллагаа нь мөн хуулиар зохицуулагдана.

Тухайлбал, хууль гаргах,түүнийг өөрчлөх эрхийг төр эдлэх боловч уг хуулийн үйлчлэх цаг хугацаа, орон зайд өөрөө түүнийг даган мөрдөнө. Түүнчлэн өөрөө шүүхэд хянагдаж, түүний шийдвэрт захирагдах үүргийг хүлээнэ.

Энэ бүгд нь эрх зүйт төрийн шинжийг баталгаажуулдаг билээ.

Эрх бол хуулиар тодорхойлогдсон эрх чөлөө юм. Энэ үүднээс харахад эрхийн ухамсар гэдэг нь тухайн хүн өөрийн эрхээ ойлгоод зогсохгүй мөн ямар үүрэгтэй гэдгээ ойлгох явдал юм. Бусдын эрхийг хүндэтгэн үзэх нь эрхийн ухамсрын нэг гол шаардлага юм. Тиймээс эрх чөлөөг хийсвэрээр ойлгох нь буруу юм. Төрийн гол чиг үүрэг нь хүмүүсийн хоорондын харилцааг хуулийн үндсэн дээр зохицуулахад оршино. Энэ утгаар эрх зүйт төрийн онолыг үндэслэгчдийн нэг И.Кантын томъёолол өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Тэрээр, “хүний зөвхөн өөрөө хүлээн зөвшөөрсөн хуульдаа л захирагдах эрх чөлөө нь хуульчлагдсан зүйл” хэмээн бичжээ.

Эрх зүйт төрийн төлөвшил нь олон хүчин зүйлээ хамааралтай хэдий ч дээр дурдсанчлан юуны түрүүнд эрх зүйн орчинг бүрэлдүүлэх нь чухал билээ. Тухайлбал, хуулийг нийгмийн амьдралын удирдах гол хэрэгсэл болгох орчинг бүрэлдүүлэх.

Хүнд эрх зүйн өндөр соёлыг төлөвшүүлэх. Энэ нь юуны түрүүнд эрх зүйн гэгээрлийг шаардана.

Хуулийг зөрчсөнөөс хуулийг дагах нь илүү ашигтай байх нөхцөлийг бий болгох. Хуулийн байгууллага нь хуулийг зөвхөн сахих бус хууль дүрмийг хэрэгжүүлэхэд ард түмэндээ үйлчлэх ажлын аппарат болгох. Удирдлагын төвлөрлийг сааруулж доод шатны байгууллагад илүү эрх мэдэл олгохдоо өөрөө удирдах ёсны утга агуулгыг илүү баримтлах явдал зэргийг нэрлэж болох юм.

Улс төрийн боловсролын Академи

Эдийн засгийн хөгжлийг хангах, эрх зүйт төрийг төлөвшүүлэхийг улс төрийн ардчилалд найдаад зөнд нь орхиж болохгүй. Ардчилсан нийгэмд парламентын засаглал хамгийн зохистой хэлбэр боловч бас сул талтай. Тухайлбал, эрхэм гишүүн дахин сонгогдох сонирхолтой байдаг. Сонгогчид нь чи тойрогтоо юу хийв гэж юуны түрүүнд асуудаг. Тэдэнд таалагдах хэрэгтэй болдог. Ингээд л жалга довын үзэл, сонирхлын бүлгүүдийн үйл ажиллагаа эхэлж байгаа юм. Сонирхлын бүлэг их нягт цул байдаг. Тэгээд ч хождог. Харин тэдний хүслийг хангах зардал (татварын хэлбэрээр) нийт иргэдээс гарна. Эл тохиолдолд улс төрчид сонирхлын бүлгийн талыг баримтлах нь илэрхий юм. Жишээ нь “үүнийг татвараас чөлөөл” гээд ярьж байгаа эрхэм гишүүн бол сонирхлын бүлгийг илэрхийлж байна. Хичнээн мундаг, шударга, эх орончийн дүрд тоглоно гээч. Гэхдээ “үүнийг татвараас чөлөөлнө” гэдэг нь тэр хэмжээнийхийг бусдаас л татвар татна гэсэн хэрэг.

Яах ёстой вэ? Мэдээж олон зүйл хэрэгтэй. Иргэдийн улс төр, эдийн засгийн боловсрол нэн чухал. Энэ ном Таны эдийн засаг, улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах болов уу гэж найдаж байна. Ил тод байдал, ялангуяа төрийн алба, засаг захиргааны үйл ажиллагааг иргэдэд, татвар төлөгчдөд ил тод болгох нь нэн чухал. Тийм ч учраас ардчилсан хүчнийхэн хэвлэлийн эрх чөлөөг онцгойлон үздэг. Эрх баригчдад цөөнхийн зүгээс маш хүчтэй хяналт хэрэгтэй байдаг.

Харилцан ярилцах асуултууд:
  • Эрх зүйт төрийн асуудал яагаад хурцаар тавигдаж байна вэ?
  • Манай улсад хэвлэлийн эрх чөлөө хир хангагдсан гэж та үздэг вэ?
  • Эрх баригчдад цөөнхийн зүгээс хяналт тогтоохын тулд юу хэрэгтэй гэж та үздэг вэ?
Хорин нэгдүгээр лекц
Тєлєвлєгєєт эдийн засаг гэдэг бол дээд зэргийн сахилга баттайгаар vрэн таран хийх явдал бөгөөд эдийн засгаас бусад бvх зvйлийг тєлєвлєж тооцоолсон байдаг.

