СЭЗИС-ийн докторантуудын эрдмийн ажлын удирдагч зөвлөхүүдийн уулзалт

2019.08.27
СЭЗИС-ийн докторантуудын эрдмийн ажлын удирдагч, зөвлөхүүдийн уулзалтад Бизнес удирдлагын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор, профессор Н.Батнасан, АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирал Б.Дамдиндорж, СЭЗИС-ийн Сургалт оюутны албаны дэд профессор, доктор Г.Батхуяг, Япон улсын Цукубагийн их сургуулийн докторант С.Цэцэгээ, СЭЗИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд уригдан ирж докторын сургалт, докторантуудын эрдмийн ажлыг удирдах туршлага, судалгааны ажлыг идэвхжүүлэх тухай хэлэлцэж саналаа хуваалцлаа.


Докторантуудын уулзалт

2019.08.26
СЭЗИС-ийн докторантуудын уулзалтад Япон улсын Цукубагийн их сургуулийн докторант С.Цэцэгээ, Испани улсын Гран Канарын Лас Палмасын их сургуульд солилцоогоор суралцаад ирсэн ОУНББСМС-ийн ахлах багш, СЭЗИС-ийн докторант Д.Өлзиймаа нар эрдмийн ажлын бичилт болон суралцах хугацаанд тулгарсан хүндрэл бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар өөрсдийн туршлага, санал бодлоо солилцлоо.


Нэгдсэн шалгалт

2019.06.05
СЭЗИС-ийн D17FA ангийн докторант Т.Энхцэцэг докторын судалгааны ажлаа Онолын үндэслэлтэйгээр Эмпирик судалгаагaa нэгдсэн шалгалтын комисс-д амжилттай илтгэж танилцууллаа.


Хөгжлийн семинар-5

2019.07.01
CЭЗИС-ийн докторант, Монгол дахь Bloomberg телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгион “Хөрөнгө оруулагчийн зан төлөвийн төөрөгдөл, санхүүгийн мөчлөгийн хамаарлын шинжилгээ” сэдэвт докторын судалгааны ажлаа илтгэн хэлэлцүүлж, санал зөвлөмжүүдийг авлаа. Докторантын хөгжлийн семинарт хүрэлцэн ирж санал зөвлөмжөө өгсөн Эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд, багш нартаа талархал илэрхийлье.




Нэгдсэн шалгалт

2019.06.05
СЭЗИС-ийн D17FA ангийн докторант Т.Энхцэцэг докторын судалгааны ажлаа Онолын үндэслэлтэйгээр Эмпирик судалгаагaa нэгдсэн шалгалтын комисс-д амжилттай илтгэж танилцууллаа.


СЭЗИС-ийн докторант Т.Туяа Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргээ амжилттай хамгааллаа

2019.06.03
СЭЗИС-ийн докторант, Санхүүгийн удирдлагын тэнхимийн дэд профессор Т.Туяа "Арилжааны банкны шууд бус зардлыг хуваарилах аргазүй" сэдвээр Бизнесийн удирдлагын докторын ажил хамгаалуулах зөвлөлөөр доктор(Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа. Докторын зэргээ амжилттай хамгаалсан Т.Туяа болон удирдагч багш доктор(Ph.D) профессор Д.Гэрэлмаа, зөвлөх доктор(Ph.D) профессор Ц.Батсүх, доктор(Ph.D) профессор Р.Батжаргал багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.




Докторантын онолын болон судалгааны арга зүйн хэлэлцүүлэг

2019.05.09
CЭЗИС-ийн докторант Б.Төмөрбат “Экосистемийн үнэлгээ: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, бэлэн байдлыг тодорхойлох (sara) судалгаа” сэдэвт докторын судалгааны ажлын онолын болон судалгааны арга зүйгээ амжилттай хэлэлцүүлж, судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал, зөвлөмжүүдийг авлаа.
Докторант Б.Төмөрбат-д цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.




