UFE
Зураг

СЭЗИС-ийн Оюутны холбоо ТББ-ийн танилцуулга

Оюутны холбоо нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутны нийтлэг хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн, тэдний үүсгэл санаачлагад тулгуурласан, аливаа улс төрийн нам эвсэл болон бусад хөндлөнгийн этгээдээс хараат бус, бие даасан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, СЭЗИС-тай байнгын харилцаа, хамтын ажиллагаа бүхий Төрийн бус Байгууллага юм.

Түүхэн хөгжил

Түүхэн хөгжил Санхүү эдийн засгийн их сургуулийн Оюутны холбоо нь 1997 онд Оюутны зөвлөл хэлбэрээр байгуулагдсан ба 1998 оноос эхлэн Оюутны ээлжит чуулганыг зохион байгуулдаг болсон түүхтэй. 2019 оны 3 сарын 1-ний өдрөөс Шинэчлэгдсэн Санхүү эдийн засгийн их сургуулийн Оюутны холбоо бий болж 2019 оны 8 сарын 21 ний өдрөөс Төрийн бус байгууллага гэсэн улсын бүртгэлтэй албан ёсны биеэ даасан байгууллага болон өргөжсөн.

Бид, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутнууд, оюутны үйл ажиллагааг хамгийн үр ашигтай байлгахад туслан дэмжих; оюутны үзэл бодол, дуу хоолойг ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлс дээр тулгуурлан хүргэх; оюутан бидний зайлшгүй эрхийг зохих ёсны дагуу сургуулийн үйл ажиллагаанд тусгах; сургуулийн эрхэм зорилго, үнэт зүйлсийг хүндэтгэн бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах; хувь хүний эрх чөлөөнд тулгуурласан хариуцлагатай, ухамсартай, ёс суртахуунлаг оюутан болж төлөвшин хөгжих; хувь хүний салшгүй эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд Санхүү эдийн засгийн их сургуулийн Оюутны холбоо төрийн бус байгууллагыг байгуулсан.

  • 2007-2010 оны хичээлийн жилд 2-р курсийн оюутан С.Өнөр Оюутны холбооны тэргүүнээр сонгогдсон бөгөөд энэ хугацаандаа оюутны холбооны “Хяналтын зөвлөл”-ийг байгуулж, оюутны холбооны дүрмийг шинэчлэн батлах зэрэг олон өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн.
  • 2010-2012 оны хичээлийн жилд БУТ-ийн 3-р курсийн оюутан Ц. Мөнх-оргил нь Оюутны холбооны тэргүүний үүрэгт албан тушаалыг 2 жил дараалан амжилттай хашсан.
  • 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн СУТ-ийн 4-р курсийн оюутан Д.Жавхлан Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан.
  • 2013-2014 оны хичээлийн жилд БУТ-ийн 4-р курсийн оюутан Б. Сосорбурам Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан.
  • 2014-2015 оны хичээлийн жилд БУТ-ийн 4-р курсийн оюутан М. Содбилэг Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан.
  • 2015-2016 оны хичээлийн жилд СУТ-ийн 4-р курсийн оюутан Э. Пүрэвжаргал Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан
  • 2016-2017 оны хичээлийн жилд СУТ-ийн 4-р курсийн оюутан Б.Мөнхжаргал Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан
  • 2017-2018 оны хичээлийн жилд СУТ-ийн 4-р курсын оюутан М.Тамир Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан
  • 2018-2019 оны хичээлийн жилд БУТ-ийн 4-р курсийн оюутан Ц.Номин-Эрдэнэ Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байна.
  • 2019-2021 оны хичээлийн жилд БУТ-ийн 3-р курсийн оюутан Б.Батзориг нь Оюутны Холбооны дүрмийг шинэчлэн Төрийн бус байгууллага гэсэн улсын бүртгэлтэй албан ёсны биеэ даасан байгууллага болон өргөжүүлэн тэргүүнээр ажилласан.
  • 2021-2022 оны хичээлийн жилд ОУНББСМС-ийн 4-р курсийн оюутан Т.Янжинлхам нь Оюутны Холбоо ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан
  • 2022-2023 оны хичээлийн жилд СУТ-ийн 3-р курсийн оюутан Т.Содмандах Оюутны Холбоо ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.

Оюутны холбооны үнэт зүйлс эрхэм зорилго

  • Оюутны холбооны Эрхэм зорилго нь “Өөрийгөө сэрээж чадсан, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахуйц иргэн болон төлөвшихөд оюутнуудаа дэмжин ажиллах”-д оршино.
  • Оюутны холбооны Алсын хараа нь “Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн хөгжилд манлайлан чиглүүлэгч оюутны байгууллага болон хөгжих”-д оршино.
  • Оюутны холбооны Уриа нь “Нэгдэж аваад хөгжье, Хөгжиж аваад тэлье”.

Оюутны холбооны Эрхэмлэх үнэт зүйлс нь:

  • Хууль, эрх зүйт ёсыг дээдлэх
  • Байнга суралцаж, хөгжин дэвших
  • Харилцан хүндэтгэх
  • Эрх тэгш хандах, шударга ёсыг дээдлэх
  • Үүрэг хариуцлагаа ухамсарлах
  • Хамт олонч, бүтээлч байх

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Оюутнуудын эрх ашгийг хамгаалах бодлого боловсруулах
  • Оюутантай холбоотой судалгаа шинжилгээ хийх;
  • Салбар байгууллагын хөгжлийг хангах, тэдний хамтын ажиллагаа, зохион байгуулалтыг дэмжих, салбар байгууллагаараа дамжуулан нийт оюутны дунд соёл, спорт, урлаг, нийгмийн компанит ажил өрнүүлэх
  • Оюутнуудыг тэдний эрх ашиг, хөгжилтэй холбогдох бүх төрлийн мэдээллээр хангах. Үүнд, Оюутны холбооны өөрийн, СЭЗИС-ийн, бусад гаднын байгууллагын, Монгол Улсын хүрээнд гарч буй хууль тогтоомж, тогтоол, шийдвэр гэх мэт.
  • Оюутны холбоо өөрийнхөө чадамжийг тасралтгүй сайжруулах

Оюутны холбооны бүтэц

  • Оюутны холбоо нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд:
    • Оюутны Чуулган
    • Оюутны холбооны Удирдах зөвлөл
    • Оюутны холбооны Гүйцэтгэх хороо
    • Оюутны холбооны Хяналтын зөвлөл
    • СЭЗИС-ийн Клубийн зөвлөл

Оюутны холбооны үйл ажиллагаандаа баримтлах зарчим

  • Үндсэн дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан бусад бүх эрх зүйн актыг чандлан сахиж эрх зүйт ёсыг удиртгал болгоно.
  • Оюутныг эн тэргүүнд тавьж, тэднийг үл ялгаварлан эрх тэгш хандана.
  • Оюутны холбооны үйл ажиллагаа олон нийт, бүлгийг хамарсан ил тод нээлттэй явагдана.
  • Оюутны холбооноос гаргасан шийдвэр оюутнуудын эрх ашигт нийцсэн байна.
  • Хүний эрх, оюутны эрхийг эрхэмлэн дээдэлнэ
  • Шударга ёсыг эрхэмлэж, ёс суртахуунлаг байна.
  • Оюутнуудыг ардчилсан, сайн дурын үндсэн дээр зохион байгуулна.

 

Холбоо барих: 94439906

Имэйл: Student_union@ufe.edu.mn

Facebook: СЭЗИС-ийн Оюутны Холбоо ТББ

Вэб хуудас: http://su-ufe.mn