Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор
Цол зэрэг: Ph.D, Профессор
Мэйл хаяг: munkhzaya.b@ufe.edu.mn
Хаяг: B байрны 907 тоот

Батбаатарын Мөнхзаяа нь 2005, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн менежментийн тэнхимээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд багшаас ахлах багш, тэнхимийн эрхлэгч, Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор хүртэл албан тушаалыг хашиж байна.
Тэрээр 2013, “Санхүүгийн хямралын үе дэх арилжааны банкны эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох аргазүй” сэдвээр бизнесийн удирдлагын ухааны докторын зэрэг хамгаалсан. 2019-2021, Австрали улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Австралийн Монашийн их сургуулийг Банк санхүүгийн мастер мэргэжлээр төгссөн. Суралцаж байх хугацаандаа Монашийн бизнесийн сургуулиас жилдээ нэг оюутанд олгодог “Future Global Leadership” шагналыг хүртэж байсан.
Санхүүгийн тогтвортой байдал, хямралын менежмент, санхүүгийн хямралын тэргүүлэх үзүүлэлт, дотоодын арилжааны банкны эрсдэлийн менежменттэй холбоотой 3 ном, 20 гаруй судалгааны өгүүллийг дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, хэвлүүлсэн. Гадаад өр, гадаадын банк, төв банкны хараат бус байдал Монгол банкны захиалгат судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэн олон нийтийн хүрээл болгосон. Санхүүгийн зохицуулах хорооны захиалгат санхүүгийн салбар дахь комплаенсын асуудлаар захиалгат судалгаа, ҮХАҮТ-ийн дэргэдэх ёс зүйн төвийн захиалгат гарын авлага бэлдэх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Мөн санхүүгийн зохицуулагч байгууллага, банк санхүүгийн байгууллага болон мэргэжлийн холбоо, хувийн хэвшилтэй хамтран захиалгат судалгаа, богино хугацааны сургалт хийхээс гадна хувийн хэвшлийн байгууллагуудад эрсдэлийн удирдлага, санхүүгийн менежмент, зээлийн скоринг чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээний ажлыг хийх, дотоодын болон олон улсын байгууллагуудын санхүүжилттэй төслүүдэд ажиллан салбарын туршлага хуримтлуулж буй.
2011 оноос эхлэн хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүнээр ажиллаж буй туршлагатай ба санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх, аудитын хороог ахлах, учирч болзошгүй бизнесийн эрсдэлүүдийг урьдчилан тодорхойлох зэрэг чиг үүргүүдийг гүйцэтгэж байсан туршлагатай.
Б.Мөнхзаяа нь 2021, Английн үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэшсэн институт (Chartered Institute for Securities and Investment)-ээс олгодог “Risk in Financial Services” олон улсын сертификатыг авсан ба эрсдэлийн менежментээр мэргэшсэн шинжээч юм. Мөн төрийн болон хувийн хэвшилтэй хамтран захиалгат судалгаа, богино хугацааны сургалт, зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэн салбарын туршлага хуримтлуулж байна.
Ном, судалгааны тайлан
Эрдэм шинжилгээний өгүүлэл