UFE
Зураг

СЭЗИС-ийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг

    • “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын уралдааны 14 удаагийн аварга МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медальт СЭЗИС-ийн дэргэдэх “Улаан Сарнай” хамтлаг нь анх 1986 Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Давийнямын Төмөрхүү багшийн санаачилгаар байгуулагдсан. 2005 оноос одоог хүртэл МЗХ-ний “Тэргүүний Залуу” Алтан медальт Б.Номингэрэл багш удирдсан багшаар ажиллаж байна. Хамтлаг байгуулагдсанаас хойш 300 хол давсан бүжигчид Улаан Сарнай хамтлагаар овоглосон байдаг.

  1. Улаан сарнай хамтлагийн амжилтуудаас дурдвал:
    • 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2002, 2003, 2005, 2006, 2008 оны алтан медальт
    • 1998 Хаврын баяр Гранпри шиджин явах цомыг 3 жил дараалан түрүүлж хамтлагтаа хадгалж үлдсэн анхны хамтлаг болсон
    • 1993, 1999, 2004, 2007, 2009, 2010 оны мөнгөн медальт
    • 1994, 2001 оны “Хаврын баяр” улсын наадмын хүрэл медальт

  2. Спорт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд:
    • 2010 онд Монголын Бүжгийн Спортын Холбоонд элсэн орж тус оны стандарт төрлөөр 2-р байр, латин төрлөөр 3-р байрыг тус тус эзэлсэн
    • 2011,2012 оны Спорт бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд стандартын төрөлд тэргүүн байр
    • 2013 , 2014, 2015 оны Спорт бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд стандартын төрөлд дэд байрууд эзлэсэн

  3. Бусад улсын чанартай тэмцээн уралдаанд:
    • 2005 оны Оюутны урлагийн анхдугаар наадмын аварга

  4. Олон улсын чанартай арга хэмжээнд:
    • 2005, 2006 оны C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадамд амжилттай оролцсон
    • 2002 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Олон Улсын Фестиваль, 2005, 2006 онуудад Хөх Хотноо болсон фестивальд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан
    • 2010 онд ӨМӨЗО-ын Манжуур хотноо зохиогдсон Олон Улсын аяллын фестивальд амжилттай оролцсон
    • 2008 , 2015 онд Энэтхэг улсын элчин сайдын яамны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байсан
    • 1999 оноос хойш тасралтгүй 17 жил Австри Монголын нийгэмлэгээс зохион байгуулдаг Венийн вальсын арга хэмжээнд оролцож ирсэн

  5. Дэлхийн аваргын тэмцээнд:
    • Герман улсын Брауншвег хотноо зохиогдсон 2011 оны стандарт бүжгийн ДЭЛХИЙН АВАРГА шалгаруулах тэмцээнд хагас финалд шалгарч Дэлхийд шилдэг 10 хамтлагийн нэг болсон
    • 2012 онд Герман улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн
    • 2015 онд Герман улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд хагас финалд шалгарч 11-р байр тус тус эзэлсэн

  6. Нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагаануудад оролцсон байдал:
    • 2006 онд Эмэгтэйчүүдийн хорих ангид уулзалт тоглолт
    • 2007, 2008, 2009 онуудад 6-р сарын 1-нд хүүхдийн асрамжийн газар
    • 2010, 2013 онуудад ахмадын асрамжийн газар тоглолтоо хүргэж байсан Мөн маш олон буяны болон хандивын тоглолтуудад оролцон бусдад бага ч болов тус нэмэр болж СЭЗИС-нхаа нэр хүндийг гаргаж явдагтаа баяртай байдаг

  7. Тэмцээн уралдаанаас гадна бусад арга хэмжээ:
    • Хамтлагийн 10,15, 20, 25 жилийн ойн тоглолтуудаа ард түмэндээ хүртээл болгож байснаас гадна Монголдоо анх удаа цэнгээнт бүжгийн бүрэн хэмжээний шоу тоглолтоо “Тамд унасан сарнай” нэртэйгээр 2004 онд зохион байгуулж байсан. Мөн улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүд болон Монгол улсын нэр хүндтэй хамтлаг дуучид, жүжигчид, хошин урлагийн мастерууд, телевиз радио гээд урлагийн их гэр бүлд багтан ард түмэндээ өөрсдийн уран бүтээлээ толилуулж байдаг. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт уран бүтээлээ хүргэж байдаг
    • 1997, 2004, 2012 онд Эрдэнэт хотноо бие даасан тоглолтоо тоглож байсан
    • 2004 онд Бор өндөр, Сайн шанд хотуудад бие даасан тоглолтоо тоглож байсан
    • 2000 онд Төв аймагт очиж байснаас харж болно

  8. Зохион байгуулдаг тэмцээнүүд:
    • 2013 оноос эхлэн Улаан сарнай хамтлаг нь өөрийн нэрэмжит “Сарнай” Show Dance – улсын аварга шалгаруулах хосын төрлийн тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд уг тэмцээнээс дэлхийн аваргын тэмцээний эрх олгох бөгөөд тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн
    • 2013 онд СЭЗИС ерөнхий боловсрлын сургуультай хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ангиудын дунд ROSARY нэртэй бүжгийн тэмцээнийг зохион байгуулсан. Улаан сарнай хамтлаг маань 2016 онд 30 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Тус хамтлагаас өнөөдрийг хүртэл спортын мастер 10, дэд мастер 22, үе үеийн шилдэг хосууд, багш дасгалжуулагчид мөн СТА нэг төрөн гарсан. Өдгөө 8 дахь үеийн бүжигчид бүжиглэж байна

  9. Хамтлагтаа шинээр гишүүн элсүүлэх
    • Жил бүрийн намар СЭЗИС-ийн нийт оюутнуудын дунд дугуйлан хичээллүүлдэг бөгөөд дугуйланд хүссэн оюутан болгон хамрагдах бүрэн боломжтой байдаг. Дугуйланд хамрагдсан оюутнуудаас 2 сарын дараа сонгон шалгаруулалт явуулж шинэ гишүүдээ бүрдүүлдэг мөн урьд өмнө бүжгийн ямар нэг төрлөөр бүжиглэж байсан бүжиглэх сонирхолтой оюутнуудыг бүртгэн авч, бэлтгэл сургалтад хамруулснаар хамтлагтаа гишүүн болгон авдаг