Тогтвортой хөгжлийн зорилго #1: Ядуурлыг устгах
2022-2023 он
- Бид Монгол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн 1.3 зорилт болох "Оюутны хөгжил"-ийг дэмжих бодлогын хүрээнд орлого багатай өрхийн оюутныг элсүүлэх талаар СЭЗИС-ийн оюутан элсүүлэх журам, элсэлтийн бодлогод мөн тусган хэрэгжүүлж байна. Бид энэхүү бодлого, журмын хүрээнд орлого багатай өрхийн элсэгчийн амжилттай суралцах, судалгаа шинжилгээний ажил хийх, бүтээлч, санаачилгатай, манлайлан зохион байгуулах чадамж, хийж бүтээх, хичээн суралцах хүслийг урамшуулан дэмжих зорилгоор академик элсэгч, манлайлагч элсэгч, зорилтот бүлгийн элсэгч гэсэн гурван төрлөөр орлого багатай өрхөөс элсэн суралцаж буй оюутныг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Холбогдох журам, бодлогын баримт бичгийн шалгуурт хамаарах заалтуудыг англи хэлэнд орчуулан хавсаргав.
- Бид Монол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн 1.3 зорилт болох "Оюутны хөгжил"-ийг дэмжих бодлогын хүрээнд оюутнуудад сургуулиа амжилттай дүүргэхэд дэмжлэг болох зорилго бүхий "СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн оюутны хөгжлийн бодлого" баримт бичигтэй бөгөөд тус бодлого нь оюутны төлөвшил, хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих 5 чиглэлтэй. Тус бодлогын 1.2.4 болон 1.2.5 дах заалтын дагуу орлого багатай өрхөөс суралцаж буй оюутныг төгсгөхөд дэмжлэг үзүүлдэг. Суралцагчдийг сургуулиа амжилттай дүүргэхэд дэмжлэг болох зорилгоор тэдний мэргэжлийн чадварыг хөгжүүлэхээр хөгжлийн семинар, ажлын байртай төгсгөх зорилгоор "Job Fair" ажлын байны үзэсгэлэн яармаг, Career Ready Graduates хөтөлбөрүүдийг жил бүр зохион байгуулдаг. Холбогдох журам, бодлогын баримт бичгийн шалгуурт хамаарах заалтуудыг англи хэлэнд орчуулан хавсаргав.
- Бид Монол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн 1.3 зорилт болох "Оюутны хөгжил"-ийг дэмжих бодлогын хүрээнд орлого бага өрхөөс суралцаж буй оюутнуудыг Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 346 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын 2.1.3 - 2.1.6 дах заалт дагуу Буцалтгүй тусламжид, тус журмын 3.4.2, 3.5 дах заалт дагуу Оюутны хөгжлийн зээлд хамруулдаг. Холбогдох журам, бодлогын баримт бичгийн шалгуурт хамаарах заалтуудыг англи хэлэнд орчуулан хавсаргав. СЭЗИС нь Бакалаврын сургалт зохион байгуулах журмын 7.11-д заасны дагуу Оюутан сургалтын төлбөрөө нэг дор бүрэн төлөх боломжгүй тохиолдолд сургалтын төлбөр төлөх хугацааг сунгах, хувааж төлөх тухай тусгай гэрээ байгуулан, оюутныг тасралтгүй суралцах, хөгжих, мэдлэг олж авах боломжийг олгодог. 2022 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын алба бакалаврын хөтөлбөрөөр суралцагч 32 оюутантай тусгай гэрээ байгуулсан байна. Холбогдох журам, бодлогын баримт бичгийн шалгуурт хамаарах заалтуудыг англи хэлэнд орчуулан хавсаргав.
- Бид Монгол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн 1.3 зорилт болох "Оюутны хөгжил"-ийг дэмжих бодлогын хүрээнд сурлагын өндөр амжилт гаргаж, судлан шинжлэх, шинийг эрэлхийлэх, асуудлыг шийдэх бүтээлч дадал, чадвартай, нийгэмд тустай сайн үйл санаачлан, манлайлан зохион байгуулдаг тэргүүний оюутнуудыг дэмжих зорилгоор 2000 оноос хойш Ректорын нэрэмжит тэтгэлгийг жил бүр уламжлал болгон олгодог. СЭЗИС нь сүүлийн 5 жилд 2000 гаруй оюутныг шалгаруулж, 2 тэрбум төгрөгний Ректорын нэрэмжит тэтгэлэг олгоод байна. Холбогдох журам, бодлогын баримт бичгийн шалгуурт хамаарах заалтуудыг англи хэлэнд орчуулан хавсаргав.
