Logo
UFE
Logo

Тогтвортой хөгжлийн зорилго #14: Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах

2022-2023 он

  • СЭЗИС нь суралцаж буй оюутнууддаа экологийн боловсролыг ECL141:Экологи хичээлийн хөтөлбөрт Ус, усан мандал /гидросфер/ сэдэв, агуулгын хүрээнд 2 цагийн хичээл орж байна.
  • Монголын уламжлалт мал аж ахуйг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалж чадахуйц тэжээлийн нөөцтэй байлгах, бэлчээр нутгаа зохистой ашиглах нөхцлүүдийг бүрдүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьсон судалгаа юм. Төслийн зорилтууд нь малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх, МАА-н салбарыг эрсдэлээс хамгаалах, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, орчин үеийн усалгааны технологи нэвтрүүлж, сайн чанарын тэжээлийн ургамал тариалах туршлагаас суралцах, Байгалийн бэлчээрийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, зөв зохистой, үр дүнтэй ашиглах, малчид, мал бүхий өрхүүдийн малын ногоон тэжээлийн нөөц бүрдүүлэх, бэлчээр тэжээлийн зохистой ашиглах чадварыг дээшлүүлэх зэрэг болно.
  • Монголын уламжлалт мал аж ахуйг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалж чадахуйц тэжээлийн нөөцтэй байлгах, бэлчээр нутгаа зохистой ашиглах нөхцлүүдийг бүрдүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьсон судалгаа юм. Төслийн зорилтууд нь малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх, МАА-н салбарыг эрсдэлээс хамгаалах, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, орчин үеийн усалгааны технологи нэвтрүүлж, сайн чанарын тэжээлийн ургамал тариалах туршлагаас суралцах, Байгалийн бэлчээрийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, зөв зохистой, үр дүнтэй ашиглах, малчид, мал бүхий өрхүүдийн малын ногоон тэжээлийн нөөц бүрдүүлэх, бэлчээр тэжээлийн зохистой ашиглах чадварыг дээшлүүлэх зэрэг болно.
  • СЭЗИС нь 2021 – 2031 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогодоо олон улсын жишигт нийцсэн, цахим, энтрепренер их сургууль болох 3 үндсэн тулгуур зорилтыг дэвшүүлсэн. Энтепренер их сургууль болон хөгжих стратегийн тулгуур зорилтын хүрээнд СЭЗИС нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх манлайлагчид, инноваци хөгжүүлэгчид, энтрепренер сэтгэгчдийг хөгжүүлэх, хамтран ажиллах талбар байхыг зорьж байна.
    Үүнтэй холбоотойгоор СЭЗИС эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын тэргүүлэх чиглэлд байгаль орчин, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдэд суурилсан хамгаалалт, төр болон бизнесийн байгууллагын түншлэлийн жишиг загварыг хөгжүүлэх, турших, төлөвшүүлэх чиглэлээр ахисан түвшний сургалт, судалгааны ажлуудыг чиглүүлэн ажиллах болсон Үүний нотлох баримт болгон дараах судалгааны ажлыг хавсаргав.
  • СЭЗИС нь 2021 – 2031 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогодоо олон улсын жишигт нийцсэн, цахим, энтрепренер их сургууль болох 3 үндсэн тулгуур зорилтыг дэвшүүлсэн. Энтепренер их сургууль болон хөгжих стратегийн тулгуур зорилтын хүрээнд СЭЗИС нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх манлайлагчид, инноваци хөгжүүлэгчид, энтрепренер сэтгэгчдийг хөгжүүлэх, хамтран ажиллах талбар байхыг зорьж байна. Манай их сургуулийн хувьд сургуулийн хотхон дахь усны чанартай холбоотой үйл ажиллагаанд Монгол улсын усны стандартыг баримталж ажиллаж байна.
  • Савласан цэвэр усыг хэт цэвэршүүлснээс болж усанд байх ёстой микро элемент, эрдсийн агууламж багасдаг байна. Үүнээс үүдэн олон улсын стандарт хангасан микро элемент, эрдсийн агууламжтай усыг зах зээлд нэвтрүүлэхэд энэхүү судалгааны ажил нь хувь нэмрээ оруулах юм. Энэхүү судалгааг анкетын арга ашиглан санамсаргүй түүврийн аргаар 440 хэрэглэгчээс судалгаа авсан ба кластер шинжилгээ хийхэд 2 төрлийн кластер гарч ирсэн ба кросстаб шинжилгээ хийхэд идэвхтэй хэрэглэгчид болон идэвхгүй хэрэглэгчид гэсэн персона гаргаж ирлээ.

2021-2022 он

  • 1.СЭЗИС нь суралцаж буй оюутнууддаа экологийн боловсролыг "Экологи" хичээлээр олгодог. Мөн СЭЗИС-ийн оюутнууд Нийгмийн дадлага болон сайн дурын ажлын хүрээнд байгал орчноо хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах зорилгоор тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг. СЭЗИС нь магистрын хөтөлбөрөөр дамжуулан Хүрээлэн буй орчны эдийн засаг хичээл: Байгаль орчны эдийн засгийн нийгэм эдийн засгийн суурь зарчмууд, байгаль орчны нийгмийн хариуцлага зэрэг байгаль орчны эдийн засгийн онолын болон практик асуудлуудыг судална. Улс орны эдийн засгийн бодлого боловсруулахад байгалийн нөөц, баялгийн хэмжээ, ашиглалтын даац, чадавхийг тооцоолох, эдийн засгийн шууд ба шууд бус өртөг, үнэ цэнийг тооцоолох мэдлэг, чадвар эзэмшинэ. Уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг: Уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран экосистемийн бүтээмжид үүсэх өөрчлөлтийг тооцоолох, улс орны болон бусад түвшинд үүсэх эрсдлийг үнэлэх, цаашид бий болох нөхцлийг загварчлах арга зүй эзэмших. 2.Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Сантмаргац сумдын нутагт хэрэгжүүлэх аялал жуулчлалыг төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй усны менежментийг хэрэгжүүлэх төсөлт ажил хийгдэж байна. Үүнд жуулчны баазын үйл ажиллагааны хүрээнд гарах бохир усыг ангилж боловсруулах дахин ашиглахад анхаарч ажиллаж байна.
  • Орон нутгийн тогтвортой хөгжлийн дэмжиж боломжийг судлах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд анхаарч СЭЗИС 2021 онд Завхан аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлт ажилд оролцож тухайн төсөлт ажлын хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх аялал жуулчлалын үйл ажиллагааны төсөв, эдийн засгийн тооцоололд анхаарч ажиллаж байна.
  • Оюутны судалгаа, бизнес төлөвлөлтийн хичээлийн хүрээнд спорт загасчлалын чиглэлээр Онон голын нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлт хийж байгаа бөгөөд спорт загасчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, нийтэд сурталчилах ажилд оролцож байна.
  • 1. Ю.Хорлоо Баянхонгор аймгийн Байдраг голоос усны дээжийг стандарт арга зүйн дагуу авсан (MNS 3935 : 1986). Гадаргын усыг цэврийн зэргээр нь 6 ангилдаг ба одоогоор бид энэхүү ангилалыг үндэслэн усны чанарт үнэлэлт, дүгнэлт өгөхөд 1 мл усанд дунджаар 690 бактерийн эс агуулагдаж байгаа нь “Бага бохирдолтой” анилалд хамаарагдаж байна.Хүрээлэн орчны эдийн засаг магистрын боловсрол олгох хөтөлбөр нь эдийн засаг, нийгмийн болоод байгаль орчны тогтвортой ирээдүйн хөгжлийг хангах, хүрээлэн буй орчны эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тогтвортой бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, байгалийн баялагын нөөцийг зүй зохистой, эдийн засгийн тооцоотой ашиглах мэдлэг, чадвар, хандлага бүхий мэргэжилтнийг бэлтгэх зорилготой. 2.Нуур, нуурийн экосистемийг хамгаалахад анхаар ажиллаж байна. Тухайлбал Завхан аймгийн Хар нуур, баян нуурийн экосистемийг хамгаалахад анхаарч ажиллаж байна. Хангайн бүсийн нуурт өндөрлөгийн тусгай аяллын маршрут гарган эко аяллыг санал болгосон
  • Манай сургууль оюутны хотхонд усны экосистемээс гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах бие даасан бодлого байхгүй ч хоол, хүнчний аюулгүй байдлыг хангах бодлоготой. Бид сургуулийн кампус дотор ажиллах буфет, цайны газаруудтай хамтран ажиллах гэрээнүүд дээр хоол, хүнчний аюулгүй байдалыг хангах, шим тэжээл-чанарт анхаарах, хоол хүнснй хог хаягдлыг ангилан ялгах, аюулгүй тээвэрлэх зэрэг асуудлуудыг тусгаж, хүнсний гаралтай хог хаягдлын хэмжээг бууруулах зорилтуудыг хамтран хэргжүүлдэг.
