ОЛОН УЛСЫН ЭВЕНТ: “САНХҮҮЖИЛТ БОСГОХ СТРАТЕГИ”
2019.10.14 (16:00-20:00)
Corporate Convention Center
Махатма Гандигийн гудамж 39, Улаанбаатар

Нэг талаас аливаа нэг оронд хөрөнгө оруулалт хийхийг хүсэгчийн хувьд тухайн оронд томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулалтын төрлийг тодорхойлж, санхүүгийн оновчтой инженерчлэл хийхэд олон бэрхшээл тулгардаг. Мөн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр өгөөжийг бодитоор тооцоолох, төсөлд оролцогч талууд, хамгийн чухал нь хамтрагчаа сонгоход асуудлууд ихээр тулгардаг учир хөрөнгө оруулалтыг эхлэхээс өмнө тавигддаг шаардлагууд, хамтрагч болон ажиллахад бэлтгэлийг хэрхэн хангах ёстой талаар хангалттай мэдээлэл байдаггүй.

Харин нөгөө талаас манай улсад салбар бүрт маш олон тоооны гарааны бизнесүүд үүсч байгуулагдаж байгаа хэдий ч санхүүгийн хүртээмжээ нэмэгдүүлэхэд бэрхшээлүүдтэй тулгардаг. Үүний нэг шийдэл нь сүүлийн үеэд нилээн амжилттай байгаа олон сая хүнтэй тохироо хийх буюу хөрөнгө оруулагчдын бүлгийг бий болгодог “краудфандинг” босгох, хөрөнгө оруулагчдын сахиусан тэнгэрүүд буюу “Angel investors” болон “Вэнч сан”-уудын анхаарлыг татаж, түүнийг бүрдүүлэх боломжтой байдаг. Гэвч хэрхэн оновчтой санал боловсруулж бэлтгэх, тохирох хөрөнгө оруулагчдыг эрж олох, бизнес саналаа элеветэр питч байдлаар илэрхийлэх, харилцан ашигтай хэлцэл хийх, үр ашгийн тооцооллоо гаргах талаарх сүүлийн үеийн аргачлал, чиг хандлагын талаар мэдлэг, ойлголт хангалтгүй байгаа нь боломжийг хааж байна.

Иймд эдгээр асуултуудад хариулт эрж, шийдэл хайн, тэдгээрийн нууцаас задлахаар СЭЗИС-ийн “Тасралтгүй Боловсролын Төв” –өөс мэдлэгт суурилсан инноваци, оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой UFE EXECUTIVE PLATFORM уламжлалт үйл ажиллагааг 2019 оны 10 сарын 14-ний өдөр Corporate Convention Center-т зохион байгуулахаар ажиллаж байна.

Бидний энэ удаагийн зохион байгуулж буй платформын үндсэн ЗОРИЛГО нь санхүүжилт болон хөрөнгө оруулалтын орчин үеийн арга техник, технологи, чиг хандлагыг танилцуулах, өөрт байгаа нөөц бололцоог хөшүүрэгдэн өөрчлөлт рүү шилжих стратегийг хэрхэн боловсруулах тухай академик онол, судалгаанд суурилсан мэдлэг мэдээллийг дэлхийд танигдсан томоохон судлаачдаас сонсож мэдэхийн сацуу, практикт нэвтрүүлсэн туршлага, амжилт, алдааны талаар үндэсний амжилттай энтерпренёруудаас суралцан, санал солилцох, нетворкинг хийх, газар дээр нь хөрөнгө оруулагч нартай найраа хийж (pitch) бизнестээ хөрөнгө оруулалт татах алтан боломжийг олгоход оршино.

Арга хэмжээ нь 2 үндсэн дэд сэдвийн хүрээнд явагдана.
  1. ТОМ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРҮҮД, ТҮҮНИЙ ҮР АШГИЙГ ШИНЖИХ НЬ
  2. ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОН СТАРТАП-ДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ANGEL INVESTOR-УУДЫГ ТАТАХ СТРАТЕГИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ

Арга хэмжээнд оролцсоноор:

  • Тасралтгүй мэдлэг
  • Туршлага
  • Түншлэл гэсэн 3 үндсэн ҮНЭ ЦЭНЭ-г өөртөө бий болгоно.

ПЛАТФОРМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОГ ЮУ ВЭ?

АКАДЕМИК СУДАЛГАА БОЛОН САЛБАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХОЛБОСОН АНХНЫ ГҮҮР АРГА ХЭМЖЭЭ
ДЭЛХИЙД ТАНИГДСАН БОЛОН ДОТООДДОО АМЖИЛТТАЙ ЛИДЕРҮҮДЭЭС СУРАЛЦАХ БОЛОМЖ
САЛБАРЫН ХАМТРАГЧИДТАЙГАА УУЛЗАХ, НЕТВОРКИНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Компанийн захирлууд, менежрүүд
Энтрепрёнерууд& Старт-апууд
Хөрөнгө оруулагчид
Бизнесийн зөвлөхүүд
Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛ

  1. Та манай Платформд оролцохыг хүсвэл СЭЗИС-ийн Голомт банкинд дахь 3350000628 дансаар тушаана уу. Үндсэн төлбөр төлбөр 150,000 төгрөг. Хүлээн авагчийн нэр: Санхүү Эдийн Засгийн Их Сургууль.
    Гүйлгээний утга: Овог Нэр, утасны дугаар, CCE #2. Бид таны утсаар тусгай код явуулах болно.
    Та төлбөрөө 2019 оны 10 дугаар сарын 4-ний дотор тушаавал үндсэн үнээс 20%-аар хөнгөлөлттэйгээр худалдан авах боломжтой.
  2. СЭЗИС-ийн төгсөгч 20%, манай гишүүдийн хувьд 50% -ийн хөнгөлөлт эдэлнэ.
  3. Та платформ дээр шууд ирээд билетийг үндсэн үнээр нь худалдан авах боломжтой. Таны худалдан авалт тутмын 5% нь “Ид шидийн орон-2” төсөлд хандивлагдах болно.

    1. Холбоо барих утас: 99071704, 88108222

Speakers

Mr. Hassan Qaqaya

Швейцарь улс дахь НҮБ-ын Өрсөлдөөн ба Хэрэглэгчийн салбар байгууллагын дарга асан

Mike Burtov

GeoOrbital-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Panelists & Moderators

АХБ/IFC/EBRD -TBC

Д.Болормаа

Хөгжлийн банк, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал

О.Адъяа

“AmCham Mongolia” Гүйцэтгэх захирал

Т.Мөнхтөр

MCS Группын Бизнес Хөгжил хариуцсан захирал

Око D

Techstars Regional Director of Startup Programs, START Co, Gamma, LendMN, Workcentral Mongolia MSpace Erxes iHotel

П.Эрдэнэбаатар

Zeel.mn гүйцэтгэх захирал

н.Эрдэнэбаяр

World Plus ХХК

О.Мишээл

Лантуун дохио ТББ-ын ТУЗ-ын гишүүн

н.Мөнхбадрах

Sankhuuch.mn-ын гүйцэтгэх захирал

Garrett Wilson

CEO at Gerege Creative Solutions

Г.Батхуяг

Дэд профессор, СЭЗИС

О.Лхагвасүрэн

Холбоо барих

Дэлгэрэнгүй мэдээллийг
Имэйл: gantuya.b@ufe.edu.mn
Утас:99071704, 88108222