- Бид Монгол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн хүрээнд гадаад иргэнийг элсүүлэн суралцуулах талаар бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт гадаадын иргэнийг суралцуулах журамд тусгаж ажиллаж байна. Одоогоор манай их сургуульд хөгжиж буй болон ядуу буурай орноос суралцаж буй оюутны тоо 70 байна.
- Бид Монгол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн 1.3 зорилт болох "Оюутны хөгжил"-ийг дэмжих бодлогын хүрээнд сурлагын өндөр амжилт гаргаж, судлан шинжлэх, шинийг эрэлхийлэх, асуудлыг шийдэх бүтээлч дадал, чадвартай, нийгэмд тустай сайн үйл санаачлан, манлайлан зохион байгуулдаг тэргүүний оюутнуудыг дэмжих зорилгоор "Ректорын нэрэмжит тэтгэлэг" олгодог бөгөөд 2022 онд тус тэтгэлэгт хамрагдсан нийт оюутнуудын 38% нь хөдөө орон нутгаас суралцагч оюутнууд байсан. Тэтгэлэгт хамрагдсан нийт оюутнуудыг курсээр авч үзвэл 2-р курсын оюутнуудын 43.6%, 3р курсын оюутнуудын 18.8%, 4р курсын оюутнуудын 37.9% нь ту с тус хөдөө орон нутгаас суралцагч оюутнууд байсан. Холбогдох журам, бодлогын баримт бичгийн шалгуурт хамаарах заалтуудыг англи хэлэнд орчуулан хавсаргав.
2021-2022 он
Нийгэмд чиглэсэн ажил
СЭЗИС-ийн оюутнууд суралцахын хажуугаар нийгэмдээ чиглэсэн сайн үйлсийн аян, сайн дурын ажлуудыг жил ирэх тусам идэвхи санаачлагатайгаар зохион байгуулан нийгмийн дадлагын ажил хийж байна. СЭЗИС-ийн Оюутан хүн нийгмийн гишүүнийхээ хувьд нийгмийн сайн сайхны төлөө иргэний үүргээ гүйцэтгэж, нийгэмдээ хувь нэмрээ оруулах үүрэгтэй бөгөөд боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, зорилтот бүлгүүдэд чиглэсэн ажлууд болон нийгэмд тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудад санаачлан оролцож байна.
Үүнд:
- Боловсролын салбарт тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад хичээл заах, мэргэжил сонголтод туслалцаа үзүүлэх, амжилттай суралцах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
- Байгаль орчинд ээлтэй байхад чиглэсэн ажлын хүрээнд мод тарих, орчны хог хаягдлыг цэвэрлэх, цаас хуванцарын хог хаягдлыг ангилан ялгаж эко орчин бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна.
- Эрүүл мэнд тэр дундаа оюутнуудын дунд зохион байгуулагдаж байгаа эрүүл мэндийн аян, хөтөлбөрүүдэд нэгдэн оролцож, хамтран зохион байгуулж байна.
- Манай оюутнууд зорилтот бүлгүүдэд чиглэсэн сайн дурын ажлуудыг хамгийн ихээр зохион байгуулж, санаачлагатайгаар оролцож байна. Үүнд: Сайн үйлсийн хандивын аян санаачлан зорилтот бүлгүүдэд хандивлах – гар урлалын эд зүйлс хийж борлуулах, номын цуглуулж номын сан, хувь хүнд хандивлав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, ажил гэртээ ирж очиход нь туслах, бичиг хэргийн ажлыг цэгцлэх, компъютерт шивэх, хараа болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст ном уншиж аудио бичүүлэх, барель ном шивэх гэх мэт.
- Оюутнууд өөрсдийн санаачлагаар нийгэмд чиглэсэн бусад асуудлуудыг шийдвэрлэхэд оролцож байгааг хуваалцвал: Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор (цахим гэмт хэрэг, хар тамхи, РС тоглоомонд донтох гэх мэт) үе тэнгийхэндээ болон ЕБС-ийн сурагчдад мэдээлэл өгөх, нөлөөлиийн ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.