Кери Макуильямз

Хорин хоёрдугаар лекц:
Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо



Бид эрт дээр үеэс хувь заяагаа төр засагтаа даатгаж ирсэн. Би өөрөө ямар байна, төр засаг яг тийм байдаг гэдгийг өдий болтол сайн ухаараагүй яваа хүмүүс. Эдийн засгийн өсөлт хөгжил хангана байх гэж төр засагт маш их найдвар тавьдаг. Угтаа төр засаг цөөн хэдэн нийтийн барааг хүргэх ажлыг гүйцэтгэх ёстой тухай бид ярьсан.

Энэ салбарыг, үйлдвэрийг, аймаг сумыг дэмжээд анхаараад өгвөл улс орон хөгжих юм шиг олон хүн ярьдаг. Нэг төвөөс бүхнийг сайтар төлөвлөөд, хөгжүүлээд байж болмоор, ингэх нь зөв мэт санагддаг.

Гэтэл хүн бүрийн хүсэл таашаал адилгүй. Нэг нь улаан өнгө сонирхож байхад нөгөө нь хөх тэнгэрийнхээ өнгийг дээдэлдэг. Хүн бүрийн таашаал харилцан адилгүй төдийгүй байнга хувиран өөрчлөгдөж байдаг. Энэ бүгдийг нэг төвөөс харж зохицуулах (хүчээр л тулган хийхгүй бол) ямар ч аргагүй юм. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо хүн бүрийн хүсэл таашаалыг хангаж чадахгүй гэдгээ ойлгонгуут хүчээр тулгаж эхэлсэн. “Ийм л зүйл хэрэглэ, ийм л загвар байна, авахгүй бол болихгүй юу, авахгүй чи хайчдаг юм вэ?”- энэ жишээ бол хэдхэн жилийн өмнө болж байсан үйл явдал шүү дээ. Та санаж байна уу? Хүний хүсэл таашаалыг ахуйн түвшинд хязгаарлахын тулд үзэл бодлын хувьд бас л хязгаарлах шаардлагатай болдог. “Чи ингэж л бод, ингэж л сэтгэ.” Өөрөөр сэтгэж, өөр зүйл хүсвэл нам төрд халдсан болно. Аз таарвал хөдөө нутаг заагдаж цөлөгдөнө, эс бол шоронд сууна, цаазаар авахуулна.

Гүжир гүтгэлгээс болж 40 жил зүдэрсэн

Манай сонины энэ удаагийн дугаарын “иргэний гомдол” буланд ажлынхаа тухай шүүмж нийтлэл бичсэнээсээ болж хэлмэгдсэн А. Даваахүү гуай хандсан юм.

- Та чухам ямар шалтгаанаар хэлмэгдсэнээ тодорхой ярихгүй юу?

- Би барилгын трестийн санхүүгийн албанд үнийн мэргэжилтэн байсан. Ажлын үүрэг гэвэл ЗХУ болоод ардчилсан орнуудаас ирдэг барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн дагалдах баримтуудыг нь шалган авч, үнийг нь рублийн ханшинд буулгаж ачих, нярав хэлтсүүдэд нь өгдөг байсан юм. Гэтэл 54 сая төгрөгийн барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ямар ч баримт нь олддоггүй. Мөн хайрцаг нь тоногдсоноос гадна ихэнх нь хөгцөрч зэврээд олон жил болсон байсан. Би уг албан газарт ажилд ороод удаа ч үгүй байв. Яагаад иймэрхүү замбаараагүй байдал албан газарт нүүрлэсэн бэ гэхээр, тэр үед бараагаа ачдаг машингүй байсан. Учир нь бараа тээвэрлэдэг машин маань Цэдэнбал даргын машиныг дайрч, гэмтээн осол гаргаснаас болоод хураагаад авчихсан юм. Тэгээд аргагүйн эрхэнд дуудлагаар үйлчилдэг болсон. Машин тэрэггүйн улмаас ачаа бараа зохих газраа цагтаа хүрч чадахгүйд хүрдэг байлаа. Энэ үеэр намаас барилга болоод үйлдвэрийн хөгжлийг эрчимтэй болгох зорилт дэвшүүлж эхэлсэн. Би яахав, ажлаа сайжруулах талаар зөв бодлого явуулаасай гэсэндээ дээрх байдалд нь дүгнэлт хийгээд шүүмж нийтлэл биччихлээ. Уг шүүмжийг үнэн зөв нүдээ олсон байна гэж улстөрийн товчооноос дүгнэсэн. Тэгээд улс төрийн товчоо миний шүүмжлэлийн мөрөөр холбогдох яамдын сайдуудаас зохих арга хэмжээг авсан. Дараахан нь болсон улс төрийн товчооны хурал дээр Ц. Дүгэрсүрэн гэдэг хүн “ энэ шүүмжийг хаанахын хэн бичсэн бэ?” гэж асууж л дээ. Тэгэхэд нь манай баазын мэргэжилтэн миний нэрийг хэлж. Үүнийг нь улс төрийн товчооны гишүүн Ц. Дүгэрсүрэн гуай сонсоод “ Та нар тэр хүнийг алган дээрээ бөмбөрүүлээд тэжээгээд байхад түүний чинь хариу болгон эргээд та нарыг нугаслаж байна. Иймэрхүү этгээдийг газрын хөрсөн доор оруулсан ч болохгүй гэх газаргүй” гэсэн гэдэг

- Таны тэрхүү шүүмжлэлийн мөрөөр хэд хэдэн яамдын сайд шийтгэл хүлээсэн хэрэг үү?

- Барилгын яамны сайд, Гадаад харилцааны сайд гээд нэлээд хэдэн хүн арга хэмжээ авахуулсан л даа. Тэр үед голдуу шүүмжлэлийн мөрөөр арга хэмжээ авдаг байсан тул тэд надруу хялайж эхэлсэн.

