Тогтвортой хөгжлийн зорилго #16: Энх тайван, шударга ёсыг цогцлоох
2022-2023 он
- Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчид болон бүх оролцогч талын төлөөлөл байдаг.
- Оюутны холбоо нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутны нийтлэг хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн, тэдний үүсгэл санаачлагад тулгуурласан, аливаа улс төрийн нам эвсэл болон бусад хөндлөнгийн этгээдээс хараат бус, бие даасан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, СЭЗИС-тай байнгын харилцаа, хамтын ажиллагаа бүхий Төрийн бус Байгууллага юм.
- Зохион байгуулалтай гэмт хэрэг, авлига, хээл хахуулийн эсрэг Монгол Улсын хууль, төрөөс баримтлах бодлого батлагдан хэрэгждэг. Манай сургууль Авлигын эсрэг хууль, бодлогын хүрээнд жил бүрийн үйл ажиллагаандаа тодорхой зорилтуудыг тусган хэргжүүлдэг. Мөн "Дэлхийн ёс зүйн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, гэмт хэрэг, авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэж ажилладаг.
- СЭЗИС-ийн Эрдмийн зөвлөл нь "СЭЗИС-ийн Эрдмийн зөвлөлийн журам"-ын дагуу эрдэмтэн судлаачид, багш нарын эрдмийн эрх чөлөөг хангах бодлого, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажилладаг. Стратегийн төлөвлөгөө 2021-2031 урт хугацааны бодлогод эрдмийн эрх чөлөөг дээдэлсэн зорилтуудыг хэрэгжүүлж байна.
- СЭЗИС нь БШУЯ-ны дэмжлэгтэйгээр эрдэмтэн, судлаачдыг өөрсдийн бүтээлийг зэх зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, үнэ цэнэ бий болгохтой холбоотой мэдлэг, чадварыг хөгжуулэх үүднээс "Судлаач энтрепренер" хөтөлбөрийг хэрэгжүүлж сургалт зохион байгуулсан.
2021-2022 он
- Орон нутгийн иргэд, хөндлөнгийн оролцогч талуудыг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах, хамтран ажиллах хүрээнд төгсөгчдийн холбоог байгуулж, сургуулийн үйл ажиллагаанд оруулдаг ба үүнээс гадна ШУТ сан, ШУАкадемитэй санамж бичиг байгуулж, шинжлэх ухааны судалгаа, сургалт, болон бусад холбогдох үйл ажиллагаанд оролцуулах, хамтран ажиллах зорилготой юм.
- СЭЗИС нь Стратеги төлөвлөгөөнд туссан Засаглал, нийгмийн үр нөлөөг бэхжүүлэх зорилтын хүрээнд болон Хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан аливаа гэмт хэрэг, зөрчил, авилга зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах байх бүх талын боломжийг ханган ажилладаг. Мөн Авлигатай тэмцэх газраас гаргсан зөвлөмж, ном, гарын авлагыг мөрдлөгө болгон ашиглада. Үүний агуулыг авч үзвэл Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах талаар ажил зохион байгуулж, хариуцлагаын тогтолцоог хөгжүүлдэг.
- 1. Орон нутгийн иргэд, хөндлөнгийн оролцогч талуудыг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах, хамтран ажиллах хүрээнд төгсөгчдийн холбоог байгуулж, сургуулийн үйл ажиллагаанд оруулдаг ба үүнээс гадна ШУТ сан, ШУАкадемитэй санамж бичиг байгуулж, шинжлэх ухааны судалгаа, сургалт, болон бусад холбогдох үйл ажиллагаанд оролцуулах, хамтран ажиллах зорилготой юм. 2.СЭЗИС болон Шинжлэх Ухааны Академийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад анх удаа хэрэгжүүлж буй эрдэмтэн, судлаачдын энтрепренер ур чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны нээлт, шинэ бүтээл, технологийг инновац болгон хувиргах, зах зээлд нэвтрүүлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн “Academic Entrepreneurship-Эрдэмтэн энтрепренер” цогц хөтөлбөрийн арга хэмжээг нээж, боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
- СЭЗИС нь хамт олон бодлого боловсруулах, судалгаа эрдэмшинжилгээ, инновац хөгжүүлэх талаар орон нутгийн, бүс нутгийн болон засгийн газар, тусгай мэргэжлийн зөвлөлүүдэд манай сургуулийн эрдэмтэн судлаачид, багш нар зөвлөгөө өгөх, хамтран ажилладаг. Жишээлбэл: Б.Мөнхбаяр Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн бодлогын зөвлөл, Send box зөвлөл, Ю.Хорлоо МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Био аюулгүйн үндэсний зөлөл, Ц.Батсүх Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн, Д.Гэрэлмаа БМИҮЗ-д Дээд боловсролын магадлан итгэмлэх комиссын дарга, Г.Гантулга Сангийн яамд Нягтлан Бодох Бүртгэл, Аудитын Стандартын Хороо /Оронтооны бус/ нар ажиллаж байна.
- 1. Манай сургуул ТХЗ-ын хэрэгжүүлэх үндсэн чиглэл болох "Боловсрол хүн бүрт" гэсэн үзэл санаар баримталж ажилладаг. Иргэд, олон нийтийн боловсролыг дэмжихэд зориулсан Хөгжлийн семинар, нээлтэй лекц, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, оюутан засуулсын олон клубуудийн үйл ажиллагааг дэмжих, олон талт сэдвүүдээр подкастууд бэлтгэн хүргэх гээд маш олон ажил хийж хэрэгжүүлдэг. 2.СЭЗИС нь Монгол банктай хамтран хууль зүйн салбарт эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээ (Economic Analysis of Law)-ний аргыг нэвтрүүлэхэд чиглэсэн онол, практикийн асуудлаар “Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болон дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн цуврал лекцийг зохион байгуулсан.
- СЭЗИС-ийн өнөөгийн түвшинд хүрсэн хамтын ажиллагааг хадгалах, өргөжүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх, түншлэлийн нэгдсэн бодлоготой.
Бодлогын зорилго нь:
• Судалгаанд суурилсан бизнес хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, төр засагт зохистой, хэрэгжихүйц бодлого боловсруулахад туслах, хамтарсан санал оруулахад чиглэж ажиллана.
• СЭЗИС-ийн 2031 он хүртэлх стратегийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх, дэмжих зорилгоор гадаад, дотоод хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэх байгууллагатай хамтран ажиллана.
• Тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн ажлуудыг далайцтай хамтран гүйцэтгэн, өөрсдийн нэр хүнд, цар хүрээг үндэсний болон олон улсын хэмжээнд өсгөхөөр бат бэх хамтын ажиллагаа, түншлэлийг урт хугацаанд бий болгоно.
Өнөөдөр хамтын ажиллагаатай дараах төрийн байгууллагууд байна. Үүнд: БШУЯ, ШУА, Төрийн банк, СЗХ, Улсын төв Нэгдүгээр эмнэлэг, БОАЖЯ, Монгол банк, НЗДТГ, Завхан аймгийн ЗДТГ - СЭЗИС нь улирал бүр салбар бүрийн эксперт, мэргэжилтнүүдтэй хамтран тулгарч буй асуудлын шийдлийг олох зорилгоор олон талын оролцоот хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. https://www.handong.edu/eng/news/news/?mode=view&id=39406&group=0