Сайн дурын үйл ажиллагаа болон нийгэм олон нийтэд хандсан ажлуудаар дамжуулан оюутан суралцагчдыг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцуулж, ёс суртахуунлаг бие хүн болгож төлөвшүүлэх зорилгоор СЭЗИС 2016 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудаа “Нийгмийн дадлага” ажлыг сургалтын төлөвлөгөөнд тусган хийлгээд 5 жил болж байна. Тус дадлага нь оюутан хүн нийгмийн гишүүнийхээ хувьд нийгмийн сайн сайхны төлөө иргэний үүргээ гүйцэтгэж, нийгэмдээ хувь нэмрээ оруулах ёстой бөгөөд нийгмийн дадлага нь тэдэнд хүний эрхийг зөрчдөггүй, бусдыг хүндэтгэдэг зөв зохистой харилцаанд суралцах, ёс суртахууны төлөвшил олж авах, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг иргэн болж төлөвшихэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Судалгааны үр дүнгээс харахад дадлагаа хийсэн нийт оюутны 69% нь багаар, 31% нь ганцаараа хийсэн. Оюутнуудын 62% нь өөрийн санаачлагад тулгуурлан хийсэн бол үлдсэн 38% нь багийн гишүүдийн санаачилгаар тус тус хийсэн байна. Дадлагаа хийсэн бүх оюутнууд өөрсдийн хийсэн ажлуудыг маш их үнэ цэнтэй ач холбогдолтой буюу 90-100% гэж үнэлсэн, 93% нь тус дадлага нь холбогдох хүмүүст маш эерэгээр нөлөөлсөн, улмаар нийгмийн дадлагын хэрэгцээт байдлыг бүгд хийх нь зөв гэж үзсэн ба бүгд өөрсдийгөө 100% хийж гүйцэтгэсэн, 86% нь цаашид үргэлжлүүлэн нийгэм рүү чиглэсэн сайн дурын ажил хийх хүсэл тэмүүлэлтэй болсон гэж сэтгэл хангалуун үнэлсэн байна. Судалгаанд оролцогчид нийгмийн дадлагаас олж авсан төлөвшил, үнэт зүйлсээ цаг баримтлах, багаар ажиллах, хөдөлмөрч зан, хүндэтгэлтэй харилцаа, бусдыг хайрлах сэтгэл гэх мэт маш эерэг хариултаар тодорхойлсон. (график 1) Мөн нийгмийн дадлагаар нэг оюутан хэдэн ч төрлийн ажил хийж болох бөгөөд дадлага хийсэн чиглэлийн хувьд зорилтот бүлэг рүү чиглэсэн, нийгмийн халамжийн ажил, боловсрол, сайн үйлсийн хандивын ажлууд зонхилж байлаа. (график 2)
СЭЗИС дараах олон зорилгот тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутнуудаа хамруулдаг. Ингэснээр сургалтын төлбөрийн олон талт сонголтыг олгодог давуу талтай. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт 2016 онд санхүү мэргэжлийн М.Шүрэнцэцэг шалгарч байсан. Тэрээр одоо Их Британийн Засгийн газрын “Чевнинг” хөтөлбөрийн оюутан болсон байна.
- Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт СЭЗИС-с тогтмол оюутнууд шалгардаг. Олон улсын нягтлан бодох бүртгэл санхүүгийн мэргэшсэн сургуулийн 2-р курсын оюутан Б.Байгал шалгарч байсан. 2019 онд санхүү мэргэжлийн оюутан М.Данзанпэрэнлэй 2021 онд 5 оюутан шалгарсан.
- "Илгээлтийн эзэн 2100" үндэсний хөтөлбөрт 26 оюутан хамрагдсан.
- Орлого багатай өрхөөс суралцаж буй оюутныг дэмжих хөтөлбөртэй. Үүнд: 1. МУ-ын БШУЯ-ны харъяа Боловсролын зээлийн сангаас олгож буй Оюутны хөгжлийн зээл болон Буцалтгүй тусламж /1.3.2-т хавсаргав/
- СЭЗИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг
- СЭЗИС-ийн Ректорын А/68 дугаар тушаалын хавсралт 3 2021-2022 оны хичээлийн жил 244 оюутанд (давхардсан тоогоор) 309 сая төгрөгийн тэтгэлэг олгосон ба сүүлийн 5 жилд 2 тэрбум төгрөгийн тэтгэлэгч олгожээ.
- 2021 оноос эхлэн элсэгчдэд зориулсан тэтгэлгийг бий болгосон ба "СЭЗИС-ийн Бакалаврын үндсэн болон олон улсын хамтарсан хөтөлбөрийн элсэгчдэд тэтгэлэг олгох журам" Уг элсэлтийн журмын 7,2, 7,3 –т заасны дагуу 30 сая төгрөгийн 4 төрлийн тэтгэлэг олгодог болсон.
- Зорилтот бүлгийн элсэгч
- Албан байгууллагын элсэгч зэрэг багтдаг.ТЭСО ХХК-ийн тэтгэлэгт
UFE нь орлого багатай өрхийн оюутнуудыг дэмжих зорилгоор оюутны дотуур байрны зардалд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг. Хэрвээ оюутан сургалтын төлбөрөө нэг дор төлөх боломжгүй бол төлбөрийн хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх боломжийг сургалт зохион байгуулах журмын дагуу олгодог. СЭЗИС-ийн оюутнууд нь суралцах хугацаандаа нийгмийн дадлага болон сайн дурын ажлыг 6 чиглэлээр заавал хийж дүгнүүлдэг бөгөөд энэ хүрээнд орлого багатай айл өрхөд туслах сайн үйлсын аян өрнүүлдэг.