Докторантын онолын болон судалгааны арга зүйн хэлэлцүүлэг боллоо

2019.04.01
CЭЗИС-ийн докторант, Экономиксийн тэнхимийн ахлах багш Д.Түвшинжаргал “Сүү боловсруулах үйлдвэр ба фермийн хоорондох хэлцлийг уялдуулан зохион байгуулах арга зам: Гэрээт фермийн арга” сэдэвт докторын судалгааны ажлын онолын болон арга зүйгээ амжилттай хэлэлцүүллээ.








Докторантын судалгааны ажлын зөвлөх багийн хэлэлцүүлэг

2019.03.15
СЭЗИС-ийн докторант Б.Төмөрбат “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний экосистемийн үнэлгээ” сэдвээр докторын судалгааны ажлаа гүйцэтгэж, зөвлөх профессорын багаараа хэлэлцүүлж байна. Докторант Б.Төмөрбатын судалгааны ажлын удирдагчаар доктор, профессор Д.Гэрэлмаа, доктор, профессор С.Түвшинзаяа, зөвлөхөөр доктор Б.Идэрсүрэн нар ажиллаж байна.








Хөгжлийн семинар-4

2019.02.28
CЭЗИС-ийн докторант, Экономиксийн тэнхимийн ахлах багш Д.Түвшинжаргал “Сүү боловсруулах үйлдвэр ба фермийн хоорондох хэлцлийг уялдуулан зохион байгуулах арга зам: Гэрээт фермийн арга” сэдэвт докторын судалгааны ажлаа илтгэн хэлэлцүүлж, санал зөвлөмжүүдийг авлаа. Докторантын хөгжлийн семинарт хүрэлцэн ирж санал зөвлөмжөө өгсөн Эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд, багш, докторантууд та бүхэндээ талархал илэрхийлье.








Хөгжлийн семинар-3

2018.11.15
СЭЗИС-ийн докторант, АТСАлбаны орлогч дарга, дэд профессор Б.Бүжинлхам “Дээд боловсролын байгууллагын бизнес загварыг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны ажлаа илтгэн хэлэлцүүлж, санал зөвлөмжүүдийг авлаа. Судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал зөвлөмж өгсөн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш, докторантууд та бүхэнд талархал илэрхийлье Б.Бүжинлхам багшдаа цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.










Судалгааны семинар-2

2018.11.15
CЭЗИС-ийн докторант Б.Төмөрбатын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний экосистемийн үнэлгээ”сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж. СЭЗИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд, багш, докторантууд судалгааны ажилд үнэтэй санал зөвлөмж өглөө.








Cудалгааны семинар-1

2018.10.25
CЭЗИС-ийн докторант, Экономиксийн тэнхимийн ахлах багш Д.Түвшинжаргал “Сүү боловсруулах үйлдвэр ба фермийн хоорондох хэлцлийн засаглал: Гэрээт фермийн арга хэрэгсэл” сэдвээр докторын судалгааны ажил горилох бүтээлээ илтгэн хэлэлцүүлж, эрдэмтэн багш нараас үнэтэй санал зөвлөмжүүдийг авлаа.
Д.Түвшинжаргал багшдаа цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.










СЭЗИС-ийн доктроант Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргээ амжилттай хамгааллаа

2018.06.13
СЭЗИС-ийн докторант, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл Компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш Б.Энхтуул “Үнэт цаасны багц сонголтод өгөгдөл олборлолтыг ашиглах аргазүй” сэдвээр Бизнесийн удирдлагын докторын ажил хамгаалуулах зөвлөлд Бизнесийн удирдлагын ухааны доктор(Ph.D)-ын зэргээ 100 хувийн саналтайгаар амжилттай хамгааллаа. Докторын зэргээ амжилттай хамгаалсан Б.Энхтуул болон удирдагч багш доктор(Ph.D), дэд профессор Н.Оюун-Эрдэнэ, зөвлөх доктор(Ph.D), профессор Д.Батжаргал, доктор(Ph.D), профессор Ц.Батсүх багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.












СЭЗИС-ийн Докторын хөтөлбөрийн докторантууд чөлөөт цагаараа “Боулингийн тэмцээн”

2018.06.07













Хөгжлийн семинар-13

2018.05.30
CЭЗИС-ийн Докторант Ц.Эрдэнэхүү “Хувьцаат компанийн үйл ажиллагааг өөрчлөлтийн удирдлагаар хангах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.










