СЭЗИС-ийн дэргэдэх Тасралтгүй Боловсролын Төвөөс улирал бүр судлаач эрдэмтэн, бизнес эрхлэгч, энтерпренёрууд, олон нийтэд зориулан зохион байгуулдаг үйл ажиллагаа юм. Энэхүү платформын эрхэм зорилго нь энтерпренёруудад чиглэсэн технологийн дэвшил, инновацийн хөгжлийг холбон, орчин үеийн хамгийн шинэ мэдлэг мэдээллээр хангаж, бүтээлч нэтворкинг бий болгох замаар компаниудыг хүчирхэгжүүлэхэд чиглэдэг.

Та бүхнийг удахгүй болох манай дараагийн “UFE EXECUTIVE PLATFORM”-д оролцож, сэтгэлгээгээ тэлж, тархиа цэнэглэж, хүрээгээ өргөжүүлэхийг урьж байна.

ДАРААГИЙН “UFE EXECUTIVE PLATFORM”

FINANCING STRATEGY
2019.10.14 (16:00-20:00)

Хөрөнгө босгох олон төрлийн шинэ аргууд бий болсоор байна. Хөрөнгө оруулагч талаасаа ч тэр, хөрөнгө оруулагч хүсэгчийн хувьд ч шийдэл хайсан олон асуудлууд бий. Энэ бүхэнтэй танилцаж “Санхүүжүүлэлтийн стратеги”-ийг мэдэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Дэлгэрэнгүй

Бидний тухай

WHO WE ARE

Манай Тасралтгүй Боловсролын Төв нь 95 жилийн түүхтэй СЭЗИС-ийн дэргэд байгуулагдсан бөгөөд Ногоон сургалтын орчинг ухаалаг цахим хэлбэртэй уялдуулан тасралтгүй боловсролын системд нэвтрүүлэх зорилготойгоор хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

VISION / АЛСЫН ХАРАА

Олон улсын зэрэглэл бүхий Тасралтгүй боловсролын сургууль болно

ЭРХЭМ ЗОРИЛГО

Академик мэдлэг, практик чадварыг хослуулсан мэргэжлийн сүлжээг бий болгон, мэдлэгийн нэгдсэн платформыг хөгжүүлнэ

БИДНИЙ УРИА

Хүний хөгжил-карьер өсөлт

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. UFE EXECUTIVE PLATFORM (улирал бүр)
    1. Платформд суурилсан бизнес модель
    2. Фандрейзинг стратеги
    3. Тогтвортой бизнес
  2. Байгууллагад зориулсан хамтарсан хөтөлбөр (Тогтмол)
    1. Үйлчилгээний төгөлдөршил
    2. Хувь хүний хөгжил
    3. Дижитал шилжилт
    4. Төслийн удирдлага
    5. Платформд суурилсан бизнес модель
    6. Хөрөнгө босгох стратеги
  3. Entrepreneurship MBA хөтөлбөр (хичээлийн жилийн турш)
  4. Extrapreneur хөтөлбөр (business coach program)
  5. СЭЗИС-ийн шаталсан хөтөлбөр (хичээлийн жилийн турш)
  6. Гадаад руу танилцах аялал хагас (жил тутам)
    1. АНУ
    2. Израйль
    3. Азийн орнууд

Өмнөх платформ

Платформ дээр суурилсан бизнес модел
2019.6.28

Технологийн дэвшил нь орчин цагт бүхий л салбарт урт хугацааны үнэ цэнэ, бүтээгдэхүүн үйлчилгээний дундын хөгжлийг платформоороо дамжуулан хангах төсөөлөхийн аргагүй өргөн боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5,
13381, Ш/H: Улаанбаатар-49,СЭЗИС-ийн А байр 202 тоот
Утас: 99071704, 88108222