- Тэр шүүмжлэлдээ яг ямар асуудлыг хөндсөн юм бэ?

- Барилга болоод үйлдвэрийн тоног төхөөрөмж эзэнгүй юм шиг хөглөрч хэвтсэнээс, зарим нь элэгдэлд орж ашиглалтаас гарсны улмаас өчнөөн сая төгрөгийн хохирол амсаад байгааг шүүмжилсэн.

- Тэгээд танд ямар шийтгэл оногдуулсан бэ?

- Тэр шүүмжлэлээс хойш гишгэсэн мөр бүрийг минь шинжиж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Анхных нь өвдөөд эмнэлгийн бичиг авч ирснээс эхэлсэн. Эмнэлгийн магадлагаа тамга тэмдэгтэйгээ байсаар атал ажил тасалснаа нууж, хуурамч эмнэлгийн бичиг авчирсан гээд шууд эрүүгийн хуулийн 157 дугаар ангид заасан ялыг сонсгож шалгасан. Тэгээд байцааж байхдаа “ Чи архи их уудаг. Бас элдэв юм бичдэг. Хятадын даалгавраар Монгол-Зөвлөлтийн найрамдалд ан цав хийх гэсэндээ ЗХУ-ын болон ардчилсан орнуудын барааг гутаасан нийтлэл бичсэн. Мөн төрийн яамдруу дайрч давшилсан. Үүнээс чинь болж яамдын нэр хүнд олон түмний дунд унасан” хэмээн ял тулгаж улмаар улс төрийн хэрэг болгосон. Үүнээс болоод ажлаасаа халагдсан төдийгүй хэдэн сар мөрдөнд зовсон доо.

- Мөрдөнд удаан хугацаагаар хоригдсон уу?

- Дөрвөн сар шахам хоригдсон. Мөрдөнд хоригдсоноосоо болоод архаг хатгаатай болж, шүдгүй болсон.

- Эргээд ажилдаа орж чадсан уу?

- Хуучин ажилд маань яаж авахав. Ажил асуугаад орохоор яамнаас таныг ажилд авч болохгүй гэсэн хэмээнэ. Тэдэнд “Наад нөхөр чинь бүтэхгүй этгээд. Элдэв юм бичиж албан газрынхаа хамт олныг хагалан бутаргадаг. Архи уудаг” гэж хатуу анхааруулдаг байсан юм билээ.

- Хэргийг тань яаж шийдвэрлэсэн бэ?

- Би анхныхаа нийтлэлийг улстөрийн хэрэг болгохыг зориогүй. Юуных нь Хятадын даалгавар байхав. Эцсийн бүлэгт ямар ч яллах шалтгаан байгаагүй (зүйл ангигүй) учир миний хэргийг хэрэгсэхгүй болгон Төмөр замын Соёлын ордны утга зохиолын нэгдлийн сэхээтний нөхөрлөлд хамт олны батлан даалтад гаргасан.

- Ажлаас халагдах үедээ та хэдэн настай байсан бэ?

- 35-хан настай байсан. Мөн ч идэрхэнээрээ байж. Түүнээс хойш 40-өөд жил өнгөрч дээ. Одоо би 73-тай.

- Та энэ асуудлаараа Цагаатгалын коммист хандаж үзсэн үү?

- Би хэрхэн хэлмэгдсэн тухайгаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Н. Сампилноровт ярьсан. Тэрбээр “Таны энэ жинхэнэ хэлмэгдэл. Иймэрхүү хэлмэгдэл олон бий. Тэр байтугай хурал дээр даргаа шүүмжилснээсээ болж ажлаасаа халагдсан тохиолдол байдаг. Гэхдээ таны энэ асуудлыг ярьснаар чинь шийдвэрлэх боломжгүй. Та эхлээд шүүхээр асуудлаа шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн.

Б. Туул, Монголын мэдээ сонин, 2001-08-16-ны өдрийн дугаар

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь ядуу буурай улсыг хөгжилд дэвшилд хүргэнэ гэж номлон мунхруулж байсан цаг саяхан. Өнөөдөр ч гэсэн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоог сэхээн амьдруулах гэсэн оролдлого байгаа юм. Энэ тогтолцоо явуургүй болохыг түүх нотолсон билээ. Хамгийн тод жишээ нь Зүүн ба Баруун Герман, Хойт болон Өмнөд Солонгос, Унгар болон Австри (өмнө нь нэг эзэнт гүрэн байсан), их газрын Хятад ба Хонг-Конг. Нэг л үндэстэн, нэг соёлтой Герман, Солонгос, Хятад хүмүүс. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоонд амьдарч байсан нь үзэл суртлаар тэжээгдэж, хувь заяагаа удирдан залах бололцоогүй, төрийн машины “эрэг шураг” болон байнгын хомсдолтой нүүрлэж амьдарна, зах зээлийн тогтолцоонд амьдарч хувь хүмүүс нь эрх чөлөөтэй, амьдрал ахуй нь хангалуун амьдарна.

