Тогтвортой хөгжлийн зорилго #13: Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах
2022-2023 он
- Бид Монол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, СЭЗИС-ийн Стратегий төлөвлөгөө 2021-2031 бодлогын баримт бичгийн 2.1 зорилт болох "Судалгаа, эрдэм шинжилгээний болон чанарын удирдлагын тогтолцоог хөгжүүлэх", СЭЗИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлд нийцүүлэн хийх судалгаа, төсөлт ажлын хүрээнд эрчим хүчний талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил их хийдэг. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүй байгаагаас үүдэн 2021 онд нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой, сайжруулах шаардлагатай салбаруудыг дэмжих зорилгоор бодлого баталсан. Судалгааны хүрээнд эмпирик судалгааны арга ашиглан тоон болон чанарын шинжилгээ хийсэн ба үр дүнд нь Эгийн голын усан цахилгаан станц нь санхүү болон байгаль орчины хувьд үр ашигтай гарсан байна.
- СЭЗИС нь 2021 – 2031 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогодоо олон улсын жишигт нийцсэн, цахим, энтрепренер их сургууль болох 3 үндсэн тулгуур зорилтыг дэвшүүлсэн. Энтепренер их сургууль болон хөгжих стратегийн тулгуур зорилтын хүрээнд СЭЗИС нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх манлайлагчид, инноваци хөгжүүлэгчид, энтрепренер сэтгэгчдийг хөгжүүлэх, хамтран ажиллах талбар байхыг зорьж байна.
Үүнтэй холбоотойгоор СЭЗИС эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын тэргүүлэх чиглэлд байгаль орчин, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдэд суурилсан хамгаалалт, төр болон бизнесийн байгууллагын түншлэлийн жишиг загварыг хөгжүүлэх, турших, төлөвшүүлэх чиглэлээр ахисан түвшний сургалт, судалгааны ажлуудыг чиглүүлэн ажиллах болсон. Үүний нотлох баримт болгон дараах судалгааны ажлыг хавсаргав.
2021-2022 он
- 1.Сургуулийн эрчим хүчний хэрэглээг тогтмол хянах, хэмнэх, оновчтой хэрэглээг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг, мөн хамт олон суралцагчдадаа урилах, нөлөөөллийн ажлыг тогтмол зохион байгуулдаг.
2. СЭЗИС-ийн Инновацийн үндэсний санаачлага ТББ-аас орон нутгийн иргэдтэй хамтаран био нүүрс үйлдвэрлэх сургалт, судалгааны ажлыг үе шаттай зохион байгуулсан. 2021 оноос эхлэн 50 орчим өрх өөрийн хашаандаа био нүүрс үйлдвэрлэж эхэлсэн. Бэлэн болгосон био нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, үйлдвэрүүдэд тогтмол нийлүүлэх үйл ажиллагааг манай сургууль зохион байгуулдаг. - Орон нутгийн хэрэгцээ шаардлагад оновчтой шийдлийг эрэлхийлэх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн инновацыг бүтээх, инновацын үйл явцыг дэмжих зорилгооор СЭЗИС-ийн инновацын экосистемийн загвар боловсруулж, орон нутгийн иргэдийг инновацын аливаа санаачлагад нэгдүүлэх, хөгжүүлэх, таниулах, бизнес болгон хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. СЭЗИС-ийн Ректор Б.Мөнхбаяр, Салбар дундын судлалын тэнхимийн дэд профессор, доктор Г.Батхуяг, дэд профессор, доктор Ю.Хорлоо нар 2020 оны 10 сарын 30-нд Завхан аймгийн Улиастай хотод “Инновацлаг Завханчууд” форумыг зохион байгуулав. Уг форумд төр, хувийн хэвшлийн төлөөлөл болох нийт 100 орчим иргэд оролцож орон нутгаа хөгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцэв.
- СЭЗИС нь 2021 онд улс орны нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Хүрээлэн буй орчны эдийн засаг” магистрын түвшний хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/370 тот тушаалын хоёрдугаар хавсралт Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журмын дагуу боловсруулан нээсэн. Хүрээлэн буй орчны эдийн засаг магистрын хөтөлбөрөөр суралцагчдад байгалийн нөөц, баялгийг даац чадавхид нь тохируулан зөв зохистой, урт хугацаанд ашиглах технологийн болон эдийн засгийн оновчтой хувилбарыг боловсруулах, хүрээлэн буй орчны нөөцүүдийн ашиглалтын даац, багтаамж, чадамжийг тодорхойлох, байгалийн нөөцийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах, ногоон эдийн засгийг нийгмийн үйлдвэрлэлийн салбар бүрт бий болгох оновчтой хувилбарыг боловсруулах мэдлэг олгоно.