Хөгжлийн семинар-12

2018.05.11
CЭЗИС-ийн Докторант Д.Цацрал “Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэлтийг тодорхойлогч хүчин зүйлсийн шинжилгээ”, сэдвээр докторант Д.Буянхишиг “Хувьцаат компаниудын ил тод байдал гүйцэтгэлд нөлөөлөх нь“ сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэг-семинарт СЭЗИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ж.Батхуяг, доктор, профессор Ч.Наранчимэг, доктор, профессор П.Гантөмөр, доктор, профессор С.Түвшинзаяа, доктор, дэд профессор Т.Оюунгэрэл, Монгол школ ХХК-ны захирал Б.Дамдин нар уригдан оролцлоо.












Хөгжлийн семинар-11

2018.05.04
CЭЗИС-ийн докторант Д.Отгончимэг “Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тогтвортой аялал жуулчлалын салбарын жишээн дээр боловсруулах аргазүй” сэдвээр илтгэн хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэг-семинарт СЭЗИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ж.Батхуяг, Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор, профессор Д.Батжаргал, доктор, профессор Д.Гэрэлмаа, доктор, профессор Ч.Наранчимэг, доктор, профессор П.Гантөмөр, доктор, профессор С.Түвшинзаяа багш нар болон докторантууд оролцож илтгэлийг хэлэлцэн, санал зөвлөж өглөө.












Хөгжлийн семинар-10

2018.04.06
CЭЗИС-ийн докторант Б.Төмөрбат “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний экосистемийн асуудлууд” сэдвээр илтгэж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэг-семинарт СЭЗИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ж.Батхуяг, Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор, профессор Д.Батжаргал, доктор, профессор Ч.Наранчимэг, доктор, профессор П.Гантөмөр, доктор, профессор С.Түвшинзаяа, доктор Б.Идэрсүрэн багш нар болон докторантууд оролцож илтгэлийг хэлэлцэн, санал зөвлөж өглөө.










Хөгжлийн семинар-9”-Судалгааны ажлын хэлэлцүүлэг англи хэлээр өрнөлөө

2018.03.16
CЭЗИС-ийн докторант George Kolathuchira нь “Technical and Vocational Education and Training in Ulaanbaatar- A model Approach to Study Critical Success Factors” сэдвээр илтгэж хэлэлцүүллээ.










Бизнесийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэрэг горилох бүтээлийн тэнхимийн өргөтгөсөн зөвлөлийн хамгаалалт

2018.02.28
СЭЗИС-ийн докторант, БУТ-ийн тэнхимийн багш Б.Баярсайхан нь “Ажил олгогчийн брэндийг хүний нөөцөө татах, тогтоон барихад ашиглах арга замууд” сэдэвт Бизнесийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэрэг горилох бүтээлийн тэнхимийн хамгаалалтад орлоо.
Судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал, зөвлөмж өгсөн эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлье.












СЭЗИС-ийн докторант, НББТ-ийн эрхлэгч Г.Гантулга Бизнесийн удирдлагын ухааны доктор(Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа

2018.01.22
СЭЗИС-ийн докторант, НББТ-ийн эрхлэгч Г.Гантулга нь “Санхүүгийн тайлангийн мэдээллийн чанарыг үнэлэх нь” сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны доктор(Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа. Докторын зэргээ амжилттай хамгаалсан Г.Гантулга болон удирдагч багш доктор(Ph.D), профессор Л.Дондог, доктор(Ph.D), дэд профессор Д.Баттуяа, зөвлөх доктор(Ph.D), профессор Д.Батжаргал, доктор(Ph.D), профессор Ж.Сүхбаатар багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.












Хөгжлийн семинар 8

2018.01.10
ЮНЕСКО-гийн олон улсын ажилтан З. Сарантуяа “Тогтвортой хөгжил”-ийн чиглэлээр илтгэж, санал бодлоо хуваалцан, зөвлөмж өглөө. Семинарт хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш, докторантууддаа талархал илэрхийлье.