Төлөвлөгөө гэдэг нь зах зээлийн зохицуулалтыг улс төрөөр сольж байгаа хэрэг. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс эдийн засгийн гэхээсээ улс төрийн шалгуур эхэнд нь тавьдаг. Эрх мэдэл хаана байна, тийш мөнгө урсана гэдэг. 2000 оноос хойш буюу 2004, 2008, 2012 оны сонгуулиудад МАН өмнөх сонгуулиудад зарцуулснаас их хэмжээний мөнгийг зарсан гэсэн дүн Сонгуулийн ерөнхий хорооны тайланд байдаг. Эрх мэдлийн төлөө их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж гарч ирсэн бол эргээд зарцуулсан хөрөнгөө хэд дахин үржүүлэн олж авахын төлөө бизнесийн компани аж ахуйн нэгжид ашигтай хууль, шийдвэр гаргах, ийм шийдвэр гаргуулахаар лоббидох, үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээний авлигын асуудал ихсэх зэрэг ёс суртахуунгүй үйлдлүүдийг улс төрчид хийсээр байна л даа. Энэ нь сонгуулийн үеэр тухайн намд хэн их мөнгө хандивласан, сонгуулийн дараа сонгосон иргэдэд биш томоохон хандивлагчдадаа үйлчилдэг буруу тогтолцоо руу явж байгааг харуулж байна.

Аливаа хөрөнгө оруулалт эрсдэлтэй байдаг. Хувь хүн хөрөнгө оруулахдаа тун сайн бодно, харин хэн нэгэн түшмэл төсөл сонговол ашигтай төсөл байвал нэг их баяжихгүй, алдагдалтай төсөл байвал нэг их хохирохгүй. Өөрөөр хэлбэл, хувь хүн ба түшмэлийн хийж байгаа эрсдэл харилцан адилгүй бөгөөд үүрэх хариуцлага нь ч мөн өөр өөр байна. Хариуцлага дутагдвал юунд хүргэдгийг та эрх биш мэднэ биз дээ.

Төвлөрүүлэн удирдах тогтолцоо хариуцлагыг үүсгэж чаддаггүй юм. Тэгээд ч шийдвэр гаргахдаа ашиглаж байгаа мэдээ мэдээлэл нь тун найдваргүй байдаг. Өнөөдөр бидний оршин буй орчин тун түргэн өөрчлөгдөж байна. Өнөөдрийн мэдээллийн баазыг шингээх чадвартай, түүнд тулгуурлан зөв бөгөөд алсыг харсан шийдвэр хэн ч гаргаж чадахгүй. Газар дээр нь орон нутагт яах ёстойг социализмын үед төвийн яамнаас зааж эхэлдэг байсан. “за одоо бүгдээрээ хадландаа гар, за одоо хонио ноосол” гэх мэт. Гэтэл яамны түшмэлийн үгээр байгаль дэлхий явахгүй шүү дээ. Нэг газар нь хадланд гарсан байхад нөгөө газар дахиад хоёр долоо хоног хүлээх хэрэгтэй болно. Нэг газар дулаарсан байхад нөгөө газар хүйтэн бороо ороод хэдэн мал нь хөлдчих гээд байдаг. Гэтэл энэ бүгдийг нэг төвөөс зохицуулах гээд байдаг нь буруу юм. Тэр ч байтугай хэн юу өмсөхийг гадаад худалдааны хэдэн түшмэл мэддэг байлаа шүү дээ. Тэд явж гэрээ хийж нэг загвар, өнгийн цамцыг хэдэн зуун мянгаар нь авчирдаг. Тэгээд манай бүсгүйчүүд бүгдээрээ нэг янзын хувцас өмсөөд гангарч байсан нь саяхан шүү дээ.

Ц. Намсрай (МАХН-ын Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга агсан)

Өмчийг эздээс нь салгаж захиргааны мэдэлд өгсний гайгаар захиргааны гэж хэлж болох ганцхан хэлбэрийн өмчтэй болсон. Харин түүнийг хүчээр нийгмийн, улсын, хоршооллын гэсэн өнгө будгаар буддаг болов. Өмчийн олон хэлбэрийг байдаг ёсоор нь зоригтой тавих ёстой.

Үйлдвэрлэх хүчин, үйлдвэрлэлийн харилцааны асуудлыг намын гэгээрлийн сургалтаар цээжилдэг томъёолол болгоод бүхий л утгыг нь амьдрал дээр гажуудуулав.

Өөрөө төлж дийлэхийн аргагүй өрийг өнөөгийн бид өвлөж аваад өөрсдийнхөө ач гучид өв болгон үлдээхээр зэхэж байна. Фонд гэдэг гадаад нэрийн урд хойно нь монгол үг нэмээд томъёо болгосон үзүүлэлтүүдийн өсөх ёстой нь буураад, буурах ёстой нь өсөөд байдаг гайхалтай үзэгдэлд бид цөмөөрөө дасах нь ээ.

Хүнс, өргөн хэрэглээний барааны хамгамж муудсаар л байна. Шүдээ угаая гэхээр оогоор тасалчих юм. Юмаа угаая гэхээр саван олдохгүй юм. Цэвэр цэмцгэр явах гэхээр үнэртэн энгэсэг нүдний гэм болчих юм. Гэртээ тулгаа тойроод тухтай сууя гэхээр цайгаар гачигдах юм. Монголчууд яагаад ийм байдалд хүрэх болов оо?

Ядуу амьжиргаатай, туйлдсан амьдралтай хүмүүс, харж хандах хүнгүй хүүхдүүд хүртэл энд тэнд байж л байна. Энэ бол шинэ хөгжлийн замд ороод далан жилийн нүүр үзэх гэж байгаа, ах дүү социалист орнуудын “сэтгэл харамгүй тусламжийг” хүртсээр ирсэн өргөн уудам нутагтай, асар их баялагтай, цөөхөн монголчуудын дотор байгаа юм шүү дээ...

