Logo
UFE
image-alt-text

Нягтлан бодох бүртгэлийн улсын ХХIII олимпиадад амжилт гаргасан багш, оюутнуудыг урамшуулж СЭЗИС-ийн захиргаанаас мөнгөн шагнал гардууллаа

image-alt-text

 

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн үүсгэн санаачлагчдын нэг, доктор, профессор С.Өлзийбат агсны нэрэмжит нягтлан бодох бүртгэлийн улсын ХХIII олимпиадад Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургуулийн багш Б.Шүрээ, Э.Түвшинбаяр нарын удирдсан оюутнууд амжилттай оролцож, хувийн дүнгээр 2, 3 дугаар байрууд, багийн дүнгээр "Дэд байр" тус тус эзэлсэн тул Сургуулийн захиргаа, хамт олны нэрийн өмнөөс багш, оюутнууддаа баяр хүргэж, Захиргааны шагналаар шагнаж, урамшууллаа.

Багийн гишүүд: 
Б.Бадрах - ОУНББСМС, 4 курс
А.Түмэнжаргал - ОУНББСМС, 4 курс
Ө.Отгонзул - ОУНББСМС, 4 курс
Г.Эрдэнэзаяа - ОУНББСМС, 4 курс
Б.Билэгмаа - ОУНББСМС, 4 курс

Нийт оролцсон оюутнууд болон багийг удирдсан Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургуулийн багш Б.Шүрээ, Э.Түвшинбаяр нарт амжилттай оролцсонд баяр хүргэж, илүү их амжилтыг хүсье.
СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба