Тогтвортой хөгжлийн зорилго #15: Хуурай газрын эко системийг хамгаалах
2022-2023 он
- Ой мод, зэрлэг байгаль бүхий экосистемийн хамгаалалт, зүй зохистой хэрэглээг хэрхэн дэмжих талаар "Байгальд үл шингэх хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төсөл", "Байгаль орчин, нийгэм ба засаглалын үнэлгээ" зэрэг сэдвүүдээр мастерийн судалгааны ажил хийгдэж, үр дүнгээр нь суралцагчид, олон нийтэд мэдээлэл хүргэж ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэж, мод тарих, зэрлэг байгалийн экосистемийг хамгаалахад манай сургуулийн хамт олон, суралцагч, төгсөгч бүр өөрийн хувь нэмрээ оруулдаг. Мөн нийгэм, олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд манлайлж ажилладаг.
- Ерөнхийлөгчийн тамгын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, МУ-ын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БШУ-ны салбарын байгууллагууд “Баянгол Агропарк” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан бөгөөд СЭЗИС 90 ш хайлаас мод суулгаж оролцлоо. Мөн оюутнууд сайн дурын ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчын ажлын албанаас зохион байгуулж байгаа “ХОТОО УГААЯ” аянд хамтран оролцсон.
- СЭЗИС нь 2021 – 2031 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогодоо олон улсын жишигт нийцсэн, цахим, энтрепренер их сургууль болох 3 үндсэн тулгуур зорилтыг дэвшүүлсэн. Энтепренер их сургууль болон хөгжих стратегийн тулгуур зорилтын хүрээнд СЭЗИС нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх манлайлагчид, инноваци хөгжүүлэгчид, энтрепренер сэтгэгчдийг хөгжүүлэх, хамтран ажиллах талбар байхыг зорьж байна. Үүнтэй холбоотойгоор СЭЗИС эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын тэргүүлэх чиглэлд байгаль орчин, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдэд суурилсан хамгаалалт, төр болон бизнесийн байгууллагын түншлэлийн жишиг загварыг хөгжүүлэх, турших, төлөвшүүлэх чиглэлээр ахисан түвшний сургалт, судалгааны ажлуудыг чиглүүлэн ажиллах болсон. Үүний нотлох баримт болгон дараах судалгааны ажлыг хавсаргав.
- СЭЗИС нь 2021 – 2031 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогодоо олон улсын жишигт нийцсэн, цахим, энтрепренер их сургууль болох 3 үндсэн тулгуур зорилтыг дэвшүүлсэн. Энтепренер их сургууль болон хөгжих стратегийн тулгуур зорилтын хүрээнд СЭЗИС нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх манлайлагчид, инноваци хөгжүүлэгчид, энтрепренер сэтгэгчдийг хөгжүүлэх, хамтран ажиллах талбар байхыг зорьж байна.
Үүнтэй холбоотойгоор СЭЗИС эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын тэргүүлэх чиглэлд байгаль орчин, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдэд суурилсан хамгаалалт, төр болон бизнесийн байгууллагын түншлэлийн жишиг загварыг хөгжүүлэх, турших, төлөвшүүлэх чиглэлээр ахисан түвшний сургалт, судалгааны ажлуудыг чиглүүлэн ажиллах болсон Үүний нотлох баримт болгон дараах судалгааны ажлыг хавсаргав. - СЭЗИС нь 2021 – 2031 он хүртэл хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогодоо олон улсын жишигт нийцсэн, цахим, энтрепренер их сургууль болох 3 үндсэн тулгуур зорилтыг дэвшүүлсэн. Энтепренер их сургууль болон хөгжих стратегийн тулгуур зорилтын хүрээнд СЭЗИС нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх манлайлагчид, инноваци хөгжүүлэгчид, энтрепренер сэтгэгчдийг хөгжүүлэх, хамтран ажиллах талбар байхыг зорьж байна.