Хөгжлийн семинар 7

2017.12.22
Удирдлагын академийн докторант, СЭЗИС-ийн Мэдээллийн системийн менежментийн тэнхимийн дэд профессор Д.Болормаа “Дээд боловсролын байгууллагын мэдлэгийн менежментийн чадавхид нөлөөтэй хүчин зүйлсийн шинжилгээ (Бизнес, менежментийн сургуулийн жишээгээр)” сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, тус семинарт МУИС-ийн доктор, профессор Н.Батнасан, Удирдлагын академийн доктор, профессор Ц.Баатартогтох, ШУТИС-ийн доктор, профессор Г.Баттүвшин, Мандах бүртгэл их сургуулийн дэд профессор Г.Нанжид нар уригдан оролцов.
Мөн СЭЗИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд, эрдэмтэн багш судлаачид, докторантууд оролцож үнэтэй санал зөвлөжүүдийг өгч, харилцан мэтгэлцэж, мэдлэг мэдээллээ солилцлоо.

Д.Болормаа багшдаа цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.








Хөгжлийн семинар 6

2017.12.20
CЭЗИС-ийн БУТ-ын ахлах багш, докторант Г.Нарантунгалаг “Ажлын байрны гажууд зан төлөвт нөлөөлөх байгууллагын хүчин зүйлсийн судалгаа” сэдвээр илтгэн хэлэлцүүлэв. СЭЗИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд, эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал зөвлөмжүүдийг өглөө.

Г.Нарантунгалаг багшаа цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.









ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ-СЕМИНАР

2017.12.07
Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал шинээр элссэн докторантуудад Монголын нийгэм, эдийн засгийн байдал; судлах шаардлагатай асуудлууд, судлагдаагүй орон зай гэсэн агуулгын хүрээнд чиглүүлэх зөвлөгөө өглөө.








Хөгжлийн семинар-5

2017.11.23
2016-2017 оны хичээлийн жилд Европын холбооны санхүүжилт бүхий Eras-Mundus хөтөлбөрийн Импакт төслийн хүрээнд тэтгэлэгт хамрагдсан СЭЗИС-ийн докторант, Д.Мөнгөнтуул “Монгол улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх институциональ бүтцийг бий болгох нь” СЭЗИС-ийн докторант М.Бадамлянхуй “Нээлттэй инноваци, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан бизнес инкубацийг хөгжүүлэх нь: Oнолын үндэслэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.









Хөгжлийн семинар-4

2017.11.16
CЭЗИС-ийн докторант З.Уранбилэг “Байгууллагын дотоод хамтын ажиллагааны соёл болон мэдлэг хуваалцах үйл явц бүтээлч байдалд нөлөөлөх нь” сэдвээр илтгэн хэлэлцүүлж, санал зөвлөмжөө авлаа.








Хөгжлийн семинар-3

2017.11.03
Европын холбооны санхүүжилт бүхий Eras-Mundus хөтөлбөрийн (СЭЗИС-ийн оролцож буй төсөл) Импакт төслийн хүрээнд тэтгэлэгт хамрагдсан Удирдлагын академийн докторант, БНХЗХТ-ийн орлогч эрхлэгч Б.Түвшинжаргал “Компанийн нийгмийн хариуцлагад төрийн үүрэг”, МУИС-ийн докторант, НББТ-ийн ахлах багш Ц.Пүрэвтуяа “Дээд боловсролын салбарын өртгийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. СЭЗИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж, судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал зөвлөмжүүдийг солилцлоо.







"Social Enterprise" сэдвээр зөвлөгөө- уулзалт ярилцлага

2017.11.02
Сингапурын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Олон Улсын Холбооны тэргүүн Ann Phua “Social Enterprise-д Business Model хэрхэн амжиллттай хэрэгжүүлэх, боловсруулах” талаар сургалт-зөвлөгөө өглөө.







Хөгжлийн семинар-1

2017.10.18-19
Хөгжлийн семинарыг "Бие хүний онолууд, практик хэрэглээ" сэдвийн хүрээнд МУИС-ийн сэтгэл судлалын багш, "Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн"-гийн захирал Б.Золзаяа, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн нар удирдан явууллаа. Бие хүний зан төлөв (Behavior)-ийн судалгаа, “Хүний далд ухамсар, бие хүнд, зориуд бус аргаар нөлөөлөх” агуулгыг маркетинг, менежменттэй холбон тайлбарласан. Уг семинарт судлаач багш нар болон докторантууд оролцон санал бодлоо хуваалцлаа.






