Logo
UFE
Logo

СЭЗИС нь Европын холбооны ERASMUS+MONGWBL төслийн хүрээнд “Банк” болон “Аялал жуулчлал”-ын хөтөлбөрийг 2022 оны 4-р сараас хэрэгжүүлэхээр БШУЯ, Аялал жуулчлалын холбоо,  Отгонтэнгэр их сургууль, ХААИС, СУИС, Дорнод ИС, Голомт болон Төрийн банк, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллаж эхэлсэн. 

MONGWBL төсөлд олон улсын түншлэгч байгууллагаар ХБНГУ-ын Эдийн засаг, эрхзүйн их сургууль, Франц улсын Льюмер Лионы их сургууль, Румын улсын Трансилваниа Брасовын их сургууль, Грек улсын Македонийн их сургууль зэрэг байгууллагууд оролцож байна. 

Уг төслийн зорилго нь Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалт /АБСС/-ыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч байгууллагуудтай хамтран оюутнуудыг сургах үндэсний тогтолцоо болон загвар моделийг хөгжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэхэд тус төслийн үндсэн зорилго оршиж байна.

 

Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр нь оюутанд дараах боломжийг олгодог:

✅Суралцах хугацаандаа мэргэжлийн ажлын байранд ажиллах (цалинтайгаар дадлагажих);

✅ Хөтөлбөрт хамрагдаж байх хугацаандаа хичээлээс бүрэн чөлөөлөгдөх;

✅ Мэргэжлийн мэдлэг, ур чадварыг ажлын байраар дамжуулан олж авах;

✅ Дадлагажиж буй байгууллагынхаа соёлд суралцаж, сургалтад амжилттай хамрагдсан тохиолдолд ажлын байраар хангагдах;

✅ Суралцах хугацаандаа ажлын туршлага хуримтлуулах;

 

Төслийг хэрэгжүүлэх явцад дараах ажлууд хийгдэж байна. 

  • Уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Европийн холбооны ERASMUS+ төслийн санхүүжилтээр хэрэгжиж буй MONGWBL төслийн оролцогч талуудад тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлагдсанаар СЭЗИС-д нийт 107.000.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээж авахаас эхний хэсэг болох 11ш суурин компьютер, 2ш олон үйлдэлт принтер, 8ш ухаалаг проекторыг 2021 оны 12-р сард хүлээн авлаа. 
  • Төслийн ажлын үр дүн, АБСС-ын хэрэгцээ шаардлага, үр өгөөж, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэлийг оролцогч талуудад танилцуулах үндэсний нээлттэй хэлэлцүүлгийг БШУЯ дээр 2022 оны 3 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт БШУЯ, Отгонтэнгэр их сургууль, ХААИС, СЭЗИС, Дорнод ИС, СУИС, Голомт болон Төрийн банк, Монголын аялал жуулчлалын холбооны төслийн багийн гишүүд болон Монголын ИДС-ийн профессор, судлаачид, ажил олгогчдын 120 төлөөлөл хамрагдан АБСС-ыг нэвтрүүлэх, турших, сайжруулах талаар хэлэлцүүлгийг СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа ахлагчтай баг хариуцан цаашид сайжруулах ажлын талаар нэгдсэн ойлголцолд хүрлээ.
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, их сургуулиуд болон ажил олгогчдын түншлэлийг бэхжүүлэх зорилготой ERASMUS+ MONGWBL төслийн “Ажлын байранд суурилсан сургалтын чиглүүлэх сургалт” 2022 оны 9 сарын 19-21-ний өдрүүдэд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг ХБНГУ-ын Берлиний Эдийн засаг, хуулийн сургууль, Франц улсын Лионы их сургууль, Румын улсын Транселваны их сургууль, Грек улсын Македоны их сургуулийн профессорууд удирдан явууллаа. Сургалтад БШУЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, төслийг хамтран хэрэгжүүлэгч их сургуулиудын удирдлага, багш, оюутнууд, ажил олгогчид, ажлын байранд суурилсан сургалтын зохицуулагч, чиглүүлэгч, аж ахуй нэгж байгууллагын хүний нөөцийн газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд зэрэг 80 орчим төлөөлөл оролцов. Төслийг СЭЗИС, ОТИС, ХААИС, Дорнод ИС, СУИС болон ажил олгогчдоос Төрийн банк, Голомт банк, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран хэрэгжүүлж байна.
  • 2022-2023 оны хичээлийн жилээс ажлын байранд суурилсан сургалт буюу цалинтай урт хугацааны дадлагыг СЭЗИС-ийн бакалаврын “Банк”, “Аялал жуулчлал” хөтөлбөрт хэрэгжүүлж эхэлсэн. 
  • "Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд СЭЗИС-ийн "Банк" хөтөлбөрийн оюутнууд Голомт банк дээр ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт 3 сарын хугацаанд хамрагдаж байгаа оюутнуудын сургалтын үйл явцын эхний үе шатны тайлан хамгаалалтыг Голомт банкны төслийн баг 2023 оны 1 сарын 17-ны өдөр зохион байгуулсан байна. Тайлан хамгаалалтад оюутан бүр 3 сарын хугацаанд эзэмшсэн ур чадвар, хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг, гүйцэтгэл, хэрэгжүүлсэн шинэ санаа, санал санаачилга гэсэн агуулгын хүрээнд тайлангаа хэлэлцүүлж, Голомт банкны салбар, хэлтэс хариуцсан албан тушаалтнууд үнэлгээ, дүгнэлт хийлээ.  Голомт банкны зүгээс дараагийн 3 сарын хугацаанд оюутнуудыг “Ажлын байранд суурилсан сургалт"-ын хүрээнд дахин шинэ албан тушаалд томилон тухайн ажил үүрэгт шаардлагатай ур чадваруудад суралцах боломжийг бүрдүүлэх юм. 
  • Олон улсын аялал жуулчлалын судалгааны институтын оюутнуудын ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2022 оны 10-р сарын 17-ы өдрөөс 2023 оны 01 сарын 17-ы өдрийг хүртэл ажил олгогч 13 байгууллагатай хийсэн гурвалсан гэрээний дагуу дадлагын ажлыг гүйцэтгэлээ. Дадлагын үр дүнгийн тайланг мэргэжлийн багш нар, ажил олгогчдын төлөөлөл, оюутнуудыг оролцуулан зохион байгуулав. Ажил олгогчид болон оюутнууд энэхүү дадлагын үр дүнг өндрөөр үнэлж байгаа бөгөөд нийт оюутны 80 хувь нь тухайн байгууллагаас төгссөний дараа ажилтнаар авах ажлын саналыг хүлээн авсан байна.
  • 2023 оны 3-р сарын 21-ий өдөр Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл доох "Эерэг Монгол" чуулган зохион байгуулагдсан.  Дээд боловсролын  тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудлын хүрээнд мэргэжилтнүүд өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хэрэгжүүлэх ажил хэргийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Түүнчлэн Хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн хүний нөөцийн хомсдолыг шийдэхийн тулд их дээд сургуульд суралцаж буй оюутан залуучууд суралцаж байх хугацаандаа практикт тулгуурласан чанартай боловсрол эзэмших, ажлын байран дээр дадлагажих, суралцаж байх хугацаандаа ажиллах боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, оюутан дадлага хийх хугацаандаа цалин хөлс авах, кредит цаг тооцуулах зэрэг асуудлын талаар яригдсан чуулган болсон.СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрөөс Олон улсын Аялал жуулчлалын сургалт, судалгааны  интститут, Инновац хөгжлийн газар, Санхүү удирдлагын тэнхимийн удирплагууд оролцлоо.
  • СЭЗИС нь одоогоор банк, аялал жуулчлалын хөтөлбөрт нэвтрүүлж байгаа ба цаашид Мэдээллийн систем, Эрх зүй, Худалдаа, Нягтлан бодох бүртгэл зэрэг бакалаврын зэргийн мэргэжлүүдээр ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongwbl.mn –аас үзнэ үү.