Logo
UFE
Logo

Тогтвортой хөгжлийн зорилm #3: Эрүүл мэндийг дэмжих 

2022-2023 он

  • Бид Монол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн 1.3 зорилт болох "Оюутны хөгжил"-ийг дэмжих бодлогын хүрээнд суралцагчдын эрүүл ахуй, хоол тэжээл, гэр бүл төлөвлөлт, спорт, биеийн тамирын дасгал, хөгшрөлт зэрэг эрүүл мэндийг дэмжих ажлыг СЭЗИС-ийн "Бие бялдарын хүмүүжлийн хичээл" заавал судлах хичээлээр олгодог. Оюутнууд нь суралцах хугацааны 2-6-р улиралдаа Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Байт харваа, Иога, Ширээний теннис 1кр цаг хичээлүүдээс дурын нэг хичээлийг заавал сонгон суралцдаг. Батлагсан сургалтын төлөвлөгөөг хавсаргав.
    Мөн суралцагч оюутнуудын эрүүл мэнд, бие бялдарын хөгжлийг дэмжих үүднээс шинэ элсэгч буюу 1р курсын оюутнууд, төгсөх курсын оюутнуудын гэсэн ангилалаар спортын уралдаан тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн сургуулийн шигшээ багтай бөгөөд МУ-ийн их дээд сургуулийн оюутнуудын спорт наадамд жил бүр амжилттай оролцдог.
    Мөн "Дэлхийн ёсзүйн өдөр"-ийн хүрээнд явган аялал, эрүүл хооллолтын талаар лекцийг мэргэжлийн хоол зүйч урьж сургалт лекц зохион байгуулдаг. Эдгээр ажлыг цаашид орон нутгийн байгууллагуудтай хамтран олон нийтэд, ард иргэдэд хүргэх талаар судалгаа хийж ажиллаж байна. Холбогдох журам, бодлогын баримт бичгийн шалгуурт хамаарах заалтуудыг англи хэлэнд орчуулан хавсаргав.
  • Сургуулийн биеийн тамирын зааланд сагсан бөмбөг, волейбол, байт харваа, ширээний тэннис зэрэг хичээлүүд хуваарийн дагуу ордог.
    Хичээлийн бус цагаар сургуулийн шигшээ багууд бэлтгэл хийдэг бөгөөд оюутан, багш ажилчдын тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Сургуулийн багш ажилчид долоо хоногтоо хуваарийн дагуу 2 өдөр спортоор хичээллэх боломжтой.
    Үүнээс гадна хичээлийн бус цагаар орон нутгийн иргэд, орон нутгийн сургууль, олон нийт түрээслэн ашиглах боломжтой бөгөөд түрээсийн төлбөрийг жил бүр ректорын тушаалаар батладаг.
  • Бид Монол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн 1.3 зорилт болох "Оюутны хөгжил"-ийг дэмжих бодлогын хүрээнд Бакалаврын сургалтын албанд суралцагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн мэдлэг олгох чиг үүрэг бүхий сэтгэлзүйч "ОЮУТНЫ ЗӨВЛӨХ" ажилдаг. Сэтгэлзүйч нь оюутны холбоотой хамтран СЭЗИС-ийн youtube channel-аар дамжуулан улирал бүр "Сэтгэл гутрал, стресс гэж юу вэ?" подкаст хийдэг. Мөн СЭЗИС-ийн, Бакалаврын сургалтын алба ОУын их сургуулиудын сэтгэлзүйн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “UFE Mental Care Day” үйл ажиллагааг "It's okay to not be okay" уриан дор МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн 3-р курсийн оюутнуудтай хамтран зохион байгуулсан. Холбогдох мэдээллүүдийг хавсаргав.СЭЗИС-ийн Боловсролын сургууль нь бакалаврын түвшинд "Сэтгэл судлал" хөтөлбөрөөр сургалт эрхэлдэг бөгөөд тус хөтөлбөрөөр суралцагчид нь Боловсролын сэтгэл зүйч, Сэтгэц оношилгоо, Сэтгэл зүйн зөвлөгөө, засал чиглэлээр мэргэшин суралцаж төгсдөг.
  • Бид Монол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн 1.3 зорилт болох "Оюутны хөгжил"-ийг дэмжих бодлогын хүрээнд 2 дах жилдээ Дэлхийн ёс зүйн өдөр (Global ethics day)-ийг олон нийт, СЭЗИС-ийн багш ажилтан, суралцагч оюутнууд гэсэн 3 түвшинд өргөн цаг хүрээтэйгээр тэмдэглэдэг бөгөөд үүний нэг нь "Зөв цэнэг" аян юм. Тус аянаар дамжуулан сургуулийн орчимд тамхи /vape/ татахгүй байх, эрүүл зөв хооллох, суралцах орчиноо бохирдуулахгүй байх г.м. эерэг үйлдэлд уриалсан үйл ажиллагаа зохион байгуулдаг төдийгүй Дэлхийн ёс зүйн өдрийн нийт үйл ажиллагаа нь Тогтвортой Хөгжлийн Зорилтын 2,3,10,12,16 дах зорилтыг тус тус дэмжсэн. Холбогдох үйл ажиллагаануудын талаарх мэдээллүүдийг хавсаргав. СЭЗИС-ийн Оюутны ёсзүйн дүрмийн 3.10 дах заалт болон тус дүрмийн нэмэлт хавсралтын 2.4 дэх заалтад сургууль, анги танхим, оюутны дотуур байрны ойр орчимд тамхи татахыг хатуу хориглосон тухай тусгасан байдаг.