Үүнтэй холбоотойгоор СЭЗИС эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын тэргүүлэх чиглэлд байгаль орчин, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдэд суурилсан хамгаалалт, төр болон бизнесийн байгууллагын түншлэлийн жишиг загварыг хөгжүүлэх, турших, төлөвшүүлэх чиглэлээр ахисан түвшний сургалт, судалгааны ажлуудыг чиглүүлэн ажиллах болсон Үүний нотлох баримт болгон дараах судалгааны ажлыг хавсаргав.
2021-2022 он
- Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод аяны хүрээнд хамт олноороо X, V сард мод тарьдаг
- Манай сургууль нь Хоол, хүнсний талаарх баримтлах бодлогын хүрээнд хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, хяналт үнэлгээний үйл ажиллагааг зохион байгуулдаг. Сургуулийн хотхон дотор эрүүл, чанартай, аюулгүй баталгат хоол хүнсээр хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор холбогдох ресторан, зоогийн газрууд, кафе зэрэг гэрээт байгууллагуудтай хариуцлагын гэрээ хийж, хяналт тавьж ажилладаг.
- СЭЗИС нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа байгаль орчныг хамгаалах ялангуяа устах аюулд орсон биологийн төрөл зүлийг хамгаалах зорилгоор өөрийн сургуулийн бэлэн тэмдэгээр Цоохор ирвэсийг бэлэгдэж байгаа нь нөгөө талаас энэ амьтныг хамгаалахад уриалга болгон нийтэд сурталчилж байгаа
- Social Creatinnovation төслийн хүрээнд Завхан гол дагуу байгалийн экосистемийг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр санал болгон ажиллаж байна. Мөн сургалтын хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгаалал, нөөцийн тогтвортой ашиглалт зэргээр хичээлийн хөтөлбөр санал болгодог.
Үүнд : Байгалийн аялал жуулчлалын менежмент, Эко аялал жуулчлалын менежмент, Хүрээлэн буй орчны менежмент, экологи байгаль хамгаалал зэрэг хичээлүүдийн хөтөлбөрийг санал болгодог. Хүрээлэн буй орчны эдийн засаг магистрын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн агуулга:
Хүрээлэн буй орчны нөхөн сэргээлт: Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтын түвшинд үнэлгээ өгч тодорхойлолт гаргах, элэгдэл, эвдрэл, доройтол, бохирдлын зэргийг тодорхойлох тэдгээрийг багасгах, бууруулах, нөхөн сэргээх арга хэлбэрийг тодорхойлж хамгаалах, нөхөн сэргээх зардлыг тооцоолох
Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ: Нийгмийн үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад хүрээлэн буй орчны нөөцүүд болох газар, газрын хэвлий түүний баялаг, хөрс, ус, агаар, биологийн төрөл зүйлд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах инженерийн шийдэл, эдийн засгийн тооцоолол бүхий оновчтой хувилбарыг боловсруулах
Байгаль орчны бодлого, эрхзүй: Улс орны хөгжлийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого болон нийгмийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээний өөрчлөлтөд задлан шинжилгээ хийж эдийн засгийн үр дагаврыг математик илэрхийллээр гаргах, дүн шинжилгээ хийх - Орон нутгийн манлайлалын хөтөлбөрийн хүрээнд Завхан аймаг, Архангай аймгийн хүрээнд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх бичил төсөл ажлуудыг санаачлан судалгаа хийлгэж байна. Цаашид эдгээр аймгуудын хүрээнд хийгдсэн судалгааг хэрэгжүүлэх ажилд анхаарч ажиллаж байна.
- Аялал жуулчлалаар дамжуулан говийн экосистем болон биологийн олон янз байдлыг тогтвортой хадгалахад чигэлсэн олон улсын төсөл хөтөлбөрт оролцдог.
- Дашцэрэн Цамбаа Багшаа тэрбум мод үндэсний хөтөлбөртэй холбоотой хийж буй ажил, ажлын төлөвлөгөө байвал явуулж өгөөрэй.