Logo
UFE
Logo

СЭЗИС олон улсын жишигт нийцсэн, цахим, энтрепренер их сургууль болон хөгжих урт хугацааны бодлогын хүрээнд инновац хөгжүүлэгчид, энтрепренер сэтгэгчдийг хөгжүүлэх хамтын талбар, инновацын экосистемийг бүтээхийг зорьж буй билээ. Энэхүү зорилтын хүрээнд тус сургуулийн дэргэд БНСУ-ын Хандонг Глобал их сургууль болон UNESCO UNITWIN төслийг хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж байна. 

  • UNESCO UNITWIN төслийн санхүүжилттэй “CreatInnovation Hub” төвийг байгуулж, 2022 оны 5 дугаар сарын 20-нд албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Дэлхий даяар их сургуулиуд болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд дэргэдээ инновац технологи дамжуулах төв, судалгаа хөгжүүлэлтийн лабораториудыг байгуулан, эрдэмтэн судлаачдын бүтээсэн инновац, технологийг зах зээлд нэвтрүүлэх, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, энтрепренерууд болон залуу судлаачдыг бэлтгэж буй олон улсын жишигт нийцүүлэн их сургууль, бизнесийн байгууллагын бүтээлч түншлэлд тулгуурлан оюутан, судлаачдын энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, инновацын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор тус төвийг нээж байна. Мөн судлаачид, хөгжүүлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 25 орны 30 гаруй их сургуулиудын инновац, технологийн төвүүдийг нэгтгэсэн Design Factory байгууллагад гишүүнээр элсэн, олон улсын тэргүүн туршлагаас суралцах боломжийг олгож байгаа юм. Энэхүү төв байгуулагдсанаар их сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар энтрепренер санал санаачилгыг туршилт, судалгаагаар дэмжих, салбар дундын богино хугацааны цахим, танхим хосолсон сургалтуудад хамрагдах, салбарын эрдэмтэн, судлаачид, бүтээгдэхүүн хөгжүүлэгчид, зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ.
  • СЭЗИС-ийн Social innovation & Entrepreneurship BA+MBA хөтөлбөрийн нээлээ. Хөтөлбөрийн багш, оюутнууд 2022 оны 10-р сард БНСУ-д болсон Social innovation & Entrepreneurship-ийн олон улсын намрын кэмпэд оролцоод ирлээ. СЭЗИС-ийн Social innovation & Entrepreneurship BA+MBA  хөтөлбөр нь БНСУ-ын Хандоны Глобал Их сургуультай хамтарсан, хамтын ажиллагаанд тулгуурласан, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх, бакалавр, магистрын хосолсон хөтөлбөр юм. Оюутнууд бакалаврын хөтөлбөрт суралцах хугацаандаа Social innovation & Entrepreneurship хөтөлбөрийн нэмэлт хичээлүүдийг судлахаас гадна олон улсын хамтарсан төслийн кэмп сургалтуудад оролцдог. Хөтөлбөр 2019 эхэлсэнээс хойш 5-6 удаагийн кэмп сургалтыг онлайн болон танхим хосолсон хэлбэрээр Монгол болон БНСУ-д явуулжээ. 2022 оны зуны кэмп сургалт СЭЗИС дээр болсон ба намрын кэмп сургалт нь 2022 оны 10-р  сард БНСУ-д зохион байгуулагдаж. “Social innovation & Entrepreneurship Korean international Camp” олон улсын үйл ажиллагаанд  Салбар дундын судлалын тэнхмийн ахлах багш, тус хөтөлбөрийн ахлагч багш Б.Түвшинжаргал, Салбар дундын судлалын тэнхмийн ахлах багш Б.Цацралт нар болон Social innovation & Entrepreneurship -ийн оюутан Х.Номуунбилэг, О.Мичидмаа, С.Халиун, Д.Энхжин, О.Лхагвадулам нарын хамт амжилттай оролцсон. 
  • Social Innovation & Entrepreneurship хөтөлбөрийн ээлжит сургалт, Хандоны их сургуулийн багш оюутнуудтай хамтарсан Өвлийн кэмпийн үйл ажиллагаа 2023 оны 1-р сарын 27-31 өдрүүдэд СЭЗИС дээр амжилттай явагдсан ба өвлийн кэмпийн үйл ажиллагаанд СЭЗИС -ийн SIE хөтөлбөр, Аялал жуулчлалын менежмент мэргэжлийн 4 багш, 26 оюутан, БНСУ-ын ХГИС-ийн 3 багш, 3 судлаач, 10 оюутан оролцов. Кэмпийн хөтөлбөрийн дагуу оюутнууд маань нийгмийн асуудал тодорхойлох, нийгмийн үнэ цэнэ бүтээх санал санаачилгаа дээр ямар аргачлалаар хэрхэн ажиллах талаар суралцаж, харилцан туршлагаа хуваалцаж, бие биендээ зөвлөж, хамтран ажиллаж оюутнуудын тайлан илтгэл хэлэлцүүлсэн. 

Хөтөлбөрийн хамт олон, багш, оюутнууддаа амжилт хүсье!