2021-2022 он

  • СЭЗИС нь суралцагчид, үйлчлүүлэгчид, хамт олоны эрүүл мэндэд онцгой ач холбогдол өгч ажилладаг. СЭЗИС нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан ба, энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон менежментийн зөвлөгөө өгч ажиллах, сургалт судалгаагаар хангах, сургуулийн багш ажилчдыг эрүүл мэндийн цогц үйлчилгээгээр хангах гэх мэт маш олон ажлуудыг хамтран хэрэгжүүлж ажилладаг.  Магистрын сурагцагчидтай хамтран сургуулийн хэмжээнд бүх нийтээрээ сайн дурын үндсэн дээр цусаа хандивлах, донорын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулсан-2022 он  Багш, оюутнуудын дунд "Сэтгэл засалч-Сэтгэл зүйч" анагаах ухааны багш, эмч Р.Энхтүвшин багшаар хэлэлцүүлэг хийсэн 2022 он https://www.facebook.com/groups/409838102380448/permalink/5291511284213081/ https://www.facebook.com/groups/409838102380448/search/?q=ariunzaya%20batmunkh https://www.facebook.com/groups/409838102380448/permalink/4419350024762549/
  • СЭЗИС нь багш, ажилтан, ажилчид болон суралцагч оюутнуудын эрүүл мэнд, бие бялдарын хөгжлийг дэмжих үүднээс биеийн тамирын дасгал хөдөлгөөн, спортын уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг.
    Мөн хоол болон ундааны (food and beverage) шим тэжээлийн үзүүлэлт, түүний зохистой харьцаа, чанарыг алдагдуулахгүйгээр хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулж амт чанартай хоол, ундаа хийх арга технологийн ач тусыг таниулан чиглүүлэх агуулга бүхий хичээлийг аялал жуучлал, зочлох үйлчилгээ менежмент хөтөлбөрийн оюутнуудад заадаг. Улиастай сортын сармисанд эфирийн тос, фермент, органик хүчил, нүүрс ус, уураг, кальци, төмөр, магни, фосфор, кали, натри, цайр, селен, манган агуулагдахаас гадна А, В, С амин дэмийн агууламж өндөртэй. СЭЗИС-ийн Салбар дундын судлалын тэнхимийн зөвлөх Доктор, профессор Д.Волоожийн судалгаагаар Улиастай сортын сармисны биологийн идэвхит бодисын агууламж нь Хятад улсаас импортлодог цагаан сармисаас 6-9 дахин илүү өндөр агууламжтай болохыг тогтоосон. Иймд Завхан аймгийн Улиастай сортын сармисны сортыг шинэчлэн сайжруулах зорилгоор 2021 оны зун 1 га талбайд тариалж туршилт судалгааны ажлыг хийж, сармис тариалагч 99 өрхөд тариалалтын технологийн талаар сургалт, зааварчилга өгсөнөөр орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй төсөл хэрэгжүүлсэн.
  • Мөн СЭЗИС-н дэргэдэх Эрхэм баян эрдэм ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгын хүрээнд заал тасалгаа түрээслэх, багш ажилчдыг бие бялдаржуулах төвөөр үйлчэх бололцоог олгодог.
