Боржигин овгийн Санжмятавын Өнөржаргал 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт төрөн, 1979 онд Улаанбаатар хотын №101 цэцэрлэгт, 1982 онд арван жилийн 2-р дунд сургуульд элсэн 1992 онд төгсөн улмаар Эдийн засгийн коллежид элсэн Банк санхүүч-эдийн засагч мэргэжлээр суралцах хугацаандаа тухайн үеийн “Сэлэнгэ” банк, “Ардын банк”-д дадлагажин банкны салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 1996 оны 1-р сараас эхлэн сургуулийнхаа Банк санхүүгийн тэнхимд ассистент багшаар ажиллаж эхэлсэн болно. С.Өнөржаргал нь, Банк санхүүгийн үндэс, Корпорацийн санхүү, Хөрөнгө оруулалтын менежмент, Санхүүгийн удирдлага-1, Санхүүгийн удирдлага-2, Олон улсын санхүүгийн удирдлага, Банкны менежмент гэх мэт судлагдахууныг өдөр, орой, эчнээ хөтөлбөрт тэнхимийн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу заан ирсэн. Оюутнуудын банк, санхүүгийн салбарын эрдэм шинжилгээний ажлуудыг удирдах, зөвлөх ажилд идэвхитэй оролцдог бөгөөд удирдсан оюутнуудаас оны шилдэг судлаач оюутан гарч байсан. Аялал жуулчлалын менежмент, Компанийн санхүүгийн удирдлага, Олон улсын эдийн засаг, санхүүгийн систем гэх зэрэг судалгааны ажлуудад оролцон судалгаа, зөвлөгөө, эрдэм шинжилгээний ажил хийж байна.
.
.