Logo
UFE
Logo

СЭЗИС-ийн төгсөгчдийн холбоо


Шинэ үеийн хөгжлийн хандлага нь бие даасан, тусгаарлагдмал албан харилцаанаас илүүтэйгээр найз нөхдийн, харилцан бие биеэ хүндэтгэсэн нөхөрсөг харилцаанд үндэслэж улмаар урт хугацаанд хамтдаа хөгжиж, тогтвортой оршин тогнохыг чухалчлах болжээ. Ийм зүй ёсны шаардлага, хандлагад нийцүүлэн мэргэжлийн, хамт олны өргөн хүрээний хамтын ажиллагааны албан бус /ашгийн төлөө бус/ сүлжээ бий болгох нь гишүүдийн төдийгүй цаашлаад гишүүдийн бизнес, ажил хэрэгт эерэгээр нөлөөлөх юм.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Төгсөгчдийн Холбоо нь сургуулийн удирдлага болон төгсөгчдийн үүсгэл санаачилгаар шинээр байгуулагдсан.

ХОЛБООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


  • Бүх гишүүдийн хурал буюу чуулган: Бүх гишүүдийн хурал нь холбооны эрх барих дээд байгууллага мөн Бүх гишүүдийн хурлаар холбооны удирдах зөвлөл хийгээд бусад бодлогын асуудлыг шийдвэрлэнэ

  • Удирдах зөвлөл: Холбооны удирдах зөвлөл нь дарга, гишүүдээс бүрдсэн 17 гишүүнтэй. Гишүүд бүр нэг саналын эрхтэйгээр асуудал хэлэлцэхэд оролцоно.Зөвлөл нь холбооны чиг үүрэг, зорилго гэх мэт үйл ажиллагааны бодлогын асуудлаар шийдвэр гаргадаг гүйцэтгэх дээд байгууллага байна.

  • Гишүүнчлэл, салбар зөвлөлийн хороо: Хорооны үндсэн чиглэл нь холбооны гишүүнчлэлийг өргөжүүлэх, алслагдсан бүс нутгуудад холбооны үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх зорилгоор салбар зөвлөлүүдийг байгуулан ажиллуулах, тэдгээрийг төвийн удирдлагаар хангахад чиглэгдэнэ. Ерөнхий утгаараа гишүүнчлэлийн асуудал хариуцах бүтэц юм.

  • Гадаад харилцаа, хөгжлийн хороо: Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон холбооны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад тус хорооны үйл ажиллагаа чиглэгдэнэ.

  • Нийгэм, олон нийтийн хороо: Холбооноос нийгэм, олон нийтэд хандсан аливаа арга хэмжээг сэтгэх, төлөвлөх, хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй хороо юм. Холбооны зорилго, үндсэн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн тодорхой бүлэгт хандсан зорилтод арга хэмжээ, байгаль орчныг хамгаалах, залуусыг оюунлаг аж төрөхөд уриалах гэх мэт өргөн хүрээтэй ажлыг хэрэгжүүлнэ.

  • Сургалт, хамтын ажиллагааны хороо:
    • Холбооны гишүүд /төгсөгчид/, Санхүү эдийн засгийн их сургуульд суралцагсад болон тус сургуульд суралцах хүсэлтэй хэсэг гэсэн гурван үндсэн бүлэгт хандсан сургалт, дадлага, туршлага солилцох гэх мэт бүтээлч арга хэмжээг зохион байгуулна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд холбоо болон сургуулийн хооронд үр өгөөжтэй түншлэлийн харилцааг тогтоох чиглэлээр ажиллана.

  • Төсвийн хороо: Холбооны төсөв бүрдэлт, төсвийн зарцуулалт, түүнд тавих хяналтыг чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлнэ.

  • Гүйцэтгэх удирдлага: Гүйцэтгэх удирдлага нь Удирдах зөвлөлөөс томилогдсон Гүйцэтгэх захирал болон дор дурдсан гишүүдээс бүрдэнэ. Үүнд:

    Гүйцэтгэх удирдлага:
  • • Гүйцэтгэх захирал • Нарийн бичгийн дарга буюу Зохицуулагч • Нягтлан бодогч буюу санхүүч • Гишүүнчлэл, салбар зөвлөлийн хорооны дарга • Гадаад харилцаа, хөгжлийн хорооны дарга • Нийгэм, олон нийтийн хорооны дарга • Сургалт, хамтын ажиллагааны хорооны дарга • Төсвийн хорооны дарга
alumni dia
ЭРХЭМ ЗОРИЛГО “Холбооны эрхэм зорилго нь Санхүү Эдийн Засгийн Их Сургууль төгсөгчдийн дотно, нөхөрсөг, ажил хэрэгч хэлхээ холбоог үүсгэн бэхжүүлэх үндсэн дээр гишүүдийн идэвх санаачлагыг өрнүүлж тэдгээрийг тасралтгүй суралцах боломжоор хангах, гишүүдийн хооронд үр өгөөжтэй түншлэлийг бий болгох, төгсөгчдөөрөө бахархах бахархлыг сургуульдаа төрүүлэх, суралцагчдад бахдам үлгэр дууриалал үзүүлэх явдал юм”

ТУНХАГ БА ЗАРЧИМУУД СЭЗДСТХ-ны уриа буюу тунхаг: “Сургуулиа дэлхийд дуурсгана”:

  • alumni.uFEAlumniAssociation.desc.principlesForEachMemberOfTheAssociation
  • Холбооны гишүүн бүрийн баримтлах зарчим: • Холбооны үйл ажиллагааны зарчим Холбоо нь шудрага ёс, өөрөө удирдах ёс, гишүүддээ үйлчилдэг, өөрийгөө санхүүжүүлдэг зарчимд тулгуурлана