Манай нийгмийн үйлдвэрлэлийг хэн ийм хачирхалтай байдал руу халтируулаад оруулчихав аа, оруулах, оруулахгүйг залах жолоо ямар хүмүүсийн гарт байв. Өр, зардалд өвдөг нь сөхөрсөн эдийн засгийг хэн бүрдүүлэв. Материал баялгийг бүтээгчид гэж магтаалын үгийг урсгаж чаддаг мөртлөө тэр материал баялгийг бүтээгчид баялаг амьдрах тухай яагаад мартчихав.

Одоогийн удирдлагын бидэнтэй холбогдох алдаа дутагдлаа ч ард түмэндээ хэлж уучлал гуйя. Урьдын нөхдийн алдаа завхралыг ч илрүүлэн танилцуулж хүлцэл өчье.

Монгол орон зогсонги байдалд байсныг ч хэлж зориглохгүй байсаар Улс төрийн Товчооны гишүүд бид улс төрийн тавцангаас буулаа. Бид харин зогсонгийн зогсонгид орчихсон байсан биш юм уу.

МАХН-ын Төв Хорооны Бүгд Хуралд (1990) хэлсэн үгнээс

Би нэгэн шог зургийг санадаг юм. Алгаараа амаа хаасан нэг хүнээс нөгөө нь яасан бэ гэж асуухад “ шүдний оо байдаггүй. Нөгөө гадаад худалдааныхан гэрээлэхээ мартчихсан байна” гэж хариулж байгаа. Үнэхээр ч нэг хэсэг монгол даяар шүдний оо тасарч, бараг хүн болгон алгаараа амаа таглаж явсан. Үүнийг та санаж байна уу? Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг аа гэж...

Харилцан ярилцах асуултууд:
  • Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо гэдгийг та хэрхэн ойлгодог вэ?
Хорин хоёрдугаар лекц
Бидний ололт амжилт өнө эртний түншлэлээс үүдэлтэй.

Билл Гейтс

Хорин гуравдугаар лекц:
Төр-хувийн хэвшлийн түншлэл



Төр-хувийн хэвшлийн түншлэл буюу дэлхий нийтэд РРР гэж нэрлэгдэх болсон энэхүү ойлголт нь бидний хувьд харьцангуй шинэ зүйл юм. Тодруулбал, төрөөс ард иргэдэд хүргэдэг нийгмийн суурь үйлчилгээ (суурь боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээвэр, усан хангамж, хог хаягдалын менежмент г.м) болон дэд бүтцийн (автозам, барилга, эрчим хүч г.м) салбарт аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, хувь хүн зэрэг хувийн хэвшлийг татан оролцуулах замаар харилцан ашигтай түншлэх явдал юм.

Улс орон хөгжиж, хүн ард нь өсч үржихийн хирээр нэмэгдэж байдаг нийтийн барааг өнөөгийн уламжлалт арга технологи, хязгаарлагдмал төсвөөр шийдэх боломж улам бүр хумигдаж байна. Иймд төр засгаас хүн ардынхаа эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах нөхцлийг нь хангах, улс орны хөгжлийг түргэтгэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хувийн хэвшилтэй урт хугацаанд хамтран ажиллаж, түншлэхээр боллоо.

Ингэснээр:

  • Монгол улсад хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан олон тулгуурт эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх,
  • ард иргэдэд үзүүлдэг төрийн зарим үйлчилгээ, чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлж, дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээний салбарт хувийн хэвшил оролцох боломжийг нэмэгдүүлэх,
  • үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,
  • хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх,
  • ажлын байр нэмэгдүүлэх,
  • шинэ санал санаачлага, арга технологи нэвтрүүлэх,
  • төсөвт дарамт учруулахгүй төсвийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг зүй ёсны ач холбогдолтой юм.

Сайн жишээ.

Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд байгалийн баялагаа зөв ашиглан хөгжиж буй орнуудын тоонд Чили улсыг зүй ёсоор оруулах болжээ. Түүнчлэн тухайн улсад төр-хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд байх юм.

Тухайлбал, Сантъяаго хотын зүүн-баруун автозамын системийг боловсронгуй болгох төслийг ТХХТ-ийн үндсэн дээр хэрэгжүүлжээ. Нийт 385 сая ам.долларын өртөг бүхий 42 км авто замын ажлыг хувийн хэвшилтэй урт хугацааны “концесс ”-ийн гэрээ байгуулж, барьж, ашигласнаар:

  • Хийн хорт хаягдлыг бууруулсан, бохирдлыг бууруулсан
  • замын түгжрэлийг багасгасан
  • Лас Кондесоос Сантиего онгоцны буудал хүрэх аяллын хугацааг багасгасан
  • Автозамын хураамжийн ”чөлөөт урсгал” цахим системийг нэвтрүүлснээр зорчигчид замын хураамжаа машинаа зогсоож төлөхгүйгээр явах боломжтой болсон.
  • Автозамын осол маш цөөн сард дунджаар 8 болсон зэрэг олон эерэг үр дүн гарчээ.

Муу жишээ.

Мексик улс нь 1990-ээд онд 52 концессийн гэрээг шийдвэрлэж, 5.000 км автозамыг шинээр байгуулж, 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гэтэл ТХХТ-ээр хэрэгжүүлж байсан ихэнх төслүүд нь үр ашиггүй болсон байна.

Учир нь:

  • - 1994 оны санхүүгийн хямралын үеэр Мексикийн песогийн оронд ам.доллараар санхүүжүүлж байсны улмаас өр төлбөр нэмэгдсэн,
  • - Замын хураамжийн чөлөөт хувилбар, тарифын зохицуулалтын механизм - уян хатан бус
  • - Концессийн гэрээний хамгийн урт хугацаа: 15 жил
  • - Шалгаруулалтын журам сул,
  • - Орлогын буруу прогноз,
  • - Хэт өндөр зардал, барилгын ажлын саатал,
  • - Санхүүгийн баталгаа гаргадаггүй байсан зэргээс үүдэлтэй аж. Хожим энэ бүхнийг дахин сэргээх арга хэмжээ авч, багагүй зардал гаргасан.