  • Завхан аймгийн Ургамал сумын Голын улаан багийн бэлчээрийн даац, нөөцийн судалгаа хийж цөлжилт явагдаж байгаа нутгийн Заг, зэгс хамгаалах ажилд судалгаа явуулж бэлчээр ашиглагчдын холбоотой хамтарсан судалгаа, сургалтыг зохион байгуулж байна.
  • Орон нутагт усалгаатай газар тариалан эрхлэх усны судалгаа хийх, цэвэр ус, ашиглалт хамгааллын хүрээнд тодорхой судалгааг хийж ажиллаж байна.
  • Монголын их дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг "Гранд тур" олимпиадын нэг зорилго нь усны ай сав, ай савд хамаарах хүн ам, экосистемийн тэнцвэрийг хангах зорилготой нийтийн ажил зохион байгуулдаг.
  • Манай сургууль оюутны хотхон дахь хуванцар хог хаягдлыг бууруулах үйл ажиллагааг оюутны клубудын оролцоотой хамтран хэргжүүлдэг. Хуванцар хог хаядлын хэмжээ болон нэг удаагийн хоолны хэрэгсэлийг хэрэглэхгүй байх, хэрэглээг цаашид тогтмол бууруулах зорилгоор сургуулийн лого бүхий хоолны модон хэрэгсэл, хоолны савыг хэрэглэх уриалга болох төслийг СЭЗИС-ийн Энтрепренер хөтөлбөрийн 1р курсын оюутнууд санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
  • Монгол улсын уул нурууд дэлхийн усны хагалбар болдог. Тийм учраас гол усны эхийг цэвэр байлгах соён гэгээрүүлэх ажлыг сургалтын үйл ажиллагаагаар байнга дэмжиж байна.
  • Манай сургууль ТХЗ-ын хүрээнд усны экосистемийн физик, химийн эсвэл биологийн өөрчлөлтийг багасгах ажлыг дэмжин магистрын суралцагчдын судалгааны ажлын хүрээнд дараах судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийж байна. Үүнд: Магистрантуудын хийж буй судалгааны ажлын сэдэв:
    1. У.Цэдэнсодном: Тусгай хэрэгцээт бүлэгт зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх
    2. С.Цэрэнлхам: Орон нутгийн иргэдэд түшиглэн жуулчидад зориулсан хоноглох газар зуучлах платформ байгуулах
    3. Д.Отгонбаяр: Завхан аймгийн улаан хальст саримсны брэнд хөгжүүлэх төсөл
    4. Б.Батзоригт: Орон нутгийн иргэдийг чадавхижуулах замаар орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын хөтөлбөр хөгжүүлэх
    5. М.Пүрэвжүгдэр: Сарлагийн махыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэх төсөл
    6. Б.Далхжав: Орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг сошиал хэрэгслийг ашиглаж шийдвэрлэх боломж
    7.Н.Хулагчин: Монгол орны зарим бүс нутгийн усны чанарын судалгаа
  • Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, мөн оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрт усны хэмнэлттэй хэрэглээ, технологийг нэвтрүүлэх, ус, эрчим хүч ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, цэвэршүүлсэн хаягдал усыг дэвшилтэт технологиор цэвэршүүлэх, цэвэршүүлсэн хаягдал ус болон саарал усыг дахин ашиглахыг бодлогоор дэмжинэ гэж заасан байдаг. Үүний жишиг болгон сургуулийн хэмжээнд хэрэглээний усанд хяналт тавин сүүлийн үеийн дэвшилтэт мэдрэгчтэй холигч ашиглах, почкины усны эзэлхүүнийг багасгах нэг таталтаар гарах усны хэмжээг хянах, саарал усыг 00-п ашиглах зэрэг ажлууд хийгддэг.
  • ENSURE төслийн хүрээнд говийн бүсийн булаг, шандны эх хамгаалах, хашаалах ажлыг хэрэгжүүлсэн-зураг
  • Орон нутгийн цэвэр усны менежмент, газар тариаланд ашиглахад анхаарах тал дээр судалгаа хийх холбогдох сумдуудад хэрэгжүүлэхэд бэлэн болсон.
  • Тарвагатайн нурууны халуун рашааны бүсэд түшиглэсэн эмчилгээ, сувилал, байгалийн аялал жуулчлалыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлэх ажлыг БНСУ-ын тогтвортой хөгжлийн төслийн хүрээнд зохион байгуулсан