СЭЗИС нь Бакалаврын сургалт зохион байгуулах журмын 7.11-д заасны дагуу Оюутан сургалтын төлбөрөө нэг дор бүрэн төлөх боломжгүй тохиолдолд сургалтын төлбөр төлөх хугацааг сунгах, хувааж төлөх тухай тусгай гэрээ байгуулан, оюутныг тасралтгүй суралцах, хөгжих, мэдлэг олж авах боломжийг олгодог. 2021 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын алба бакалаврын хөтөлбөрөөр суралцагч 61 оюутантай тусгай гэрээ байгуулсан байна.
Манай сургууль гадаад, дотоод гэлтгүй бүх суралцагчдад тэгш хүртээмжтэй үйлчилгээ, дэмжлэг, аливаа боломжийг тэгш олгодог бодлого баримталдаг тул сургалтын төлбөр болон, тэтгэлэг хүртэх боломж нь суралцагч бүрд нээлттэй.
Жишээ нь: Бангладеш улсын суралцагчидад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, дотуур байранд амьдрах боломжоор хангах зэрэг дэмжлэг үзүүлсэн.
СЭЗИС-ийн ТАСРАЛТГҮЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ болон АНУ-ын MIT сургуулийн хамтарсан "Accelerated Entrepreneurship" хөтөлбөрийг 3 дах удаагаа интерактив хэлбэрээр зохион байгуулсан. Энэхүү сургалт нь төгсөгчид болон ажил олгогчид, багш нар, бизнес эрхлэгчидэд үнэ цэнтэй сургалт болдог давуу талтай. Энэхүү сургалтын үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагддаг.
Завхан аймгийн нутгийн сорт болох Улиастай сортын сармисны үрийг сонгож сайжруулах зорилгоор туршилтын талбайд тарьж, үрийг шинээр бэлтгэх төслийг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор 2021 оны 4 сарын 25-нд эхлүүлэв. Судалгааны ажлын удирдагч, ментороор Монгол улсын гавъяат агрономич, доктор, профессор Д.Волоож ажиллаж 99 тариаланчдад Тарилтын технологийн талаар зөвлөгөө өгч ажиллав. СЭЗИС-ийн Салбар дундын судлалын тэнхимийн зөвлөх профессор Д.Волоожийн удирдлагаар доктор Ю.Хорлоо 2021 оны 4 сарын 25-аас 9 сарын 5–ны хооронд Завхан аймгийн Улиастай хотын Өндөр дэнжийн тариалангийн 1 га талбайд Улиастай сортын сармис тариалж туршилт судалгааг амжилттай хийж гүйцэтгэв.
СЭЗИС нь БНСУ-ын Хандун Глобал их сургуультай хамтран орон нутагт бодитой өөрчлөлт, хөгжлийг бий болгох ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх "Орон нутгийн манлайлал"магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Орон нутгаас суралцаж буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг тогтмол үзүүлдэг бөгөөд СЭЗИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэгт орон нутгийн харъяалалтай 89 оюутанд 115,859,250.00 төгрөгийн тэтгэлэг олгосон байна.
СЭЗИС-ийн Тасралтгүй боловсролын төв болон Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академи хамтран BROKERS’ SUMMIT 2021: INNOVATION AND ENTREPRENEURSHIP арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд сонирхогч талууд, төгсөгчид, ажил олгогч байгууллагууд, нутгийн иргэд гээд тал бүрийн оролцоог хангасан. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь үл хөдлөх хөрөнгийн салбарын энтерпренёруудад чиглэсэн технологийн дэвшил, инновацийн хөгжлийг холбох замаар тэдний бизнес санааг олон улсын түвшинд өрсөлдөхүйц компани болгон чиглүүлэхэд дэмжлэг үзүүлж, тасралтгүй мэдлэг, урт хугацааны туршлага, байнгын түншлэлийг бий болгох юм. Мөн СЭЗИС -ийн БСА-ны үндсэн чиг үүргийн нэг болох ажлын байрны сонгон шалгаруулалтад бэлтгэх оюутан, төгсөгчдөдөө ажлын байраар хангах, холбох ажлын хүрээнд улирал бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
График 1. Дадлагаар олж авсан төлөвшил (хэдийг ч дугуйлж болно)