ТХХТ-ийн арга, зарчмыг зохих ёсны дагуу хийж гүйцэтгэхгүй бол төсөл, хөтөлбөр бүтэлгүйтэх, их хэмжээний мөнгөн болон мөнгөн бус хохирол амсах, цаашид түншлэх сонирхол буурах зэрэг олон сөрөг талтай.

Харилцан ярилцах асуултууд:
  • o Төр-хувийн хэвшлийн түншлэл гэдгийг та хэрхэн ойлгосон бэ?
  • o Монгол улсад ТХХТ-ээр хэрэгжүүлж болохуйц нийгмийн суурь үйлчилгээ, дэд бүтцийн төсөл хөтөлбөрийн жишээ дурдана уу.
  • o “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого” УИХ-ын тогтоол, “Концессийн тухай” хуультай танилцана уу.
Хорин гуравдугаар лекц
Нэмэлт

1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр.


МУТИС-ийн багш оюутнуудтай хийсэн уулзалтан дээр Ерөнхий сайд Р.Амаржаргалын хэлсэг үг



Эрхэм нөхөд өө!

Улс орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд их сургуулиуд, ялангуяа техник технологийн их сургуулиудын өмнө ихээхэн хариуцлагатай зорилт тулгарч байгаа энэ үед та бүхэнтэй уулзаж байгаа энэ завшааныг ашиглан санал бодлоо хуваалцахыг бодсон юм.

Юуны өмнө оршил болгон зарим нэгэн санаа хэлье. Бидний Монголчууд 20-р зуунд багагүй амжилт олсон. Энэ бол та бидний өвөг дээдэс өвөө, эмээ, аав, ээжийн бүтээсэн зүйлс.

Гэхдээ нэг хүнд ноогдох Үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ бид өндөр хөгжилтэй орнуудаас 76 дахин буюу дэндүү хол хоцорчээ. үүнийг өнөөгийн хурдаар нөхөнө гэвэл дор хаяж нэг бүтэн зуун хэрэгтэй. чухамдаа төрийн өмч, хамтын оюун ухаан, ухамсарт тулгуурлан хүн бүр чадлынхаа хэрээр бүтээж, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэдэг сайхан нийгэм байгуулна гээд бид зүтгээд байсан.

Хөгжлийг тэтгэх түмэн хувилбарт амьдралын арга ухааныг хэтэрхий нэг загварт оруулж нийгмээ хаалттай болгосноос бидний зорьсон хэрэг бүтсэнгүй.

Гэтэл 80-аад оны сүүлчээс социалист орнуудад өрнөсөн ардчилсан хувьсгал энэ бүтэлгүй оролдлогоос биднийг аварсан гэж хэлж болно.

өнгөрсөн 10 жилд ардчиллын гол багана болсон улс төр, нийгэм, эдийн засгийн яс мод үндсэндээ бослоо. Энэ бол монголчууд бид бүхний хувьд их үнэ цэнэтэй ололт юм. Гэвч амьдралын аливаа хөгжил, дэвшлийг сөрөг үр дагавар, саад тотгор суудэр шиг дагах нь та бидний хэн бүхний мэдэх зүйл.

Нийгмийн тогтолцоо орвонгоороо эргэхэд сөрөг үр дагавар нь ололтоосоо долоон дор мэт санагдаж нийгмийн сэтгэл зүйг хямрааж байна. Сөрөг үр дагаврыг арилгах амьдралын арга ухааныг хайх гэхээсээ илүү олсон томоохон ололтоо муучлан довтлох нь жам ёсны хэрэг юм.

Гэхдээ маргааш сайхан болно, чи өнөөдөр өлөн зэлмэн амьдарч, орон гэргүй, сургууль соёлгүй байж бай гэвэл та нар зөвшөөрөх үү? Мэдээж, ямар ч үзэд баримтлалтай байлаа гэсэн үүнийг зөвшөөрөх хүн өнөөдөр бараг нэг ч олдохгүй байх.

Бидний хамтын хүчээр жилд бүтээдэг баялаг маань бага байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) ойролцоогоор ганц тэрбум доллар, үүнийг 2.5 сая хүнд хуваахад 400 доллар. Гэтэл хэрэгцээ нь 600-800 доллараас доошгүй. Нөгөө талаас байгаа бүгдээ хэрэглээд, идээд уучихаж болохгүй нь ойлгомжтой.

Шийдэх асуудал маш их, тухайлбал, өндөр настныг тухтай байлгамаар байна. Хүүхэд багачууддаа бүгдийг нь амин дэмээр баялаг хоол хүнсээр хангаж эрүүл саруул, хүүхэд насных нь баяр хөөрийг дүүрэн мэдрүүлэн өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Залуучуудаа хамгийн тэргүүний боловсрол эзэмших бололцоогоор хангаж өгмөөр байна. Монгол хүний идэж байгаа хүнс, ууж байгаа ус, амьдарч байгаа орчин цэвэр тунгалаг баймаар байна. Хулгай дээрэм элдэв зүйлээс айхгүй орой үдэш зугаалж өрх гэртээ тухтай амьдармаар байна.

Энэ бүгдийг ард иргэд төр засгаасаа шаардаж байна. Тэдний шаардах нь яах аргагүй зөв. Гэтэл энд бүгдийг хангахад нөгөө ганц тэрбум долларын хуримтлал маань хаана ч хүрэхгүй байгаа.