Хөгжлийн семинар-10

2017.05.31
Үндэсний хөгжлийн санаачлага" ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэл хүрэлцэн ирж "Хөдөө аж ахуйн үнэ цэнийн хэлхээний санхүү" сэдвээр маш чухал санаануудыг агуулсан илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ чиглэлээр судалгаа хийдэг, хичээл зааж буй багш нар семинарт санал бодлоо хуваалцаж мэдлэг мэдээллээ солилцлоо.






Эрдэмтэн багш, докторант, мэргэжилтнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг- семинар-9

2017.05.25
Зочин профессор, доктор Magdalena Zioto "Sustainable Finance and Banking versus Sustainable Development. Challenges and Prospects" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөлөө.






Эрдэмтэн багш, докторант, мэргэжилтнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг-семинар -8

2017.05.19
СЭЗИС-ийн докторант, Шаталсан сургалтын агуулга, арга зүй, удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн эрхлэгч Ж.Өлзийбаярын “Нийгмийн түншлэлд түшиглэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, хэлэлцүүлэгт Хасбанкны Салбарын удирдлагын хэлтсийн захирал Ж.Баатарболд, Мобиком корпорацийн Хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирал С.Мөнгөнчимэг, СЭЗИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд, багш, докторантууд судалгааны ажилд үнэтэй санал зөвлөмж өглөө.






Эрдэмтэн багш, докторант, мэргэжилтнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг-семинар амжилттай боллоо

2017.04.14
СЭЗИС-ийн докторант, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Ч.Өнөржаргалын “НӨАТ-ын онол, аргазүйн асуудал" сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Ч.Энхбаяр, Татварын ерөнхий газрын ТУХАГ-ын дарга Б.Бадрал, СЭЗИС-ийн эрдмийн зөвлөл, эрдэмтэн багш судлаачид, докторантууд судалгааны ажилд санал зөвлөмж дэвшүүлэн, харилцан мэтгэлцэж, мэдлэг мэдээллээ солилцлоо.






Эрдэмтэн багш, докторант, мэргэжилтнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг-семинар боллоо

2017.03.31
СЭЗИС-ийн докторант, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Д.Өлзиймаагийн “Хүрээлэн буй орчны удирдлагын бүртгэлийн асуудлууд /Environmental management accounting issues/" сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, СЭЗИС-ийн эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд болон МУИС-ийн доктор(Ph.D), профессор Н.Тунгалаг, доктор(Ph.D), дэд профессор Д.Баттуяа, СЭЗИС-ийн эрдэмтэн багш судлаачид, докторантууд судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал зөвлөмжүүдийг солилцов.






Багшийн хөгжлийн хэлэлцүүлэг семинар

2017.02.16
Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Нандин-Эрдэнэ "Иррациональ зан төлөв" сэдэвт багшийн хөгжлийн семинарт хүрэлцэн ирж, санал бодлоо солилцсон эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүд, эрдэмтэн багш, докторантууддаа талархал илэрхийлье.






Эрдэмтэн багш, докторант, мэргэжилтнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг-семинар

2017.02.10
"Үнэт цаасны багц сонголтонд өгөгдлийн уурхайн алгоритмыг ашиглах аргазүй" хэлэлцүүлэг-семинар өрнөлөө. Хэлэлцүүлэг-семинарт МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн зөвлөх профессор, доктор Д.Гармаа, ШУИТИС –ийн КТМС-ийн БУТ-ийн профессор, доктор Б.Энхтуяа, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, доктор М.Банзрагч, Монголын үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал C.Даваасамбуу, Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Хувьцаа алтны диллер Г.Мөнх-Эрдэнэ мөн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш, докторантууд хүрэлцэн ирж санал, бодолоо солилцлоо.






