Тогтвортой хөгжлийн зорилго #8: Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох
2022-2023 он
2021-2022 он
Аливаа хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд болон, гуравдагч байгууллагын хөдөлмөр эрхлэлгч оролцогч талуудын эрх тэгш, тэгш оролцоог хангах тухай зохицуулалт СЭЗИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Хүний нөөцийн бодлого, Хөдөлмөрийн гэрээ, Цагийн багштай байгуулах гэрээнд тусгагдсан байгаа. Энэхүү хөдөлмөрийн харилцаанд бүх оролцогч талуудын эрхийг хангах үйл ажиллагаа мөн Хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан байдаг давуу талтай.
Монгол Улс нь Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн хөгжүүлж буй улс. Мөн Тогтвортой хөгжлийн томоохон зорилт болох зохистой хөдөлмөр эрхлэлт, жендерийн тэгш байдлыг хангах, тэгш оролцоог хөгжүүлэх зорилтуудыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг сургуулийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажилладаг. Бид эендэрийн байдалтай уялдуулан цалин хөлс олгох, хүний эрхийг зорчсөн үйл ажиллагаа явуулдаггүй болно. Эдгээр харилцааг Могол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд зохицуулдаг.
Сонирхолтой баримт
Монгол Улсын хувьд 2018 оны байдлаар ажилгүйдлийн түвшин 7,8%-тай байгаа тул ажиллах насны бүх хүн амыг зохистой ажлын байр, боломжит ажлын орчин нөхцөлөөр хангах шаардлагатай байна.