Үр ашиггүй, мөнгө хоосон урсгасан салбар, аж ахуйн нэгж маш олон байна. Бидний тооцох аргагүй давагдашгүй хүчин зүйлс бас хажууд нь тасралтгүй бэрхшээл учруулж байна.

Бидэнд маш тодорхой зорилт хэрэгтэй байна. Тэр зорилтод хүрэх хөгжлийн маш тодорхой стратеги тактик үгүйлэгдэж байна.

Зорилтын хувьд гэвэл 2011 он гэхэд нэг хүнд ногдох ҮНБ-ийг 3000 ам. Долларт, 2021 он гэхэд 10000 ам. Долларт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллая. Энэ бол бодит зорилт.

Эрхэм нөхөд өө!

2011,2021 он бол монголчууд бидний хувьд их бэлэг дэмбэрэлтэй онууд юм. 2011 он монголчууд харийн талхинаас гарч, үндэсний эрх чөлөөгөө олсны 100 жилийн: 2021 онд монголчууд тусгаар тогтнол авчирсан ардын хувьсгалын 100 жилийн ой тус тус тохиох юм.

чухам ямар стратеги, тактик хэрэглэх талаар ярих гэхээрээ бид маргаад эхэлдэг. Иймээс юуны өмнө маргахаа болих хэрэгтэй байна. үндэсний эв нэгдэл, зөвшилцөөн хэрэгтэй байна. яаж үүнийг бүрдүүлэх вэ?

Улс төрийн хүрээнд л үүнийг хангана.

Тухайлбал, хамгийн энгийн зүйл гэхэд сонгуульд ард олныхоо мандатыг авсан улс төрийн хүчин төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх бололцоотой байх ёстой.

Нэг ухаантай хүний хэлсэн үг байдаг. Түүнийг бага зэрэг өөрчлөн давтвал-“хэрвээ монголчууд юу мэддэгээ мэддэг бол ямар хүчирхэг гүрэн байх бол” гэсэн юм. Эх орноо худалдлаа, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах нь гэж бие биеэ хардаж, довтолж оюун ухаанаа хий хоосон туйлдуулах хэрэггүй гэдгийг мэднэ.

Бараг найман зууны тэртээд Эзэн Богд Чингис хаан маань Их Монгол гүрнийг байгуулж үр сад бидэндээ өвлүүлж өгсөн гэдгийг мэднэ. Дөрвөн зуун шахам жилийн тэртээд олон толгойтой бага хаадын улсууд болж бутарсан гэдгийг ч мэднэ. Хоёр зууны турш харийн дарлалд талхигдсан гэдгээ ч мэднэ.

Гэвч өнөөдөр бид Эзэн богд Чингис хааныхаа ачаар л дэлхийд нэрээ цуурайтуулж явна. Гагцхүү түүхийн энэ үнэнээс ухаарлын сургамж авч сэтгэл, оюун, ухаанаа зангидъя.

“Эвт шаазгай буга барина”, “Биеийн хүчээр нэгийг ялна, сэтгэлийн хүч, тэвчээрээр бүхнийг ялна” гэсэн ухаант ардынхаа мэргэн сургаалийг бид бүгд мэднэ. үүнийг дахин санацгаая, хэрэгжүүлцгээе.

Хүн бүр эрүүл саруул ухаанаар бие сэтгэлээ ариусгаж, үндэсний хөгжлийн эрх ашгаа нэгэн биеийн жаргалаас илүүд тавъя. Төр нь аврал, ивээлдээ багтаасан бурхан багш шиг нь иргэндээ ханддаг сэтгэлзүй, амьдралын хүн төвтэй тогтвортой хөгжлийн таатай орчинг бүрдүүлъе.

Хүн бүр бие биедээ бүлээн дулаан харьцаа, амьдралын гэрэл гэгээ цацруулж байхын төлөө ухаанд суралъя.

Төрийн институтууд болон улс төрийн хүчнүүдийн хооронд итгэлцлийн механизм бүрдүүлэн, цөөнхөө сонсдог, олонхийн шийдвэрээ дагадаг ухааны тогтолцоог бүрдүүлъе.

Зөвхөн идээд байхгүй бага зэрэг ч гэсэн хуримтлал бий болгож нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байхын тулд эрүүл саруул банктай болъё.

Хүн төрөлхтөнөөс бүрмөсөн хоцрохгүйн тулд орчин үеийн техник технологийг мэдэж ашиглах үүд болсон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ашиглая.

өнөөдөр дэлхийн зах зээлд хамгийн гол нь өрсөлдөх чадвар гэдгийг бүгд мэднэ. өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд өнөөдөр бид гадаадаас шууд хөрөнгө оруулах хэрэгтэй байна. энэ нь бидэнд цаг хожих бололцоо олгоно гэдгийг бүгд л ойлгож байгаа.

Ойлгож байгаа л юм бол хамтран ажиллацгаая. Хариуцлага, сахилга, зохион байгуулалт бол илүү хөрөнгө мөнгө шаардахгүйгээр бүтээмжийг 10-20 хувь нэмэгдүүлнэ гэж мэддэг ухаанаа бодит баялаг болгоё.

Энэ бүгдийг л хийж чадвал нэг хүнд ноогдох ҮНБ нийг 10 жилийн дараа 3000, 20 жилийн дараа 10000 долларт хүргэх зорилтыг бид хангаж чадна.

Эрхэм нөхөд өө!