Эрдэмтэн багш, докторант, мэргэжилтнүүдийн хамтарсан хэлэлцүүлэг-семинар

2017.02.03
“Ажил олгогч байгууллагын брэнджүүлэлт ажилтны гүйцэтгэлд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд хамтарсан хэлэлцүүлэг-семинар өрнөлөө. Семинарт МУИС-ийн профессор, доктор Ц.Цэцэгмаа, Мобиком корпорацийн хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирал С.Мөнгөнчимэг, Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Болд, Хаан бакны хүний нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Солонго, Б.Ариунзаяа мөн СЭЗИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш, докторантуудын оролцон санал бодлоо харилцан хуваалцсан семинар боллоо.






Хэлэлцүүлэг өрнөлөө

2017.01.27
“Дэд бүтцийн төслийн шийдвэр гаргах үе шатны аргазүйг сайжруулах нь”, “Санхүүгийн тайлангийн мэдээллийн чанарыг үнэлэх, сайжруулах арга замууд” сэдэвүүдийн хүрээнд эрдэмтэн багш, докторантуудын хамтарсан хэлэлцүүлэг- семинар өрнөлөө. Семинарт МУИС-ийн доктор(Ph.D), профессор Л.Оюун, доктор(Ph.D), профессор Б.Оюунцэцэг, MТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ төмөр зам, Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Төмөр замын албаны дарга Л.Булганхүү мөн СЭЗИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж, судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал зөвлөмжүүдийг солилцлоо.






СЭЗИС-ийн докторын хөтөлбөрт суралцаж буй гадаад докторантуудтай доктоp(Sc.D), процессор Ц.Даваадорж багш “Монголын эдийн засаг” хичээлийн семинар, хэлэлцүүлэг өрнөж байна.

2016.12.21







СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал багш докторантуудад “Улсын төсвийн ерөнхий үзүүлэлтүүд, нийгэм эдийн засгийн ач холбогдол, хөрөнгө оруулалтын ерөнхий тойм” сэдвээр лекц уншлаа.

2016.12.07







МУИС Хууль зүйн сургуулийн доктор(Ph.D), профессор Х.Сэлэнгэ багш докторантуудад “Эрх зүйн философи” сэдвээр лекц уншлаа.

2016.12.06







СЭЗИС-ийн докторант Т.Лагнай доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа

2016.10.29
СЭЗИС-ийн докторант МУИС-ийн Бизнесийн сургууль НББ-ийн тэнхимийн ахлах багш Т.Лагнай нь “Компанийн бондын санхүүжилтэд зэрэглэл тогтоох арга зүйн асуудал” сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргээ амжилттай хамгааллаа.






Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.

2016.09.29
СЭЗИС-ийн Докторант Д.Нямдорж нь “Монголын бэлчээрийн удирдлага: Экологид суурилсан институцийн зохицуулалтын асуудал (Баянхонгор аймгийн 3 сумын жишээн дээр )“ сэдвээр хамгаалах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргээ амжилттай хамгааллаа. Докторын зэрэг горилох бүтээлээ амжилттай хамгаалсан Д.Нямдорж болон удирдагч багш доктор(Ph.D), профессор Ч.Наранчимэг; зөвлөх доктор(Ph.D), профессор Я.Шуурав; доктор(Sc.D), профессор C.Цэрэндаш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.








Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.

2016.07.06
Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант Б.Цогтбаяр "Монгол улсад тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх боломж, арга зам" сэдвээр докторын зэрэг хамгааллаа.





Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.

2016.07.06
Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант Г.Жаргалмаа "Тогтвортой аялал жуулчлалын стандартыг монголд нэвтрүүлэх боломж" сэдэвт судалгааны ажлаараа докторын зэрэг хамгааллаа.





Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.

2016.02.02
СЭЗДС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш С.Бямбахорол нь “Үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг өртгийн удирдлагаар дэмжих нь: /Ноос боловсруулах үйлдвэрлэлийн жишээн дээр/ сэдвээр хамгаалах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргээ амжилттай хамгаалж, сургуулийнхаа эрдэмтний тоог нэгээр нэмсэн баяртай үйл явдал тохилдлоо.