- Хүрээлэн буй орчны эдийн засаг магистрын хөтөлбөрт 11 магистрант элсэн суралцаж академик курсээ төгсөн магистрын судалгааны ажлаа Хог хаягдлын менежментийг сайжруулах боломж, Тэр бум мод санаачлагын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөө, Хөрсний бохирдлыг биоремедацийн аргаар цэвэршүүлэх боломж, Экологийн үйлчилгээний эрхзүйн асуудал тооцох боломж, Авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах төсөл, Орон сууц худалдан авалтанд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ, Монгол орны зарим бүс нутгийн усны чанарын судалгаа, Хаягдал газрын тосыг дахин боловсруулах арга, технологи, Ногоон хөгжил болон тогтвортой хот нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломж, Ногоон тогтвортой санхүүжилт сэдвүүдээр гүйцэтгэж байна.
- СЭЗИС-ийн Ахисан түвшний сургууль дээр “Eurasian Sustainability Summer School 2023” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Euroasia Foundation /from Asia/ 2022 Application for Grant –д “Sustainable development” хөтөлбөр боловсруулж илгээсэн.
1. Aldar Dolgion: Board member at Independent Research Institute of Mongolia (IRIM)
GUEST LECTURE:Researching trust in Asia and its relevance for sustainable development
2. Tugjjav Oyunchimeg Prof UFE
GUEST LECTURE: Studying land use and conflicts: Challenges for methods
3. Yundendorj Khorloo
GUEST LECTURE: Social, environmental, and economic risks for sustainable development: The case of Baganuur and its region
4. Purevjav Gantumur
GUEST LECTURE: Opportunities and challenges of environmental data collection - СЭЗИС-ийн Салбар дундын судлалын тэнхимийн дэд профессор, доктор Ю.Хорлоо БНСУ-ын Сун Чон-ы Үндэсний Их Сургуульд докторантурт суралцаж “Characterization of Petroleum Oil and Endosulfan Degrading Bacteria from Marine Bacterial Libraries” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Эдгээр бактерийн консорциумыг үйлдвэрлэн Солонгос Улсын СунЧон хотын далайн эрэг болох СунЧоны булангийн тариалангийн талбайг нөхөн сэргээхэд ашигласан. Тэрээр диссертацийнхаа хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийгдсэн судалгааны ажлынхаа үр дүнг эх орныхоо хөрсөнд буулгаж, органик нэгдлийг биозадралд оруулах чадвартай нутгийн омгийг илрүүлж, тэдгээрээр биотехнологийн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүний үйл ажиллагааны улмаас бохирдож, доройтсон газрыг нөхөн сэргээх технологи боловсруулж, боловсруулсан аргачлалаараа бохирдож, доройтсон газрыг нөхөн сэргээх зорилт тавин ажилласан.
- Доктор Ю.Хорлоо Хөвсгөл аймгийн Рашаант сумын гексахлорциклогексан пестицидээр бохирдсон, бороо ороод нар гарахад пестицид үнэртдэг Энх тал хороололын 9-р гудамжнаасхөрсний дээж авч химийн бодисоор бохирдсон хөрсийг цэвэршүүлж, нөхөн сэргээх чадвартай нутгийн HCHDB1, HCHDB2 омогуудыг илэрүүлж, тэдгээрийн биологийн идэвхи, шинж чанарыг тодорхойлон, улмаар органик нэгдлийг задлах идэвхийг нь харгалзан бактерийн омог /10%/, хөрс /77%/, глюкоза /10%/, C витамин /3%/-ийн харьцаатай хольж байгаль орчинд ээлтэй, микроорганизмын гаралтай бэлдмэл (microbial agent)-ийг биотехнологийн аргаар хуурай хэлбэрээр гарган авч гексахлорциклогексан пестицидээр бохирдсон газар тариалангийн эдэлбэр газрын хөрсийг цэвэршүүлэхэд ашиглах боломжийг тогтоов. Хөрсөнд гексахлорциклогексан /C6H6Cl6/-ыг биозадралд оруулах чадавхитай бактерийг илрүүлэх судалгаа сэдвээр Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форумд илтгэл хэлэлцүүлэв.
- Манай их сургууль хүлэмжийн хийн протоколын дагуу нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтын хүрээнд бионүүрс үйлдвэрлэх, бохирдсон хөрсийг микробын биотехнологийн аргаар цэвшүүлэх судалгаа, төсөлийг 2030 он хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.