Өнөөдөр дээд боловсролын салбарт суралцагчдын тоо 70 мянгад хүрч, их, дээд сургуулийн тоо зуу хол давлаа. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад их, дээд сургууль коллежийн тоо 15 дахин, оюутны тоо 4 дахин өсчээ. Тоон талаасаа маш сайн үзүүлэлт.

Гэхдээ энэ өсөлт үндсэндээ бараг ганц Улаанбаатарт төвлөрснийг бид мэдэж байгаа.

Хөдөө орон нутаг дээд боловсролтой боловсон хүчний хомсдолд ороод байгааг орон нутгийн нөхдүүд байнга ярьж, бичиж байна.

Иймд дээд боловсролын байгууллагын тогтолцоог хөдөө орон нутгийн хүн амд ойртуулан хөгжүүлэх явдал амьдралын тулгамдсан хэрэгцээ болсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй. Нэн ялангуяа техник технологийн чиглэлийн төрөл бүрийн шатны сургуулиуд их үгүйлэгдэж байгааг анхааралдаа авахаас өөр аргагүй байна.

Нөгөө талаас Монголдоо л хөгжлийн дээд зэргийн орчин болсон Улаанбаатар хотод техник технологийн чиглэлийн их, дээд сургуулиуд шинээр байгуулагдахгүй байна.

Энэ нь техник технологийн сургалт нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддагтай холбоотой болов уу. ямарч болсон Гэгээрлийн яам эл асуудлыг онцгойлон авч үзэх хэрэгтэй.

Оюутан залуус аа!

Улс орны эдийн засгийн хүч чадавхийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг сэргээхэд инженер, технологийн боловсон хүчний үүрэг асар их юм.

Манай их сургуулиудын, ялангуяа инженерийн сургалтын онолын сургалт зохих түвшинд явагддаг гэж би боддог. Харин зах зээлийн шинэ харилцаанд манайх шиг улс оронд, юуны өмнө, онолын мэдлэгээ практикт хэрэглэх мэдлэг чадвар, дадлагатай инженерүүдийн хэрэгцээ их байдаг.

Гэтэл их, дээд сургууль төгсөн гарч байгаа мэргэжилтэн маань зөвхөн мэргэжлийн мэдлэгтэй байх нь учир дутагдалтай байна.

Энд би бизнесийн орчинд үйлдвэрлэл явуулж чадах чадварыг төгсөгчдөд эзэмшүүлэх талаар ярьж байна. өөрөөр хэлбэл, сургалт-судалгаа-үйлдвэрлэл-бизнес гэсэн циклийг бий болгомоор байна.

Бас нэгэн зүйлийг заавал хэлмээр байна. энэ нь гадаад хэл сурах асуудал. Бид жил бүр 90 гаруй хүнийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэж байгаа бөгөөд судалгаанаас үзэхэд эдгээрийн 70 гаруй хувь нь англи хэлээр сургалт явуулдаг оронд очиж байгаа юм.

Иймээс гадаад хэлний эрчимтэй сургалтын тогтолцоо, өөрөөр хэлбэл TOEFL шаардлага хангах хэмжээний сургалт зохион байгуулах хэрэгтэй байна. дээр үед германы бэлтгэл анги нээж МУИС сургалт явуулж байсан. Тиймэрхүү англи, герман, хятад, япон хэлний сургалтыг зохион байгуулах хэрэгтэй байна.

200-300 жилийн дараа зардлаа нөхөх зүйлд хөрөнгө оруулалт хийхийн оронд залуучууддаа хэлний зохих мэдлэг олгоод өндөр хөгжилтэй орнуудад мянга мянгаар нь явуулах талаар анхааръя.

Ялангуяа, УИХ-аар төсөв хэлэлцэж байгаа энэ үед УИХ-ын эрхэм гишүүд үүнийг анхааралдаа авна гэдэгт найдаж байна.

Эрхэм нөхөд өө!

Бид өндөр технологи гэхээсээ илүү манай орны нөхцөлд илүү нийцсэн технологийг илүү сонирхож, богино хугацаанд нэвтрүүлэх тал дээр ихээхэн анхаармаар байна.

Улс орны эдийн засгийн хөгжлийн катализатор болохуйц тийм технологийн шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлж нэвтрүүлэх шаардлага тулгамдсан зорилт болж байна.

Гадаадын техник технологийн сантай танилцах, судлах асуудлыг өргөн хүрээтэй явуулж, өөрийн орны нөхцөлд хэрэгжүүлэх боломжийн талаар санал дүгнэлт гаргадаг уурхай нь танай их сургууль байх ёстой.

Технологи дамжуулах үйл ажиллагаа эндээс эх авч баймаар байна. өөрөөр хэлбэл, технологи дамжуулах үйл ажиллагааг бага гэхгүйгээр манай хөдөө хөрж, гадаа гандаж явдаг малчдын амьдрал ахуйд хэрэг болохуйц зүйлээс эхэлмээр байна.

Шинэ зууны эзэн залуус аа,

Эцэст нь шинэ зуун бол мэдээллийн зуун, манай орны хувьд технологийн зуун болох учиртай. Орчин үеийн мэдээллийн технологийн давуу талыг бүрэн ашиглаж ажиллах хэрэгтэй байна.

Энэ зорилгоор саяхан Монгол улсын Засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны салбарт Интернетийн бие даасан “Эрдэмнэт” сүлжээ танай их сургуулийг түшиглэн байгуулахаар шийдвэр гаргасан.

Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлж, монголын боловсролын салбарын мэдээллийн хангамжийг дээшлүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох ажлыг хугацаанд нь сайн биелүүлнэ гэдэгт манай засгийн газар итгэж байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Нэмэлт
Table of Contents