Судалгааны семинар 6

2016.04.15
Сэдэв: “Хүний нөөцийн удирдлага ба ёс зүйн асуудлууд”
СЭЗДС-ийн докторант, багш Г.Нарантунгалагын “Хүний нөөцийн удирдлага ба ёс зүйн асуудлууд” сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, семинарт ШУТИС-ийн доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, Удирдлагын академийн доктор (Ph.D), профессор Я.Шуурав, МУИС-ийн доктор (Ph.D) Б.Мягмарсүрэн нар уригдан оролцов. Мөн СЭЗДС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D), профессор Д.Гэрэлмаа эрдэмтэн багш судлаачид, докторантууд судалгааны ажилд ахиц дэвшил гарахуйц үнэтэй санал зөвлөмжүүдийг солилцлоо.





Судалгааны семинар 7

2016.06.03
СЭЗДС-ийн докторант, багш Д.Өлзиймаагийн “Хүрээлэн буй орчны бүртгэлийн асуудлууд” сэдэвт Судалгааны семинарт Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын дэд ерөнхийлөгч доктор(Ph.D), профессор Р.Батжаргал, Удирдлагын академийн доктор(Ph.D), профессор Я.Шуурав, СЭЗДС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D), профессор Д.Гэрэлмаа нар уригдан оролцлоо.





Урьдчилсан хамгаалалт

2016.07.07
Сэдэв: “Монголын бэлчээрийн менежмент: Экологид суурилсан институцийн төлөвшлийн асуудал”
Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант Д.Нямдорж "Монголын бэлчээрийн менежмент: Экологид суурилсан институцийн төлөвшлийн асуудал" сэдэвт докторын зэрэг горилсон бүтээлээ урьдчилсан хамгаалалтын зөвлөлөөр амжилттай хэлэлцүүллээ.






Судалгааны семинар 5

2016.04.07
Сэдэв: “Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа ба ёсзүй”
СЭЗДС-ийн докторант, багш Б.Дэлгэрсайханы “Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа ба ёсзүй” сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, тус семинарт Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга доктор(Ph.D), профессор Н.Батнасан, Хамгаалуулах зөвлөлийн гишүүн доктор(Sc.D), профессор Л.Оюунцэцэг, Удирдлагын академийн доктор(Ph.D), профессор Я.Шуурав, Философич доктор(Ph.D), профессор Б.Батчулуун нар уригдан оролцов. Мөн СЭЗДС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор(Ph.D), профессор Д.Гэрэлмаа, эрдэмтэн багш судлаачид, докторантууд оролцож илтгэлийг хэлэлцэн, санал зөвлөж дэвшүүллээ.






Судалгааны семинар 4

2016.02.18
Сэдэв: “Дэд бүтцийн төслийн хэрэгжүүлэлтийн өмнөх үнэлгээний аргазүйг сайжруулах нь”
СЭЗДС-ийн докторант М.Батмягмарын "Дэд бүтцийн төслийн хэрэгжүүлэлтийн өмнөх үнэлгээний аргазүйг сайжруулах нь" сэдэвт судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөв. Тус семинарт Бизнес менежментийн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн дарга доктор(Ph.D), профессор Н.Батнасан, Зам тээврийн яамны стратеги бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Баттуяа уригдан оролцов. Мөн СЭЗДС-ийн эрдэмтэн багш судлаачид, докторантууд оролцож илтгэлийг хэлэлцэн, санал зөвлөмж дэвшүүлэн, харилцан мэтгэлцэж, мэдлэг мэдээллээ солилцлоо.





Судалгааны семинар 3

2016.02.02
Сэдэв: “Дээд боловсролын байгууллагын санхүүгийн удирдлага”
СЭЗДС-ийн докторант, багш Б.Бүжинлхам






Судалгааны семинар 2

2016.01.29
Сэдэв: “Байгууллагын мэдлэгийг удирдах нь”
Удирдлагын академийн докторант, багш Д.Болормаа






Судалгааны семинар 1

2016.01.14
Сэдэв: “Монголын бэлчээрийн удирдлага: Экологид суурилсан институцийн төлөвшлийн асуудал”
СЭЗДС-ийн докторант Д.Нямдорж

 
СЭЗДС-ийн Докторын хөтөлбөр

13381 Монгол улс,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,
1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5
СЭЗДС-ийн C байр 1108 тоот

Утас: 70008085
И-мэйл: rdp@ufe.edu.mn