  • СЭЗИС нь оюутны төлөвшил, хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Оюутны хөгжлийн бодлоготой бөгөөд тус бодлогын баримт бичгийн дагуу оюутанд эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох, эрүүл мэндийг нь дэмжсэн аян, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг БЗД-ийн эрүүл мэндийн төв, БЗД-ийн нийгмийн даатгалын хэлтэс, Монос эмийн сан, СЭЗИС-ийн Бакалаврын сургалтын алба, Оюутны холбоо, Оюутны клубуудээс санаачлан зохион байгуулсан эрүүл мэндийн өдөрлөг, дархлаа дэмжих сарын аяны зураг, мэдээллийг хавсаргав. Мөн оюутны төлөвшил, хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилго бүхий СЭЗИС-ийн Оюутны хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсаргав.
  • СЭЗИС нь Сэтгэл судлалын үндэсний төвтэй жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг бөгөөд гэрээний дагуу багш, оюутнуудад сэтгэл заслын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тус үйлчилгээнд хамрагдсан багш, оюутны мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй байдаг. СЭЗИС-ийн сэтгэл судлал сохирхогч оюутнуудын "Оюуны хээ" клуб сэтгэл судлалын олон талт арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн Магистрын хөтөлбөрийн оюутнууд Dontlooshdee төслийг хэрэгжүүлсэн ба Энэхүү төсөл нь интернет хэрэглэгчдийг гар утас, дэлгэцэнд донтохоос урьдчилан сэргийлж, тэдэнд интернет орчны хязгаартай, зөв хэрэглээг сурталчлах, интернетэд өнгөрүүлж буй цагаа хянах, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд уриалах замаар хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндэд зориулсан мэдлэг болохуйц мэдээлэл, зөвлөмжүүдийг хүргэх зорилготой.
  • "Эрүүл орчин - Тамхины хяналтын тухай" хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. СЭЗИС Дэлхийн ёс зүйн өдрийг (Global ethics day) угтсан үйл ажиллагааны хүрээнд эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр болох, бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр тамхины хэрэглээний асуудлыг зохицуулан шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой "Эрүүл орчин -Тамхины хяналтын тухай" хэлэлцүүлгийг багш, ажилтан, оюутнуудын хүрээнд зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр өнөөгийн нөхцөл, тулгамдах асуудал, шийдлийг олоход туслах дотоодын болон гадаадын их дээд сургуулиудын туршлага, эрдэм шинжилгээний судалгааны ажлын үр дүнг танилцуулж, багш, ажилтан, оюутнууд өөрсдийн байр суурийг дундыг баримтлах, эсрэг, дэмжих гэсэн 3 жигүүрт хуваагдан илэрхийлсэн.

Сонирхолтой баримт

1990 онтой харьцуулахад өдөрт 17,000-аар цөөн хүүхэд эндэж байгаа ч жилд таван сая-аас дээш хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө эндэж байна. 

Өдгөө 400 сая гаруй хүн эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авч чадахгүй хэвээр байна.

Монгол Улсад нийт нас баралтын шалтгааны 58.7 хувийг зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг өвчин эзэлж байна.

Хүн амьдрах хугацаандаа байгаль дэлхийд хэр ачаалал үүсгэж, хэрэглээ талаасаа ямар ул мөр үлдээж байгааг тооцох нь сонирхолтой бөгөөд чухал ач холбогдолтой юм. 

Нүүрстөрөгчийн ул мөр (carbon footprint) хэмээх ойлголт сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өргөн хэрэглэгдэх болж, хэрэглээнд нэвтэрч эхлээд байна.